Posts

Showing posts from October, 2016

Бат-Үүлийг чулуугаар цохиж алах хүсэл

Image
Э.Бат-Үүл (УБ хотын захирагч асан) "Шүүр унасан шулам" асууж байна:   - Чи ер нь  ял сонссвол яахуу?   Цагаан толгойтой нэгэн  хариулж байна:   - Чи намайг буруутай гэж бодоод байгаа юм уу? Цензургүй яриа- ны Мөнхбаясгалан ээлжит нэвтрүүлэгтээ Улсын баатар Бат-Үүлийг  дуудаж авчраад "байцааж"  байгаа нь энэ. Бас ч гэж олон жил сэтгүүлчээр ажиллаж буй энэ бүсгүй ийм асуулт тавьж "дарууханаар өөрийгөө илчилж"   байхад энгийн бүдүүн борог бөгөөд брендээр өвчилсөн хоосон толгойтнууд Бат -Үүл рүү  хараалаа урсган хашгичаж дайрах нь хэвийн үзэгдэл. Ер нь бол мань эрийг нүцгэлээд ухсан нүхэн дотор хийгээд чулуугаар нүүлгэж цохиж ал гэвэл ура гээд дайрах улс зөндөө байгаа бололтой. Энэ бол гутамшиг. Том эмгэнэл. Баатар минь ингэж л дуусах хувь заяатай байж дээ. Хар амиа бодоод энгийн олон дотор холилдоод,  сүргийн нэг болоод явж байсан бол арай урт наслах ч байсан юм бил үү , хэн мэдлээ. Бусдын төлөө, нийгмийн сайхны төлөө бие, нойр хоол, нервээ золио