Posts

Showing posts from April, 2011

Архи чи бидний зовлонд цадах болоогүй юу?

Архийг идээний дээд гэж өргөмжлөн шимсээр байгаад бид бүгдээрээ архичин болчихлоо. Хэн нь хэнийгээ хэлэхэв. Ихэнх нь навсархай хувцастай архичид байхад цөөн хэсэг нь гонжоомтой архичид аж. Архичин Монгол гэдэг нэрэндээ ч дасаж орхиж. Бүгдээрээ АА-ийн гишүүн болж цуглаанд нь суухаар болжээ. Төр засгийн тэргүүд маань хүртэл Сүхбаатарын талбай дээр олны өмнө шал согтуу, хүнээр түшүүлчихсэн гарч ирж үлгэр үзүүлэв дээ, дээхэн. Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж маань архигүй баяраа тэмдэглэцгээе, архигүй хурим найраа хийцгээе гээд л сайхан уриалга гаргасаныг хүмүүс дэмжиж л байгаа харагдах юм. Зарим нь инээд доог болгоод тоохгүй ч бий байх. Гэхдээ яахав дээ, ингэж уриалж байгаа нь их юм. Өөрөөр мань эр яг гардаад юу ч хийж чадах билээ дээ. Монголчуудын маань нэг хэсэг архины эсрэг дайныг дэмжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ жирийн иргэд тэмцээд эрх мэдэлтэй албан тушаалтангууд санаачлага гаргаж ажил болгохгүй бол хэрэг алга. Архи ямар гай авчирдагийг салбар салбартаа бодитоор харуулж арх

Баригдвал яанаа гэж ерөөсөө нэг ч удаа бодож байгаагүй юм байх даа

Image
Японд байгаа гэдгээ мартчихаад даваагаа найраад явж байсан 5 монгол сумоч шившгээ тариад нутаг буцах болж дээ. Улсын наадмын торгон гэх боловч яагаад ч торго шиг биш зүлгэн дээр мөнгө хармаалчихаад харайлгаж явна гэж арай бодоод явсан баймааргүй юм. Баригдвал яанаа гэж нэг ч удаа бодож байгаагүй гэж үү? Энэ чинь зүгээр нэг наадмын барилдаан биш, та нарын амь амьдралын хувь заяатай холбоотой нэг ёсны хоолоо олж идэх ажил чинь байсан биз дээ? Бид нарын орлого олдог үндсэн ажил чинь энэ сумо барилдах гэдэг ажил учраас энэ ажлаа сайн хийх нь чухал, хуурч мэхлэхгүй үнэн шударгаар хийх нь бүр ч чухал гэж бодож яваагүй юм уу, Мөнх-Оргил оо, Базарсад аа, Өнөржаргал аа, Ганболд оо, Лхагваа? Одоо тэгээд юу хийж амьдарна аа? Сургуульд сурч ямар нэгэн мэргэжил эзэмших үү? Насаараа зүгээр суугаад идчих хэмжээний мөнгө байтугай энд тэнд хөрөнгө оруулчих хэмжээний , эсвэл хувийн бизнес нээх хэмжээний мөнгө хурааж чадаагүй л болов уу. Ах дүүс тэтгээд болно биз дээ гэж үү? Тийм л дээ. Монгол

Лүндээжанцан та худлаа лүндэгнэхээ болиорой

Image
4 сарын 4-ны Өдрийн сонинд МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ярилцлага өгчээ. Мань эрийн цаад санаа энэхүү ярилцлагаас ингэж ойлгогдож байна: - Яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах,гэхдээ хамгийн чухал нь Их Хурал 2 танхимтай байна гэж өөрчлөх. (Ингэж өөрчлөх төслөө аль хэдийн хийчихээд бэлдчихсэн бололтой.) 3-4 сарын хугацаа үлдсэн учраас түргэлэхгүй бол болохоо байлаа гэж шавдуулж байна. Тэгээд дараа нь түүндээ тааруулж Сонгуулийн хуулиа шинээр зохионо гэнэ. - Хэрэв Үндсэн хуулиа өөрчилж амжихгүй бол Сонгуулийн хуулиар оролдоод яах вэ, одоогийн мөрдөж байгаагаар нь сонгуулиа явуулчихаад дараагийн Их Хурал Үндсэн хуулиа өөрчлөх болбол тэр үед нь нэгмөсөн Сонгуулийн хуулиа солъёо гэсэн санаа хэлж байна. За тэгээд ярилцлагыг нь уншаад байхад үнэхээр инээдтэй шалтаг, худлаа шалтгаан хэлж Үндсэн хууль өөрчлөх асуудлаа зөвтгөөд байгаа нь илт харагдаж байна. Энэ тухай одоо тайлбарлая: - Яагаад 2 танхимтай парламентын хэлбэрийг дэмжээд унав гэсэн асуултанд