Зулын гол болох хүн байна уу?
![]() |
"Өлсөх газар"-ыг МАХН-ын байран дотор бэлдсэн нь |
Их л муухай хар дарж зүүдэлж дээ зайлуул. Чимгээгийн хэлээд байгаа шиг юм хаана болоод байгаа юм ? Намынх нь даргыг баривчилсан цагдаагийн сүржин ажиллагаа шөнө болгон зүүдэнд нь харагддаг учраас өдөр бүр л хар масктангууд "хэн нэгнийг" баривчлаад байна гээд бодчихож. Олон тоон дээр шүү. Сэтгэцийн эмчийн хяналтанд орох хэрэгтэй хүн байна даа.
Өлсөгчид Энхбаярыг суллахаас нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэцгээж. Өлсөөд үхсэн ч хамаагүй гэнэ. Ар гэрийхэн нь үхэхийг "зөвшөөрсөн" юм даг уу даа. Нэгэнт "зөвшөөрлөө" авчихсан юм бол өлсөж үхэж байхаар нэртэй төртэйхөн үх л дээ. Төвдийн лам нар яадаг билээ? Өөрсдийгөө шатаадаг биз дээ? Ай даа, яг тэрэн шиг зулын гол болчихвол та нар түүхэнд нэрээ мөнхөллөө л гэсэн үг.
Хатан зоригт таван эмэгтэй намынхаа даргын төлөө зулын гол болж байлаа гээд МАХН-ын түүхэнд, бүр Монгол улсын түүх гэдэг номонд бичигдээд дунд сургуулиудад заах нь байна шүү дээ. Аа яа яа яа! Ар гэрийнхэн чинь бахархаад бахархаад барахгүй дээ. Намын нөхөд чинь мөнгө цуглуулж намынхаа байрны өмнө хөшөө ч босгож мэднэ. Тэгвэл тэгээд л од боллоо гэсэн үг! Амьддаа чадаагүй ч үхсэн хойноо "од" болоход яадаг юм, ер нь. "Од" л болж байвал үхсэн амьдын ялгаа юу байна.
Чимгээ та таван хүүхдээ өнчрүүлээд "од" болохоор шийдсэн бол нөгөө дөрвөн өлсөгчтэйгөө яриад зулын гол болох юмаа хэрэгжүүлсэн дээр байхаа. Өлсөж муугаа үзэж байхаар тэр нь шулуухан. Аягүй бол Энхбаяр дарга чинь суллагдчих ч юм бил үү. Хэн мэдлээ. Нам чинь "арыг чинь даана" гэсэн болохоор ар гэртээ санаа зоволтгүй биз дээ. Чимгээ чи шүү! За амжилт!
Comments
Post a Comment