Монголоид

Монголоид буюу Монголжуу гэдэг нэршлийн тухай  уншаагүй, дуулаагүй хүн ховор биз. Саяхан Баабарын бичсэн  Бид Монголоид хэмээх нийтлэлд энэ тухай бас өгүүлсэн байгаа.
Энд дарж сонирхоорой. )
Гэхдээ энд би уг нэршлийг хэрхэн буруугаар ашиглаж байгаа тухай илүү түлхүү жишээ татаж оруулахыг зорьсон гэдгийг эхлээд  дурдах хэрэгтэй  болов уу. Баабар мөн дээрх нийтлэлдээ уг үгний гаршил, хэрэглээ, түүхийг товч дурдсан байсан.
Өрнөдийн орнууд болон Америк тивд  Дауны хам шинжийг  "Монголоид" гэж нэрлэсэн хэвээрээ байна. Хувь хүмүүсийн хооронд ч , эмч мэргэжилтнүүд ч  энэ төрөлхийн гажгийг Монголоид гэж нэрлэдэг, тухайн хүнийг нь "Монгол"  гэдэг аж. Албан ёсоор энэ нэршлээс татгалзсан боловч хүмүүс хэрэглэсэн хэвээр. Хоорондоо харилцахдаа ч  , кино урлагийн бүтээлд ч, ном зохиолд ч бичигдсээр, хошин шогийнхон хэрэглэсээр.

Жеральд Касейл
Дево (DEVO) гэж нэг хамтлаг байх. АНУ-ын Охайо мужид 1972 онд байгуулагдсан рок хамтлаг. Энэ хамтлагийн нэг дуу нь "Монголоид"  гэдэг нэртэй. Нэг хромосом илүү , аз жаргалтай,  Монголоид  хүний тухай өгүүлдэг. Гэхдээ мэдээж Дауны синдромтой хүн гэсэн үг үсэг байхгүй, харин дандаа л  Монголоид гэж дуулдаг. Хамтлагийн дуучин  Жерри хэмээх Жеральд Касэйл   (Gerald Casale) энэ дууны үгийг бичжээ.  Энэ үг доромж утгатай хэрэглэгддэг (тийм учраас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хориглосон) гэдгийг энэ боловсролтой нөхөр мэдэж л байсан байх. Хэдийгээр хамтлаг нь панк чиглэлийнх боловч дууны үг, нэр сонгохдоо бусдыг доромжлоход хэрэглэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийж , бас юм бодох л ёстой байсан баймаар. Гэвч үгүй ажээ. Магадгүй арьсны үзэлтэй нөхөр байсан бололтой. 1977 онд анхны пянзаа энэ дуугаар нэрлэж гаргаж байжээ.



Mongoloid, he was a mongoloid
Happier than you and me

Mongoloid, he was a mongoloid
And it determined what he could see

Mongoloid, he was a mongoloid
One chromosome too many

Mongoloid, he was a mongoloid
And it determined what he could see

And he wore a hat
And he had a job
And he brought home the bacon
So that no one knew

He was a mongoloid

Mongoloid, he was a mongoloid
His friends were unaware

Mongoloid, he was a mongoloid
Nobody even cared

Mongoloid, he was a mongoloid
One chromosome too many

Mongoloid, he was a mongoloid
And it determined what he could see

And he wore a hat
And he had a job
And he brought home the bacon
So that no one knew

He was a mongoloid

Mongoloid, he was a mongoloid
Happier than you and me

Mongoloid, he was a mongoloid
And it determined what he could see

Mongoloid, he was a mongoloid
One chromosome too many

Mongoloid, he was a mongoloid
And it determined what he could see

And he wore a hat
And he had a job
And he brought home the bacon
So that no one knew

He was a mongoloid
He was a mongoloid

 Энэ дууг нь дэлхий даяар энд тэнд элдэв этгээд гарууд дуурайж дуулсаар. Германы Рүммельснүфф  (Rummelsnuff) гэгчийн дуулсан бичлэгийг доор орууллаа. Тэрээр өөрөө Даун синдромтой нэгэн болж жүжиглэж дуулсан байгаа.




Мөн энэ хэллэгийг ном зохиол, кино урлагт одоо хүртэл хэрэглэсээр байгаагийн нэг жишээ бол Шведийн найруулагч Рүбен Өөстлундын  "Гитар Монголоид"  (The Guitar Mongoloid) хэмээх кино юм. (оригинал нэр нь Gitarrmongot)  Уг кино  Москвагийн кино фестивальд оролцож, АНУ- ын шийний газруудаар  "аялжээ."  Ном зохиолын хувьд би л лав 2 ч ном уншихдаа энэ үгтэй таарч байсан, гэхдээ тэнэг , мангар хүнийг Монгол (Mongol) гэж  дуудаж байсан хэсэг  байсан юмдаг.

Шотландад амьдардаг Ууганаа гэдэг эмэгтэй (өөрөө бас Дауны синдромтой хүүхэдтэй) эдгээр үгсийг (Монгол бас Монголоид) доромж утгаар хэрэглэж байгааг эсэргүүцэж  хэвлэл мэдээллээр болон Би Би Си  радиогоор нэвтрүүлэг хийж цацаж тэмцэж байсан нь бахархалтай. Үр дүнд нь олон хүний санаа бодол  өөрчлөгдөө биз ээ. Гэвч ганц хүн хашгираад ололт бага, харин олуулаа болон төр засаг нь нийлээд тэмцвэл үр дүн сайтай байх юм шиг санагдана.  Ууганааг Лондонд англи хэл сурч байхад нь  ангийнх нь хятад, франц хоёр хүрч ирээд  "Чамайг Монголоос ирсэн гэж сонсоод ийм ухаантай, хэвийн (!) хүн байх юм гэж бодсонгүй"  гэж хэлсэн байгаа юм. Эндээс харвал, бусад орны иргэд бидний тухай ямархуу ойлголттой болон Дауны синдромыг Монголчуудад  удамшдаг гажиг буюу Монголчуудын "өвчин"  гэж ойлгодог нь илт  байна. Ууганаагийн хэлж байгаагаар, Шотландын  хүүхдүүд  тоглоомын талбай болон сургууль дээрээ нэг нэгнийгээ тэнэг мангараар нь дуудахдаа "Чи бол Монгол" гэж дууддагийг мэдэж авчээ.  Тэгэхээр Монголоид болон Монгол гэдэг үгс доромж утгаар хэрэглэгддэг уламжлал тасрах шинж алга гэмээр. Залуу өсвөр үе нь  ахмад үеэсээ  энэ уламжлалыг өвлөж авч байгаагийн жишээ мөн биз?  (Ууганаагийн тухай нийтлэлийг эндээс  уншаарай)

Доктор Даун гэгч  (1800 онд дунд үед)  төрөлхийн гажигтай баахан хүүхдүүдийг Английн газар бүрээс цуглуулж байрлуулаад  судалгаа хийж байх үеийн Монголчуудын тухай ойлголт,  өнөө цагийн (2000 оны эхэн үеийн) дэлхийн соёлт орнуудын иргэдийн ойлголттой бараг адил хэвээр байгаа нь гутамшиг юм.  Том асуудал жижиг юмнаас л эхэлдэг. Монголчуудыг дорд үзэх хандлага бий болох, улмаар өнөөг хүртэл хадгалагдаж, оршсоор байгаа явдал бол  энэ үгтэй (анх энэ үгийг нэвтрүүлсэн доктор Даунтай) шууд холбоотой.  Нэг гайхалтай юм нь, мань доктор яагаад өөрийнхөө өвчтөнүүдийг  (синдромтой хүүхдүүдийг)  Монголчуудтай холбоотой гэж  үзэх болов гэдэгт  л байгаа юм. Яахав, Монголчууд тухайн үеийн Англичуудын тархинд аймшгийн зүс царайтай, этгээд бие галбиртай , гаж төрхтэй, зэрлэг хүний махан идэштэнгүүд гэж төсөөлөгддөг байсан гэж бодоё. Гэтэл тэр "гаж"  хүмүүс чинь Англи байтугай тухайн үеийн эх газрын Европыг ч бүрэн байлдан дагуулж чадаагүй гэдэг. Унгар, Австри гэх мэт орноор хальт "шүргээд"  л буцацгаасан байгаа юм. Тэгвэл эрхэм доктор маань тэр Англи хүүхдүүдийг яагаад Монголчуудын "үр удам" гэх болов гэдэг сонин.

Тэрээр 1860 оны нийтлэлдээ ("Тэнэгүүдийн угсаатны ангилалын тухайд хийсэн ажиглалт"- Observation on an Ethnic Classification of Idiots) тодорхой нийтлэг шинж чанараар нь хүмүүсийг угсаатны ангилалд хувиарлаж болох тухай бичжээ. 1866 оны нийтлэлдээ, "Нийтлэг  Монгол угсаатны төлөөлөл миний өвчтөнүүдийн дотор олон байна. Энэ нийтлэлдээ би тэр бүлгийн тухайд онцгой анхаарал хандуулна.  Төрөлхийн тэнэгүүдийн  дийлэнх нь жинхэнэ Монголчууд. Зэрэгцүүлээд харьцуулж харахад [энэ өвчтөнүүд ] өөр өөр эцэг эхийн хүүхдүүд  гэхэд итгэхийн  аргагүй хоорондоо адилхан байгаа нь үүнийг нотлож байна" гэж бичсэн байх юм. Мөн түүнчлэн өөр нэгэн бүтээлдээ дугуй хэлбэртэй хацар, нүдний хэлбэр , биеийн бусад  хэсгүүдийн тухай бичиж мөнөөх бүлэг хүүхдүүд Монгол угсааных болох тухай дурдсан байдаг аж.
Монголчууд Английн арлыг эзэлж, цус холилдож байсан бол бас магадгүй гэх хүмүүс байж болох юм. Гэвч Даун докторын өвчтөнүүдийн дотор Монгол угсааны эсвэл Монгол хүн байсан тухай баримт алга.  Тийм болохоор доктор маань дэмийрч байжээ гэдэг нь ойлгомжтой байна. Хожим тэрээр  хүний оюунлаг байдал, зан авир нь тухайн хүний гаднах харагдах байдал, толгойны хэлбэр болон  том багаас хамаардаг  гэдэг ойлголтоосоо татгалзсан боловч  Монгол гэдэг нэр тэнэг гэдэг ойлголттой утга адил  хэвээр үлдэж өнөөг хүрчээ.   Доктор Дауныг ингэж нэрлэхээс өмнө Дауны синдромтой хүнийг зүгээр л тэнэг гэж нэрлэдэг байсан бол энэ хүний гайгаар Монгол гэдэг нэр тэнэг гэдэг үгтэй  үүрд холбогдсон түүх ийм ажгуу.   Дээр өгүүлсэнээр, бид хичээвэл "тэнэг" гэдэг нэрнээсээ салах  цаг ирнэ гэдэгт итгэнэ.   Тэр цагийг наашлуулахад дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ. 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө