Posts

Showing posts from February, 2018

Цаасан малгай хэнд хэрэгтэй юм?

Image
Ази дахь ардчилалын баян бүрд гэдэг тодорхойлолттой юм гэнээ, Монгол улс. Д.Нарантуяа гэгч "Хөршүүдээ дуурайх вий гэсэн зовинол"  гэсэн бичвэртээ ингэж бичжээ. Тэгээд хөршүүд нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд тэд нарыг дуурайж Монгол бас Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэсэн санаа  цухалздаг болсон нь энэ авгайн санааг зовоож байгаа юм байх. Тэр тусмаа Оросууд Путинээ дахин сонгож, Хятадууд Ерөнхий даргаа насаар нь сонгох санал гаргаж байгаа нь Монголд нөлөөлөх вий гэж зовниж байгаа бололтой. Энд дарж  уншина уу. Ардчилалын баян бүрд гэдэг нэр хэн ч зохиосон юм бүү мэд. Бодвол энэ авгай гаргасан байх. Их л сонин хэллэг байна. За тэр нь яахав, тийм чухал биш. Хамгийн гол нь Монгол улс ардчилалын баян бүрд гээч нь мөн үү гэдгийг эхлээд авч үзье. Үүний тулд эхлээд АРДЧИЛАЛ гэх засаглалын хэлбэрээ мэдэж авах хэрэгтэй. Ардчилалын үндсэн 4 тулгуурууд нь, - засаг төрөө шударга,чөлөөтэй сонгуулиар сонгодог - улс төрийн болон нийгмийн амьдралд иргэдийн идэвхтэй о

Хүүхдүүддээ халтай Засгийн газар юм уу?

Image
Николас Крүүз Саяхан 2018 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Флорида мужийн Паркланд хотын ахлах сургууль дээр аллага боллоо. 17 хүн нас барсанаас 14 нь тус сургуулийн сурагчид байсан юм. 3 нь сургуулийн ажилтан багш нар байсан. Шархадсан хүний тоо 16. Аллага үйлдсэн этгээд нь Николас Крүүз гэгч 19 настай залуу бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байжээ.  Хэрэглэсэн зэвсэг нь AR-15 гэх хагас автомат буу. Олноор нь хөнөөх ийм аллагууд АНУ-д зөндөө болдог. Ялангуяа сургууль дээр ийм аллага үйлдэх нь моод болсон. Тэр болгонд л Америкчууд талцаад л хэрэлдэж эхэлдэг. Гэвч өдийг хүртэл шийдэл олж чадаагүй л хэрэлдсээр л. Нэг хэсэг нь олон угсарч буудаж болдог, спортын зориулалттай том бууг иргэдэд зарах, эзэмшихийг хориглох хэрэгтэй гэдэг бол нөгөө тал нь буу эзэмших эрхийг хөндөж болохгүй гэсэн Үндсэн Хуулийн 2-р өөрчлөлтийг иш татаж эсэргүүцдэг. Тэд буунд буруу байхгүй, харин сэтгэцийн өвчтэй, эсвэл муу хүмүүсийн гарт  буу зэвсэг очсоноос болж ийм аллага гарч байна гэж үздэг. Хоёр тал хэрэл

Нямдорж Алтан хоёр ямар холбоотой вэ?

Image
Д.Миеэгомбо Цензургүй ярианы ээлжит зочноор хуульч Д.Миеэгомбо оролцжээ. Ярилцсан асуудлууд нь, - Үндсэн Хуулийн Цэцийн 2 гишүүний хугацаа дууссан боловч албаа үргэлжлүүүлэн хашсаар байгаа тухай, - УИХ-ын гишүүн, Хууль Зүй,Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж үнэгүй байранд амьдардаг нь хууль зөрчиж байгаа тухай, - У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар байгуулагдсан тухай Саяхан дөрвөн залуу хуульчид, Миеэгомбо, Жавхлант, Мөнхзул, Алтангэрэл нар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурал дээр дээрх асуудлуудын тухай ярьсан. Хуульч Алтангэрэлийн гаргаж тавьсан асуудал нь Хүрэлсүхийн засгийн газар хууль зөрчиж байгаа тухай юм. Учир нь хэдийгээр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан боловч одоогийн Засгийн газрын гишүүд нь 100% УИХ-ын гишүүн байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн төрийн эрх мэдлийн бүтцүүд биеэ даасан тусдаа байх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байгаа юм байна. Ганцхан энэ жишээ л парламентын тогтолцоо ямар