Монголын "онцгой сэтгүүлчид"

Б.Ганчимэг
Ёс зүй ярих уу? "Алмаз" Ганчимэг (сэтгүүлч Б.Ганчимэг) Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өөрийнх нь охин хэл аманд өртөөд шалгуулж байхад "ичээд" огцрохгүй байх юм гэж байна. Санжийн Баярын "улаан фэн" энэ авгай тэгвэл Ерөнхий сайд С.Баяраас  2008 онд 5 хүн цагдаад буудуулж амиа алдахад   Та яагаад  огцорсонгүй вэ гэж асууж байв уу? Үгүй шүү дээ. Чухам л С.Баярын алхам бүрийг дагаж зөндөө л ярилцлага авч байсан гэж гайхуулдаг  юм билээ. Их ёс зүйтэй сэтгүүлч болж харагдах гэвэл нэг шалгуурыг бүх хүнд адилхан л  тавих ёстой. (Б.Ганчимэгийн өгсөн ярилцлагыг  энд дарж уншина уу)

Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг бүгдээрээ өмөөрч хамгаалаад байх юм гэж их дургүй янзтай. Тэгсэн мөртөө Бурмааг хамгаалсангүй гэжээ. Тэмүүжин Бурмаа хоёр бол тэмээ ямаа хоёр. Тэмүүжингийн хийж  байгаа ажил бүгдэд (олонхид гэвэл нийцэх байх) таалагдаж байгаа учраас л хүмүүс өмөөрөөд байгаа юм шүү дээ. Элдэв сонин, хэвлэлийнхэнийг Тэмүүжинтэй "хаалтын гэрээ" хийгээд өмөөрөөд байна гэж хардаж болох ч бусад энгийн иргэдийг тэгж хардаж болохгүй байх аа. Тэр залууд энд тэнд тарааж өгөх мөнгө ч байхгүй. Их Хуралд шургалсан олигархуудын нэг биш шүү дээ тэр.

Л.Мөнхбаясгалан
"Онцгой сэтгүүлчид" гэж өөрсдийгөө дөвийлгөсөн "Алмаз" Ганчимэг, "Шүүр унадаг шулам" Мөнхбаясгалан хоёр энэ янзаараа Монголын сэтгүүлзүйд ёс зүйг үлгэрлэнэ гэвэл нар баруунаас гарах биз. Шударга байна гэж амалж байгаа бол асуудлаа гарал үүсэлтэй нь, үүх түүхтэй нь цогцоор нь гаргаж тавиад дүн шинжилгээ хийж ярьж бай. Тэгэхгүй харин эрх баригчид руу хошуугаа нийлүүлээд дайраад байхаар чинь "худалдагдсан" гэхгүй яах юм?  Бодитой шүүмжлэл бол мэдээж тустай. Гэвч тэгж шүүмжлэхээсээ илүү сөрөг гэгдэх хүчний нэр бүхий хүмүүсийн гүтгэлгийг цацан, уухайлан дэмжиж суугаа нь яавч эрүүл ёс зүйтэй сэтгүүлчийн хийдэг ажил биш юм. "Сөрөхийн" тулд сөрөг хүчин байна гээд ойлгочихсон, тэртэй тэргүй оновчтой санаа, зөв эрүүл санал, шүүмжлэл гарахгүй нь  илэрхий бөгөөд сонгуульд ялагдсан  хорсол бухимдал нь магадгүй дараагийн сонгууль хүртэл арилахгүй хүмүүсээс  "цагийн байдал, төлөв"-ийг асууж ярилцана гэдэг бол зєєлєн хэлэхэд "хийх ажлаа олж ядсан тэнэглэл" юм. Тэд юу гэж ярих нь угаасаа ойлгомжтой шүү дээ.

Улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьдралыг ярина гэвэл эрх баригчид руу хандахаас өөр яах юм гэж хэлэх байх л даа. Мэдээж асуудал. Гэхдээ бий болсон аливаа хүндрэл, асуудал юунаас болж гарав, хэзээнээс бий болов, яаж арилгах вэ, ямар арга боломж байна гэх зэргээр эрүүлээр, аль нэг тийшээ туйлширч "улс төржүүлэлгүй", үнэн бодитоор нь баримт нотолгоотой, энгийн хэн ч ойлгохоор эмх цэгцтэй, ойлгомжтой гаргаж бичиж, ярих ёстой юм, уг нь.  Сөрөг хүчнийхэн маань "эдийн засаг хямарлаа", "улс орон сүйрлээ", "Монгол дампуурлаа" гэхчлэн байдаг л муу үг болгоныг улиглаж "хадны мангаа"-гаар иргэдийг айлгаж, эрх баригчдыг   ноцож байна. Нөгөө "онцгой сэтгүүлчид" маань яаж байна? Дагаад л намирч байна.  Мөнхбаясгалан авгайн гуанзанд хүн орох нь цөөрөөд ирсэн нь шинэчлэлийн Засгийн газар "нойль" ажилласан,  ард түмний амьдрал доройтсоны шинж гэнэ.

О.Магнайгийн хэлдэг үнэн байхгүй юу.  Нэгдүгээрт, хямраад сүйд болсон юм байхгүй, харин хүндрэл бол бий, хоёрдугаарт, энэ хүндрэлүүдийн эх сурвалж нь өмнөх эрх баригчид буюу МАН -ын засаглалын үед бий болсон юм. (О.Магнайгийн ярилцлагыг эндээс уншаарай)

"... Гадны хөрөнгө оруулалт хумигдах энэ үйл явц 2012 оны сонгуулийн өмнө баталсан Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулиас эхэлсэн. Учир нь уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчид орж ирэн, өрсөлдөөн бий болох гээд байсан тул манай томоохон компаниуд Их хуралд лобби хийж байж батлуулсан. Энэ салбарт зөвхөн монгол хүмүүс байна гэх утгатай энэ хуулийг хамгийн их ярьж байж баталсан хүн нь одоо энэ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт. Энэ хуулиас болоод л өсөлтийн мурий хугарсан хэрэг. Шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш гаргасан шийдвэрүүд дотроос гадны хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөө үзүүлсэн үү гэвэл тийм шийдвэр харагдахгүй байгаа юм. Илрэл нь энэ засгийн үед гараад байгаа болохоос бүх үндэс суурь нь 2012 оны сонгуулиас өмнө бий болчихсон. Эрдэнэтээс хоёр жил олборлох зэсээ урьдчилж зараад мөнгийг нь тараачихсан, Тавантолгойгоосоо гурван жил олборлох нүүрснийхээ мөнгийг бас урьдчилж аваад тараачихсан. Ингэхээр валютын нөөц хомсдох үйл явц эхэлж байгаа юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын уг сурвалж нь ердөө л ийм..."

Магнай эдийн засагч мэргэжилтэй учраас нөхцөл байдлыг тайлбарлахад амархан гэж хэлж болох ч үнэндээ энэ зэргийн дүгнэлт хийхэд 4 жилийн бакалавр шаардлагагүй. Энэ нийтлэлийн гол баатрууд, манай "онцгой сэтгүүлчид" болох Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан нар энүүхэн зэргийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч тэд яагаад энэ бүхнийг ярьж бичихгүй байна гээч?  Ойлгомжтой.  Мөнгө төлсөн хүн нь "өөр хөгжим" захиалахгүй юу даа!    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө