Posts

Showing posts from June, 2013

Торгон цэрэг үү, доголон цэрэг үү?

Image
Төрийн 9 хөлт цагаан тугаа залах гэж явна Нэг юм бичихгүй бол болохгүй нь ээ. Мартчихсан тууж явна. Саяхан Өдрийн сонин дээр Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд морьдтойгоо бэлтгэлд гарсан тухай нэг сурвалжлага гарсан байсан. Цэргүүд бэлтгэл хийж алхаж байгаа зураг бас тавьжээ. Тэр зургийг хараад хэл загартнасан хэрэг. Манайхан "майга" хөлтэйг хэлэх үү, болж өгвөл хөлөө өргөж, гараа савж айхтар алхмааргүй байгаа юм. Талбай дээр олон цэрэг салаагаараа ч юм уу бөөндөө тэгж  алхвал ганц хоёр хүний хоцрох, хөл зөрөх зэрэг асуудал анзаарагдахгүй өнгөрөх магадлал өндөр байж мэдэх юм. Харин цөөхүүлээ тэгж алхахдаа хөл гар нь зөрөхөд их эвгүй бөгөөд хэн ч олоод харчихаар ил байдаг учраас энэ туг залдаг морьтонгуудын хөл гарыг савчуулдагаа болимоор юм шиг. 2012 оны наадмын үеэр туг залах ёслолын бичлэг үзлээ. ЮүТюб дээр байгаа, сонирхоорой. Ёслолын үйл ажиллагааны дэг бол өрөнхийдөө ийм: Шарга морьтонгууд наадмын талбай дээр очоод  эгнээд зогсож байх үед мөн то

Пиарчин шувуухайнууд ба сонгуулийн дараах бодол

Image
Твиттерийн шувуухай С онгууль дууслаа. Сонгуулийн дараа наадам, наадмын дараа намар. Хийх ажил их, цаг хугацаа явсаар. Аз болоход хуучин Ерөнхийлөгчөө дахин сонгож, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэхээр болж байна.  Элбэгдорж Ерөнхийлөгч шинэчлэлийг бүрэн хийж дуусгахад эрх баригч АН-тай гар нийлэн ажиллаж Монгол орноо, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулж шинэ шатанд гаргах үүрэг хүлээлээ. Эхэлсэн ажлаа дуусгаж, энэ нийгмийг хувалзнуудаас цэвэрлэж, шударга ёсыг тогтоож , хууль мөрддөг жишгийг  хэвшүүлэх нь  Элбэгдоржийн амлалт. Шинэ хүн сонгогдсон бол адаглаад ажилдаа сурах, танилцах, дадах гэсээр бас хугацаа алдахаас гадна засгийн эрх барьж байгаа хүчний эсрэг акц хийгээд улдаад суучих байсан болов уу. Тэгвэл ажил урагшаа явахгүй гацаад эцсийн дүндээ Монголчууд хохироод дуусна. Эрх баригчид амалсанаа биелүүлж чадаагүй буруугаа сөрөг хүчний Ерөнхийлөгчөд тохоод, нөгөөх нь эрх баригчид руу хамаг муугаа чихээд, ингээд хоёр бие рүүгээ түлхээд буух  эзэнгүй, буцах хаяггүй  болгоод өнг

Сонгуулийн "АХА"

Image
Ерөнхийлөгчөө сонгох гээд өнөөдөр Монголчууд ид саналаа өгч байна. Ирэх 4 жилд улс орондоо өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн шиг хийж , аливаа зөвийг дэмжиж, шударгыг тогтоож чадах хүнээ сонгох биз ээ гэж итгэж байна. Сонголт нь мэргэн байх болтугай! Хөтлөгч, сэтгүүлч Б.Баярсайхан, Б. Оюунчимэг Сонгууль болохоос өмнөхөн нэр дэвшигч гурван этгээдийн дунд "халз ярилцлага" гээчийг МҮОНТВ хэмээх монопол байгууллагаас зохион байгуулж явууллаа. Энэ удаа би уг "халз ярилцлага" гээчийн  тухай  "халз" шүүмжлэх  болно. Юуны өмнө, мөнөөх шоугаа юу гэж нэрлэх ёстой байсан болон юу гэж нэрлэсэн  тухай яръя. Уг нь "мэтгэлцээн" гэж  олон нийт дунд яригдаж байсан боловч МҮОНТВ хэмээх урт нэртэй хоцрогдсон газрынхан "Халз ярилцлага" гэж нэрлэхээр тогтсон юм байна. Хэдий тэгсэн ч уг нэр нь бас л зохицсонгүй. Хэн нь хэнтэйгээ "халз" ярилцаад байсныг ойлгосонгүй. Нэрний сонголт буруу байжээ гэж. Оновчтой нэр нь, жишээ нь "АХА" б

Санал хураахын өмнөхөн

Image
Өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурав маань ТВ-ээр халз мэтгэлцэх гэж байна. За энэ мэтгэлцээний үр дүн бараг ойлгомжтой биз ээ. Одоогийн ерөнхийлөгч маань хийсэн ажилтай, хийх зорилго нь тодорхой учраас цойлоод л гарах биз. Нөгөө хоёр өрсөлдөгчийн тухайд хэлэх ярих юм , хийсэн гээд товойлгоод байх ажил, туршлага Элбэгдоржтой харьцангуй бага. МАН-ын зарим нөхөд санаатайгаар аваргыг дэвшүүлэх шиг болоод унасан хойно нь намын дарга Энхтүвшингээ буруутгаж суудлаас нь авч хаях зорилготой зохион байгуулсан ажил юм шиг байна гэж хардах хүмүүс байна. Цэвэр цустай Монгол хүний тухай онол гаргасаныг бодвол тийм ч байж мэдэхээр. МАН-ын сонгуулийн шатаав, пи-арын баг нь нэг газар аваргыг доктор болгоод, өөр газар докторант гэж бичээд л, нэрийг нь хүртэл алдаатай тавиад  л, зориуд ч гэмээр "алдаа" их хийлээ. Цэвэр цусны онолоосоо болж баруун аймгуудад аварга маань нүүр хийх газаргүй болтлоо эвгүй байдалд орж "бага ястнуудад" адлагдлаа. Ингэж гутаал

Хэнийг сонгох вэ?

Image
Хос морьтой, хийморьтой Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэнээс хойш нэр дэвшигчдийг дэмжигчид, шатаавынхан, иргэд хоорондоо бүхий л боломжит зэвсгээ ашиглан дайтаж байна. Мод чулуу, труба, хагархай архины шил, хутга гээд хэрэглээгүй зэвсэг алга. Арай л галт зэвсэг гаргаж ирээд  өрсөлдөгчөө нам буудаж алах нь дутаж байна. Манайхан ч хагаралдаж хоорондоо алалцахдаа сайн улс даа, тэрнийхээ гайгаар гадныхны идэш болж байсан түүхтэй. Сургамж авна ч  гэж  байхгүй, ухаанд нь ухна унаад үхчихсэн гэлтэй. За энэ ч яахав, мөнхийн сэдэв, энэ удаа түр орхиё. Хэнийг сонгох вэ гэж. Юуны өмнө дэлхийд шившгээ тарьчихалгүй сонгуулиа аятайхан явуулчихая. Хятадын эрлийз, цэвэр цусны тухай  яриагаа болимоор юм. Гадаад улсууд, олон улсын байгууллагуудаас  олон ажиглагч, төлөөлөгч ирчихсэн энэ бүгдийг чинь уншаад, сонсоод сууж байгаа. Бие биенийгээ ингэж доромжлох нь тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй л байх. Хүн нэрээ, тогос өдөө гэгчээр нэр төрөө гадаад ертөнцөд хамгаалж явмаар. "

Хүүхдийн парк- хэрүүлийн алим

Image
Паркийн тоглоом  дээр Хүүхдийн парк  буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн  (ҮСАХ) гэх энэ газар Монголчуудыг хуваагдаж талцуулсан сэдэв болжээ. Сонгууль болох гээд намаараа хэд хуваагдчихаад ид "үзэлцэж"  байх энэ цагт бас хүүхдэд "хайртай", "хайргүйгээрээ" хоёр тал болоод байлдаж байна, бид. Ер нь бол талцаж байлдах чинь Монголчуудын "хобби" эрт цагт байсаар ирсэн, одоо цагт ч байж л байна, ирээдүйд ч байсаар байх болов уу. Яана даа. "Бидний улс эв саналаа нэгтгэн..." гэж нэг мундаг үг бий, даанч тэр нь хэзээ ч манай хөрсөн дээр буухгүй "агаарын үг" болж үлдэх юм шиг байна. Юу болоод, яачихаад "Хүүхдийн парк" хэрүүлийн алим болчихоод байгаа юм бэ гэдгийг сонирхоё. 1. С оциализмын үед ҮСАХ ямаршуу газар байв аа?  Ер нь бол зэлүүд маягтай, тоглоом цөөхөн, том талбай эзэлсэн, таримал мод овоо ихтэй байсан санагдана. Төөрдөг байшинд нь "төөрчихсөн" хүүхдүүд энд тэнд буланд нь хүнд, хөнгөнөөр

Ламбугайн мэргэжил

Image
Өсвөрийн лам нар Монголд хамгийн амархан "ажил" бол ламын ажил болой. Ой тогтоолт  сайн бол  лам болоход ядах юмгүй. Жаахан ном цээжлэх болох байх. Тэгээд л насныхаа "талхтай" боллоо гэсэн үг. "Ажил", "халтуур" мундахгүй. Тэгээд ч одоо Монголчууд бүгдээрээ шахуу "сүсэгтэн" болж байгаа юм чинь лам нарын ирээдүй бол сайхан гэрэлтэй гэгээлэг харагдаж байна.  Нэг Монгол сүсэгтэн амьд яваа насандаа хэдэн удаа сүм хийд орж, хэчнээн удаа ямар ямар ном уншуулдагийг тооцвол их тоо гарна. Энэ тоог сүсэгтнийхээ тоогоор үржүүлчихээр хэдэн ч ламын "амьдралын баталгааг хангах"  тоо гарах нь  ойлгомжтой. Тийм болохоор л лам хүнд "ажилгүй болно" , "ажлаасаа халагдана" гэсэн ойлголт байхгүй сайхан. Сүм хийд дээрээ "үндсэн ажлаа" хийхээс гадна бас хувиараа энд тэнд дуудлагаар "халтуур" хийж орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж манай лам нарт бий. Тэгээд л шинэ сар гараад он солигдох бүрд л өчнөөн

