Posts

Showing posts from January, 2013

МАН-д ичих булчирхай алга

Image
"Ард түмний сонголтыг шүүх өөрчилдөг байж таарахгүй" гэж МАН-ын "заазанд" нэр заагдсан эрхэмүүдийн нэг болох   Д. Лүндээжанцан өгүүлж байна.  Тэрээр Үндсэн Хуулиас иш татаж байнаа: "Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барина" гэж. Д.Лүндээжанцан Яг зөв, гэхдээ Үндсэн Хуульд мөнгөөр санал худалдаж аваад сонгогдож болно гэсэн заалт байхгүй л дээ. 50, 60% ч бай, хамаагүй бүр 99%-ийнх нь саналыг мөнгөөр худалдаад авчихсан байсан ч  хууль зөрчсөн л бол буруутаж таарна. Сонгуулийн хууль гэж нэг юм бий шүү дээ. Тэрийгээ л баримтлана биз дээ. Гэтэл хууль зөрчөөд (мөнгө тараагаад) сонгогдчихсон хүмүүсээ л хэлмэгдлээ гээд байгаа энэ МАН-ынханд ер нь эрүүл ухаан гэж байна уу? Ард түмний сонголт л гээд улиглаад байх юм. Тэр ард түмний сонголтыг чинь  худалдаад авчихсан байвал хууль зөрчсөн болох бөгөөд тийм учраас шүүхээр шийдүүлж байгаа биз дээ. Увсын хоёр гишүүнийг (Чойжилсүрэн, Хүрэлбаатар) хуулийн хүрээнд аж

"Заазанд" явах "малууд"

Image
Ш. Сайхансамбуу Сайхансамбуу гэж нэг сайхан залуу байх. Ардын намын популистуудын нэг бөгөөд Нарантуул захын боос гэдгээр нь хүмүүс андахгүй. Бүдүүн баараг талдаа нөхөр дөө. Ардын намын "лойдорууд" ("лидер" гэж голдуу бичдэг) өнгөрсөн сонгуулиар Сайханзалуугийн нэрийг дэвшүүлээгүй том алдаа гаргасан. Завханаас баталгаатай нэг суудал авчрах хүнийг хөсөр хаясан юм.  Хэлж ярьж байгаа нь бүдүүн талдаа боловч заримдаа мань эр шударга ярих нь бий. Саяхан www.time.mn  сайт дээр гарсан ярилцлагаас үзвэл Ардын намын гишүүд өнөөдөр их л бухимдаж байгаа бололтой. Сайхансамбуугийн хэлсэнээр Ардын намын жирийн гишүүд одоогийн намын "лидер" гэгдэх нэр бүхий 10 гаруй хүнийг сайн дураараа сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй байх, тэтгэвэрт гарч зайгаа тавьж өгөхийг "хүсэн шаарджээ". "Заазны мал" "Заазанд" явах хүмүүсийн жагсаалт: 1.  Ц.Нямдорж (Их Хурлын дарга, Хууль зүйн сайд байсан) 2. С.Баяр (Ерөнхий сайд байсан) 3. С.Батб

Өдрийн сонин Эрээнийг өмөөрөв

Мөнгөндалай тэргүүтэй Өдрийн сонины хүүхнүүд Цагаан сараар  ямар бэлэг авахыг заах гэлээ гэлцэн дуу дуугаа авалцаад л дайрцгаав. Эрчүүд нь ч бас тал засаад юм бичиж байх шиг. Ж.Гангаа мангаагаас өгсүүлээд. Эрээн биднийг ядарч байхад аминд орсон юм чинь тэндээс бараа авдгаараа авах нь зөв гэж донгосох. Үндэсний үйлдвэрийн бараа яахав, дэмжицгээе гэх нь зүйтэй, гэхдээ чанараа сайжруулмаар юм гэж  ааш муутай илжиг шиг эргээд тонгорч байх юм. Эрээнийг зүхлээ, сайн муу ч хөрш минь гэж цухалдаж байна.. Эд нар яагаад Эрээнд хайртай, тэндхийн хужаануудад элэгтэй болчихов? Тиймээ, Монгол ядуу байхад тэндхийн хямдхан "хог" бидний хэрэгцээнд дүйцэж байлаа. Манай наймаачид багагүй мөнгөөр тэнд "хөрөнгө оруулалт" хийсний буянаар олсныгоо хурааж юм болгож чаддаг айхтар улсууд амьдралаа өөд нь татаж чадсан.  Өнөөдөр байдал өөр болж, бид өөр нүдээр харах цаг болсон. Бид тийшээ урсаж байгаа мөнгөө дотооддоо ихэнхийг нь зарцуулж эргүүлж байвал бидний Монголын бизнесүүд цэцэглэнэ гэ

Монгол эр хүн

Image
Монгол эр хүн гэж. Дэлхийг чичрүүлж явсан удамтай хүмүүс. Хуучин ба шинэ Монгол хоёр хоорондоо тэмээ ямаа шиг ялгаатай болж дээ. Цаг өөр болсон доо.  Гэхдээ л хуучин бууны хугархай гэж хаачихав. Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ "урвах" нь их болжээ. Хэдэн ноцтой шалтгаан байна гэнэ. Архи их уудаг, ажилгүй, эхнэрээ хайр энхрийлэлээр их дутаадаг, бүдүүлэг заваан гэж орчин үеийн Монгол эмэгтэйчүүд маань  дүгнэдэг болж. За архи ч яахав, донтоод удаж байгаагаас гадна эр эмгүй их орж дээ, архинд. Ажилгүй байх чинь бас л муусайн эрчүүдийн буруу гэж үү? Нэг их залхуу даа ч биш байхаа. Системтэй, нийгэм улс орны байдалтай илүү холбоотой биз. Харин хайр энхрийлэл муутай гэдэг чинь урьд өмнө сонсогдож байгаагүй "шинэ ял" юм. Монголчууд эр эмгүй ер нь даруу талдаа улс шүү дээ. Нэг их нүүрэмгий загнадаггүй дээ бараг. Дуу шуу муу талдаа. Энэ нь ч эр эмийн харилцаан дээр бас мэдрэгддэг. Ямар сайндаа духан дээр нь  үнэрлэж байхав дээ. Бусад үндэстэн, ялангуяа хар бо

МАХН-ын золиос

Image
Ялтан Энхбаярыг чөлөөлөх гэж 216 эх өлсгөлөн зарлахаар бүртгүүлж гэнэ. Одоогийн байдлаар 7 эх өлсөж байгаа аж. Их Хурлын гишүүн О.Баасанхүү гийн ээж  бас өлсгөлөн зарлана гээд сандаргаж байгаа гэнэ. МАХН-аас болон эмч нараас мөнөөх эхчүүдэд өлсгөлөн зарлаж болохгүй гэж хэлээд ямар ч нэмэргүй байна гэнэ. Эхчүүд өлсөж үхэхээр сэтгэл шулуудсан юм байхаа. Баасанхүү гишүүн хэлэхдээ, намын зүгээс өлсгөлөн зарлахгүй байхыг олонтаа ятгасан боловч үгэнд нь ороогүй юм гэнэ. Намынхаа үгэнд ордоггүй яасан задарсан "итгэгчид" вэ? Энэ намынхан дээр дооргүй сайхан жүжиг тавих юм даа гэж.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН -аас одоо энэ ажлаа улам далайцтай зохион байгуулж өлсөж амиа золиослогчдын тоог 1000 болгох хэрэгтэй. 1000 эх өлсгөлөн зарлаж байсан тохиолдол дэлхийд байхгүй л болов уу. Гиннесийн номонд бичигдэх дэлхийн рекорд болох нь байна шүү дээ. Монголын маань нэр дэлхийд гарах нь. Нэр нь л гарч байвал сайн муу нь ямар хамаатай юм. Мянгуулаа зулын гол болж шатаж үхвэл бүр с

Зулын гол болох хүн байна уу?

Image
"Өлсөх газар"-ыг МАХН-ын байран дотор  бэлдсэн нь МАХН-ын дарга, ялтан Энхбаярыг суллуулах зорилготой МАХН-ын гишүүн 5 эмэгтэй өлсгөлөн зарлалаа. Таван эмэгтэйн нэг болох Сэлэнгийн Мандал сумаас "өлсөхөөр" ирсэн Б.Чимгээ хэлж байнаа. "Нийгэмд хар дарсан зүүд мэт юу болж байна гэхээр, нэг л өглөө босоод ирэхэд, хар амны хаалт зүүсэн хүмүүс хэн нэгэн хүнийг баривчлаад аваад явдаг дүр зураг харагддаг боллоо. Үүний эсрэг бид тэмцэцгээе."  Их л муухай хар дарж зүүдэлж дээ зайлуул.  Чимгээгийн хэлээд байгаа шиг юм хаана болоод байгаа юм ? Намынх нь даргыг баривчилсан цагдаагийн сүржин ажиллагаа шөнө болгон зүүдэнд нь харагддаг учраас өдөр бүр л хар масктангууд "хэн нэгнийг" баривчлаад байна гээд бодчихож. Олон тоон дээр шүү. Сэтгэцийн эмчийн хяналтанд орох хэрэгтэй хүн байна даа. Нэг л их ард түмнээ, Монголчуудаа гэж ярьсан улсууд. 2008 онд хуучин МАХН гэж байхад сонгуулийн дараа 5 хүн нохой шиг буудахад тийм л их ард түмнээ гэдэг юм бол хот

Мөнгөндалай гуай та хөнгөн бодож байна!

Image
Цагаан сар дөхлөө. Бужигнаж эхэлнэ дээ. Баахан улсууд "богооноор" Эрээн явж "хог" олж ирнэ.  Авчирсан хогийг нь манай "цагаан сарчингууд" худалдаж аваад бэлгэнд бооно.  Хамаатандаа өгсөн бэлэг маань хэдэн айл дамжин гараас гарт шилжин "эзнээ" солин тэнүүчлэн явсаар   манайд буцаж ирнэ. Цагаан сараар бид нэжгээд гарын саван, оймс, зангиа, үнэртэй ус гэх мэт хэрэгтэй хэрэггүй, чанартай чанаргүй баахан  барааны цуглуулгатай болно. Эрээний голдуу чанар муу, дуураймал барааг  Монголын өрх болгонд тэнцүү тараадаг зохион байгуулалттай ажлыг бид өөрсдөө хийж харийн наймаачдын хэтэвчийг зузаатгасаар олон жил болж байна даа. 700 тэрбум гаруй төгрөг гадагшилдаг гэнэ үү? Энэ их мөнгө Монголд үлддэг бол ямар сайхан! Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг үгийг  бид сайн мэднэ. Мэдсээр байж л хүний нохой тэжээгээд байгаа юм даа. Нөгөө тэжээгээд байсан хүний нохой (Эрээний хятад наймаачид гэж унш) чинь овоо зоолчихоод одоо эргээд тэжээсэн Монгол

Удвал сайдын урамтай алхам

Image
Эрүүл мэндийн сайд Удвал Эрүүл мэндийн сайд Удвал сая шийдвэр гаргаж, бүх эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна. Мэдээж улсын эмнэлгүүд шүү дээ. Хувийн эмнэлгүүд барагтай бол алдаа гаргахгүй, муу үйлчилгээ үзүүлэхгүй л дээ. Адаглаад харьцааны соёл нь дээр. Хувийн бизнес болохоор аргагүй. Амьдрал нь шүү дээ.  Харин улсын ажилд "хүнийрхэж" ханддаг нь олон үйлчлүүлэгч, эх хүүхдийн аминд хүрдэг, эрүүл мэндийг нь хохироодог болохоор хэл ам тасрахгүй. Баянхонгорт нэг сувилагч шинэ төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усаар түллээ л гэнэ, сая нэг эх төрчихөөд нас барлаа л гэнэ. Шинэхэн жишээнүүд нь энэ. Удвал сайд зоригтой шийдвэр гаргажээ. Зэрлэг өвсөнд баригдсан газрыг эрүүлжүүлж  сайхан ногоон зүлэгтэй болъё гэвэл тэр газрыг  хуу хагалаад зүлэгний үр цацах хэрэгтэй. Мэдээж зэрлэг шарилжтай зэрэгцээд ногоон өвс ургасан л байгаа, гэхдээ зөвхөн зэрлэгийг нь сорчилж түүгээд ногоон өвсийг нь хөндөхгүй үлдээнэ гэдэг бол бүтэхгүй ажил. Тийм учраас газраа бүгдийг нь хага