Монголын хөл бөмбөгийн ирээдүй ямар харагдана?
![]() |
16 насны Монголын шигшээ |
Манай шигшээ тэгвэл Азидаа толгой цохидог багт "уншуулсан" гэж хэлж болно. Тоглолтыг үзлээ. Арай ч дээ гэмээр байлаа. Байгуулагдаад сар болоод бэлтгэл хийгээд энэ тэмцээнд орсон баг учраас айхтар шүүмжлээд яахав гэсэн утгатай нийтлэл уншлаа. Тийм болохоор энэ удаа баалахаа өнжье. Харин тоглолтыг үзээд юуг үгүйлсэнээ жагсаагаад бичвэл:
-Техник алга
-Тоглолтын тактик төлөвлөгөө алга
-Бөмбөг эзэмших чадвар алга
-Хурд алга
-Зохион байгуулалт алга
-Оновчтой дамжуулалт алга
-Толгойгоор тоглох чадвар алга
-Цохилтын хүч алга
Товчхондоо хэлбэл манай багийн тоглолт яг л гудамжны тоглолт шиг харагдаж байна. Гудамжинд жаалууд нэг иймэрхүү тоглож байдаг даа. Дээр жагсааж бичсэн зүйлүүдийг бий болгож, эзэмшихгүй (эзэмшүүлэхгүй) бол Азийн чадвартай багуудтай эн зэрэгцэх тухай яриад яахав дээ. Уг нь бол "материал" гологдохгүй л эд дээ. Харин энэ материал дээр ажиллаад "чулуу" болгож чадах хүн байна уу гэж.
Серб дасгалжуулагч ирсэн сурагтай. Хэр нөхөр юм бол. Одоогийн аварга Хойд Солонгосоос дасгалжуулагч уривал яадаг юм? Сахилга бат, уйгагүй бэлтгэл, тэвчээр хатуужилд сурах хэрэгтэй. Тэгж чадахгүй, чөлөөт цагаараа ганц хоёр цаг бөмбөг нүдээд "бэлтгэл" хийчихлээ гэж үздэг бол амжилт гаргах тухай мөрөөдөөд ч хэрэггүй.
Биеийн хүчний бэлтгэл дээр анхаарахаас гадна тамирчдаа сонгохдоо биеийн өндрийг бодолцож, жаахан чацтай хүүхдүүд олж авмаар юм шиг. Үсрээд үсрээд бөмбөгөнд хүрэхгүй бол толгойгоороо гоол хийж чадах уу?
Хүүхдүүдийг багаас нь зорилготой шилэн сонгож, бэлдэж байж 16 насны аваргад оруулаад, тэндээсээ шалгараад дараа жилийнх нь 17 насны Дэлхийн аваргын тэмцээнд оролцоно гэсэн төлөвлөгөө зорилттой ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхдүүдээ бүр 10-12 тойгоос нь бэлдмээр юм шиг. Ингэхгүй бол 15,16-тай хэдэн хүүхэд цуглуулаад нэг сар бэлдээд үр дүн горьдох хэрэггүй л дээ. Өнөөдрийн энэ залуучуудын шигшээгийн хүүхдүүд харин сайн боловсрогдож чадвал улсын шигшээд орох боломжтой.
Манай дасгалжуулагч нар эрхбиш нэгийг бодож нөгөөг тунгааж суугаа байх аа гэж найдая даа.
Comments
Post a Comment