Сонгуулийн "АХА"
Ерөнхийлөгчөө сонгох гээд өнөөдөр Монголчууд ид саналаа өгч байна. Ирэх 4 жилд улс орондоо өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн шиг хийж , аливаа зөвийг дэмжиж, шударгыг тогтоож чадах хүнээ сонгох биз ээ гэж итгэж байна. Сонголт нь мэргэн байх болтугай!
Сонгууль болохоос өмнөхөн нэр дэвшигч гурван этгээдийн дунд "халз ярилцлага" гээчийг МҮОНТВ хэмээх монопол байгууллагаас зохион байгуулж явууллаа. Энэ удаа би уг "халз ярилцлага" гээчийн тухай "халз" шүүмжлэх болно.
Юуны өмнө, мөнөөх шоугаа юу гэж нэрлэх ёстой байсан болон юу гэж нэрлэсэн тухай яръя. Уг нь "мэтгэлцээн" гэж олон нийт дунд яригдаж байсан боловч МҮОНТВ хэмээх урт нэртэй хоцрогдсон газрынхан "Халз ярилцлага" гэж нэрлэхээр тогтсон юм байна. Хэдий тэгсэн ч уг нэр нь бас л зохицсонгүй. Хэн нь хэнтэйгээ "халз" ярилцаад байсныг ойлгосонгүй. Нэрний сонголт буруу байжээ гэж. Оновчтой нэр нь, жишээ нь "АХА" байсан байж болох юм.
Нэгэнт энэ шоу "АХА" нэвтрүүлэг шиг юм болсон учраас хөтлөгчийн үүрэг бол их чухал биш. Асуулт уншихаас өөр "ажил" хийхгүй учраас тэр. Гэвч энэ удаа МҮОНТВ-ээс шилэгдэн сонгогдсон хоёр сэтгүүлч Б.Оюунчимэг, Б.Баярсайхан нар ээрч гацан, утга найруулга муутай ярьж ажлаа муу хийлээ. Хэдхэн жишээ авъя.
Нэвтрүүлгийг явуулах дэг журмын тухай танилцуулж байхдаа хоёр сэтгүүлч маань ээлжлэн хэрхэн "буруу ярьж, зөв ойлгуулж" байсныг сонирхоё.
Б.Оюунчимэг: - "...шууд дамжин нэвтрэхэд бэлэн боллоо". Дамжин нэвтрэх гэж хэлэхэд тун этгээд сонсогдож байлаа.
Б.Оюунчимэг: - "...кон.., дугтуй дотор..." Асуухаар бэлдсэн асуултууд бүхий цаас "конверт" дотор байна гэж золтой оросоор хэлчихсэнгүй, "кон" гэж хэлээд алдаагаа даруй засан "дугтуй" хэмээн үргэлжлүүлж байх юм.
Б.Оюунчимэг: - "...ямар дарааллаар асуултанд хариулахав, мөн өөрсдийнхөө хаана тайзан дээр байрлахав гэдэг байрлалаа нэгэнтээ эзлээд байна." Их л утга найруулгын болон дүрмийн алдаатай ярих юм.
Б.Оюунчимэг: - "Эхлэлийн, хамгийн эхний асуулт бол байхгүй." Бас л тааруухан хэллэг.
Б.Оюунчимэг: - "За хүлээж байгаарай, цаг яваад эхлэхээр яг танд яаж эхэлнэ." Элбэгдорж Ерөнхийлөгчийг эхний асуултанд хариулж эхлэх мөчид хэлсэн үг. Нөгөө цаг явж эхлэхийг анхааруулсан 3 секундын дохио эхлээгүй байхад яриагаа эхэлчихсэн хэрэг. Нэвтрүүлгийн явцад тэр 3 секундын дохио гурван нэр дэвшигчийг "эвгүй байдалд" хэд хэдэн удаа оруулж байгаа нь харагдсан. Өмнө нь сайн хэлж ярихгүй яасан юм!? Ярьж эхлэх зөвшөөрөл өгдөг 3 секундын хэрэг ч гэж юу байсан юм? Асуултаа тавиад л хөтлөгчид өөрсдөө товчлуур дараад цагаа явуулдаг байхаар хийж болоогүй юм уу? Хариулж байгаа хүн нь шууд яриад эхлэнэ биз. "Аймаар түгшүүртэй дохио" бас бүтэн 3 секунд хүлээж байж яриагаа эхлэх гэж. "Сэтгэл зүйн" хувьд нэр дэвшигчдэд их дарамттай байсан нь лав.
Б.Баярсайхан: - "Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 2 цаг үргэлжлэнэ." Бүтэн зөв ярьдаг сэтгүүлч МҮОНТВ-д байна уу? Уг нь "үргэлжлэх хугацаа үргэлжлэнэ" гэж хэлдэггүй, харин "үргэлжлэх хугацаа 2 цаг байна" эсвэл "Нэвтрүүлэг 2 цаг үргэлжлэнэ" гэх ёстой.
Сонгосон асуултуудын тухайд олигтой гэхээр асуулт бараг алга. Ялангуяа мөрийн хөтөлбөртэй холбоотой, эсвэл нийгэмд, иргэдийн дунд "хэрүүлийн алим" болж байгаа чухал том том асуудлаар байр суурийг нь лавласан даацтай асуулт байсангүй. Иргэдээс ирүүлсэн 373 асуултуудаас намуудын сонгуулийн штабын ажиглагч (!) нарыг байлцуулж байгаад 15 асуулт сонгожээ. Намуудын ажиглагч нар ч юу билээ! Хэний шоу юм? МҮОНТВ-ийн шоу юм бол ямар асуулт асуухаа өөрсдөө мэдээд бэлдэх ёстой. Ямар сонгуулийн санал авах гэж байгаа биш, намууд "ажиглаад" байх шаардлага огт байхгүй.
"Гадаадад Монгол Улсаа хэрхэн төлөөлөх вэ?", "Үнэт зүйл юу вэ?", "Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв", "ҮАБЗ-ийн тэргүүний хувьд нэн тэргүүнд юу хийх вэ?", "Сонгуулийн урианы тайлбар?", "Дөрвөн жилийн дараа хаана, юу хийж байх вэ" гэхчлэн онц чухал биш асуултууд сонгожээ. Мэдээж иргэдийн саналыг харгалзаж үзэх нь зөв боловч дээр хэлсэнчлэн улс орны амин чухал асуудлуудын талаар нэр дэвшигчдийн байр суурийг нь гаргаж чадах асуултуудыг шоу зохион байгуулагчид өөрсдөө бэлдэх ёстой байсан юм. Тэгж чадаагүй нь энэ байгууллагын ажилтнуудын чадвар, тарыг таниулсан хэрэг болжээ гэж дүгнэхэд болохоор байна. МҮОНТВ (Радио орохгүй) ер нь техникийн шинэчлэл хийгээд байхаас мэргэжилтнүүдээ, ажилтнуудаа шинэчилж (ур чадварыг нь дээшлүүлэх, сургах гэж унш) байгаа юм алга. Ямар сайндаа л иймэрхүү хэл яриа муутай сэтгүүлчид шоу хөтөлж байхав дээ.
Нэгэнт ийм нэвтрүүлэг зохион байгуулж явуулахаар шийдсэн бол хүмүүсээ бэлдэж, сургах ёстой байсан юм. Жишээ, үлгэр дуурайл авахаар иймэрхүү төстэй шоу Интернэтэд зөндөө л байна шд. Дуурайхаасаа ичих хэрэггүй. Чадахгүй бол шууд л хуулбарлах хэрэгтэй. Тэгж байж сурна. Чанаргүй баахан асуулт тавьж үзэгчдийн нойрыг хүргэж байхын оронд чанартай цөөхөн асуулт тавьж хэн нь хэн бэ гэдгийг "илчлээд" өгсөн бол МҮОНТВ "од" болох байлаа. Үзэгчид ч "хүнээ" таньж сонголтоо хийх боломжтой болох байлаа. Үнэндээ зарим сонгогчдод ийм боломж олгоогүй учраас сонгуульд оролцохоос дургүй нь хүрч саналаа өгөхгүйгээр шийдсэн ч байж мэдэх. Дараагийн удаа ийм нэвтрүүлэг хийх "аз завшаан" МҮОНТВ-д олдох ч юм уу бүү мэд. Ирээдүйд МҮОНТВ гэсэн сүртэй нэртэй, нүсэр боловч даржин газар байх ч юм уу, хэн мэдлээ. Иймэрхүү янзаараа бол байснаас байгаагүй нь дээр юм шиг.
пи эс: Бичлэгийг дараах холбоосоор орж үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=Jq3O8oSNN0I
Хөтлөгч, сэтгүүлч Б.Баярсайхан, Б. Оюунчимэг |

Comments
Post a Comment