Posts

Showing posts from June, 2014

Их зорилгоо огооров уу?

Image
УИХ-ын гишүүн Х.Баттулга Саяхан цацагдсан "100 чухал сэдэв" нэвтрүүлгийн ээлжит дугаар нэлээн шуугиан тарьж байна. (Бичлэгийг эндээс   үзнэ үү). Н.Алтанхуягийн Засгийн газар хүртэл мэдэгдэл гаргалаа. (Мэдэгдлийг  энд дарж уншина уу)  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж мөн  "хэргийн эзэн" Х.Баттулгыг хүлээж авч уулзжээ. (Уулзалтын бичлэгийг   энд дарж   үзнэ үү.) Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс янз бүрээр л  хүлээж авч, хандаж байна. Ер нь бол бид талцаж байна. Ямар сураагүй биш, талцсаар байгаад л  бусдын эрхэнд орж, доройтож буурдаг  биз дээ. Түүх маань бэлээхэн гэрчлэнэ. Социализмын үед бол диктатур гэж хэлж болохоор нэг намын "атганд" байсан болохоор талцах зав боломж нь олдоогүй (олгоогүй гэмээр ч юм уу) хэрэг.  Өнөөдөр цаг сайхан болжээ. Ардчилалын буянаар арав хуваагдаж талцах "сайхан боломж" бүрдсэн болохоор  90 оноос хойш  талцаж "тоглосоор" өдийг хүргэж байна. Хойшид ч мөн л талцсаар л байх болно. Намаараа талцана, эр

"Сэлэм Тогмид аллаа! "

Image
"...Зээлийн мөнгөөр зам бариад байвал гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй". Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ингэж хэллээ. ( Ярилцлагыг   энд дарж  уншина уу). Хар ухаанаар бодоход, дэд бүтэцгүй бол хэн бизнес хийх билээ? Замгүй газар хэн хөрөнгө оруулах юм?  Зээлийн мөнгөөр зам барьж байгаа нь гадна дотны ялгаагүй хөрөнгө оруулагчид бизнесээ эрхлэх таатай боломжийг л олгож байгаа хэрэг шүү дээ. Тэр даруйдаа үр ашгаа өгөхгүй ч цаагуураа, алс хэтдээ ашигтай хөрөнгө оруулалт юм. О.Чулуунбат (Эдийн засгийн хөгжлийн дэд сайд) Чулуунбат сайдын хэлсэн бас нэг юманд гайхлаа. Тэрээр, "...Мөнгөтэй хүн болгоноо ухдаг, барьж шоронд хийдэг, хэрэгт хийдэг энэ байдал Монголоос мөнгө зугтаах үйл ажиллагааг л дэмжээд байгаа юм" гэсэн байх юм.  Юу ярих гээд юугаа ярьчихав аа? Хэлэх гээд хэлчихэв үү, хэл нь халтирав уу? "Мөнгөтэй хүн болгон" гэдэг нь баячуудаа хэлж байгаа юм болов уу даа. Тэгвэл 90 оноос хойш хөрөнгөжиж баяжсан хүмүүс бүгдээрэ

Монголын "онцгой сэтгүүлчид"

Image
Б.Ганчимэг Ёс зүй ярих уу? "Алмаз" Ганчимэг (сэтгүүлч Б.Ганчимэг ) Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өөрийнх нь охин хэл аманд өртөөд шалгуулж байхад "ичээд" огцрохгүй байх юм гэж байна. Санжийн Баярын "улаан фэн" энэ авгай тэгвэл Ерөнхий сайд С.Баяраас  2008 онд 5 хүн цагдаад буудуулж амиа алдахад   Та яагаад  огцорсонгүй вэ гэж асууж байв уу? Үгүй шүү дээ. Чухам л С.Баярын алхам бүрийг дагаж зөндөө л ярилцлага авч байсан гэж гайхуулдаг  юм билээ. Их ёс зүйтэй сэтгүүлч болж харагдах гэвэл нэг шалгуурыг бүх хүнд адилхан л  тавих ёстой. (Б.Ганчимэгийн өгсөн ярилцлагыг   энд дарж  уншина уу) Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг бүгдээрээ өмөөрч хамгаалаад байх юм гэж их дургүй янзтай. Тэгсэн мөртөө Бурмааг хамгаалсангүй гэжээ. Тэмүүжин Бурмаа хоёр бол тэмээ ямаа хоёр. Тэмүүжингийн хийж  байгаа ажил бүгдэд (олонхид гэвэл нийцэх байх) таалагдаж байгаа учраас л хүмүүс өмөөрөөд байгаа юм шүү дээ. Элдэв сонин, хэвлэлийнхэнийг Тэмүүжинтэй "хаалтын гэрээ" хий