Posts

Showing posts from April, 2018

АНУ-ын үнэн төрх

Image
Фэйсбүүкээр нэг бичлэг явж байна. Бичлэг дээр Алисон Хартсон гэгч эмэгтэй Арабын улсуудад сүүлийн үед болж байгаа хэрэг явдал болон АНУ энд ямар холбоотой тухай ярьж байна. Миний бодлоор энэ хүүхэн үнэн байдлыг палхийтэл хэлж байна. Ялангуяа өөрийн эх орон болох АНУ-ын удирдлагын барьж ирсэн болон баримталж буй бодлогыг үнэнээр нь шударгаар нь шүүмжилж байгаа нь бахархууштай. Энд дарж видеог үзээрэй. Орчуулга: Алисон Хартсон Сайн уу, бүгдэд нь мэнд хүргэе. Алисон Хартсон мэндчилж байна. Бид Юэрика хотоос гараад Юкая хот руу явж байна. Өчигдөр Иемэн улсад Саудын Арабын  үйлдсэн бөмбөгдөлтийн тухай цаг ашиглаад хэдэн үг хэлье гэж бодлоо. Та нар бодвол сонссон биз ээ. Саудын Араб хурим болж байсан газрыг бөмбөгдсөнөөс болж  бэрийг оролцуулаад 50 хүний амь нас үрэгдсэн бөгөөд хүргэнийг оролцуулаад олон хүн шархдаж бэртсэн байна.  АНУ энэ тухайд ямар байр суурь баримталж байна вэ? Тэгэхээр, саяхан Ерөнхийлөгч Трамп Саудын Араб улсад 1 тэрбум долларын зэр зэвсэг нийлүүлэх зөвшөө

Баатар уу, урвагч уу?

Image
Э.Бат-үүл Э.Бат-үүл баатрын "нохой шуугиулсан" нэг нийтлэлийг уншаад адармаар санагдлаа. Тэр нийтлэлийг  ЭНД ДАРЖ уншаарай. Уг нийтлэл "Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан "Их баривчилгаа" нь Оюутолгойг булааж авах гэсэн гадны захиалга" нэртэй тавигджээ. Нийтлэлийн гол санаа нь хэлмэгдүүлэлт эхэлж байна, ногоон малгайтнуудын сүнс амилж байна гэсэн утгатай. Хоёр Ерөнхий сайд нарыг хуурч аваачаад бариад хорьчихсон юм гэнэ. Тархиа угаалгасан ард түмэн "Шууд цаазал!" гээд орилоод байгаа юм байх. Энэ бүхэн гадны захиалгаар хийгдэж байгааг Бат-үүл мэдэж байгаа гэнэ. Харин гадны ямар улсын захиалгаар хийгдэж байгааг хэлсэнгүй. Зүгээр л гадны захиалга гээд хэн ч хэлчихэж чадна. Гэхдээ баатар маань мэдэж байгаа байх л даа. Цаг нь болохоор хэлэх байх. Цаг нь арай болоогүй бололтой. (Хэзээ тэр цаг нь ирэхийг хэн ч мэдэхгүй) Уншигч та бүхэн тэр нийтлэлийг уншаад дүгнэлтээ хийж байгаа биз ээ. Би энд өөрийнхөө бодлыг хэлье. Бат-үүл гуайн

Монгол Улс уламжлал нэрийн дор хүүхдийг хохироож байна

Image
Хурдан морины уралдаан бол Монголчуудын эртний уламжлал боловч эрт цагт жижиг хүүхдүүдээр хурдан морь унуулдаг байсан түүх байхгүй. Монгол хүүхдүүд 4 ба 5 наснаасаа морь унаж сурдаг боловч энэ нь нүүдэлчин ахуй амьдралтай нь холбоотой. Гэхдээ өдөр бүр ахуй амьдралдаа морь унах, хурдан морь унах хоёр бол тэс өөр ялгаатай бөгөөд эрт цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг байсныг нотлох эх сурвалж байхгүй байна. Иймээс хурдан морь хүүхдээр унуулдаг явдал бол шинэ уламжлал бөгөөд 1920-иод оны үеэр эхэлсэн болов уу. Хүүхдээр хурдан морь унуулах гол шалтгаан нь тэдний биеийн жин бага байдагтай холбоотой. Морины эзэд жин багатай хүүхдийг илүү сонирхох бөгөөд энэ нь нас балчир хүүхэд илүү сонгогдох боломжтой байдаг гэсэн үг.  Ал-Жазийра (Al Jazeera- Катар улсад төв нь байрлах мэдээллийн компани)  өөрийнхөө сайт дээр сонирхолтой нийтлэл, мөн видео бичлэг тавьжээ.  Энд дарж үзнэ үү.  Хэдийгээр Катар, Саудын араб, Египт, Арабын Эмират, Оман зэрэг улсууд шиг түгээмэл тархсан биш боловч