Халуухан сэдэв: Ёо Ёо-о-о
МАН-ынхан баларч байнаа. Манай хууль хяналтынхан шинэ засаг гарсанаас хойш маш сайн, шударга ажиллаж, хуучин засгийн үед бий болж бугласан идээ бээрийг шахаж эхэлсэнийг иргэд мэдэж байгаа. Идсэн уусан, хулгайлж завшсан, үрэгдүүлсэн, угаасан урвуулсан гээд олон ч хэрэг ар араасаа илэрч буй. Ямар сайндаа МАН-ынхан "Юм л бол шалгана, хорино гэж сүрдүүлэх боллоо" гэж байхав дээ. Аргаа барсан амьтны хэлдэг үг.
Хамгийн сүүлийн сенсаац бол УИХ-ын гишүүн, хуучин МАН-ын засаглалын үед Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны сайд байсан Ё.Отгонбаярын эхнэрийн хэрэг юм. Ё.О-гийн эхнэрийг Очирбатын Эрдэнэсолонго гэнэ. Энэ сарын 5-нд баривчлан хорьсон байгаа.
Яасан бэ гэсэн чинь, тэр авгайн нэр дээр 4 банкинд (Зоос, Голомт, ХХБ, Улаанбаатар) 21 дансаар маш их хэмжээний мөнгийг (төгрөгөөр нийтдээ 450 тэрбум гэсэн тоо яваад байгаа) сүүлийн 4 жилийн хугацаанд оруулж, гаргаж байсан нь тогтоогдож, одоо шалгаж байгаа юм байна. Их хэмжээний мөнгө гэж прокурор Ц.Батболд хэлсэн байна. Гэхдээ тоог нь нууцалжээ.
Эрхэм гишүүн Отгонбаяр нөхөр шүү юм нь болохоороо "Хань минь тийм хэрэг хийхгүй" гээд л Твиттерээр сулавтархан жиргээд байгаа. Би ер нь тэр нөхрийг нь их сэжиглэж байгаа. Ё.О энэ мөнгөний тухай мэдэхгүй байна гэж байхгүй. Өөрөө болохоор "Би дуулаагүй их мөнгө байна" гэж байна лээ.
Жаахан логикдоод үзье л дээ.
Авгай нөхөр хоёр хоорондоо амин болон албан ажлаа ярьдаггүй гэж байх уу? За албан ажлаа ярьдаггүй юм гэж бодъё. Тэгвэл амины ажлаа заавал ярьдаг байж таарна. Нэг гэр бүл биз дээ, энэ чинь? Өрхийн төсөв, орох орлого, гарах зарлага, өр зээл, хувийн бизнес, хадгаламж, мөнгөтэй холбоотой бүх л юмаа эр эм хоёр чинь бие биетэйгээ ярьж зөвлөлдөж, хамтын шийдвэр гаргадаг. Ийм ёс жаягтай байхад нөхөр нь авгайгаа 4 банкинд ийм олон данс нээлгэсэн, түүгээрээ гүйлгээ хийдгийг мэдэхгүй байна гэж үү?
Ё.Отгонбаяр Их Хурлын гишүүний хувиар Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргадаг. Тэр мэдүүлэг дээр тэр айлын бүх санхүү, хөрөнгө бичигдэх ёстой. Ё.О-гийн хэлж байгаагаар тэр хоёрын хадгаламж нийлээд 300 сая төгрөг юм байна. Мэдээж цагдаагийнхан сэжиг төрүүлэхээр их мөнгө нэг хүний нэр дээр байгаа олон дансаар орж гарсан болохоор шалгах нь зүй. Харин Ё.О Цагийн Хүрдээр ярилцлага өгөхдөө "Ийм их мөнгө хувь хүний дансаар орж гарна гэдэг бол байж боломгүй зүйл" гээд, "Хэрвээ төгрөг гэснийг доллар гэж андуурсан бол их гомдолтой байна" гэжээ.
Гадуур яригдаад байгаа тоо бол 323 сая ам.доллар ба 13.9 тэрбум төгрөг. Нийтдээ төгрөгөөр бараг 500 тэрбум төгрөг болно. Ё.О болон түүнийг өмөөрөгч МАН-ынхан хоёр янзын юм яриад байгаа. Нэг бол мөнгөн тэмдэгтийн нэрийг андуурсан (300 сая төгрөг биш 300 сая ам.доллар гэсэн гэж), эсвэл тоон дүнгийнхээ оронг андуурсан байж (323 сая биш, 3 сая 23 мянган доллар ч гэдэг юм уу) магад гэж. Манай цагдаагийнхан тоондоо муу байх нь. Бүх цагдаа нараа тооны сургалтанд хамруул. Бас төгрөгийг доллар гэж андуурч бичдэг ямар гацдаа байнаа? Хүн алах нь байна шд. Цаана чинь бүхэл бүтэн намын хөгжөөн дэмжигчид, жирийн гишүүд, эрхэм гишүүд нервтэж дууслаа. МАН-ын Ж.Сүхбаатар хамгийн түрүүнд "галзуураад" , твиттерээр "жиргэх" биш харин "боргоод" эхэллээ.
Би гайхаад байгаа юм. Тэр олон банкны 21 ширхэг данс ямар учиртай юм бол гэж. Мөнгө нь багтаж шингэхгүй олон дансанд хувааж хийсэн юм аа гэж битгий онигоонд ороорой. Тэр 21-ээс хэд гурвыг нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байсан сурагтай. Бусдыг нь таг нуужээ. Олон данс нээдэг нь их мөнгөний урсгалыг салаалж, олон жижиг "горхи" мэт харагдуулах гэсэн арга байж болох юм. Ер нь хэн ч бодоожоор тэгж л хийнэ. Дээхэн үед баячуудын малыг хураах үеэр олон малаа ах дүү, хамаатан садан, үр хүүхдийнхээ тоогоор таслаад тараачихдаг байсан шиг.
Ё.О. гишүүний эхнэр Эрдэнэсолонго тэр их мөнгөний тухай юу ч мэдэхгүй гэж мэдүүлж байгаа сурагтай. Гүрийх нь дээ. Эмэгтэй хүн ч нэг гүрийвэл хэцүү дээ. Эрэгтэй хүнээс долоон дор. Эр хүн бол амархан бууж өгдөг. Одоо ч "Есөн эрүү" энэ тэр алга болсон сайхан цаг дөө. Гүрийгээд бай. Харин бие хаа нь тэсэх болов уу? Отгонбаяр гишүүн хэдэн хоног, сар, жил ганцаараа орондоо унтаж чадах бол? Эсвэл авгайгаа өрөвдөөд хэргээ хүлээх үү?
Ерөөсөө тэр их мөнгөний асуудлыг заавал шийдэх хэрэгтэй. Дундуур нь элдэв тохироо, найраа, нөлөөлөл орчих вий. Сая шинэ хууль гарлаа.Мөнгө угаах гэмт хэрэг бол хулгайлсан мөнгөтэй холбоотой бий болдог. Мөнгөний хулгайчид, завшигчид өмнөх засгийн үед дэндүү олширсон учраас иймэрхүү хэрэг цаашид ч илэрнэ. МАН-ынхан өөрсдөө энэ "сүлжээний бизнест" оролцсон учраас иймэрхүү хэрэг өмнөх засгийн үед илэрдэггүй, илрүүлсэн ч хав дарчихдаг байсан бол одоогийн шинэ засгийн үед "хамгаалалт" нь байхгүй болчихоор яалт ч үгүй баригдаж байгаа нь энэ. Ер нь олон хүн "би хэзээ баригдах бол" гэж айж яваа. Айх ч ёстой.
Эрдэнэсолонгын хувьд эртхэн наад мөнгөнийхөө тухай үнэнээр нь хэлсэн нь дээр биз ээ. Одоо харамсаад оройтсон. Олон хавар нэгэндээ гэдэг л болж. Харин наанаа удаан суувал адаглаад эрүүл мэндэд чинь муу шүү. Нөхрийнхөө нэр төрийг хамгаалаад ганцаар бүх юмаа үүрээд гарна гэж байгаа бол тэгэхгүй юу даа. Хоёулаа шоронд сууж байснаас. Мөрдөн байцаагчтай хамтарч ажиллавал ял шийтгэл чинь хөнгөн тусаж мэдэх талтай. Харин гүрийгээд байвал юу ч олж долоохгүй. Эртхэн нэг тийш нь болгох нь чамд ч хэрэгтэй, нөхөрт чинь ч хэрэгтэй. Танай нөхрийн улс төрийн карьер ингээд дууссан.
Отгонбаяр гишүүнийг "томоотой хүн", "тулхтай" гэхчлэн магтаж, ийм юм хийсэн гэдэгт хэзээ ч итгэхгүй хэмээн андгай тангараг тавьж байгаа хүмүүс, мань эрийг авгайгаа шоронд суулгачихаад, өөрийнхөө алгын чинээ улаан арьсан нүүрээ хамгаалаад "наранд үлдэх" нь үү гэдгийг харах болж дээ. Авгайдаа хайртай хүн бол "би ганцаараа буруутай" гэж хэлээд авгайнхаа оронд очоод суух байх. Харин энэ нөхөр нэр төрөө авгайгаасаа дээгүүр тавьдаг бол тэгж өөрийгөө "золиослоноо" гонж биз. Ё.О хэн болохыг, хэрхэхийг цаг хугацаа харуулаад өгнө.
Эрхэм гишүүн Ё.О та авгайгаа Ёо-Ёо болгочихсон юм биш үү?
Ё.Отгонбаяр |

Comments
Post a Comment