Posts

Showing posts from March, 2015

Байгаа зөв хармаар байна!

Image
Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч) Монголд одоо хамгийн их адлагдаж байгаа хоёр зүйл байна. Энэ бол Ерөнхийлөгч ба ардчилал хоёр. Энэ хоёр өөрсдийнхөө буруугаас  болж ингэж нэр хүндээ алдаагүй, харин яг үнэндээ  НАМ  гэдэг далбаан дор эрх мэдэлд хүрсэн эх оронч бус, үл бүтэх, эдийн шуналтай нөхдөөр төр засгаа тоглуулсаны балаг юм. Тийм хүмүүс яагаад ингэж эрх мэдэлд хүрч чадав аа? Ганцхан НАМ гэгчийн "буянаар"   шүү дээ. Бид тэр НАМД нь итгээд саналаа өгчихөөр тэр далбаан дор ийм луйварчид гарчихдаг байхгүй юу! Намын жагсаалтаар болон намын нэрийн өмнөөс нэр дэвшиж  гардаг биз дээ? Ийм учраас л тэр үүр уурхайг нь байхгүй болгох хэрэгтэй байгаа юм. Ядаж энэ улс орны байдал сайжиртал янз бүрийн  гуншинтай  НАМ нэртэй бүлэглэлүүдийг (түр)  хориглох хэрэгтэй.  НАМЫН далбаан дор гарч ирж байгаа хүмүүс бүгд новш гэвэл шударга бус болох байх, гэхдээ ихэнх нь. Энэ олонхийг гаргахгүйн тулд зарим нэгийнх нь боломжийг хаахаас өөр арга алга. Улс төрийн НАМЫГ хориглочихоор

Монголын хөл бөмбөгийн түүхийн хар толбо буюу бид яаж босох вэ?

Image
Монголын хөл бөмбөгийг өөд нь татаад гаргаад ирдэг аавын хүү байна уу?  Санхүүжилт л хэрэгтэй юм шүү дээ. Тэрнээс биш манайхан тоглож чадахгүйд учир нь  байгаа юм биш.  Бөхийнхөө төрлүүдийг дааж аваад сэхээж байгаа бэлэн жишээ байна.  Женко маань жюдо бөхийг , Аса аварга чөлөөтийг ивээлдээ авсанаар үр жимсээ өгөөд эхэлсэн. Тэд гаднаас  туслалцаа аваагүй өөрсдөө дэмжиж босгож ирсэн. Хөл бөмбөгийн хувьд дотоодын спонсор олдохгүй явсаар өдийг хүрчээ. Гаднаас бишгүй мөнгө өгсөн гэх боловч хаашаа ч юм "хийсээд" алга болчихдог гэнэ. МХХ-ны удирдлага энэ тэртэй холбоотой элдэв яриа байх, гэхдээ энд тэр тухай хөндөхгүй. Арай алс ирээдүйг харсан санаа бодлоо хуваалцая гэж. Монголыг бут ниргэсэн бор жаалууд баярлан хөөрч байна Зүүн Тимор гэдэг улсын шигшээ багтай хийсэн саяын тоглолтонд Монголын шигшээ баг 4:1 -ээр хожигдсон байна. Ай чааваас гэж! Нүдний булайнууд нэр баастаад иржээ. Хичнээн мөнгө хомс, хувцас муу, тааруухан дасгалжуулагчтай байсан ч гэсэн  хүч хурдны бэлтгэ

Д.Оюунхоролын "хорлол"

Image
Д.Оюунхорол (БОНХАЖ-ын сайд) Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарынхаа газруудын 17 удирдлагыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тухай  харъяа газруудынх нь төлөөлөл хэвлэлийн хурал хийж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэргээр сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа тухай мэдэгдлээ. Мөн нэмж 23 хүн халсан тушаал гаргасан тухай бичиж байна. Үндэслэлгүй хална гэж байхгүй л дээ. Заавал ямар нэгэн шалтгаан байгаа. Сайдын тушаалд ч мөн ямар нэгэн шалтаг дурдсан л байгаа байх. Гэхдээ энд ганцхан л бодитой үндэслэл бий. Тэр нь намын харъяалал, үзэл бодол. Өөрөөр хэлбэл халагдсан хүмүүс өөр намынх, өөр үзэл бодолтой, "МАН-бус" байсан учраас  ажлаа өгөх шаардлагатай болж л дээ. Магадгүй зарим нь огт нам бус мөртөө зүгээр л  хэлмэгдсэн  байж мэдэх.  Оюунхорол сайд өөрийнхөө намын хэсэг хүмүүсийг ажлаар хангах үүрэг хүлээсэн бололтой. Намынх нь  даалгавар, өөрийнх нь зүтгэл юм биз дээ. Саяхан Го.Бадарчийн "Ярилцах

Ц.Оюундарийн "хатан ухаан"

Image
Ц.Оюундарь (МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал) Олон нийтийн радио, телевизийн шинэ захирал Ц.Оюундарь  мэргэжлийн сэтгүүлч юм гэсэн. Мэргэжилдээ муугүй байж мэдэх  боловч зохион байгуулах чадвар муутай юм уу гэмээр байдал  сая зохион байгуулагдах гэж байгаад гэнэт цуцлагддаг шууд мэтгэлцээнтэй холбоотой үйл явдлаас харагдаж байна. Уг нь жаахан толгой нь ажилладаг байсан бол иргэдээ ч, мэтгэлцээнд ирсэн хүмүүсийг ч бухимдуулахгүй зохицуулж болох л байсан. Тэгээгүйгээс элдэв бусаар хэлүүлээд л сууж байна. Энэ ч сайны ёр биш дээ. Иймэрхүү байдлаар ажиллах юм бол ирэх жилүүдэд, ялангуяа сонгууль болох жилийн өмнө, ид сонгуулийн үеэр болон дараа нь олон амьтны аманд багтаж мэднэ. Намын генсек байх, МҮОНТВ-ийн Ерөнхий захиралаар ажиллах хоёр ихээхэн ялгаатайг эрхбиш  мэдэж байгаа биз ээ. Дуучин Жавхлан, Т.Даш, Ц.Энхбаяр (Малайзын цагдаа нарт алуулдаг Алтантуяагийн аав) нарын гарын үсэг бүхий бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Ц.Оюундарь захирал  Монгол телевизээр шууд дамжуулах "Төр бу

Сү.Батболдыг Арслан тайжийн араас явуулж болохгүй учрын тайлал

Image
МАН -ын баасан баас их бий. Тэр баасны өмхий үнэр биднээс одоо болтол салахгүй байна. Зарим баасыг нь хусаад ч арилахгүй байж мэдэхээр шинжтэй.  МАН ямар арчаагүй, хүйтэн цэвдэг, бэртэгчин зан гаргаж  Монголчуудын үрчгэр улаан нүүрэн дээр ингэж ялгадасаа нялж байж  вэ? Тэр олон  бааснаас нэгийнх нь тухай энд онцолж өгүүлье. Сү. Батболд (одоо УИХ-ын гишүүн) Сү.Батболд гэгч МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа  сонгуулиар намынхаа амласан 1.5 сая төгрөгийг тараахын тулд Таван Толгойн (ТТ) нүүрсний ордыг барьцаалж  Хятадын компаниас 350 сая ам. доллар бэлнээр аваад зогсохгүй мөнөөх гэрээндээ  авсан зээлээ (нүүрсээрээ) төлж дууссаны дараа  дахиад  10 жил (!) уг ордоос гарах нүүрсний ихэнх хувийг Хятадад нийлүүлэх үүрэг хүлээсэн заалтыг зөвшөөрөөд баталжээ. Дэлгэрэнгүйг  эндээс  уншаарай.  Өөрсдийнхөө амласан мөнгийг тарааж "турж үхэх" гэж буй иргэдийнхээ ам руу хэлтэрхий бурам мэт амсуулах шиг болоод өөрсдөө эрх мэдэлд хүрч л байвал улс оронд хэ

Популист Уянга

Image
Г.Уянга (УИХ-ын гишүүн) Популист гэдэг үг Монголд "муу нэртэй" болоод удаж буй. Нөгөө "Пи-Ар" (PR  буюу Public Relations) гэдэг нэр томъёо утгаа алддаг шиг.   Популус буюу хүмүүс гэсэн утгатай Латин үгнээс үүссэн энэ популист гээч нэр томъёо угтаа бол  цэрвээд байхаар үг ч биш  аж.  Толь бичиг шүүвээс,  ПОПУЛИСТ гэдэг нь энгийн иргэдийн сонирхлыг хамгаалагч, тэдний эрх, үзэл бодол, ёс суртахууныг баримтлагч нэгэн гэнэ. Энэ утгаараа бол харин ч "сайн хүн" баймаар. Гэтэл өнөөдөр Монголын улс төрчид нэртэй сэтэртэнгүүд бүгд адилхан байж өөрөөсөө бусдыг   "популист" хэмээн муу хэлэх нь  бие биенийхээ харыг гайхсан хэрээнүүд мэт. Муу хэлж байгаа царай нь тэр. Энэ утгаараа  Монголын улс төрийн намууд, ялангуяа МАН, АН хоёр, бүгд л "популистууд." Өөрөөр хэлбэл, ард түмний нэр барьж худлаа хашгирдаг гэсэн үг. Инээдтэй нь энэ хоёр намынхан тодорхой нэр бүхий хэдэн хүнийг "популист" хэмээн цоллодог гэж байгаа. Ийм цолыг   &q

Баабар бачимдаж байна

Image
Баабар Баабар бачимдаж байна. Үгээ барж ядаж байна. "Популизмаас луйвар дээрэмдлэг рүү" хэмээх  нийтлэлийг (илтгэлийг) нь уншлаа. Бөөн зүхэл. Мань эрийн найз С.Баярын жиргэсэнээр бол Баабар маань боловсрол  дорой  ч хэдэн ном уншсаны хүчинд бусдаасаа арай дөнгүүр сараачдаг гэж байгаа. Байсан гэвэл онох байх даа. Дээр дурдсан "сараачуур" ч сараачуур л болж. ( Энд  дарж   уншаарай. )  Тэрээр, " Нийгмийн ухамсар мөхөс, сэтгэлгээ дорой, хариуцлага үгүй, ширингийн ёс суртахуун ноёлосон, бэлэнчлэх дуртай манай мэтийн оронд цаашлах тутам шуналаа ардаа нуусан популист царайтнуудын тоо болон амжилт улам газар аван улс орон дампууралдаа тулна, харж л байгаарай." гэж бичжээ.  Сүүлийн үеийн бөө удганы давалгаанд  Баабар маань ч бас өртсөн нь илт. Ирээдүйд болох үйл явдал, үзэгдлийг урьдчилж хэлэх дуртай болоод байгаа.  Бас нэг муу жаахан "юм үздэг" болоод байгаа юм уу даа. Ер нь бол яваандаа бид дампуурна гэдгийг түгдрэлгүйгээр шууд хэлж байна. Одо