Адгийн атаархал
![]() |
Сарнай хүүхдүүдийн хамт |
![]() |
Сарнай шагнал авав |
![]() |
Т.Сувд-эрдэнэ |
Баяржаргал |
7 хоногийн 5-6 өдөр нь шоудаж буудалд явалддаг залуучуудтайгаа наргидаг байсан" гэжээ.
Энэ хүний үгээр бол Сарнай гэгч нь найгүй архичин, янхан бололтой.
Ингээд эдгээр хүмүүсийн яриаг иш үндэс болгож, Сувд-эрдэнэ гэдэг хүн Сарнайгаас "салахаар" шийдсэнээр барахгүй түүнийг цагдаад өгч шалгуулсан байна. Хүүхдүүдээр бизнес хийж хүмүүсийн хандивласан мөнгийг ашигладаг гэсэн юм байх. Цагдаа болон төрийн холбогдох албаныхан ирээд нөгөө хүүхдүүдийг нь эцэг эхчүүдэд нь буцааж өгсөн байна. Хүүхдүүд дургүйцсэн боловч тэднийг хүчээр авч явжээ. Нэг хүүхдийн ээж нь согтуу ирээд хүүхдээ аваад явж байгаа бичлэг цацагдсаныг хүмүүс үзсэн биз ээ.
Товчхондоо хэлбэл Сувд-эрдэнийн зорилго биелж Сарнайгийн нэр хүнд уналаа. Хүмүүс эргэлзэж эхэлсэн байна. Гэвч олон хүмүүсийн хариулт эрж байгаа нэг асуулт бол, Сувд-эрдэнэ яагаад ингэх болов гэдэг асуулт. Уг нь хамтраад л, тэр ч байтугай Сарнай Хүүхдийн Төв байгуулна гэж ярьж, аян өрнүүлж байсан хүмүүс шүү дээ. Миний бодлоор энд ганцхан хариулт байна. Энэ бол Сувд-эрдэнийн атаархал.
Хүүхдүүдийг буруугаар ашиглаж, дарамталж зовоодог байсан нь батлагдаагүй учраас өөр шалтгаан бодоод олохгүй юм. Сарнай Сувд-эрдэнэд муу юм хийгээгүй. Тэгэхээр атаархлаас өөр юу байх вэ? Тэгвэл яагаад атаархаад унав аа?
Сарнай өөрөө зовлон үзсэн хүн учраас амьдралд хөлөө олоогүй, ялангуяа хүүхдийг өрөвддөг гэдгээ ярьсан байдаг. Тиймдээ ч хүний өөрийн нийлсэн хүүхдүүдийг тэжээж орогнуулж иржээ. Монголчууд ийм өрөвч, тусархаг сэтгэлтэй хүнд дуртай учраас чадлаараа хандив өгч тусалж эхэлсэн байна. Сарнай "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарч олонд танил болж ирсэн. Засгийн газрын Өргөмжлөл авлаа. Харин Сувд-эрдэнэ орхигджээ. Нөгөө кинон дээр гардаг шиг, "Ингээд л миний нэр байдаггүй юм даа" гэж гомдоллодог баатар шиг юм болохгүй юу.
Үүнээс гадна Сарнайд гэж хаягласан хандив тусламжийг Сувд-эрдэнэ өөртөө ашиглаж байсныг Дэлгэр гэдэг эмэгтэй эсэргүүцсэн учраас Сувд-эрдэнэ уурласан гэдэг тайлбар бас явж байна.
![]() |
Сарнай, Дэлгэр нарыг Цагдаагаар шалгуулах өргөдөл |
Сувд-эрдэнэтэй, эрдэнэгүй Хүүхдийн Төв барих ажил, түүнд туслах хандивын аян үргэлжилж байна. Ядарсан олон хүүхдийн орогнож,хүмүүжих энэ сайхан ордонг босгоход Монголчууд маань дор бүрнээ чадах чинээгээрээ туслах хэрэгтэй байна. Төр засгийг хараад нэмэр алга. Нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг юм болно. Өөрсдөө өөрсдийнхөө ирээдүй болсон бяцхан иргэддээ тусалцгаая.
Comments
Post a Comment