Торгон цэрэг үү, доголон цэрэг үү?

Төрийн 9 хөлт цагаан тугаа залах гэж явна
Нэг юм бичихгүй бол болохгүй нь ээ. Мартчихсан тууж явна. Саяхан Өдрийн сонин дээр Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд морьдтойгоо бэлтгэлд гарсан тухай нэг сурвалжлага гарсан байсан. Цэргүүд бэлтгэл хийж алхаж байгаа зураг бас тавьжээ. Тэр зургийг хараад хэл загартнасан хэрэг.

Манайхан "майга" хөлтэйг хэлэх үү, болж өгвөл хөлөө өргөж, гараа савж айхтар алхмааргүй байгаа юм. Талбай дээр олон цэрэг салаагаараа ч юм уу бөөндөө тэгж  алхвал ганц хоёр хүний хоцрох, хөл зөрөх зэрэг асуудал анзаарагдахгүй өнгөрөх магадлал өндөр байж мэдэх юм. Харин цөөхүүлээ тэгж алхахдаа хөл гар нь зөрөхөд их эвгүй бөгөөд хэн ч олоод харчихаар ил байдаг учраас энэ туг залдаг морьтонгуудын хөл гарыг савчуулдагаа болимоор юм шиг.

2012 оны наадмын үеэр туг залах ёслолын бичлэг үзлээ. ЮүТюб дээр байгаа, сонирхоорой. Ёслолын үйл ажиллагааны дэг бол өрөнхийдөө ийм: Шарга морьтонгууд наадмын талбай дээр очоод  эгнээд зогсож байх үед мөн тооны цэрэг гар хөлөө өндөр өндөр саваад л алхаж очно. Тэгээд морьтны тугийг аваад зогсож байх ахуйд морьтон маань мориноосоо бууж тугаа өөр дээрээ шилжүүлж авсаны дараа мөн л хөлөө өргөж алхсаар тугаа очиж байрлуулах юм. Тугаа өргөж явахдаа бас хөлөө хаяж явна гээч. Тэгээд буцаад мориндоо очих, морийг нь "манаж" байсан хэд нь буцаад өөрсдийнхөө морьд руу явах энэ бүх үйлдэл дээр гар хөлөө өндөр өргөж аминдаа л нэг хэмээр жигд хийх гэж хичээх боловч даанч  чадахгүй аж.

Хөл нь зөрсөн "торгон" цэргүүд  2013 оны наадамд бэлдэж байна. (улаан дөрвөлжин хавтгай болгонд нэг хөл байгаа шүү)
Европт бол Хитлерийн армийн үлгэр жишээ жагсаал, алхааг хүн бүр л үзсэн байх. Азидаа бол Хойд Солонгосын арми мөн тийм жигд сүрлэг жагсдаг гэсэн. Хүнээр фон хийхдээ ч тэд дэлхийд номер нэг байх шүү. Манайхан чадахгүй байж арай өөрөөр энэ ёслолоо хийж байвал яасан юм? Тэр хөл гараа савчдагаа больчихоод арай өөрөөр дэглэвэл болохгүй юу? Дээр дурдсан бэлтгэл хийж байгаа зургийг харахад л алхаж байгаа 9 хүний зүүн хөл 9 өөр газар  л тууж явах юм. (дээр зураг үз) Уг нь бол нэг түвшинд л байх ёстой  биз дээ? Ингэж бэлтгэл хийж байгаа нь ч, хийлгэж байгаа нь ч таарчихсан  хүмүүс юм. Торгон цэрэг my butt!
Ингэж шившиг, онигоо болж байхаар зүгээр л төвшин сайхан алхаад тугаа залчихаж байвал болоо биш үү? Ямар цэргийн парад үзүүлэх гэж байгаа биш, гар хөлөө савчих хэрэг юун? Тэгээд ч майга гэдгээ мэдмээрсэн дээ. Бас болоогүй ээ, биеийн өндөр нь  жигд биш цэргүүд хичнээн мачийгаад хөл нь нэг түвшинд очиж, гар нь ижил түвшинд "савагдахгүй" гэдгийг мэдмээрсэн дээ.

Энэ торгон нэртэй "доголон"  цэргүүд болон тэр ёслолын ажиллагаа, дэглэлтийг хариуцдаг нөхөд юм бодно байгаа. Лав энэ жилдээ хуучнаараа хийгээд өнгөрөх бололтой. Харин дараагийн наадамд арай өөр дэглэлт баймаар байна шүү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё