Posts

Showing posts from September, 2015

Монголын хөл бөмбөгийн ирээдүй ямар харагдана?

Image
16 насны Монголын шигшээ Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг  16 хүртэл насныхны аварга шалгаруулах тэмцээний  хүрээнд Монгол, Японы багуудын тоглолт сая болж Япончууд 17:0 харьцаатай хожлоо. Мэдээлэл болгож энэ тэмцээний тухай товч өгүүлье. 16 хүртэлх насны тамирчдын шигшээ багуудын хооронд болдог энэ тэмцээний нэг зорилго нь  ФИФА-гаас зохион байгуулдаг 17 хүртэлх насныхны Дэлхийн цомд оролцох  шигшээ багуудыг тодруулах явдал юм. Энэ тэмцээний эхний дөрөвт шалгарсан улсын шигшээ багууд 17 насныхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.  Энэ тэмцээний аваргын цолыг Хойд Солонгосын шигшээ хадгалж  байгаа. Өмнө нь амжилттай оролцож байсан улсууд гэвэл Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон, Саудын Араб, Оман (тус бүр 2 удаа түрүүлж байсан) гэнэ. Манай шигшээ тэгвэл Азидаа толгой цохидог багт "уншуулсан" гэж хэлж болно.  Тоглолтыг үзлээ. Арай ч дээ гэмээр байлаа. Байгуулагдаад сар болоод бэлтгэл хийгээд энэ тэмцээнд орсон баг учраас айхтар шүүмжлээд

Буурал найрагч маань буруу ярьж байна

Image
Б.Лхагвасүрэн Бавуугийн Лхагвасүрэн хэмээх  энэ эрхэм буурлыг  танихгүй, мэдэхгүй хүн Монголд үгүй. Буурал зохиолч, яруу найрагч маань Төрийн дээдсүүдэд хаягласан ил захидал бичжээ.   "Даанч дээ!" гэсэн цөхрөл, бухимдал ийнхүү захиа бичихэд хүргэжээ. Тэрээр мөн бухимдсан ард олныгоо  төлөөлж энэ захидлыг илгээсэн гэж ойлгож  байна. Төрийн дээдсүүдэд   хэмээн олон тоон дээр хаягласан болохоор хариу бичих хүн олдохгүй биз ээ. Зүй нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд танаа гээд тодорхой хаягласан бол тэр гурав гурвуулаа байг гэхэд ядаж нэг нь хариу бичих ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Ер нь тэгээд тэднээс ямар ч хариу ирэх юм! Тэд юу ч гэж бичих юм! Бидний байдал тодорхой. Хүн бүр л мэдэж буй. Харин гарц нь юу вэ? Зөв гарцаа олоод тэр зүг рүүгээ эргэлт буцалтгүй, эргэж шарвалгүй явах л чухал байна. Энэ зөв гарцын тухай асуудал маш чухал учраас олноороо ноцтой , суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Хэлэлцэх боломж, аргыг олох  болон хэлэлцүүлгийг зохион байгуу

АТГ vs Л.Гансүх

Image
Л.Гансүх Сүүлийн  үед  алдарт "Нүүрс" хөтөлбөрийг гардаж гүйцэтгээд эцэст нь сэжигтний ширээнд сууж гэм зэмээ нягтлуулах болсон  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх ба түүний командын шүүх хурал олны анхааралд байна. Ялангуяа энэ шүүх хурлыг телевизээр шууд дамжуулж байгаа  учраас ард иргэд маань их сонирхож байна. Шүүх хурлын  үйл явцыг харж байхад өнөөгийн хууль шүүхийн салбарын жинхэнэ дүр төрх харагдаж байна. Үзээд уур хүрч уушиг сагсайх шиг. Л.Гансүх нарыг шүүх хурал дээр хохирогчийн журмаар Төрийн өмчийн хороог  төлөөлж байгаа тэр залуугийн "мад тавиулж"  байгааг хараад  өрөвдөх шиг, уур ч хүрэх шиг. Уг нь эрх зүйч мэргэжилтэй юм гэнэ. Ийм л чадваргүй  хуульчид энэ салбарын нэрийг гутааж нэр хүндийг унагаж байна. Дүүргийн татварын улсын байцаагч гуай бас л өмгөөлөгчийн асуултанд буруу зөрүү хариулах, хольж хутгах зэргээр ямар ч мэдлэг чадваргүйгээ харуулж шившиг болж байх юм. Багануурын уурхайн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Очирлхам

Америкийн консул арай хэтэрч байна

Image
Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Дагвадорж АНУ-д болж байгаа Чөлөөт болон сонгодог бөхийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн хувиар очих хүсэлт гаргасан Дагвадорж аваргад Монгол дахь АНУ-ын Консул виз өгөхөөс татгалзжээ. Гайхалтай!  Татгалзсан  шалтгаан нь  юу байж таарах вэ? Бүгдээрээ таацгаая. Аваргыг  маань Америкт ирээд визнийхээ хугацааг хэтрүүлж, улмаар "харлаж" үлдээд Монгол руугаа буцахгүй гэж арай бодоогүй байлтай. Тэр хүн хөлсөө урсгаж байж насаараа идэх хоолныхоо мөнгийг олчихсон учраас Америкт ирж  пицца зөөх, аяга таваг угаах шаардлага байхгүй. Тэгэхээр түүнд виз олгохоос татгалзсан явдал бол огт өөр учир шалтгаантай болж таарах гээд байна.  Янз нь Америкийн ашиг сонирхолтой "зөрчилдөж" дээ, мань хүн. Мэргэжлийн сумо бөхөд ноёрхож байхдаа Японы эрх ашигт их "харшилдаж"  байсан юмдаг.  Эцэст нь элдэв зүйлээр шалтаглаж байгаад зодог тайлуулж чадсан боловч  Монгол бөхийн ноёрхол тасраагүй л