Монгол эр хүн

Монгол эр хүн гэж. Дэлхийг чичрүүлж явсан удамтай хүмүүс. Хуучин ба шинэ Монгол хоёр хоорондоо тэмээ ямаа шиг ялгаатай болж дээ. Цаг өөр болсон доо.  Гэхдээ л хуучин бууны хугархай гэж хаачихав.
Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ "урвах" нь их болжээ. Хэдэн ноцтой шалтгаан байна гэнэ. Архи их уудаг, ажилгүй, эхнэрээ хайр энхрийлэлээр их дутаадаг, бүдүүлэг заваан гэж орчин үеийн Монгол эмэгтэйчүүд маань  дүгнэдэг болж.

За архи ч яахав, донтоод удаж байгаагаас гадна эр эмгүй их орж дээ, архинд. Ажилгүй байх чинь бас л муусайн эрчүүдийн буруу гэж үү? Нэг их залхуу даа ч биш байхаа. Системтэй, нийгэм улс орны байдалтай илүү холбоотой биз.
Харин хайр энхрийлэл муутай гэдэг чинь урьд өмнө сонсогдож байгаагүй "шинэ ял" юм. Монголчууд эр эмгүй ер нь даруу талдаа улс шүү дээ. Нэг их нүүрэмгий загнадаггүй дээ бараг. Дуу шуу муу талдаа. Энэ нь ч эр эмийн харилцаан дээр бас мэдрэгддэг. Ямар сайндаа духан дээр нь  үнэрлэж байхав дээ.

Бусад үндэстэн, ялангуяа хар болон цагаан арьстанууд шиг эмэгтэйгээ учир зүггүй  үлгээд үнсээд байх нь үгүй. Хушуу амаараа хөхөлцөөд, шүлсэлдээд байх нь бүр ч мэдэхгүй "соёл". Цаг өөр болж, манай эмэгтэйчүүд их нялуун болсон юм даг уу даа. Юм л бол илүүлж таалуулж, ноолуулж үлгүүлж байх сонирхолтой болж.  Гэтэл нөгөө эрчүүд нь тэр тал дээр шаардлага хангахгүй учраас гологдох нь мэдээж.

Ариун цэвэр сахих тал дээр бүр ч тааруухан учраас заваан гэж нэр авсан юм биз дээ. Дургүй дээ биш, зүгээр л тэгж заншаагүй, сураагүй л байхгүй юу. Гадны соёлтой орныхон шиг өдөрт 2 удаа, өглөө ба орой болгон усанд орж хэвшээгүй хэрэг. Хүүхнүүд маань хархүүгээ цэвэрхэн байлгаж сургая гэж байгаа бол шахаад шаардаад өгөх хэрэгтэй. Энэ нь хэдийгээр инээдтэй мэт сонсогдож болох боловч үнэндээ эмэгтэйчүүд маань эрчүүддээ хүүхэд мэт анхаарал тавьдаг бол энэ асуудал шийдэгдэх нь амархан. Харин тэр нялуурч үнгэлдэхийг дараагийн шинэ үе маань амархан сурах бизээ.

Эрчүүдээ муулж зүхэж байхаар өөд нь татаад халамжлаад яваасай. Архинд дуртайг нь архинаас гаргая гэж байгаа бол харааж тууж биш, харин хайрлаж ухааруулж өгөөсэй. Муу эр хүн гэж байдаггүй юм. Эр хүн гэдэг чинь өрхийн тэргүүн, улс орны гол багана. Энэ багана нураад унавал эмэгтэйчүүд та нар ч бас ойчоод өгнө. Эрэгтэй хүнийг хайрлавал тэд чинь бас эргүүлээд эмэгтэйчүүдээ хайрлах болно.

Монгол эр хүнийг бүү муул. Сүлд хийморь нь явчихна.  Сайн сайхан явъя гэвэл эрчүүдээ хайрла. Далайсан гарыг нь үнсээд хайрла. Тэгвэл далайхаа болино.
Хараалын үгээр биш хайрын үгээр тэтгэж, урмын ташуур өгч зоригжуулж бай. Алдааг нь уучилж, оноог нь магтаж яв. Монгол эр хүн доройтож явах нэгэн зурвас үеийг сэтгэлийн хатаар, хайраар, ухаанаар даваад гарчихвал цаашаагаа бүх зүйл сайхан болоод явчих учраас эмэгтэйчүүд минь хатан ухаанаар хандаарай.  Та нарын хайр одоо их дутаж байгаа шүү.   




Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл өө
Би шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам Монгол эр хүн дээ
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээж айзам урсгаж уяран санах Монгол эр хүн дээ

Би нартад хоргодон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн дээ
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл, энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр хүн дээ

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч аа
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн дээ
Би аргалын утаа үнэрлэж, ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн, нарандаа залбирах хөх толботой Монгол эр хүн дээ

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн дээ
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан, Монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах, уурга сунгах Монгол эр хүн дээ

Би морин дэл дээр дарцаглан, Монголоо гэээд цээжээ дэлдээд
Би молцолгүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн дээ

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө