Posts

Showing posts from December, 2015

"Буцалтгүй тусламж" буюу Монголбанкны Ерөнхийлөгч "Санта Клаус" болсон нь

Image
Монголбанкны нэр бүхий захирлууд "туйлын ихээр ядарсан" тул тус банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "машид ихээр өрөвдөж" , тушаал гарган мөнөөх ажилтнууддаа буцалтгүй мөнгөн тусламж өгч, өглөгч  нэгэн гэдгээ нотолсон баримтуудыг УИХ-ын гишүүн Уянга олж тавиад шуугиулж байсан нь саяхан. Монголбанкны удирдлагууд "хэргийн эзнээр" Ш.Чулуунбаатар хэмээх ажилтнаа "тодруулжээ."  Уянга гишүүн хүний амьдралыг "орвонгоор нь хөмөрсөн"   хэрэгт орж байх шиг байна.   Банкны "нууцыг" задруулсан гэх Чулуунбаатар ажилгүй болж, хүүдээ санаа зовсон эх нь Уянгатай уулзжээ. Чулуунбаатар мөн гишүүнд хандаж захиа бичсэн байна. (Захиаг доор уншина уу) Алдагдсан нууц гэгдэх мэдээллээс харвал Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргал   аргагүй л баян Араб шиг аашилж, сая саяар нь цацсан нь нотлогдож байна. Монголбанкны Ерөнхийлөгч  ингэж  Саудын Арабын хунтайж  шиг загнах эрхтэй   юу? Энэ асуултанд хариулахын тулд Монголбанк гэдэг байгууллага ямар уч

МАН-ыг сонгоод нэг алхам ухрах уу?

Image
www.zaluu.com  сайтын явуулж байгаа "рейтинг тогтоох" судалгаагаар "Таны сонгох 76" -ын жагсаалтыг  одоогийн  УИХ-ын гишүүн, хуучин цагт Хууль Зүйн сайд хийж байсан Ц.Нямдорж тэргүүлж байна. (Доорхи зургийг үзнэ үү)  Айргийн тавд Ардын Намын 2 хүн (М.Энхболд, Д.Лүндаажанцан) багтжээ. Ардчилсан Намаас Р.Амаржаргал нэрийг нь тахалж байх шив дээ. Бие даагч С.Ганбаатар  тавд   "хурдалж" байна. Шинэ цагийн Монголчууд бид юмыг их амархан мартдаг болжээ. Өчигдөр л харийнханд "хов" зөөснийхөө шанд Бээжин нугасаар дайлуулж, бөөлжитлөө нанчид зооглож, бэлэг сэлт, бэлэн мөнгө авч байсан Ц.Нямдорж гэгч энэ хүн өнөөдөр "хамгийн их хайр татсан" улс төрч болчихсон явж байна. (Энэ тухай  ЭНД ,  ЭНД ,  ЭНД , бас  ЭНД   дарж уншина  уу) Тэрээр Х.Баттулга гишүүнийг гүтгэж шүүхээр буруутаж явсан бөгөөд өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл тоож яваа нэгэн. (Энд  ДАРЖ  уншаарай) Хууль Зүйн сайд байсан хүн хууль шүүхийн шийдвэрийг би

Рэст ин пийс, Баабар!

Image
Баабар Баабар намаасаа гарахаар шийджээ.  АН-ынхан "гашуудаад", МАН-ынхан бөөн баяр! АН сүйрлээ гэлцэн орилолдож байна. Улай үзсэн хэрээнүүд шиг баясан гуагалж байна. Өрөвдмөөр  инээдтэй харагдаж байгаагаа өөрсдөө мэдэхгүй байгаа бололтой.  Баабар бол АН биш. Баабар бол хэн ч биш. Тэр хүн улс төрийн тавцангаас  аль хэдийн буугаад  явчихсан  чөлөөт  иргэн.  Тэрээр намынхаа батлахыг буцааж өгөөд намаасаа гарах ёстой гэдгээ мартаад саяхан тэрийгээ гэнэт санасан уймраа нэгэн. МАН-ыг төлөөлж УИХ-д суугаа Л.Энх-амгалан гишүүн АН-аас албан ёсоор гарахаа "мартаад"  МАН руу гүйчихдэг шиг. Мартах гэдэг чинь маниас өмнө байсан юм шүү дээ.  Сул иргэн маань эх орондоо дэндүү хайртай учраас эргэн тойрон болж байгаа зүй бус, зохисгүй хэрэг явдлын тухай тэвчиж чадахгүй олон долоон юм ярьж бичиж суудаг хүн.  Хүний өөрийн хамаагүй зад шүүмжилж, санаа бодлоо илэрхийлдэг иргэн. Бусдын л адил. Би ч мөн зүгээр ангайгаад сууж чадахгүй бас хэрээрээ чалчих гэж оролдоно.  Өөр

Төр засаг минь түмэн олноо аварч хайрла!

Image
Дахиад л нэг хүүхэд галд шатаж амиа алдсан тухай мэдээ! Ямар хэцүү юм бэ?!  12 настай охин байсан гэнэ. Хайран, хайран! Бид ингээд хүмүүсээ "зүй бусаар" алдаад байх юм бол яаж өсөж олон болох билээ? Уг нь бол сэргийлж болох л юм шүү дээ. Бүрэн сэргийлж чаддаггүй юм аа гэхэд маш бага тоонд барих боломжтой.  Энэ жил гэхэд галын аюулд  58 хүн амиа алдсаны  12 нь бага насны хүүхэд байсан гэнэ.  Энэ 58 дээр түлэгдэж бэртсэн 34 хүн (үүний 10 нь хүүхэд байсан) нэмэгдэнэ. Мэргэжлийн байгууллага сэрэмжлүүлдэг л гэнэ. Сэрэмжлүүлэхээс өөр ажил хийж чадахгүй байна уу? (Мэдээг  эндээс  уншаарай) Галын аюул хэлж ирэхгүй, хийсээд л ирнэ. Хүн л юм болсон хойно алддаг, мөн хүний  шууд  оролцоогүйгээр гал гарах тохиолдол элбэг. Гал хаана ч, хэзээ ч гарч болно. Хамгийн гол нь аюул тохиолдсон нөхцөлд хохиролгүй (ялангуяа хүний амь эрсдүүлэхгүй) буюу маш бага хохиролтой гарах боломжийг бүрдүүлэхэд л тэр мэргэжлийн гэгдэх байгууллага, удирдлагууд анхаарах ёстой юм. Тэрнээс биш хоосон сэрэмжл

Ардын Намын арга нь башир

Image
МАН Тулхтай нам. Туршлагатай нам. Арай дөнгүүр нь. Боловсон хүчин сайтай нам. My ass! Ардын Намын (хуучнаар МАХН) засаглаж байх үед ард түмэн ингэж ядарч байсангүй гэлцэх болж. Тиймээ, ёстой л хоосон хонохгүй, хоёр идэхгүй өл залгаж байсаан. Цалингаас цалингийн хооронд, өр зээлтэй өдөр хоногийг элээдэг байсан. Өлөн зөлмөн өрх ч зөндөө байсан. Социализмын үед нэгэн удаа манайх хөршийнхөө хүүхдийг гэртээ оруулаад хоол өгсөн чинь хөлс нь гараад ухаан алдаад унаж байж билээ. Ингэж л ард түмнээ авч явдаг байсан нам, энэ МА(Х)Н . Нийтээр нь ижил тэнцүү гуйлгачин байлгаж байсан нам. Ард түмнийхээ аманд хийж байсан бүхэн нь дандаа зээл байсан бөгөөд тэр нь хожим тэглэгдсэн гэх "их өр" болсон. Социализмын үеийн түүхийг ул болсон гэвэл МА(Х)Н-ын "нэн шинэ" түүхийг аваад үзье. 1990 оноос эхлэн зүсээ хувирган, өөрсдийнх нь хэлсэнээр "шинэчлэгдэж" эхэлсэн МА(Х)Н  олон жил бий болгосон  суурь бааз сайтай тулдаа төр засгийн эрхэнд төвөггүй гарч шинэ нийгми

Ээлжит жүжгийн гол дүрүүд

Image
Ерөнхий сайд асан С.Баяр Санжийн  Баяр АНУ-ын өөр өөр мужуудад 7 байшин эзэмшдэг тухай шуугиж, мань эр ч "Би нэг улсад тийм олноор нь байшин авдаг тэнэг биш. Долоо байх даа ч яахав дээ" гэж  няцаасан байдаг. Үгүй гэж мэлзэх амархан. Гэтэл уг асуудлыг сөхөж тавьсан эх үүсвэр нь баримттай, зурагтай гаргаж тавьсан байдаг юм билээ. Мэдээж С.Баярын нэр дээр биш харин түүний эгч дүүс, үр хүүхдийнх нь нэр дээр байдаг биз. Тэд АНУ мэтийн баян оронд хаус аваад байхаар баян хүмүүс гэж үү? Нөгөөтэйгүүр АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөн (зарсан, авсан ) нь ил тод, нэртэй устайгаа байдаг учраас худлаа зохионо гэж байхгүй. Тийм болохоор экс сайд маань үгүйсгэхээс өөрийг хийж чадахгүй байгаа биз. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай бас л хэл ам болж байна.   "Сайн эр" гэгдэх "Мунзуй" хочит Г.Нямдорж   МАК -ын босс Нямтайширын хүүтэй холбоотой хэргүүдийг дэлгэн бичиж, шалгаж хариуцлага тооцохыг хүссэн өргөдөл бичиж шуугиан тарьлаа.

Бид нар бүгдийг шатаана!

Image
Монголд нийлүүлсэн "хар машин" Ерөнхий сайдын  дүрсийг шатааж "сор залсан" бид чинь сая "луйварчин хар машиныг" шатаах үйл ажиллагааг амжилттай зохион  байгууллаа.  Бид санаа нэгдэж чадвал юуг ч шатааж чадах ард түмэн билээ. "Бид нар бүгдийг сөнөөнө, бид нар бүгдийг бүтээнэ!" гэж дуулдаг байх аа. Бүгдийг нь сайхан сөнөөчихөөд дараа нь сайхан бүтээцгээе. Гай болсон "хар машин" чи бидний саналыг луйвардах гэж аль газраас ирсэн шулам бэ?  Жаахан эрэл хайгуул хийвэл энэ "гайтыг" хийдэг компани нь  АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төв нь байрладаг   Доминион Воүтинг Системс (Dominion Voting Systems)  хэмээх хувийн компани юм байна. Уг нь бол Канадын компани юм билээ, гэхдээ АНУ-ын ижил төрлийн бизнес эрхэлдэг 2 компанийг  худалдаж аван  томорч, улмаар одоо байгаа газраа нүүж суурьшсан юм уу даа.  За тэгээд Канад, АНУ юуны ялгаа. "Хар машин" шатлаа Компанийн сайт дээр бичсэнээр бол 100 мянган ийм маши

Дорноговийн дарга нар хариуцлага хүлээх ёстой биш үү?

Image
Хангийн боомт (Дорноговь) Дорноговь аймгийн Хатанбулаг сумд буй Ханги-Мандалын боомтоор  урагшаа мах гаргах гэж оролдсон Монголчуудаас  нэг малчин нас барсан тухай мэдээ цацагджээ. Шалтгаан нь хөлдүү мах биеэрээ ороож нууж гаргах үед биеийн байдал муудаж амиа алдсан бололтой. Биеэрээ хүйтэн мах битүү ороож хүлсэний  улмаас зүрх ч юм уу ямар нэгэн эрхтэний ажиллагаа доголдож аминд нь хүрсэн болов уу. Ингэж эрүүл мэндээ золиосолж, амь насаа хүртэл эрсдүүлэн байж ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь тус аймгийн удирдлагуудын хоорондын зөрчилдөөн гэнэ. Аймгийн ИХТ-ын дарга, Засаг дарга хоёрын хэрүүлийн золиос болсон хэрэг.  Энэ хоёр албан тушаалтны хувийн зөрчил, атаархал, солиорлоос болж энгийн иргэд хэлмэгдэж, чирэгдэж, амиа хүртэл алдаж байна. ИХ-ын дарга нь хилээр мах гаргаж болно гэтэл Засаг дарга нь болохгүй гэсний улмаас хил дээр махтай очсон иргэд  аваачсан махаа нууж гаргах ийм арга сэдсэн юм байна.  (Дэлгэрэнгүйг  эндээс  уншаарай) Дорноговийн Засаг дарга П.Ганхуяг Шат ша

Өмчөө харамлан өмөлзөх эх орончид

Image
Монгол Улсын иргэн Абдул Карим Монголчууд Абдул Карим аар ойрд жаал амьсгаллаа. Нэг араб нөхөрт хотын төвд байдаг нэгэн  чухал газраа алдчихлаа хэмээн сандарцгаасан нь тэр. "Салаавч"  Ч.Ганхуяг Монголчуудаас хандив цуглуулж уг хэвлэлийн байрыг авах компанит ажил өрнүүлсэн боловч барсангүй. Хамгийн өндөр санал хэлсэн  Абдул үнэ хаялцах энэ дуудлага худалдаан дээр ялжээ. 24 тэрбум төгрөгөөр хуучин Сүхбаатарын нэрэмжит гэгддэг байсан хэвлэх үйлдвэрийн барилгыг авах нь тэр. Сошиал ертөнцөөр тэр аяараа шуугисаны "ачаар" Абдулыг авсан өмчөөсөө татгалзахад хүргэж дөнгөсөн Монголчууд одоо тэр өмчийг Таван Богдын босс Ц.Баатарсайхан авахаар болсонд сэтгэл нь амрав бололтой. Нэгэнт өмчөө "буцаагаад авчихсан" учраас сэтгэл тайвширсан бидний нэг хэсэг нь  бүх юм болоод өнгөрсөн хойно Абдулд "хайр зарлаж" матрын нулимс унагав. Хотын мээр Э.Бат-Үүл, өнөөх өрсөлдөгч "салаавч"   Ч.Ганхуяг нар захиа бичиж сүйд болцгоов. Бат-Үүлийн захиандаа

Цаазын ялгүй Монгол

Image
Тоймч Ш.Гантулга Олон улсын тоймч хэмээх Ш.Гантулга хэлж байна:   - "Нийгмийн ёс суртахуун хэзээ сайжрах вэ гэхээр хүүхдүүд одоогийн насанд хүрэгчдийнхээ үнэнч  шударга байгааг нүдээрээ  харсан цагт ёс зүй гэж бий  болдог юм аа. Бүх  хүнийг үгээр ойлгуулах ямар ч арга байхгүй.  Муу хүмүүст ямарваа нэгэн ойлголт өгөх цорын ганц арга бол тэднүүсээс хэдийг нь олны өмнө цаазаар авах явдал юм. Тийм цочроо ороогүй цагт нийгэмд ямарваа нэгэн ёс суртахууны өөрчлөлт хэзээ ч гарахгүй юм аа. Өөрөөр хэлбэл, ёс зүй гэдэг чинь шударга ёсон дээр тогтож байдаг юм. Буруу хэрэг хийсэн хүн, хулгай хийсэн хүн заавал шийтгэлээ амсдаг тийм нийгэмд ёс зүй байдаг юм."   (https://www.youtube.com/watch?v=zWSRygtVclI ) УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлж байна: - "Төр хүн алах эрхгүй."   Соёлт ертөнцөд дэлхий нийтийн хандлага цаазын ялыг халах зүг рүү байгаа өнөө цагт Монголчууд бид бас энэ дундад зууны үеийн ялаас татгалзах ёстой гэнэ. Хэнийх нь зөв бэ? Гантулга гуайн хэлж байгаа үг дийлэ

Коммунист Баттулга

Image
Улсын баатар Э.Бат-үүл УИХ-ын гишүүн Х.Баттулгыг "коммунист" гэдгийг нь сая мэдэж авсан байна. (Бичлэгийг үзнэ үү) Цэрэг "дайчилж" төмөр зам бариулна гэдэг санал гаргаснаас болж Баттулга ийм гуншин авчээ. Баттулгын санаачилгыг Ерөнхий сайдаас эхлээд олон Монголчууд дэмжиж байгаа. Би ч мөн адил. Бат-үүлийн хэлж байгаагаар бол надаас эхлээд   коммунистууд их олон байгаа юм байна. Ер нь Женко-д  хэлэх нэг санал байна. Ардчилсан Намын гишүүнээсээ татгалзаад  Коммунист нам байгуулбал яасан юм? Нэгэнт л "коммунист" гэдэг чинь   "ил"  болсон юм чинь одоо нуугаад яахав дээ. Би  давхиад л очно. МАН-д ч, МАХН-д ч, Иргэний Зориг намд ч, БНН-д ч олон коммунистууд бий. Тэд бүгд элсэж орно. Тэр байтугай Буянгийн Жагаа намтайгаа намираад л орж ирнэ. Улс төрийн тоймч Ш.Гантулга гуай "Би бол энэ бол намд бол элсэж бол ормоор бол байна" гээд л гүйгээд ирнэ. Цэргүүдээр бариулна гэдэг нь дарангуйлал биш юм аа.  Энхийн цагт цэрэг армийнхан х

Төвийг сахих нь зөв үү, буруу уу, аль нь вэ хө?

Image
Монгол Улс төвийг сахисан бодлого баримтална гэдгээ Ерөнхийлөгч маань НҮБ-ийн индэр дээрээс дэлхийд зарласан. Зөв, буруу гэлцэн манайхан талцаж эхэлсэн дээ. Гэм биш зан. Тэгвэл төвийг сахина гэдэг нь ямар учиртайг "олж мэдэхээр" Гадаад яамныхан хэдэн "тагнуулаа" Швейцарь улс руу илгээжээ.  Явсан хүмүүсийн хийсэн дүгнэлтийг сонирхоё: Төвийг сахина гэдэг нь Швейцарийн хувьд  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийнхаа  халдашгүй дархан байдлаа хангах арга зам , улс төрийн арга хэрэгсэл байжээ. Тэгвэл бид төвийг сахих замаар тусгаар тогтнол, аюулгүй байдалаа хангаж чадах уу?  Дэлхийн байдал амар тайван болох нь байтугай харин эсрэгээрээ талцаж муудалцсан хэвээрээ, бүр дайн самуун ч гарч мэдэхээр байна. Хойд хөрш маань байсхийгээд л энд тэнд цэрэг дайны ажиллагаа явуулж, "хүн амьтантай" муудалцан шөргөөцөлдөж байх юм. Урд хөрш маань ч ялгаагүй далай тойрсон хэдэн улстай  газар нутгийн маргаантай, хэрүүл уруултай  хэвээрээ. Бид тэгвэл тиймэрх