Америкийн алдарт сонгуулийн тухай

Ж.Байден

За Монголын алдарт сонгууль дууссаны дараа Америкийн алдарт сонгууль саяхан явагдаж дуусаад албан ёсны дүн гарах өдөр ойртож байна. Америкийн алдарт сонгууль маань улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох сонгууль байсан бөгөөд манайхаас ялгаатай нь тэд нар Ерөнхийлөгчөө шууд бус сонгодог юм байна. Магадгүй холбооны улс болохоор шууд бус сонгодог ярвигтай систем зохиосон биз ээ. Энэ систем нь сайн муу талтай гэдэг. Ер нь аливаа зүйл ямагт 2 талтай байдаг даа.

АНУ-ын Ерөнхийлөгчөө сонгодог системийг эхлээд товчхон тайлбарлая. Энэ улс 50 мужтай холбооны улс. Холбооны гэдэг нь муж болгон харьцангуй биеэ даасан статустай, эрх мэдэлтэй гэсэн үг. Муж болгон хүн амынхаа тооноос хамаараад тодорхой тооны саналын төлөөлөл гэгч (elector гэдэг) мандаттай.

Саналын төлөөллийн  тоо нь тухайн мужийн АНУ-ын Конгресс дахь суудлын тоотой тэнцүү байна. Конгрессийн суудлын тоо нь Төлөөлөгчийн танхимын суудал дээр муж болгонд өгдөг Сенатын 2 суудлыг нэмсэнтэй тэнцүү. Жишээ нь, Жеоржиа муж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд 14 суудалтай, Сенатад 2 суудалтай учраас  саналын төлөөлөл нь 16 байна гэсэн үг. Калифорн мужид оногдох саналын төлөөллийн тоо 55 байх жишээтэй.

Муж болгоны саналын төлөөллүүд (electors) нийлж 538 хүн бүхий Сонголт хийх бүлэг (Electoral college) гэгчийг бүрдүүлдэг.

Тэгвэл төлөөллүүдийг яаж, хэн сонгодог вэ? Тухайн  мужид нийт сонгогчдын олонхийн саналыг авч чадсан нэр дэвшигч (буюу түүний нам) тэр мужийн саналын төлөөллийг авах эрхтэй болдог. Ихэнх мужид ийм зарчимтай. 

Д.Трамп

Дээр жишээ авсан Жеоржиа мужид Ардчилсан Намаас нэр дэвшигч Байден илүү санал (2 сая 474 мянга 507) авсан учраас энэ мужийн 16 саналын төлөөллийг хармаандаа хийлээ гэсэн үг. Тэгэхээр энэ 16 хүнийг энэ мужийн АН сонгоно. Энэ төлөөллүүд Байдены төлөө саналаа өгөхөө тангарагладаг. Гэхдээ намынхаа эсрэг буюу нөгөө талд саналаа өгдөг тохиолдол өмнө нь гарч байсан түүхтэй. Ийм үнэнч бус төлөөллийг  торгох шийтгэл хүлээлгэдэг дүрэм журам бий.

АН-аас нэр дэвшигч Байден 25 муж болон Вашингтонд олонхийн санал авч ялсан бол БНН-ын Трамп мөн 25 мужид ялжээ. Байденд 80 сая 117 мянга 785 санал өгсөн бол Трампын төлөө 73 сая 923 мянга 495 санал тоологджээ. Байден элбэг  6 сая саналаар илүү байна. 

Байдены ялсан мужууд түүнд 306 саналын төлөөлөл өгсөн бол Трампын ялсан мужууд түүнд 232 төлөөллийн мандат өгчээ. Энэ 538 хүн муж болгондоо цуглаж байгаад 12 сарын 14-нд тусгай саналын хуудсыг бөглөж өгнө. 

Саналын хуудсуудыг Вашингтон руу Сенатын Ерөнхийлөгчөд (АНУ-ын Дэд Ерөнхийлөгч нь Сенатын Ерөнхийлөгч байдаг) илгээнэ.  Муж бүрээс ирсэн саналын хуудсуудыг 2021 оны 1 сарын 6-нд Конгрессийн хамтарсан (Төлөөлөгчийн танхим ба Сенат хамтдаа) хурал дээр тоолж дүн гаргана. Олонхи санал буюу ядаж 270 санал авсан нэр дэвшигч дараагийн Ерөнхийлөгч болно. (538 хүний 50%+1 нь 270 юм.)  Тангараг өргөх ёслолыг 1 сарын 20-нд товлосон байна. 

Жич. Үргэлжлэл болгож нэр дэвшигчдийн тухай болон бусад улс орнуудын хандлага, бас Монголчуудын санаа бодлын тухай өгүүлэмз.


     

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө