Posts

Showing posts from September, 2016

Монголоид

Image
Монголоид буюу Монголжуу гэдэг нэршлийн тухай  уншаагүй, дуулаагүй хүн ховор биз. Саяхан Баабарын бичсэн  Бид Монголоид хэмээх нийтлэлд энэ тухай бас өгүүлсэн байгаа. (  Энд дарж  сонирхоорой. ) Гэхдээ энд би уг нэршлийг хэрхэн буруугаар ашиглаж байгаа тухай илүү түлхүү жишээ татаж оруулахыг зорьсон гэдгийг эхлээд  дурдах хэрэгтэй  болов уу. Баабар мөн дээрх нийтлэлдээ уг үгний гаршил, хэрэглээ, түүхийг товч дурдсан байсан. Өрнөдийн орнууд болон Америк тивд  Дауны хам шинжийг   "Монголоид" гэж нэрлэсэн хэвээрээ байна. Хувь хүмүүсийн хооронд ч , эмч мэргэжилтнүүд ч  энэ төрөлхийн гажгийг Монголоид гэж нэрлэдэг, тухайн хүнийг нь "Монгол"  гэдэг аж. Албан ёсоор энэ нэршлээс татгалзсан боловч хүмүүс хэрэглэсэн хэвээр. Хоорондоо харилцахдаа ч  , кино урлагийн бүтээлд ч, ном зохиолд ч бичигдсээр, хошин шогийнхон хэрэглэсээр. Жеральд Касейл Дево (DEVO) гэж нэг хамтлаг байх. АНУ-ын Охайо мужид 1972 онд байгуулагдсан рок хамтлаг. Энэ хамтлагийн нэг дуу нь "

Бохирдсон хөрс ба хортой жимс

Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хэлж байгаагаар бол Монголчууд тэнэг хүмүүс юм гэнэ. Цолмон л хэлсэн болохоос бус бараг л үнэн болох гээд байна. Экс тэргүүн хатантай санал нэг байгаа хүмүүс олон байдаг биз ээ. Монгол судлаач гэх Япон бүсгүй Кимура Аяако бас Монголчуудыг "тархины тураалтай" гэж оношлож байлаа. Гадны хүн ямар нэгэн цензургүй хэлэх байх л даа. Монгол хүн л юм болохоор би ч бас өөрийгөө өмөөрөөд өрвөлзөнө биз дээ? Манай Монголчууд шиг ухаантай, тусч, уужим сайхан сэтгэлтэй, авъяастай сэргэлэн улс хаана байна гэж... Бодлоо. Ер нь яагаад өөрийн хүнийгүй биднийг муу хэлээд байдаг бил ээ? Бид тийм муу хүмүүс юм уу? Тийм арчаагүй юм уу? Арчаагүй байж болох ч муу байна гэдэг бол байж болмооргүй. Муу ард түмэн гэж байдаггүй гээ биз дээ? Эцэг өвгөд маань ийм арчаагүй байсан юм уу гэтэл үгүй юм аа. Тэгвэл энэ өнөөдрийн арчаагүй муухай Монгол саяхны "бүтээгдэхүүн" болж таарах нь. За ер нь он цагаар нь тооцвол 21 оны хувьсгалаас хой