Posts

Showing posts from March, 2011

Баяр аа, чи сэлж чадах уу?

Image
Энэ Баяр гэж үйлтэй амьтан байнаа. Овоо боловсорсон сэхээтэн, ирээдүйтэй нөхөр байна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ. Яаж ч бодсон Монголын улс төрд хэрэггүй шаарнуудын нэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байх юм. Одоо тэрээр хийсэн нүглийнхээ горыг амсаад амьтны хараал идсэн шигээ Америкт орогнож байна. Сүүлийн үед Баярыг бусад нөхдийнх нь хамт (Хууль зүйн сайд байсан Мөнх-Оргил ба Цагдаагийн дарга Амарболд) Гаагийн Олон улсын шүүхэд өгөх сураг байна. Мөн зарим хүчний зүгээс Баярыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон хүний тоонд оруулах талаар хууль санаачлуулахаар Америкийн хуульчид хандах бодолтой байгаа тухай бичиж байна. Уг нь их ирээдүйтэй хөдөлсөн нөхөр л дөө. МАХН-ын дарга болоод, Монгол Улсын Ерөнхий сайд болоод л. Гэхдээ мань эр нэг юман дээр алджээ. Тэр нь юу вэ гэхээр жам ёсны юмыг тэр жамаар нь явуулахгүй, үлгэрлэвэл, уулнаас буух үерийн усыг сөрж зогсож болно гэж бодсон аж. Энэ утгаар, 2008 оны сонгуульд МАХН ялагдаж мэдэхээр байна гэдгийг ойлгоод, ямар ч үнээр хама

Хүүхдийн төлөө худлаа ЗА гэхээ больцгоо

Image
Монголын Морин спортын холбоо гэж нэг ажилгүй газар байнаа. Ажилгүй гэдэг нь арчаагүй гэсэн утгаар юм шүү дээ. Уг нь төрөлжсөн байгууллага ухаантай юм болохоор морин уралдаантаи холбоотой бүх л асуудлыг зохицуулж шийдэж, хариуцаж зохион байгуулж байдаг болов уу. Гэхдээ болоогүй байнаа. Хэд гурван чухал асуудал шийдлээ хүлээгээд байгаа тухай энд хөндөж ярья: 1. Хурдан морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах Хэвлэлд мэдээлсэнээр 1996 оноос хойш бүрэн бус мэдээгээр 18 хүүхэд хурдан морь унаж яваад уралдааны замд осолдож амь насаа алдсан гэжээ. Мөн 2003-2007 онуудад нийт 816 хүүхэд уралдааны замд мориноос унаж гэмтэж бэртсэн гэсэн мэдээ байна. Сая л гэхэд 2011 он дөнгөж гараад хөдөө болсон багахан шиг морин уралдааны үеэр нэг хүүхэд осолдож нас барсан эмгэнэлт явдал гарлаа. Энэ тухай Өдрийн сонин хангалттай сурвалжлага хийж нийтлүүлсэнийг олж уншаа биз дээ. Манайхан дэндүү хэнэггүй юм. Яачихсан улс гэхээрээ зүгээр байсан хүүхэд зуурдаар эндээд байхад цочроо авдаггүй, тоод