Ардын Намын арга нь башир
![]() |
МАН |
Ардын Намын (хуучнаар МАХН) засаглаж байх үед ард түмэн ингэж ядарч байсангүй гэлцэх болж. Тиймээ, ёстой л хоосон хонохгүй, хоёр идэхгүй өл залгаж байсаан. Цалингаас цалингийн хооронд, өр зээлтэй өдөр хоногийг элээдэг байсан. Өлөн зөлмөн өрх ч зөндөө байсан. Социализмын үед нэгэн удаа манайх хөршийнхөө хүүхдийг гэртээ оруулаад хоол өгсөн чинь хөлс нь гараад ухаан алдаад унаж байж билээ. Ингэж л ард түмнээ авч явдаг байсан нам, энэ МА(Х)Н. Нийтээр нь ижил тэнцүү гуйлгачин байлгаж байсан нам. Ард түмнийхээ аманд хийж байсан бүхэн нь дандаа зээл байсан бөгөөд тэр нь хожим тэглэгдсэн гэх "их өр" болсон.
Социализмын үеийн түүхийг ул болсон гэвэл МА(Х)Н-ын "нэн шинэ" түүхийг аваад үзье. 1990 оноос эхлэн зүсээ хувирган, өөрсдийнх нь хэлсэнээр "шинэчлэгдэж" эхэлсэн МА(Х)Н олон жил бий болгосон суурь бааз сайтай тулдаа төр засгийн эрхэнд төвөггүй гарч шинэ нийгмийн таатай байдал, боломжийг ашиглаж, урьд байснаасаа долоон дор аашлах болсон. Авилга гээчийг улам гааруулж, албан тушаалын наймааг бий болгож цэцэглүүлсэн. Төрийн албыг баяжих хэрэгсэл болгож, залуучуудыг тэр зүг рүү хошуурдаг донтой болгосон. Хуучин цагт нийтээрээ ядуу байсан бол шинэ нийгэмд бусармаг залиар баяжсан цөөнх, хоосон хоцорсон олонхи гэдэг 2 давхарга бий болгосон.
Боловсон хүчин сайтай гэдэг сайрхал бол тэнэг хэрэг. Угаасаа л хуучин цагт бүгд л шахуу МА(Х)Н-ын гишүүн байсан даг. Сайндаа ч биш, намын гишүүн байвал ахиж дэвших нь арай дээр байсан хэрэг. Тэгэхээр шинэ байгуулагдсан намуудтай өөрсдийгөө харьцуулж дөвийлгөх нь " насанд хүрсэн хүн жаахан хүүхэдтэй өөрийгөө харьцуулж, "Би чамаас илүү туршлагатай" гэж хэлэхтэй адил утгагүй зүйл.
90 оноос хойш өдийг хүртэл 25 жилийн ихэнхэд нь энэ нам дангаараа болон бусадтай "эвсэж" төр засгаар тоглож ирсэн. "Туршлага", "тулх", "боловсон хүчнээр хахсан" гэх мэт үзүүлэлтээрээ бол өдийд бусад намуудаас илүү л ихийг хийж, ард түмнээ "диваажинд" алхам ч болтугай ойртуулсан байх ёстой баймаар. Гэвч тэгж чадаагүй гэдгийг өнөөдрийн байдал, бодит амьдрал нотлоод байна. Өөр ямар нотолгоо хэрэгтэй юм? Тэгэхээр энэ нам улс орноо өөд нь татаад, ард түмнээ сайхан амьдруулах ямар ч чадваргүй нам гэдгээ хангалттай харуулсан. Мөн ч олон жил алтан гургалдай шиг донгодсон доо. "Түмнээ ядуурлаас аварна" гэдэг чихэр шиг сайхан уриа нь одоо болтол чихэнд хангинасаар...
Ирэх жилийн сонгуулиар мэдээж дахиад л уран донгодох нь гарцаагүй. Харин дан ганц уран донгодолт сонгогчдын саналыг татахад хангалттай мэх болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой учраас энэ нам өөр нэгэн "мэх" давхар хийхээр шийдсэн байна. Шийдсэн ч гээд байх юмгүй, аль эрт хэрэглээд эхэлсэн гэхэд болно. Энэ нь одоо эрх барьж байгаа хүчнийхээ хийсэн болгоныг эсвэл үгүйсгэж, үгүй бол харлуулж, шаардлагатай бол гүтгэж гутаах ажил юм. Өөрөөр хэлбэл, одоогийн эрх баригчдыг муухай харагдуулсанаараа өөрсдийг нь сонгохоос өөр сайн сонголт байхгүй гэдэг ойлголтыг сонгогчдын тархинд суулгаж өгөх явдал. Гаднаас зээл авч улс орноо дааж давшгүй "өрөнд" оруулсанаас эхлээд л, мөнгөтэй болгоныг, тэр тусмаа сөрөг хүчнийхнийг барьж хорин их "хэлмэгдүүлэлтийг" эхлүүлсэн гэхчлэн айдас төрүүлж, жихүүдэс хүргэмээр "аймшгийн үлгэрүүдийг" бидэнд ярьдаг болсон.
![]() |
Б.Чойжилсүрэн |
![]() |
Ч.Хүрэлбаатар |
![]() |
Л.Энх-амгалан |
Үнэндээ 2 өөр ажлыг "хольж хутгасан" нь энэ аж. 2 тэрбум төгрөгийн ажил нь төсвөөс санхүүжилттэй орон нутгийн чанартай нэг зам барих ажил (3.2 км), харин 27 тэрбумын төсөвтэй ажил нь Хөгжлийн банкнаас санхүүжилттэй, Увс аймгийн төвд хийгдэх "Гудамж" төслийн ажил (11 км, зам, 10 уулзвар, дэд бүтэц, тохижилт) юм байна. Эхний ажил нь эхлээгүй, харин 2 дахь ажил нь хэрэгжээд явж байгаа ба 27 тэрбумаас 10 тэрбумыг нь зарцуулаад байгаа юм байна. Энэ хоёр ажлыг гүйцэтгэгч нь харин нэг компани юм байна. Ийм л энгийн зүйл бөгөөд УИХ-ын гишүүн байтугай жаахан мангардуу хүн ч мэдэн будилаад байх зүйл биш аж. Гэвч дээрх 3 гишүүн "тэнэгтээ" биш, зориуд ийм цуу тараасан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Намын "даалгавар" гэх үү дээ. МАН-д одоо гишүүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. 2016 онд энэ намынхан цэнгэлийн манлайд хүрч чадах эсэх нь үүнээс л хамаарна.
Цуу тараасан эдгээр гурван этгээд болбаас урьд өмнө нь нэрээ "баастаж" явсан бүтэлгүй "гарууд" учраас нам нь зориуд ийм даалгавар өгч "золиосолсон" ч байж магадгүй. "Та гурав угаасаа жаахан хэл аманд орж байсан юм чинь намынхаа төлөө тэртэй тэргүй сэвтсэн нэрээ дахиад жаахан сэвтүүлчихэд муудаад байх юм байхгүй. Ирэх сонгуульд та нарын энэ зоригт үйлдлийг харгалзана" гэж ташуурдаад хөөргөчихсөн ч юм бил үү, хэн мэдлээ.
Б.Чойжилсүрэн бол "угаасаа" муу нэртэй, муухай харцтай хүн. Тэр жилийн сонгуулиар "Чихэр аваарай" хэмээн мөнгө тарааж байсан бичлэг дээр мань эр видео бичлэг хийж байсан залуу руу ямар аймаар хардаг билээ, санаж байна уу? Ю-Тюб сайт дээрх энэ бичлэгүүдийг үзээрэй.
2008 онд Б.Чойжилсүрэн Увс аймагт 10 мянган төгрөг тарааж байсан бол амташсан хэрээ дахидагийн үлгэрээр 2012 онд дахин энэ аргаа хэрэглэж 100 мянган төгрөг тараасан юм.
Ч.Хүрэлбаатар нь 2012 онд Увс аймагт Б.Чойжилсүрэнтэй хамт мөнгөөр сонгогдсон этгээд юм. Тэд нарын мөнгийг тарааж өгсөн багийн хэдэн залуус ял сонсож, харин цаад эзэд нь болох энэ хоёр гишүүн ямар ч ял зэм хүлээлгүй УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Ийм л ёс зүйгүй шаарнууд гэмгүй дүр эсгэж, худлаа цуу тарааж суугаа нь энэ. (Дэлгэрэнгүйг эндээс сонирхоорой)
![]() |
Л.Энх-амгалан АН-ын гишүүн байсан уу? |
Ийм л "шадар гурван цуурагч" намынхаа төлөө нэр хүндээ үл хайхран зүтгэж явна.
Comments
Post a Comment