Ерөнхийлөгч Элбэгдорж бол хөгийн хог

Image
Ж.Сүхбаатар (МАН-ын нарийн бичгийн дарга) Аяа яа яа! Аймаар хэллээ шүү. Хэн хэлсэнийг таах уу?  Ж. Сүхбаатар! Ерөнхийлөгчийг бол шууд л нүүр лүү нь нулимаад тэгээд дээрээс нь дэвсэлж орхижээ. Тэгээд дараа нь шээчихэж. За эрт урьдын цагт хааныхаа өөдөөс ингэж хэлсэн бол "сэлэм гялс, толгой бөндгөс" . Одоо цагт сэлмээр толгой авахаа ч больж, хүний эрх мэрх гээд сайхан болжээ. Гэхдээ л ёс жудаг гэж байх ёстой. Бидний даган дуурайх дуртай хөгжсөн орнуудад энэ ёс жудаг (этик) гээч юмыг их эрхэмлэдэг юм байна. Ялангуяа массыг төлөөлж байгаа, тодорхой субьектийг төлөөлж байгаа төрийн болон засгийн өндөр албан тушаал бүхий эрхэмүүд энэ ёс жудагийг барихгүй бол болдоггүй бичигдээгүй шахуу хууль байна. Тэд бол хувь хүн, жириийн иргэн гэдгээрээ биш албан тушаал, сонгуульт ажил, төлөөлж буй институцийнхээ "нэрийн хуудас" болж харагддаг, ойлгогддог учраас их болгоомжтой байхгүй бол болдоггүй аж. Өөрөөр хэлбэл, хэлж ярьж байгаа, хийж байгаа үйлдлээ үргэлж хянаж бодож яв

Л.Мөнхбаясгалангийн өшөө авалт

Image
Л.Мөнхбаясгалан Бүсгүй хүний ухаан богино, үс нь урт гэлцдэг.  Алсуур сэтгэх, томоор харах чадвар дутмаг  байдагтай холбоотой байх л даа.  Гэхдээ мэдээж энэ томъёололд  хамаарахгүй онцгой тохиолдол байдаг, гэхдээ цөөхөн. Өөрөөр хэлбэл, ухаан нь урт, үс нь богинохон эмэгтэй байх. Л.Мөнхбаясгалан гэдэг сэтгүүлч сая нэг нийтлэл бичжээ.  МАН-ынхан твиттерээр ритвийт хийгээд сүйд.  Уншлаа. Үнэхээр ухаан нь богино, үс нь ч богиновтор хүүхэн юм. Уг нь хуучин МАН засаг барьж байх үед их шүүмжлэл бичдэг байсан гэсэн. Одоо их хувирчээ. Юу болов? Шалтаг л олдвол шинэчлэлийн засаг руу дайрдаг болж. Өс санах шалтгаан байнаа. За байз бодъё. Нээрэн энэ хүүхэн чинь "Шонхор" ТВ худалдаж аваад , "Улс төрийн тойм" сонин  эрхлээд бие даасан медиа "вант улс" байгуулсан л даа. Тэгсэн чинь нөгөө "Шонхор" Телевизийг нь тавьсан шаардлага хангаагүй гэж хэлээд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хаачихсан. Тавьсан шаардлагыг нь Мөнхбаясгалан биелүүлж чадах

Ё.Отгонбаяр од болж байна

Image
Ё.Отгонбаяр Хуучин засгийн үед Боловсролын сайд байсан, МАН-ын лидерүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сүүлийн үед "од" болж байна. Харамсалтай нь сайнаар биш, муугаар. Улсын Мөрдөн Байцаах Газрын (УМБГ)-ын даргын мэдэгдсэнээр мань эр хэн нэгэн хүнээс мөнгө салгах гэж бүтэлгүйтээд тэгээд эхнэрээ "бариад" өгчихсөн юм байна. Уул шугамандаа эхнэртээ их мөнгө (230 сая төгрөг) өгч "баярлуулах"  гэж байгаад хоёулаа баригдчихгүй юу. http://www.news.mn/content/147484.shtml За тэгээд эхнэрээ "Нэг худагт" оччихсон хойно "матрын нулимс" унагаж байгаад л Твиттерээр сонгуулийн сурталчилгаа хийж эхлэв ээ. Нөгөө гол өрсөлдөгч Элбэгдоржийн эсрэг пиардахдаа эхнэрээ "ашигласан" хэрэг. Нэг сумаар 2 туулай буудан аллаа. Эхнэрээ өрөвдүүлж одоогийн төр засгийн эсрэг дайралт хийж нэр хүндийг нь унагаах, мөн үүнтэй зэрэгцээд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдоржийн эсрэг сонгуулийн сурт