Ээлжит жүжгийн гол дүрүүд

Ерөнхий сайд асан С.Баяр
Санжийн  Баяр АНУ-ын өөр өөр мужуудад 7 байшин эзэмшдэг тухай шуугиж, мань эр ч "Би нэг улсад тийм олноор нь байшин авдаг тэнэг биш. Долоо байх даа ч яахав дээ" гэж  няцаасан байдаг. Үгүй гэж мэлзэх амархан. Гэтэл уг асуудлыг сөхөж тавьсан эх үүсвэр нь баримттай, зурагтай гаргаж тавьсан байдаг юм билээ. Мэдээж С.Баярын нэр дээр биш харин түүний эгч дүүс, үр хүүхдийнх нь нэр дээр байдаг биз. Тэд АНУ мэтийн баян оронд хаус аваад байхаар баян хүмүүс гэж үү? Нөгөөтэйгүүр АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөн (зарсан, авсан ) нь ил тод, нэртэй устайгаа байдаг учраас худлаа зохионо гэж байхгүй. Тийм болохоор экс сайд маань үгүйсгэхээс өөрийг хийж чадахгүй байгаа биз.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай бас л хэл ам болж байна.  "Сайн эр" гэгдэх "Мунзуй" хочит Г.Нямдорж  МАК -ын босс Нямтайширын хүүтэй холбоотой хэргүүдийг дэлгэн бичиж, шалгаж хариуцлага тооцохыг хүссэн өргөдөл бичиж шуугиан тарьлаа. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай.  Өргөдөл гаргагч маань Номтойбаярын үйлдсэн гэх аль л муухай бүхнийг жагсаан бичжээ. Нэр ус, хаягаа тавин их л зоригтой байхыг бодвол худлаа гүтгээгүй бололтой. Худлаа гүтгэлгүүд голдуу хуурамч нэрээр буюу эзэнгүй явдаг даа. Үүнээс гадна Номтойбаярын бие хамгаалагч гэх нэгэн залуу бас гадагшаа дүрвэж гараад эрхэм гишүүнтэй холбоотой цөөнгүй хэргийг илчилсэн байдаг. Эндээс дүгнэвэл, лав л 2 хүн  Номтойбаярын эсрэг дуугарч байна. Холбогдох газар, этгээдүүд яаж хандахыг иргэд маань ажиж байгаа байх.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
Боловсролын сайд хийж байсан бөгөөд  МАН-ын "чухал кадрын" нэг, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн хэрэг юу болсон бэ? Эрхэм гишүүнийг албан тушаалаа ашиглан сайд байхдаа хүн дарамталж хахууль авах оролдлого хийсэн тухай хохирогч нэгэн залуу мэдүүлсэн байдаг. Мөн тэр залууг авилга өгөхгүй болохоор нь Энхтайвны гүүрэн дээр машинтай явж байхад нь хэдэн залуус саатуулж зодсон нь Отгонбаярын зараалаар хийгдсэн үйлдэл болохыг мөнөөх баригдсан залуус хүлээсэн тухай шуугиж байсан даа. Мань гишүүний эхнэрийн нэр дээр байсан олон арван дансаар хийгдэж байсан гүйлгээний дүнгүүд хэдэн саяар тооцогдож байсан тухай мэдээлэгдэж, мөнөөх эхнэр нь баривчлагдаж хоригдож байв даа.  2009-2013 онуудад тэдгээр данснуудаас 323 сая ам.доллар гарсан гэж байгаа. Тэр хүн ямар бизнес эрхэлдэг болоод тийм их гүйлгээ хийдэг байсан бэ гэдэг асуулттай. Эрхэм гишүүн маань эхнэрийнхээ тэр олон дансыг мэдэхгүй гэж гүрийгээд, мөн тэдгээрт байсан мөнгөний дүнг орон андуурч мэдээлсэн гэж "цайруулж"  байсан. Энэ хэрэг мөн тэгсгээд нам гүм болсон.

Дээрх 3 этгээд бүгд МАН-ынхан. Ардын Намын "тулнууд" гэхэд болно доо. Иймэрхүү  ёс зүйгүй этгээд энэ намд олон буй.  Сая болсон МАН-ын Бага хурал дээр ярайгаад л сууж харагдана лээ. Бүгд л ирэх оны сонгуульд маскаа  зүүгээд л ороод ирнэ.  Тэр цагт бид маскны цаадах нүүрийг харж чадахгүй масканд нь хууртаад л, чихэр шиг гоё  үгэнд нь молигодуулаад л сонгож орхино. Сонгогдсон хойноо тэд маскаа аваад л жинхэнэ дүрээ харуулна. Иймэрхүү жүжиг олон жил тавигдсаар ирсэн, ирэх жил ч мөн давтагдах байх. Олон ангит энэ жүжгийн дараагийн тавилыг тэсэн ядан хүлээж  байна даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө