Posts

Showing posts from September, 2013

Золбин нохойг яах вэ?

Image
Д.Энхсайхан Нийслэлийн Хот Тохижилтын Газрын ( ХТГ ) хариуцсан ажлын нэг бол золбин нохой муурыг устгах явдал юм.  Энэ ажлыг тодорхой (шалгуураар авсан?) хүмүүстэй гэрээ хийж гүйцэтгэдэг аж. Тэдгээр хүмүүсийг "гэрээт анчин" гэж нэрлэнэ. Тэд галт зэвсэг  хэрэглэн золбин нохой, муурыг буудаж алдаг бөгөөд харин  энэ тухай нарийн мэдээлэл   лав ХТГ-ын сайт дээр алга. Тэнд бичсэнээр иргэдээс дуудлага авсаны дараа 1-2 хоногийн дотор тухайн газар очиж золбин нохой, муурыг устгах аж. Ноднин өвөл нэг гэрээт анчин маань байгаа онолгүй алдаж, нэгэн иргэнийг онож гэмтээсэн хэрэг гарсан. Ямар азаар амин газар нь оночихоогүй юм. Ер нь хүн ам оршин суудаг хот газар буу зэвсэг хэрэглэж газар дээр нь аллага явуулдаг аргаа өөрчлөх хэрэгтэйг энэ осол харуулж байна. Гэрээт анчид маань "мэргэн буучид"  лав биш байх. Түүнээс гадна хэрэглэж байгаа буу нь ТОЗ маркийн буу бөгөөд дуран авайгүй учраас нүднийхээ хараанд л найддаг биз ээ. ХТГ-ын дарга Д.Энхсайханы өгсөн ярилцлагаас  үзвэл

Цус сорогчдоос салахуй

Image
Хувалзнууд тавтай морилно уу. Өглөө босоод ирэхэд л "барилаа" , "хорилоо" , " шоронд хийлээ " гэх хар мэдээлэл сонсогдоод ямар хэцүү юм бэ, 37 он уу гэхчлэн бухимдах хүмүүс зөндөө байнаа. Тэр аргагүй л дээ. "Сонирхлын зөрчилтэй"  улсууд тэгж байгаа юм. Энэ өмөөрөөд байгаа хүмүүс мөнөөх "хэлмэгдэгсэдтэй" ижил сонирхолтой, ямар нэгэн холбоо сүлбээтэй, нэг бүлэглэлийнх байж таарах гээд байна. Логикоороо бол. Тийм биш бол улсын мөнгө хулгайлж завшсан, угаасан, албан тушаалаа авилга авах "шидэт дохиур" болгосон Доржийг би юундаа өмөөрөх билээ? Яагаад ийм хэрэг олноороо гараад байна? Засаг барьж байсан МАН-ынхан өнгөрсөн жилүүдэд ёстой маргааш гэж өдөр байхгүй юм шиг аашилж, "дунд чөмгөөрөө жиргэж" байсантай холбоотой. МАН-ынханыг "сорчилж" барилаа гэнэ. Сорчлоод байх шаардлагагүй, угаасаа МАН-ын ноёрхлын үед энэ намынхан л бүх эрх мэдлийг атгаж, алба хашиж байсан юм чинь. Энэ тал дээр харин ч Авилгата

Тэмүүжин сайдаас асууя

Image
Олны хэлдгээр "хурган дарга " нар гэгдэх багавтар тушаалын эрхмүүд үе үе оодорч сүүлээ сөхөх нь дуулддаг. Тэд  жинхэнэ удирдлагаасаа  илүү омог, авир гаргаж эрх мэдэлтэйгээ гайхуулж бага дорой биднийгээ айлгаж хохироох нь гачлантай. Зүй нь иймэрхүү хэрэг гарсан даруйд шалгаж магадлаад хэрвээ үнэн бол тэр нөхрийг ажлаас нь халж төр засгийн нэрийг цэвэрлэж байх нь маш чухал. Ингэхгүй байгаагаас бол төрийн нэр хүнд алдагдаж, иргэд төр засагтаа итгэх итгэл алдарч, улмаар зүхэж хараадаг. Иргэдийн итгэл, тусламж дэмжлэггүйгээр ямар ч төр, засаг үйл ажиллагаа явуулах боломжгүй. Б.Пүрэвдорж (ГИХАЭГ-ын дарга) Хамгийн сүүлийн "үзүүлэх тоглолтыг"  Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх  газрын (ГИХАЭГ) дарга   Б.Пүрэвдорж  хийсэн сураг байна. Энэ тухай  www.medee.mn  сайт дээр Э.Энх-эрдэнэ бичиж тавьжээ.  Пүрэвдорж дарга албан тушаалаараа далайлгаж, хүний эрхэнд халдсан байна. Өөрийн буруугаас онгоцноос хоцорчихоод нисэх буудлын ажилтны биед гар хүрч , улмаар ажил

Бахархал, эв нэгдэл, хувь төөрөг

Image
Бахархал. Энэ үг сэтгэлийн таашаал өгнө. Энэ үг бас баяр баясалыг хөөргөнө. Гэвч өнөөдөр энэ үг "нүдний гэм" болжээ. Монголчууд  бахархлын биш, атаархлын мананд хөвцгөөж байна. Бид бие биенээрээ бахархдаг биш, харин бие биендээ атаархдаг нь их болж. Бид сэтгэлийн таашаал авах нь ховорджээ. Үе үе хааяа нэг сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн үйл явдал тохиож бултаараа бахархах нь бий. Энэ нь голдуу спортын тамирчид маань томоохон тэмцээнүүдээс медаль авч амжилт гаргах үеэр бий болдог үзэгдэл. Тэр жил Бээжингийн олимпоор юу боллоо? Олимпийн аваргууд төрсөний дараа  Монголчууд нас хүйс, намын харъяаллаа мартан ах дүү, амраг садан  болохдоо шахаж,  дотносож хөөрөв дөө. Гудамжаар нэг бие биенээ тэвэрч авч үнсэх нь холгүй орилж хашгирсан хүмүүс. Өмнө нь хэзээ ингэтлээ хөөрч бахархаж байсныг би лав мэдэхгүй юм байна. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид (2 мөнгө, 3 хүрэл) Сая Унгарт болсон чөлөөтийн дэлхийн аваргаар манай тамирчид бас овоо хэдэн медальтай ирлээ. Монголчуудын даралт ихсэ

Ц.Мөнхбаяр "савхин бээлий" шатаалаа

Image
Мөнхбаяр тэргүүтэн дахиад  зэвсэг  барив Гал Үндэстэн холбооны Мөнхбаяр чинь байгаль хамгаалах олон улсын шагналтай мундаг хүн байхгүй юу! Монголынхоо онгон  байгалийг хадгалж үлдэх гэсэн "өчүүхэн " бодолтой амьтан. Тэр нөхрийн толгойг "эргүүлнэ" гэдэг амаргүй. Тэр бол шийдсэн хүн. Тийм ч учраас өөрийгөө золиосолж энд  тэнд "хэрэг тарьж" явдаг. Урт нэртэй хуулийг гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэнээр барахгүй хэрэгжүүлэх гэж их чармайсан. Буу шийдэм хэрэглэж уул уурхайн компаний тоног төхөөрөмжийг цоо буудаж байсан хүн. Төрийн ордны цонхыг хага харваж байсан. УИХ өнөөх урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах сургаар Мөнхбаяр   "шадар цэргүүдээ" дагуулан сая Төрийн ордон руу очиж буу тавьж  анхааруулга  өглөө. Тагнуулын болон Цагдаагийн нөхөд хэдэн буу, гар бөмбөг, тэсрэх бодис илрүүлж аюулгүй болгосон тухай мэдээлж байна. Урт нэртэй хуулийг өөрчлөх гэсэн УИХ-ын 76 гишүүнийг "цааш нь харуулах" гээгүй байх л даа. Хэрэв тийм байсан бол х

МАН-ыг татан буулгах учир нь

Image
Монгол Ардын Нам (МАН) гэдэг  нэртэй улс төрийн намыг татан буулгах цаг нь болжээ. Уг нь бол аль 90 онд татан буулгаад бүгд зэрэг нэг гараанаас эхлэх  ёстой байсан юм. Гэвч балчир "наманцарууд"  туршлагагүйдэж МАХН нэртэй "хорт могойг" дутуу алаад орхисоны гайг бид  өнөөг хүртэл  үүрсээр байна. Нарийн ярих юм бол  өнөөгийн МАН бол социализмын үеийн МАХН-аас долоон дор  гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр МАХН-ын залгамжлагч бол МАН гэх боловч үнэндээ хуучин коммунист МАХН-ын хийсэн бүтээснийг өөртөө хамаатуулах дуртай, авилгач, шуналын тулмаар дүүрсэн хүмүүс толгойд нь гарчихсан нам нэртэй "мафи" юм. Ерөөсөө 90 оноос хойш энэ нам юу хийв ээ гээд аваад үзэхэд хийсэн бүтээсэн юм байхгүй л сууж байгаа юм. Уг нь бол коммунист МАХН-ын нэрийг мөн ч олон удаа зарж идсэн дээ. Муу сайн ч Монголыг өдий зэрэгтэй болгосон нь бидний гавъяа гээд л ичих ч үгүй гүрийсээр сүүлийн 20 гаруй жилийн ихэнхэд нь төр барив даа.  Даанч үзээд буцаагаад өгье гэсэн ч хийсэн юм байхгүй дээ

Доллар бушуухан 1800 хүрээсэй!

Image
"Салаавч"-ийг санаачлагч Б.Болдсайхан эмч Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан , МАН-ын  засаглалын үед Сангийн дэд сайд байсан, Хас банкийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг нарын 5 хүн Төрийн Ордны зүүн, баруун талд зогсож байгаад  Ордон руу чиглүүлэн салаавч гаргажээ . Эмч Болдсайхан санаачлаад твиттерээр уриалсаны дагуу цугласан хэдэн хүн нь эд нар аж.  Мэдээж бүгд МАН-ын гишүүд, дэмжигчид.  Сангийн дэд сайд байсан, МАН-ын залуу лидерийн нэг Ч.Ганхуяг сайд байхдаа талхны үнэ мэдэхээ байтлаа амьдралаас "тасарчихсан" байсан нэгэн. Болдсайхан доктор бол ТВ-ээр гардаг нэгэн болохоор хүмүүс таних биз ээ. Хүүхдийн Паркийн тухай сэдвээр Анужинтай хамт нэвтрүүлэг хийж байсан. Бас нийтлэлч гэдгээр нь мэдэх байх. Болдсайхан эмчээс санал гаргаж, долларын ханш 1700 хүрвэл салаавч үзүүлж эсэргүүцлээ илэрхийлэе гэсэн юм уу даа. Тэдний бодлоор бол 1700-аас дээш "гаргаж" болохгүй  юм байх. Тэгээд тохиролцсоны дагуу УИХ-ын даргаа, Ерөнхий сайд аа гэж хашгирч ба

"Гудамжинд явсан хүмүүс"

Image
Ц. Нямдорж Эдийн засаг нь доройтож, энхрий Монгол орон минь элгээрээ хэвтлээ гэж  амны хишиг нь арван хурууных нь салаагаар  арилаад өгсөн арчаагүй юмнууд ам нь цуцахгүй донгосч байна... УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Өдрийн сонинд ярилцлага өгчээ. http://politics.news.mn/content/155167.shtml  Тэрээр, "Цаана чинь эдийн засаг сүйрээд дуусч байна" гэж  сүржигнэжээ.  Тэгвэл тэр "сүйрээд дуусч байгаа" эдийн засаг, яагаад "сүйрэх" болсон тухай яръя л даа. 1. Долларын ханш өслөө гэнэ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан хэрэг. Харин Ц.Нямдоржийн хэлсэнээр Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа 1300 -д "бариад" байсныг Н.Золжаргал гэдэг хүн очоод 1600 болгочихсон юм биш л дээ. Монголбанк интервенц хийдэг боловч огцом хэлбэлзлийг багасгах  зорилготой болохоос ханшийг тодорхой тоон дээр хүчээр барьдаг газар биш. Валюттай харьцах төгрөгийн ханш өөрөө макро эдийн засаг, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч уян хатан байдаг ёстой.  Дээхэ