Санал хураахын өмнөхөн

Өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурав маань ТВ-ээр халз мэтгэлцэх гэж байна. За энэ мэтгэлцээний үр дүн бараг ойлгомжтой биз ээ. Одоогийн ерөнхийлөгч маань хийсэн ажилтай, хийх зорилго нь тодорхой учраас цойлоод л гарах биз. Нөгөө хоёр өрсөлдөгчийн тухайд хэлэх ярих юм , хийсэн гээд товойлгоод байх ажил, туршлага Элбэгдоржтой харьцангуй бага.

МАН-ын зарим нөхөд санаатайгаар аваргыг дэвшүүлэх шиг болоод унасан хойно нь намын дарга Энхтүвшингээ буруутгаж суудлаас нь авч хаях зорилготой зохион байгуулсан ажил юм шиг байна гэж хардах хүмүүс байна. Цэвэр цустай Монгол хүний тухай онол гаргасаныг бодвол тийм ч байж мэдэхээр. МАН-ын сонгуулийн шатаав, пи-арын баг нь нэг газар аваргыг доктор болгоод, өөр газар докторант гэж бичээд л, нэрийг нь хүртэл алдаатай тавиад  л, зориуд ч гэмээр "алдаа" их хийлээ. Цэвэр цусны онолоосоо болж баруун аймгуудад аварга маань нүүр хийх газаргүй болтлоо эвгүй байдалд орж "бага ястнуудад" адлагдлаа. Ингэж гутаалгах ч гэж. Хайран сайхан нэр. Ерөөсөө Энхтүвшинг зайлуулах гэсэн хүмүүсийн "нохойд барьдаг мод" болсон юм шиг байна даа, аварга минь. Золигт гаргачихаж, нэг ёсондоо.

 
Ж.Мэндбаяр хоригдож байхдаа урлагын наадамд оролцжээ

МАН-ынхан ч "цусгүй алахдаа" гаргууд улс даа. Жудаг гуайн хүүг жудаггүй "алсан" тухай бэр нь саяхан МАН-ын дарга Энхтүвшинд хандсан захиандаа бичжээ. "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны (ХЗХ) захирал Ж.Мэндбаярын эхнэр М.Цэцэгмаа уг захиандаа, "...Танай нам төрийн эрхийг барьж байсан тэр хар он жилүүдэд...миний нөхрийг барьж хорингуутаа  төрийн тусгай албаныхан зодож, тамлан яргалж, тарчлаан зовоож тахир дутуу болгосон, шоронд илгээнгүүтээ хуулиар олгогдсон 9 эрхийнх нь 7-г бүрэн болон бүрэн бусаар хязгаарласан, үлдээсэн хөрөнгийг нь хуваан эзэнгүйдүүлж, тонон дээрэмдэж, идэж завшин үнэгүйдүүлсэн..." гэжээ.

 http://www.ipost.mn/blog-show/7690

Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо гэгч МАН-ын "эвлэлийн байгууллагад" болон тус намын сонгуулийн зардалд зориулж зөндөө л мөнгө хандивлаж байсан Ж.Мэндбаяр өдгөө хэн ч биш болжээ. Одоо бодвол толгой руугаа шааж байгаа биз. Гэхдээ энд хоёр юм байна. Нэгд, хүний эрхийг зөрчиж, тамлан зовоодог байсан бол тэр асуудлаар Мэндбаяр болон түүний гэр бүлийнхэн гомдол гаргах хэрэгтэй. Хоёрт, тухайн үед тус ХЗХ-ны 9.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг яаж үнэлж, борлуулж, луйвардаж, хулгайлж байсан талаар холбогдох газрууд шалгалт хийж ил тод болгох хэрэгтэй. Ганц энэ ХЗХ ч биш, бусад хоршоодын эд хөрөнгийн тухайд  магадламаар байгаа юм. Хоттой хонь руу орсон чононууд шиг аашилсан дүр зураг харагдаад байгаа юм.

Ж.Мэндбаярын авгай одоо зарга хийж хохирлоо бага ч гэсэн МАН-аар төлүүлэх талаар хөөцөлдөх хэрэгтэй болохоос "агтны хариу жилдээ" гэж Энхтүвшингээс мөнгө "гуйгаад" нэмэргүй дээ.  Яг өгч харагдаач гэдэг шиг л юм болно. Харин энэ хэргийг ил тод болгож МАН-ын үнэн төрхийг илчлэвэл хойшид олон хүн энэ намд хууртахаас сэргийлнэ.

МАН-ын "бүх юм нь цэвэр" гээд байсан аварга маань Хадгаламж банкны мөнгө хулгайлсан Чимэдцэрэнтэй хамт  Солонгос улсад казинод тоглоод явж байсан тухай мэдээ дэлгэгдлээ.
Солонгосоос ирсэн материал дээр аваргын нэрний ард 610 мянган доллар гэсэн тоо дурайж байх юм. Чимэдцэрэнгийн хулгайлсан 17 тэрбум төгрөгөөс мөрийтэй тоглоорой гэж аваргад өгсөн "хувь" нь энэ 610 мянган ам.доллар (буюу одоогийн ханшаар 900 сая орчим төгрөг) юм болов уу даа. Хүний өгсөн хулгайн мөнгөөр тоглоно гэдэг бас л ёс зүйгүй хэрэг шүү! Хожим асуудалд орно гэж бодоогүй л юм байх даа. Дэлгэрэнгүйг дараах хаягаар орж уншаарай.

http://politics.news.mn/content/148980.shtml

За тэгээд ер нь асуудал ойлгомжтой болсон юм биш үү? Авилгачид дээлээ нөмрөх нь гээд Элбэгдоржийг "нэг нүдээр ч үзэхгүй" байгаа. МАН-ынхан олон жил төр засгийн эрхийг барьж байхдаа маргааш гэж байхгүй юм шиг туйлж байсны гор гарч эхэлж байна.  Авилгачдын, хулгайчдын дээрэмдсэн мөнгийг буцааж авах нь чухал боловч түүнээс  чухал юм бол ингэж хулгайлбал явцгүй юм шүү гэдгийг ирээдүйд албан тушаалаа мөнгөжих хэрэгсэл болгохыг санаархагчдад харуулж нотолсон явдал гэж ойлгох хэрэгтэй. Хулгайн юм хоол болохгүй хор болноо гэж.

МАН "хүнд"  байдалд оржээ. Бат-эрдэнэ аваргын нэрийг дэвшүүлэх акц зохиосон нөхдийн сэдлээр бол бүх юм ОК явж байгаа. Харин МАН-ын зорилго бол дэвшүүлсэн аваргаа ялуулах явдал мөн гээд итгэчихсэн "гэнэн хонгоруудын" хувьд бол байдал биш болчихоод сандарч буй хэрэг. Аргаа барахдаа "агуу стратегич" Баярыг Канадаас яаралтай дуудсан бололтой. С.Баяр мэдээж ил гарч шоудахгүй, харин  хаалганы цаана суулгаж байгаад чухал арга мэхнүүд  зааж өгөөд л буцна. Халз мэтгэлцээн дээр яаж ажиллах, Оюутолгой гэх мэтийн чухал асуудлууд дээр юу гэж ярих, ямар байр суурь баримтлах, сурталчилгааны үеэр гаргасан зарим нэг алдаануудыг яаж цайруулах, өрсөлдөгч нэр дэвшигч нартайгаа яаж харьцах, ямар үг үсэг хэрэглэх гэхчлэн "блиц" сургалт явуулах байх.  Баярын зөвлөгөө хэр нэмэр болохыг удахгүй харцгаая.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё