Posts

Showing posts from June, 2019

Үнэн худлыг дэнслэгч шүүгчдийн эргэн тойронд

Image
Ерөнхийлөгч Х.Баттулга сая зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.  : ЗАРЛИГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч; Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч; Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч; Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхи

Ингээд л байгаад байх уу?

Image
Ажлын хэсгийн ахлагч Лүндаажанцан За цаадуул чинь Үндсэн Хуульд жижиг сажиг өөрчлөлт оруулсан нэр зүүж одоо байгаа дампуурсан тогтолцоогоо хэвээр нь хадгалж үлдэхээр улайрч эхэллээ.  Өөрөөр хэлбэл, одоо байгаа дампуу Парламентын засаглалаа өөрчлөхгүй гэж шийдэх бололтой. Ер нь бусад намууд ч гэсэн Парламентын засаглалыг солих тухай ярих хүсэлгүй байгаа нь илт байна. Энэ бол тэдний ашиг сонирхолд харшлах учраас ярих, санаачлах сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Хэрвээ Парламентын засаглалыг солиод Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихвол өнгөрсөн 30 жилд дураараа дургиж байсан шиг боломж нь хумигдаж хаагдах учраас УИХ болон намууд статус кво-г хадгалж үлдэх сонирхолтой байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол  Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа толгойлоод явах учраас нөгөө Парламентын (УИХ-ын) гишүүд нь Засгийн ажилтай хутгалдаж оролцох, нөлөөлөх, өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах, бүр өөрсдөө сайд болж давхар дээл өмсөх зэрэг боломжууд нь алга болох