МАН-ын оргодолууд
МАН-ын дарангуйллын үед энэ намынхан ч ёстой нэг галзуурч байсан нь өдөр ирэх тусам нотлогдсоор. Улс орноо хөгжүүлээд, ард түмнээ ядуурлаас аврах гэж галзуурч байсангүй, харин баяжиж, хөрөнгөжих гэж галзуурч байжээ. Том бага албан тушаал ялгаагүй бүгд л мөнгөжих эх уурхай болж ирсэн байх юм. Энэ ёрын байдал нь бусад ардуудад мөн халдварлаж, цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилгач хүртэл адаглаад л шоколадны набор "нэхэх" нь ёс болж.
Авилга авах ч бүр замаа алдсан. Үүнээс гадна элдэв аргаар хулгайлдаг байсан нь илэрсээр байна. Улсын мэдлийн том том албан газар, байгууллагуудын хариуцлагатай, эрх мэдэлтэй албан тушаалд "намын буянаар" очигсод мэдээж "том хөдлөхөө" яахин мартахав. Олон ч жил хулгайллаа, овоо ч цүдийлээ. Хүний шуналд хязгаар байх биш, МАН-ын "алтан загасны эмгэд" сурсан зангаараа "идэж" байтал засаг солигдоод балрах нь тэр. Ямар тэнгэр нь хаясан амьтад байдгийн, зайлуул. Түрүүчээсээ "нөмрөх дээлээ" захиалаад эхэллээ. Зарим нь ч дээл нь бэлэн байж, шууд тэрийгээ "нөмрөөд" л ачигдаж байна. Хэзээ нэгэн цагт "нөмрөх" хэрэг болж магадгүй гэж бодоод дээлээ оёулчихсан сууж байсан ч юм бил үү, хэн мэдлээ.
Сүүхээтэй зарим нь шууд зугтлаа. Монголоос цааш ямар газар үгүй биш. Хулгайлсан мөнгөө найдвартай "араанд" нь хийчихээд гадаад орон руу амь зулбалаа. Нөгөө нийслэлийн иргэдийн хурлын дарга байсан Т.Билэгт байна. Урт шар дээлтийн дүү Н.Энхтуяа байна. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн байсан Түмэндэмбэрэл байна. Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга байсан Л.Даваацогт байна. Эд нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Уг нь олоход ч амархан л байх л даа. Өөр хүний нэрээр л гарчихаагүй бол. Харин авчрахад хэцүү байж мэдэх юм. Тухайн улстай гэрээ мэрээ хийсэн байх шаардлагатай юм шиг.
Эдгээр хүмүүсийн хулгайлсан, завшсан мөнгө эргэж улсад орох ёстой. Харин тэр мөнгийг хэрэглэсэн, авсан гэр бүлийнх нь хүмүүс, хамаатан садан, ах дүүс байвал буцааж тушаах нь зүйд нийцнэ. Хулгайн юм та нарт хоол болохгүй, хор л болно. Мэдээж эдгээр хулгайчид завшсан мөнгөө өөрөө бүгдийг нь хармаалаад явж байна гэж байхгүй. Хэн нэгэн ойр дотны хүнийхээ нэр дээр хаа нэгэн газар дансалчихсан л байгаа. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар гэнэдэж хулгайлсан зарим мөнгөө сейфэнд хийгээд хадгалуулсан байсан боловч илэрчихлээ. 2 сая 245 мянган юань, 6 мянган ам.доллар гарч ирсэн гэнэ. Монголбанкны 6-р сарын 3-ны өдрийн ханшаар юань 235.16 төгрөг, ам.доллар 1441.83 төгрөг гэж тооцвол нийт 536 сая 585 мянга 180 төгрөг болж байна. Энэ бол "хармааны" мөнгө. Цаана нь өөр хэд ч байгаа юм билээ.
Монголчуудыг тэнгэр ивээж, засаг солигдсоноор бүх муу муухай бүхэн ил гарч байна. Хэрэв 2012 онд дахиад МАН-ыг сонгосон байсан бол бид ч "идүүлээд" дуусах байсан биз. За ямар ч байсан салхи наашаа эргэлээ. Мэдээж одоогоор баригдаагүй байгаа олон хулгайч (засаг барьж байсан МАН-ын угшилтай хүмүүс л байгаа) нар болон тэдний хамсаатангууд их ууртай байгаа. Гэвч тэд цөөхүүлээ, ард түмэн олуулаа билээ. Тиймээс тэр цөөхөн хулгайчдаас ард түмэн айна гэж юу байхав. МАН ч энэ олон фактаас болж "нүүр хийх газаргүй" болж байгаа биз. Аргагүй шүү дээ. Ингэнэ чинээ хэн санах билээ?

Comments
Post a Comment