Posts

Showing posts from 2020

Трамп гэж хэн бэ?

Image
Дональд ТРАМП Трамп гэдэг хүний тухай бид юу мэдэх вэ? Янз бүрийн л мэдээлэл явдаг. Интернетээр хайгаад олж болно. Энд бүгдийг нь нуршихгүй, гэхдээ чухал гэсэн өнцгүүдийг харуулахыг хичээнээ. 1946 онд төрсөн. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч. 2016 оны сонгуульд Хиллари Клинтоны эсрэг өрсөлдөж ялсан. Хэдийгээр Клинтон авгай  Трампаас 3 сая хүний санал илүү авсан боловч Төлөөллийн санал ( electoral votes ) нь дутуу байсан учраас ялагдсан юм. Ийм тохиолдол ховор боловч гардаг. Трамп улс төрийн ямар ч туршлагагүй, бизнесмен хүн. "Дадлагажигч" буюу "The Apprentice" хэмээх телевизийн реалити шоугаар танил болсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн.  Цэргийн академи төгсөөд Пенсилвань мужийн их сургууль дүүргэж эдийн засагч мэргэжилтэй болсон. Аав нь Герман гаралтай уугуул иргэн байсан бол ээж нь Шотландаас ирээд "харлачихсан"  цагаач байжээ. Тэд 1936 онд гэр бүл болж 5 хүүхэд өсгөжээ. Дональд 4 дэх хүүхэд нь.  Тэрээр 1977 онд анхны эхнэр Ивана -тай гэрлэжээ.

Америкийн алдарт сонгуулийн тухай

Image
Ж.Байден За Монголын алдарт сонгууль дууссаны дараа Америкийн алдарт сонгууль саяхан явагдаж дуусаад албан ёсны дүн гарах өдөр ойртож байна. Америкийн алдарт сонгууль маань улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох сонгууль байсан бөгөөд манайхаас ялгаатай нь тэд нар Ерөнхийлөгчөө шууд бус сонгодог юм байна. Магадгүй холбооны улс болохоор шууд бус сонгодог ярвигтай систем зохиосон биз ээ. Энэ систем нь сайн муу талтай гэдэг. Ер нь аливаа зүйл ямагт 2 талтай байдаг даа. АНУ-ын Ерөнхийлөгчөө сонгодог системийг эхлээд товчхон тайлбарлая. Энэ улс 50 мужтай холбооны улс. Холбооны гэдэг нь муж болгон харьцангуй биеэ даасан статустай, эрх мэдэлтэй гэсэн үг. Муж болгон хүн амынхаа тооноос хамаараад тодорхой тооны саналын төлөөлөл гэгч ( elector гэдэг) мандаттай. Саналын төлөөллийн  тоо нь тухайн мужийн АНУ-ын Конгресс дахь суудлын тоотой тэнцүү байна. Конгрессийн суудлын тоо нь Төлөөлөгчийн танхимын суудал дээр муж болгонд өгдөг Сенатын 2 суудлыг нэмсэнтэй тэнцүү. Жишээ нь, Жеоржиа муж АНУ-ын Төлөөл

МАНгасууд дахиад 4 жил амар сайхандаа жаргаж дээ

2020 оны УИХ-ын сонгууль дуусч дүнгээ гаргалаа. Үе үеийн сонгуультай адил бас л бөөн маргаантай болж өнгөрлөө. Одоо мэдэгдэж байгаа дүн ёсоор УИХ-ын 76 суудлыг 2 нам, 2 эвсэл, 1 бие даагч хувааж авчээ.  Үүнд: - МАН  - 62 - АН    - 11 - Та бидний эвсэл -  1 - Зөв хүн электорат эвсэл - 1 - Бие даагч - 1 Үндсэндээ энэ сонгуулийн өмнөх дүр зураг хэвээрээ шахуу үлджээ. Хуучин УИХ-д МАН 65 суудалтай байсан бол энэ сонгуулиар 3 суудал л алдсан байна. Харин АН 9 төлөөлөлтэй байсан бол 11 болж нэмэгджээ.  Миний адил олон хүн сонгуулийн үр дүнг сонсоод шоконд орсон. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрчлөлтийг хүлээж байсан юм. Яагаад өөрчлөлт гэж? Яагаад гэвэл дийлэнх олонхи болж төр засгийн эрхийг авсан МАН өнгөрсөн 4 жилд олигтой дэвшилд хүргэж чадаагүй учраас тэр. МАН-ын УИХ дахь төлөөллүүд, төрийн өндөр алба хашигчид ёс зүйгүй үйлдэл гаргаж нийгэмд бухимдал үүсгэж нэрээ баастсан.  Эргэн санавал, анх л 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан 60 тэрбумын гэх хэрэг илэрч МАН-ын хууль бус а

Бие даагч УИХ-д хэрэгтэй юу гэнэ үү?

Image
''Элсэн цаг'' хэлэлцүүлгийг үзлээ. Сэдвийн нэр нь ''УИХ-д бие даагч хэрэгтэй юу?''  Сэдвийнх нь нэр нь жаахан утга ойлгомжгүй гэдгийг эхлээд анзаарлаа. Нэгэнт хуулиараа олгогдсон сонгогдох эрх нь байгаа юм чинь УИХ-д бие даагч хэрэгтэй юу гэж асуух нь тэнэг хэрэг. УИХ-д зөвхөн намуудын нэр дэвшигч л хэрэгтэй гэж байгаа юм шиг хачин сонсогдож байна. Харин  энэ нэвтрүүлгээр бие даагчийн тухай асуудал хөндсөн нь сайшаалтай гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Ингээд уг нэвтрүүлгээр ярьсан хүмүүсийн үзэл бодол, хэлсэн үгтэй холбоотой өөрийн байр сууриа энд илэрхийллээ. 2020 оны УИХ-ын сонгуульд 208 бие даагч оролцож байгаа юм байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Энхболд гэгчийн хэлж байгаагаар Парламентын сонгууль гэдэг бол ерөөсөө л намаар дамждаг юм гэнэ. Нам л чухал, бие даагч бол чухал биш бололтой. Аргагүй л дээ. Намын дарангуйлал бүхий Парламентын засаглалыг 30 жил хэрэгжүүлээд амтанд нь орчихсон юм чинь. Б.ЭНХБОЛД (АН) Уг нь Парламент

Корона вирус Монголд хяналтаас гарах эрсдэл үүслээ!

Image
Корона вирус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргаж, УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ уриалж байсан билээ. Энэ бол 4 сарын 7 -нд болсон явдал. Гол шалтгаан нь КОВИД-19 цар тахалтай холбоотой. Тэр үед дэлхийд нийт өвчилсөн хүний тоо НЭГ сая гарч, нас барсан хүний тоо 70 мянга хүрлээ гэж хэлж байсан бол өнөөдөр буюу 2020 оны 6 сарын 8 өдрийн өглөөний 8 цагийн (УБ цагаар) байдлаар 7 сая хүн (7081593) өвчилж, нас барагсадын тоо 405 мянга гараад явж байна (405074). Монголд нийт 193 өвчилсөнөөс одоогоор 118 хүн эмчлүүлж байгаа юм байна. Эмнэлгээс эдгэрсэн оноштой гарсан 75 хүн байна. Тэнгэрийн авралаар нас барсан хүн гараагүй бөгөөд энэ бол Корона вирустэй ана мана үзэлцэж байгаа манай эмч сувилагч нарын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тэр хүмүүстээ Монголын ард түмэн их талархаж байгаа шүү! Миний хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол вирусын халдварыг дотроо алдах аюултай байдал үүссэн явдал! Магадгүй бид аль хэдийн алдчихс

Гадаадад буй Монголчууддаа зориулав

Image
Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын тоо 2017 оны 1 сарын байдлаар 144 мянга гэсэн мэдээлэл Гадаад Хэргийн Яамнаас гаргаж байжээ. Өнөөдөр 2020 он. Энэ тоо одоо хэд болсоныг олж мэдэж чадсангүй. Харин Статистикийн газрын сүүлийн үеийн мэдээг харж байхад нэг сонин баримт оллоо. 2019 онд гадаад руу гарсан иргэдийн тухай тоон мэдээлэл байна. 2019 онд нийтдээ 2 сая 415 мянган Монгол хилийн дээс алхаж гадагшаа гарсан байна. Үүнээс 337 мянга нь Буянт Ухаагаар (агаараар) хил давсан бол үлдсэн нь газраар гарчээ.  Газраар гэдэгт мэдээж галт тэрэг (Алтанбулаг, Замын Үүд) болон автомашины (20 боомтоор) тээвэр орно. Газраар явж байгаа нь нэг их хол яваагүй биз ээ. Хойшоогоо Орос, урагшаагаа Хятад л орсон байх. Хол яваагүй юм чинь дийлэнх нь буцаж ирцгээсэн гэсэн үг. Мэдээж зарим нь Орост юм уу Хятадад үлдсэн л байгаа,гэвч олонхи нь эргэж ирсэн байх ёстой. Хэрэв тийм биш бол Монголд бараг хүн үлдэхгүй байх байсан биз. Харин агаараар гадагшилсан иргэд маань  албаны ажлаар яваа цөөхөн хүмү

МАНАН-д дахиж төөрмөөргүй байна

Image
У.Хүрэлсүх (МАН-ын дарга, Ерөнхий сайд) У.Хүрэлсүхийн засгийн газар дүнгээ тавиулах цаг ойртсоор. Эрх баригч МАН өнгөрсөн 4 жилд сайн засаглаж чадав уу гэдэг асуулт тавигдана биз?  Намчирхаж сүржигнэлгүйгээр, төвийг сахисан байр сууринаас дээрх асуултанд хариулах хэрэгтэй. Тэгж байж таны сонголт зөв хийгдэнэ. Харин намчирхаж асуудалд хандвал бодитой дүгнэлт хийж чадахгүй нь тодорхой. Би ч энэ удаа төвийг сахисан байр сууринаас хандана. Өмнө нь ч аль болохоор шударга хандахыг хичээж ирсэн гэж бодож байна.  Асуултаа дахиад тавъя: Эрх баригч МАН ажлаа сайн хийж чадсан уу? Миний хариулт: Харамсалтай нь үгүй юм аа.  Яагаад? За МАН-ын амлалтыг эхлээд сонирхоё: 1.  Иргэдээ ядуурлаас аварна. Иргэдээ ядуурлаас аварч чадсангүй ээ. Ер нь жилийн жилд л ингэж амладаг. Ард түмний 30% ядуу гэдэг статистикийн мэдээ үүнийг нотолно. 2.  Эдийн засгаа хямралаас гаргана. 2012-2016 онд засгийн эрх барьж байсан АН-ын засгийн газрын авсан санхүүгийн арга хэмжээний дүнд Монгол улс хямрал