Доллар бушуухан 1800 хүрээсэй!

"Салаавч"-ийг санаачлагч Б.Болдсайхан эмч
Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан , МАН-ын  засаглалын үед Сангийн дэд сайд байсан, Хас банкийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг нарын 5 хүн Төрийн Ордны зүүн, баруун талд зогсож байгаад  Ордон руу чиглүүлэн салаавч гаргажээ. Эмч Болдсайхан санаачлаад твиттерээр уриалсаны дагуу цугласан хэдэн хүн нь эд нар аж.  Мэдээж бүгд МАН-ын гишүүд, дэмжигчид. Сангийн дэд сайд байсан, МАН-ын залуу лидерийн нэг Ч.Ганхуяг сайд байхдаа талхны үнэ мэдэхээ байтлаа амьдралаас "тасарчихсан" байсан нэгэн. Болдсайхан доктор бол ТВ-ээр гардаг нэгэн болохоор хүмүүс таних биз ээ. Хүүхдийн Паркийн тухай сэдвээр Анужинтай хамт нэвтрүүлэг хийж байсан. Бас нийтлэлч гэдгээр нь мэдэх байх.

Болдсайхан эмчээс санал гаргаж, долларын ханш 1700 хүрвэл салаавч үзүүлж эсэргүүцлээ илэрхийлэе гэсэн юм уу даа. Тэдний бодлоор бол 1700-аас дээш "гаргаж" болохгүй  юм байх. Тэгээд тохиролцсоны дагуу УИХ-ын даргаа, Ерөнхий сайд аа гэж хашгирч байгаад салаавчаа гаргацгааж.  Fuck you! гэж л дээ. Салаавч гаргаж болноо болно. Тэр ч байтугай өөрсдийнхөө том жижиг олон "размерын" шодойнуудаа гаргаад Ордон руу чиглүүлж байгаад сарьсан ч болно. Өмдөө тайлаад бөгснийхөө баадаг хар нүхийг харуулсан ч бас болж байна.  Ер нь дургүйцлээ илэрхийлэх олон хувилбар байж болно.
Аль нь ч байсан дээрх нөхдийн үйлдэл эзнээ андуурчээ. Өөрөөр хэлбэл, хаягласан эзэд нь (УИХ-ын дарга Энхболд, Ерөнхий сайд Алтанхуяг) долларын ханшийг өсгөж буулгадаг гарууд биш юм. Гэтэл энэ хоёр нөхрийг "Ажлаа хийгээч ээ!" гэж шаардсан байх юм.
Ухаандаа Энхболд, Алтанхуяг хоёр ажлаа хийхгүйгээс болж байгаа юм шиг.

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг
Долларын ханш тэгвэл яагаад өсдөг вэ? Зах зээлийнхээ ёсоор эрэлт ба нийлүүлэлт хоёр нь балансаа барихаа болиод, аль нэг нь давамгайлаад ирэхэд ханш өсөх юм уу буурна. Эрэлт ихсээд нийлүүлэлт нь багасаад ирвэл мэдээж  доллар ховордоод ирэх учраас ханш нь өснө. Эсрэгээрээ (нийлүүлэлт нь ихсээд эрэлт нь багасаад ирвэл) бол ханш нь буурах жишээтэй.
Яг л ямар нэгэн бараа бүтээгдэхүүн шиг. Тэгвэл доллар ховордсон учраас ханш нь өсөж байна. Э, А хоёрт салаавч үзүүллээ гээд тэр хоёр "кноп" дараад ханш буулгахгүй. Доллар яагаад ховордсон бэ гэвэл гаднаас орж ирэх нь багассан хэрэг. Яагаад багасав гэхээр нөгөө уул уурхай дагаж орж ирж байсан хөрөнгө оруулалт цөөрсөн учраас тэр. Нөгөө талаар долларын эрэлт нэмэгдсэн учир шалтгаан юу вэ гэдгийг анхаармаар. Монголчууд их хөрөнгөжөөд гадагшаа наймаа хийх гээд доллар их авдаг болоо юу? Эсвэл бас зохиомол эрэлт санаатай үүсгээд байна уу? Аль алийг нь үгүйсгэх аргагүй. Мэдээж Монголд  доллар орж ирж байгаа өөр олон суваг бий л дээ, гэхдээ асар их хэмжээгээр биш. Жишээ нь аялал жуулчлалын салбар бол доллар "далладаг" газар, мөн гадаадад амьдардаг Монголчууд дотоодод амьдардаг хэддээ сар болгон багагүй доллар гуйвуулдаг гэх мэт.

Ч.Ганхуяг: - Түй май!
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан одоогийн засагтай огт хамаагүй. Өмнөх засгийн газар буюу МАН-ын "хаанчлалын" үед баталж гаргасан зарим нэг хууль, гадны хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ (Оюутолгойн гэрээ) зэргээс хамаарч Монголд орж ирж байсан долларын сувгууд бараг хаагдсан гэхэд болно. Тухайлбал:
- Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль
Хуулийн өөрчлөлт, зарим нэг босго нь гадны хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүргэсэн
- "Урт нэртэй хууль"
Гадна, дотны олон компаниудын ажил зогссон
- Замбараагүй лицензийн  журамлалт
Шинэчлэлийн засгийн газар өмнө нь хууль бусаар олгогдсон лицензүүдийг хурааж авсанаар тэдгээрийг  эзэмшиж байсан гадна, дотны олон компанийн хөрөнгө оруулалт зогссон
- Хуудуутай байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой маргааны  балаг 
Оюутолгой төслийн 2-р үе шат зогссон нь гадагшаа муу мессэж өгч байгаа бөгөөд Рио Тинто засгийн газарт шахалт үзүүлэх зорилгоор сөрөг "пи-ар"-ыг гадаад ертөнцөд хийж байгаагаас болж гадны бусад хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлсэн

"Салаавч" акц (зүүн гар талаас Ч.Ганхуяг, Б.Болдсайхан, нэр нь үл мэдэгдэх 3 жиргээч)
Манай улсад орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтын 80% нь уул уурхайд оногддог гэхээр дээрх жагсаалт ихээхэн жин дарсан нь ойлгомжтой. Гэхдээ МАН-ын ёрлоод байгаа шиг (эсвэл хүсээд байгаа шиг гэмээр ч юм уу) Монголын эдийн засаг сүйрээд балраад байгаа юм байхгүй. Гол гол үзүүлэлтүүд нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн хүнд үед эерэг гарч байна гэдэг нь үүнийг нотолж байна. Тийм болохоор долларын ханш өслөө, үхлээ хатлаа гэж орилоод, цайныхаа цагаар Төрийн ордон руу салаавч үзүүлээд байх шаардлага байхгүй байсан юм, уг нь бол. Гэвч өөр зорилготой байсан байх л даа.
Энэ оны 7 сарын байдлаар инфляц 8% байсан бөгөөд эдийн засгийн бодит өсөлт 11%-ийг давжээ. Өнөөгийн нөхцөлд маш сайн үзүүлэлт. Цаашид гадна дотны хөрөнгө оруулагчдыг дэмжсэн,  тогтвортой бөгөөд  ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчихвөл "долларын урсгал" нэмэгдээд ирнэ. Тэр цагт зах зээлийнхээ хуулийн дагуу л долларын ханш тогтоно.

Мэдээж төгрөгийн ханш муудаж байгаа нь экспорт, импорт эрхлэгчдэд сайн муу янз янзаар л нөлөөлж байгаа, гэхдээ том зургаар нь харвал Монголын эдийн засаг, санхүүгийн систем  энэ ханшны өөрчлөлтөөс болоод "сүйд болчихсон" юм алга гэдэг нь харагдаж байна.
Тийм болохоор Болдсайхан доктор, нэрнийхээ үсэгнээс олон сэтэртэй Ганхуяг мэтийн хүмүүс салаавчаар далимдуулж "од" болох гэснээс өөр зорилгогүй байсан гэж хэлэхээр байна. Шинэбаяр , Сайхансамбуу нар салаавч гаргасны "ачаар"  хэвлэлийн "од" болж шуугиулж байсан биз дээ? Тэгээд ч мань мэтийг бодвол номыг нь сонсож, ногоотой шөлийг нь идэж явсан Ганхуяг болон  иймэрхүү авир гаргаж аяглаж байгаа бусад хамсаатнууд нь  энэ ханшны өсөлтөөр сайхан шалтаг хийж эрх баригчдыг муухай харагдуулах, муулах гэсэн эцсийн  зорилго  өвөрлөж  "салаавч арга хэмжээг" зохион байгуулжээ гэдэг нь хэнд ч илт. Уг нь тэр арга хэмжээнийхээ дараа хэвлэлийн бага хурал зарлаад , тэр хурал дээрээ "Хэрвээ МАН засгийн эрх барьж байсан бол долларын ханш ингэж өсөхгүй хэвэндээ байх байлаа" гээд сэтгүүлчдэд хэлчихсэн бол бүр "бут авахгүй" юу! Даанч тэгэх ухаан байсангүй нь харамсалтай. Гэхдээ юм нэгээр дуусахгүй ээ. Дараагийн удаа доллар 1800 хүрмэгц их гоё акц бодож олох хэрэгтэй. Өмдөө шувталж байгаад салтаан дахь жинхэнэ "ориг  хэрэглэл"-ээрээ  салаавч үзүүлж болно шд. Дараа нь хэвлэлийн бага хурал зарлаад л. Аяа яа, доллар бушуухан 1800 хүрээсэй!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол