Posts

Showing posts from March, 2017

Эрс өөрчлөлт хийх үү, энэ байдгаараа байх уу?

Image
Завхан аймгийн Идэр сумын оршин суугч, төрийн албан хаагч С.Тэгшжаргал  хэмээгч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Дам сургаас сонсвол ажлаасаа халагдсанаас болсон гэнэ. Нэгэн гэр бүл үгүй болж , хүүхдүүд өнчирлөө. Юутай эмгэнэл. Ямар хямдхан амь бэ гэх хүн ч байна. Амьжиргаа залгуулах эх үүсвэрээ алдсан хүн сэтгэл зүйн ямар ч байдалд орсон байж мэднэ.  Сэтгэлийн хатуужил сайтай хэсэг байхад эмзэг нэгэн ч байдагт гайхах юмгүй. Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг байх аа? Талийгаачийг амиа егүүтгэхэд хүргэсэн 2 том шалтгаан байна. 1. Намын талцал 2. Хууль гууль болсон явдал - Талийгаач Монгол Ардын намын хүн байжээ. Тийм учраас МАН эрх барьж байх үед мэргэжилтэн сонгон шалгаруулах шалгалтанд авсан оноогоороо 3-рт  эрэмблэгдсэн хэдий ч намын нүүрээр төрийн албан хаагч болж чаджээ. Сумын засаг дарга нь намынхаа хүнийг томилсон хэрэг. Арын хаалгадсан байхгүй юу. Хамгийн өндөр оноо авч 1-рт орсон хүн заргалдаад бараагүй  юм байх. Намчирхах солиорлын буянаар ажилтай болс

Хурдан мориноос унаж амиа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав

Image
О.Мөнхсайхан Хууль зүйн профессор МУИС Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав 2017 оны 3 сарын 6 ОРШИЛ О.Мөнхсайхан Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ц.Одмаа  Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай  Захирамжийг 2017 оны 3-р сарын 3-ны өдөр гаргасан нь ойрын хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татаж, хэлэлцүүлгийн сэдэв болж байна.  Нэхэмжлэгч 2 Төрийн бус байгууллагын (ТББ) хүсэлтээр  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2-р сарын 22-ны өдрийн  "2017 онд  зохион байгуулах хурдан морины  Хаврын болон зуны уралдааны товыг баталсан тогтоол" -ын Хөвсгөл, Говь-алтай аймагт тус тс 2017 оны 3-р сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд  2017 оны 3-р сарын 5-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлжээ. Энэ өдрүүдэд уралдаан явагдвал бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул дээрх Загийн газрын тогтоолын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүү