Posts

Showing posts from August, 2017

Адгийн атаархал

Image
Сарнай хүүхдүүдийн хамт Сүүлийн үед Сарнай гэдэг эмэгтэй Монголчуудын ярианы сэдэв болж хэсэг шуугиад намдаж байх шиг байна. М.Сарнай нь Их нигүүсэл ТББ -ын тэргүүн юм байна. Өнчин, хаягдсан болон орон гэртээ байх боломжгүй 30-аад хүүхдүүдийг орогнуулж асарч халамжилдаг гэж байгаа. Танайд хоноё нэвтрүүлгийн нөхөр хүртэл Сарнайгийнд очиж хоносон. Товчхондоо Монголчуудад танил болсон гэхэд болно. Саяхан Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнуулсан. Гэтэл гэнэт Сарнай бол адгийн муу хүн байсныг Сувд-эрдэнэ гэгч эмэгтэй илрүүллээ. Хүмүүс мэхлүүлсэндээ уурлаж бухимдав. Ингээд Монголын ард түмэн 2 тал болоод уралцаж эхлэх нь тэр. Сарнай шагнал авав Т.Сувд-эрдэнэ   T.Сувд-эрдэнэ гэж хэн бэ? Тэрээр Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн аж. Энэ сангаараа дамжуулан хүмүүсээс хандив цуглуулж 25 айлыг орон гэртэй болгосон ачтан гэнэ. Сувд-эрдэнэ эхэндээ Сарнайтай хамтарч ажиллаж байсан боловч хэсэг хугацааны дараа ийнхүү тангараг тасарсаны учир юу байв?  Үүний шалтгааныг олж

Үндсэн Хуулийн өөрчлөлт буюу Шүдгүй арслан

Image
Үндсэн Хуулиа өөрчлөх тухай ярьж эхэллээ. Ер нь бол өөрчлөх нь зөв. Өөрчлөх шаардлага байгаа учраас өөрчлөе гэнэ биз дээ? Тэгвэл ямар шалтгаан  байна? Хамгийн гол шалтгаан нь төр засгийн бүтцүүд өнөөгийн хуулийн зохицуулалтаар цаашид ажиллаж чадахгүй юм байна гэдэг нь өнгөрсөн 20 гаруй жилд батлагдсан  явдал. Баталгаа нь юу вэ? Энэ олон жилд үргэлжилж буй засаглалын хямрал , төрийн гурвал өндөрлөг гэх эрх мэдэлтнүүдийн зөрчил, ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй эрх мэдлийн хувиарлалт үүнийг батална. Олон ч засгийн газрууд хугацаанаасаа өмнө татан буугдаж, эрх мэдэл хомс Ерөнхий сайд нь  улс төрчдийн тоглоомын хөзөр болж ирсэн бол  Ерөнхийлөгч нь бэлгэдлийн гэх боловч засгийн ажилд оролцох ёстой ч юм шиг ийм нэг хачин жонхуу олон жил хутгаж идлээ, бид. Тийм учраас одоо энэ ойлгомжгүй байдлыг засаж, ойлгомжтой болгох цаг болжээ. Гэхдээ яаж гэдэг нь их чухал. Олуулаа хэлэлцэж, нухацтай ярьж шийдэх үү, эсвэл 76 хүнд даатгах уу гэдэг асуулт. Нөгөөтэйгүүр, Үндсэн Хуулиа шинээр бичих үү, эсвэл