Posts

Showing posts from January, 2015

Хар масс

Image
Дахин дахин бичихээс өөр арга алга. Өнөөгийн энэ завхарсан байдал амар өөрчлөгдөхгүй нь. Иргэд маань ийм идэвхгүй үхээнц байх юм бол яаж өөрчлөгдөх вэ дээ. Илэрхий бухимдаж эсэргүүцэх, дуугарах сэдэл байсаар атал бүлх залгисан юм шиг дуугарахгүй нь гачлантай. Энэ ард түмэн яагаад ийм үхээнц болов оо?  Зүгээр  л амьд сүг . Нэг намын дарангуйлалд, төрийн  хүчирхийлэлд  хэлмэгдэж байсан үеийн айдас одоо ч хэвээр байгаа бололтой. Нийгмээ, улсаа, бие биенээ гэхээсээ илүү өөрийгөө, амин хувиа бодсон, бэртэгчин дорой, аймхай амьтас болжээ. За энэ зан чанар олон үйлдэл дээр ажиглагддаг даа. Бие биенийгээ матах, хорлох, унагаах, атаархах (тамын тогоо!), буруу ч байсан өөрсдийгөө өмөөрөх, эдийн шуналд автах, өөрөө л болж байвал бусдыг яасан ч хамаагүй гэдэг  үзэл, сэтгэлгээнүүд   бидний араншин болсон байна.   Энэ үхээнц массыг сэрээж хөдөлгөдөг манлайлагч хувь хүн, бүлэг алга.  Уг нь ийм манлайлагч байгаад энэ өөрчлөлтийг удирдаад явбал хэзээ ч бий болж мэдэх эмх замбараагүй байдалд хүргэ

Угаасаа хоцордог гэнэ

Image
С.Дэмбэрэл: "Би угаасаа хоцордог юм" УИХ-ын гишүүд хуралдаандаа дандаа хоцорч ирдэг (эсвэл ирц бүрэлддэггүй) учраас хурал оройтож эхлэх, эсвэл хойшлох явдал олон гардаг.  Энэ байдал бүр ужгирчээ. Гишүүд нь ч тоохоо байсан байна. Фейсбүүк дээр тавьсан нэг бичлэг дээр сурвалжлагч бүсгүй хуралдаандаа хоцорч ирж байгаа гишүүдээс яагаад хоцорсон шалтгааныг нь асууж лавлахад бүгд л элдэв тайлбар хэлж байх юм. С.Дэмбэрэл гишүүн бүр "Би угаасаа хоцордог юм" гэж хэнэг ч үгүй хэгжүүрхэж байна.  Би хоцордог хүн, тэглээ гээд чи яах юм гэж ам асууж байгаа юм уу даа. Цагаандаа цайна гэдэг л энэ байх даа. Их Хурлын гишүүдийн хийдэг гол ажил бол хуралдаандаа сууж, хууль хэлэлцэж батлах явдал.  Иргэдээс  тийм итгэл хүлээж сонгогдсон хүмүүс шүү дээ. Сонгогдсон хойноо харин ажилдаа цагтаа ирэх эсэх нь, хуралдаа суух эсэх нь миний дур хэмээн өөдөөс маань салаавч гаргадаг болж. Тэдний хоцорсон цаг минут бүрээр  ажил саатаж, тасалсан хурал бүрд ажил хойшилдог. Ажил саатаж, хойш

Хүчтэй Ерөнхийлөгчийг хүснэ

Image
Хүчгүй Ерөнхийлөгч хүчтэй Ерөнхийлөгчтэй хамт Монголчууд гэж олон арван, зуун жил зовж байгаа ард түмэн. Жаргаж байсан цаг  ер нь байсан юм уу?  13, 14-р зуунд буюу Монголчууд хүчирхэгжиж, тэлж байсан үед  чухам  яаж байсан юм гэхээс.  Дайн байлдаан хийгээд бас л "жаргаж хэвтэх" завгүй гүйцгээж байсан байх даа, зайлуул. "Орондоо унтах завгүй" л явсан гэлцдэг юм. Хэдий тийм ч ядаж л бусдын эрхшээлд байсангүй, харин өөрийн эрхээр "зовж" байсан юм байна. Толгойлж удирдаж байсан хүн нь энгийн харц иргэддээ ээлтэй нэгэн байсан гэдэг. Лав л жирийн иргэд нь харах зүг нэг, хариуцах хүн нэг байсан учраас  өөр дотроо талцаж хуваагдаж байсангүй, эвдрэлцэж хэрэлдэж байсангүй. Толгойлогч нь өнхрөөд өгсөний дараа хөөрхий Монголчуудын жинхэнэ зовлон эхэлсэн дээ.  Залгамжилж гарч ирсэн дараагийн хэдэн толгойнууд ард түмнээ, газар нутгаа  хэд тасалж хувааж аваад  улс гэрээ түйвээж доройтуулах аянд мордсон. Үр дүн нь тодорхой. Монгол улс урьд өмнө байгаагүйгээр сульд

Сувгаа заавал солиорой!

Image
"Өлгийтэй хүүхдүүд" Чингисийн талбай дээр суулт хийжээ. Зохион байгуулагч нэг нөхрийн хэлж байгаагаар бол "хамгийн бага орлоготой, ядуу айлын хүүхдийн сүү тэжээл, заримдаа тэр айлын хоногийн хоол нь болдог мөнгийг" хасаж хэмнэлт хийхээр шийдсэн "харгис" Засгийн газрын саналыг эсэргүүцэж тоглоомон хүүхэлдэйнүүд өлгийдөж тавьсан гэнэ. "Хүүхдүүд энэ мөнгөнөөс салах юм бол хоолгүй болно, өлсөнө" гэж энэ нөхөр айлдаж байна. Шоудаж болноо, гэхдээ ингэж худлаа шоудах хэрэггүй. Одоо ч ичих эмээхээ больсон сайхан цаг ирж дээ. Ширэн нүүрлэчихээд л худлаа цуураад, сүржигнээд байх бололтой юм аа. Уг нь манай "будаг нь ч хатаагүй" шинэ Ерөнхий сайд маань хэлэхдээ, "Сарын орлого нь 1 (нэг) сая төгрөгнөөс доош айлын хүүхдүүд үүнд хамаарахгүй" гэсэн юм байна л даа. Тэгэхээр 1 сая төгрөгнөөс дээш орлоготой айлын хүүхдүүдийн мөнгийг хасах юм байна. Ийм айлыг "бага орлоготой, ядуу" гэж томъёолж болохгүй байх аа. "Суулт

Алуурчин тамхи

Image
"Тамхи үхүүлнэ" анхааруулгатай  тамхи  Тамхи 5 нас хорооно. Энэ үгийг хүн бүр мэднэ,  гэхдээ хэн ч үл тооно. Энэ удаад гол нь тамхины хор хөнөөлийн тухай  яаж сурталчлах вэ гэдэг талаар  санал бодлоо хуваалцая гэж бодлоо.  Гэхдээ эхлээд тамхи ямар аюултай эд вэ гэдгийг  товчхон ч болов үглэхээс болшгүй нь: 1. Уушигны хорт хавдрын  90%  нь тамхинаас үүдэлтэй. 2. Бүх төрлийн хорт хавдраар нас баралтын 30% нь тамхитай холбоотой 3. Уушигны архаг өвчлөл, бронхитийн  75% Тамхи дараах  хорт хавдруудыг үүсгэнэ : - уушигны хорт хавдар -  амны хорт хавдар -  давсагны хорт хавдар -  бөөрний хорт хавдар -  гэдэсний хорт хавдар -  улаан хоолой буюу залгиур хоолойн  хорт хавдар -  нойр булчирхайн хорт хавдар Тамхи гэдэг ямар хортой эд вэ гэж. Би биш, шинжлэх ухаан тэгээд тогтоочихсон учраас үнэмшихээс аргагүй биз? Хүн гэдэг муугаа мэдэхгүй хэрэггүй юманд шохоорхдог гэм бас бий, гэхдээ тэр шохоорхолд бүх бурууг тохож яаж болох билээ? Бид чинь бас  юмыг тунгааж боддог

Хаан огцорлоо

Image
М.Наранбаатар М. Наранбаатар гэдэг хүн МҮОНТВ-ийн Ерөнхий захирлын албан тушаалаа өгч гэнээ.  Энэ голоор л нэг яриа. Ардчилсан Намын   Оюун "дарь эх "  гэдэг эмэгтэй оронд нь очих юм гэлцэж амьтан хүн шуугилдана. Хаанаа хатнаар сольж байгаа юм аа даа янз нь. Наранбаатар найман жил хаан суугаад бие нь чилээрхээ биз дээ, зайлуул, өөрөө өргөдлөө бичиж өгсөн гэнэ шүү. Шинээр залрах хатан хаан маань ажлаа хэр гялалзуулахыг л харах үлдэж дээ. Уг нь бас ч гэж туршлагатай нэгэн гэлцэнэ. Гурван удаа улирч "хаанаар"  сонгогдож байсан Наранбаатар нарангэрэлт хутагт маань "манай ажил   сайн байгаа" хэмээн ихэмсэгээр айлдсан гэж дууллаа. Хутагт хүн худлаа хэлэх нүгэл! Олон түмэн мэднэ дээ. Үндэсний ТВ-ээр үзэх юм байхгүй ээ гэж. Ганц урдаа барьдаг нь "Цагийн хүрд" гэнэ. Нохой долоо, тэр чинь мэдээллийн нэвтрүүлэг ухаантай юм болохоор нь  амьтан илүү сонирхох нь ойлгомжтой шд. Хүмүүс  мэдээлэлээр цангадагтаа тэр эвлүүлгийг үздэг юм. Тэрнээс биш гайха

Монгол хэлээ аварцгаая!

Image
Монгол хэлээ аваръя (МХА)  хэмээгч нэгэн (буюу нижгээд?) шувуухай(нууд) Твиттер дээр жиргээд удаж байна. Ер нь бол зөв санаачлага. Дэмжиж байгаа учраас энэ удаа хэдэн үг сольё гэлээ. Жиргээчид маань  дийлэнхдээ дэмжиж  байгаа хандлагатай байна. Тэвчиж, мөн төвөгшөөж байгаа нь ч бий л байх. Ганц нэг нь ундууцаж харагдана.  Тайван байцгаа, шувуухайнууд минь. Аливаа шинэ юм  анхандаа  "эгдүү" хүргэдэг нь угаасаа жам учраас ойлгож байна. Гэхдээ сэтгэлийн хөдлөлөө барьж, гүнзгий амьсгаа авч,  тайван уужуу хандахыг хүсье, Зарим жиргээч үгийг  чинь ойлгохгүй байна гэж  гайхах. Яаж ойлгох вэ дээ, шинэ Монгол үг зохиосон  юм чинь.  Консервация (conservation) гэдэг үгийг хариглаа гэж ярьж бичиж хэвших хүртэл нэг хэсэг л хугацаа шаардлагатай болно. Гадаад үгийг "монголчлох" 2  арга байна. Нэгд нь, аман дуудлагаар нь галиглаж бичих. хоёрт нь цоо шинээр Монгол үг зохиож орлуулах.  Жишээ нь, автобус гэдэг үг  "автуус"  болчихсон явж харагддаг.  Ардын аман яриага