"Заазанд" явах "малууд"

Ш. Сайхансамбуу
Сайхансамбуу гэж нэг сайхан залуу байх. Ардын намын популистуудын нэг бөгөөд Нарантуул захын боос гэдгээр нь хүмүүс андахгүй. Бүдүүн баараг талдаа нөхөр дөө. Ардын намын "лойдорууд" ("лидер" гэж голдуу бичдэг) өнгөрсөн сонгуулиар Сайханзалуугийн нэрийг дэвшүүлээгүй том алдаа гаргасан. Завханаас баталгаатай нэг суудал авчрах хүнийг хөсөр хаясан юм.  Хэлж ярьж байгаа нь бүдүүн талдаа боловч заримдаа мань эр шударга ярих нь бий.

Саяхан www.time.mn  сайт дээр гарсан ярилцлагаас үзвэл Ардын намын гишүүд өнөөдөр их л бухимдаж байгаа бололтой. Сайхансамбуугийн хэлсэнээр Ардын намын жирийн гишүүд одоогийн намын "лидер" гэгдэх нэр бүхий 10 гаруй хүнийг сайн дураараа сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй байх, тэтгэвэрт гарч зайгаа тавьж өгөхийг "хүсэн шаарджээ".

"Заазны мал"
"Заазанд" явах хүмүүсийн жагсаалт:

1.  Ц.Нямдорж (Их Хурлын дарга, Хууль зүйн сайд байсан)
2. С.Баяр (Ерөнхий сайд байсан)
3. С.Батболд (Ерөнхий сайд байсан)
4. Г.Занданшатар (одоогийн Ерөнхий нарийн)
5. Т.Бадамжунай (УБ-ын Ерөнхий менежэр, ХАА-н сайд байсан)
6. Ц.Мөнхоргил (Хууль зүйн сайд байсан)
7. Д.Оюунхорол (УИХ-ын нийгмийн бодлого, БСШУхааны Байнгын хорооны дарга байсан)
8. Д.Лүндээжанцан (Хоёр ч Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга байсан)
9. Д.Дэмбэрэл (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын дарга байсан)
10. У.Хүрэлсүх (МАН-ын Ерөнхий нарийн байсан)
11. М.Энхболд (Нийслэлийн Засаг дарга, Монгол улсын шадар сайд байсан, одоо УИХ-ын дэд дарга)

Монголыг мөн ч олон жил  талхилаа даа, энэ намынхан. 90 оноос хойш бараг дагнасан улс. Ардчилсан нам ганц нэг гарч ирсэн боловч тэр бүрд нь унагааж чадсан билээ. Одоо болохоор бараг л ялаа хамт үүрнэ гэх ухааны  юм ярьцгаах. Төрийн албан тушаалыг хэрхэн мөнгөжих хэрэгсэл болгож чадсаныг батлах баримт захаасаа илэрч байна. Төрийн өмчийн хорооны дарга байсан Сугарын ивээл доор МИАТ-ын мөнгийг хэрхэн угааж, хувааж залгисан хэргээр 6 хүн баривчлагдаж. Ерөнхий зохион байгуулагч Сугар бас араас нь явах юм байна. Одоохондоо мань эр Үндсэн хуулийн Цэц-д шингэчихсэн байгаа боловч удахгүй мулт татуулах нь тодорхой. МАН-ынхан нэг иймэрхүү маягаар Монгол Улсыг мөлжиж ирсэн хүмүүс. Одоо нэг л их шударга дүр эсгэсэн улсууд. Бидний хийсэн ажлын үр дүн одоо гарч байна ч гэх шиг алиа юм ярих нь ичмээр.

Увсын "мөнгөөр бөөлждөг" хоёр баян (Л.Чойжилсүрэн, Хүрэлбаатар) Их Хурлын гишүүнийхээ тэмдгийг буцааж өгөх болж байх  шиг. Өгөхгүй гээд зугтаагаад байх вий дээ, чадах л улсууд шүү.
МАН-ынхан олон сонгуульд "мөнгөөр бороо оруулж" ард олноо баясгаж байсан арвин туршлагатай  бөгөөд зарсан мөнгөө хэд нугалж арвижуулаад дараагийн сонгуульд ордог уламжлалтай байсан. Одоо цаг үе өөрчлөгдөж дээ. Урьдын юм ул болсон гэдгийг ойлгож цоо шинэ өөр хүчин өөрчлөгдөхгүй бол ард олондоо ад үзэгдсээр адаг сүүлд нь бараа ч үгүй алга болно шүү, МАНгарууд аа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө