Posts

Showing posts from October, 2017

У.Хүрэлсүх алуулахаас айлтгүй боллоо

Image
У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын засаг За, Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийнхээ гишүүдийг бүрдүүлж, Ардын засаг хочтой шинэ Засгийн газар ажилдаа орлоо. Гэвч Ухнаагийн хүү аминдаа хайртай бөгөөд хэлсэндээ тууштай байж чаддаггүй гэдгээ нотолж олон хүний итгэлийг алдлаа. Аминдаа хайртай байх нь хэн ч ойлгох асуудал боловч алуулахаас ч айхгүй байна гэж анхнаасаа сүржигнэх хэрэг юу байв аа гэж. Хүрэлсүхийг сайдад дэмжээгүй, хуралд нь сууж саналаа өгөөгүй бойкотлосон Ө.Энхтүвшин тэргүүтэй 32 гишүүн эцсийн дүндээ Ерөнхий сайдыг үгэндээ оруулж чадлаа. "Намынхаа эв нэгдлийг"  яаж хангах вэ гэдэг дээр "зөвшилцөж " чадаагүй учраас  чуулганд суугаагүй гэдэг марзан тайлбар хэлж байсан нөхөд Хүрэлсүхтэй тохироогоо хийж чадсан учраас өөрсдийнхөө хүмүүсийг сайд болгож чадлаа. 32-ын бүлгээс 6 гишүүн сайд боллоо. Үлдсэн 9 сайдаа Хүрэлсүх өөрийнхөө 33-ын бүлгээс сонгожээ. Ингээд бүх сайд нар нь давхар дээлтэй болж байна. Ерөнхий сайдаас бусад нь. Өөрийг нь дэмжсэн 33 г

У.Хүрэлсүх хэзээ алагдах бол?

Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх   У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах УИХ-ын хуралдаанд МАН-ын 65 гишүүнээс 33 нь байлцаж , үлдсэн 32 нь чуулганд суухгүй бойкотлож хачин юм боллоо. Уг нь тэд нар намынхаа бага хурлаар олонхийн саналаар дэмжигдэж гарч ирсэн хүнээ дэмжих ёстой байсан боловч тэгсэнгүй. Нөгөө намынхаа шийдвэрийг үг дуугүй дагадаг сахилга баттай гишүүд юу болов? УИХ-ын энэ хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийн хурал болж л дээ. Тэр хурал дээр л санал зөрөлдөж хуваагдсан бололтой. Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат тэргүүтэй 32 гишүүн юунаас болж ингэж Ерөнхий сайдаа хааж боох болов? Миний бодож байгаагаар бол энэ 32-ын бүлэг албан тушаал шахах гэж оролдоод бүтээгүй гэж хардаж байна. Энэ 32 өөрсдийнхөө хүмүүсийг шинээр бүрдэх Засгийн газар, яам агентлагуудад ажилд оруулах тухай шинэ Ерөнхий сайдтай тохирч чадаагүй учраас ийнхүү шүд зуун хорсжээ. Өөр ямар шалтгаан байх билээ? Ямар ч шалтгаан байхгүй! Ингэж хоёр хуваагдах хүртлээ муудалцана гэдэг бол маш том ноцтой шалтгаан байсан байж

Сүүлийн үеийн сонин хачин

Image
С.Жавхлан Самандын Жавхлан гишүүн Ардчилал бол Ард ыг чил ээж ал гэсэн үг гэж хэлжээ. Цэцэн мэргэн ухаант зарим хүмүүс ийм хүн төрийн толгойд залсандаа гутарч гашуудан шогширцгоолоо. Жавхлангийн буруу ч бай зөв ч бай,ийм үг хэлсэн явдал нь бидний амьдралд саад болоод , Монгол улсын хөгжилд муугаар нөлөөлөөд байгаа юм уу? Тэгвэл нөгөө тэрбумын өртөгтэй ажил өөрсдийнхөө компаниудад аваад хөлжөөд байгаа улс төрчид, насаараа төрийн ажил хийчихээд Итгэлт баянаас хэдэн зуу дахин их баян болсон төрийн албан тушаалтнууд Жавхлангаас сайхан харагдаад байгаа юм уу? Цэцэн цэлмэг ярьж ухаантай мэддэг хүний дүр эсгэгч хонины арьс нөмөрсөн чононууд цаана чинь бид нарыг, бидний улсыг хэмлээд цөлмөөд дуусч байна. Жавхланг шоолж байх хойгуур чинь. Салаавч гаргагч этгээд Төрийн цагдаагийн өөдөөс Түй май хэмээн өөрийнхөө эрхтэн лугаа адил богинохон салаавч гаргасан Баярцогт гэгч залуу сая од боллоо. Тусгай зориулалтын дохио машиндаа тавьчихсан явсаныг цагдаа зогсоосон юм байна. Бас л бүг