Posts

Showing posts from April, 2015

Хар жагсаалтыг хамтдаа гаргая

Image
Баабар Монголын эдийн засгийн форумд Баабар маань  тавьсан илтгэлдээ  нэг санаа дэвшүүлжээ. Илтгэлийн нэр нь "Хэрээг  хэрээ л гэхээс бүргэд гэж өргөмжилдөггүй."   Энд  дараад уншаарай. Миний олзуурхаад байгаа тэр "санаа" гэдэг нь ирэх сонгуулиас өмнө Монголын улс төрд дахиад гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргах тухай санал юм.  Ийм  жагсаалт гаргаад сонгуулиас өмнө  сонгогчиддоо тараагаад танилцуулчихвал  мөнөөх жагсаалтанд нэр нь орсон "барамнууд" дахиж сонгогдох боломжгүй болно гэсэн үг.  Түрүүчээсээ "хар жагсаалт" гээд нэрлээд, бичээд  эхэлсэн байгаа. Аргаа барсан  арга л даа, гэхдээ Баабарын хэлсэнээр иргэдээ гэгээрүүлэхийг  хүлээвэл дэндүү удах учраас иймэрхүү "шоорт-кат" хэрэглэх нь зөв ч байж магадгүй. 70 жил тархиа угаалгасан Монголчуудыг  гэгээрүүлж боловсруулахад дахиад түүнээс багагүй хугацаа шаардагдах биз. Өнгөрсөн 25 жил лав энэ тал дээр юу ч хийсэнгүй. Хийгээгүй учраас шинэ нийгмийн талаар буруу ойлголтт