Монгол нум сум
Пер Инге Өөстмөн (Per Inge Oestmoen) хэмээх Норвег залуугийн ажиллуулдаг зөвхөн Монголчуудын тухай бичсэн нэг блог байдаг. http://coldsiberia.org/
Энэ блогоос би өмнө нь Монгол мессэж гэдэг нийтлэлийг орчуулж тавьсаныг уншиж байсан буй заа. Уншаагүй бол Энд дарж уншаарай. Энэ удаа өөр нэгэн өгүүллийг нь орчуулан хүргэж байна. Энэ бичвэрийн холбоос (линк) нь http://coldsiberia.org/monbow.htm болно.
Per Inge Oestmoen
МОНГОЛ НУМ СУМ (The Mongolian bow)
Эрт цагийн Монголчууд зориг тэвчээр шалгуур шаардсан орчин нөхцөлд амьдарч байсан учраас тэдний хувьд энгийн болон цэрэг дайны зориулалттай гайхамшигтай зэр зэмсэг зохиож бүтээх нь жам ёсны бөгөөд ойлгомжтой хэрэг байсан юм. Энгийн амьдралд болон дайны үед маш чухал ач холбогдолтой ийм нэгэн зэмсэг бол эвлэмэл нум сум юм. (Нэг модноос урлаж хийсэн үргэлж нум биш харин нааж эвлүүлж хийсэн нумыг эвлэмэл нум гэнэ. Бас наамал нум гэх нь бий). Энэ нум магадгүй Европт хамгийн сайн гэгдэх Англи нум шиг барууны ертөнцөд нэрд гараагүй байж болох юм. Гэвч эртний Монгол нум баруунд сайн гэгдэх болгоноос харьцуулшгүй давуу байсан юм. 1800 -гаад оны үед анх удаа араас нь цэнэглэдэг галт зэвсэг (буу) нэвтрэхээс өмнө Монгол нум сум хамгийн хол тусгалтай зэвсэг байсан гэхэд болно. Ийнхүү Монгол нум сум бай харвах, ан хийх, дайтахад чухал зэвсэг болж ирсэн бөгөөд Байгал нуурын эргэн тойронд аж төрдөг хүмүүс 20-р зууны эхэн хүртэл ан хийхдээ энэ зэмсгийг ашигладаг байжээ.
Энд би эртний Монголчууд энэ зэмсгээрээ юу хийж чаддаг байсан болон уг зэмсгийн тухай энэ цагийн уншигчдад зориулан тодорхой тайлбарлан өгүүлэх болно.
Нум сумыг цэргийн зэвсэг болгож ашиглах
Бид Монголчуудын нум сумын тухай ярихад хэдийгээр ан хийх, бай харвах зэрэг нь чухал зан үйл гэгдэх боловч хамгийн түрүүнд цэрэг дайны зориулалтаар ашиглаж байсан гэдэг бодол орж ирдэг. Өдөр болгон дайтаад байсан нь үгүй боловч ан гөрөө хийх, янз бүрийн ур чадвараа сайжруулах сургуулилт зэрэг нь байнга хийгддэг байжээ. Гэвч цэрэг дайны ач холбогдлыг нь авч үзье.
Армийн морьт цэрэг бүр хос нумтай байжээ. Нэг нь холын байг харвахад, нөгөөх нь ойрын зайнд байгаа байг харвах зориулалттай байсан аж. Дайчин бүр төрөл бүрийн зориулалттай сум бүхий хос багц сум авч явдаг байжээ. Цөөн тоогоор боловч мөнөөх багцад хуяг хамгаалалт нэвтлэх зориулалттай тусгай ган хошуу бүхий сумнууд, гал тавих сумнууд, дайсны эгнээг үймээх зориулалттай сумнууд, дохио өгдөг шүгэлдэж исгэрдэг сумнууд авч явдаг байсан байна. Мэдээж ихэнх сумнууд нь энгийн зориулалттай бөгөөд дундаж зайнд харвах зорилгоор хийгдсэн байжээ. Жеймс Чамберсийн (James Chambers) нотолж байгаагаар эр эм ялгаагүй дайчин бүр 60 сум авч явдаг байсан гэнэ. Энэ нь хүч чадалтай зоримог Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн дайтаж байсныг нотолж байгаа хэрэг. Цэрэг дайны ажиллагаанд биечлэн оролцоогүй эмэгтэйчүүд нь ч биеэ хамгаалах болон ан хийхдээ нум сумыг ашиглаж чаддаг байжээ.
Нумны бүтэц
Одоо Монгол нумны тухай нарийвчлан авч үзье. Дээр дурдсанчлан, энэ нум нь дэлхийн хамгийн сайн нум байсан, одоо ч байгаа байх гэж бодож байна. Орчин үеийн цогц нум хэдийгээр хэрэглэхэд эвтэйхэн байж болох боловч Монгол эвлэмэл нумын энгийн бүтэц, харваач хүн засаж юм уу орлуулж боломжгүй гадны төхөөрөмж, сэлбэгээс хараат бус байдал зэрэг нь энэ нумыг хамгийн сайн сонголт болгож байна. Монголчууд болон тэд нарын гайхамшигт нуманд хүндэтгэл үзүүлж дараах түүхийг одоо цаг дээр бичиж байгаа нь эдгээр зүйл өнөөдөр ч биелэх боломжтой гэдэг чухал санааг илэрхийлэх зорилготой байлаа.
Монгол нум нь Англи нум шиг овор ихтэй , урт биш боловч хамаагүй илүү хүчтэй. Английн урт нумын татах хүч нь дунджаар 70-80 паунд байдаг бол эртний Монгол нумын хувьд энэ үзүүлэлт , Жорж Вернадскийн (George Vernadsky) тогтоосноор 166 паунд орчим байна. Дээр дурдагдсан Жеймс Чамберсийн нотолсоноор бол энэ таталт 100-160 паунд байсан аж. [1 паунд 453 граммтай тэнцэнэ. 80 кг-аас дээш жинтэй том хүнд тохирох таталт нь 75 паунд гэж үздэг]
Энэ таталтын жин зөрүүтэй байгаа нь тухайн харваачийн биеийн хүч, тухайн нум юунд зориулж хийгдсэнээс хамаарч байгаатай холбоотой.
Мэдээж тусгалын зайны хувьд том ялгаа байна. Английн урт нум 250 хүртэл ярд буюу 228 метр орчим зайнд тусдаг бол Монгол нумаар 350 ярд буюу 320 метрт байгаа байг онох боломжтой ба хэрэв харваач нь сайн сургуультай бол үүнээс ч хол харваж чаддаг.
Эртний Монголчууд гайхалтай хол зайд буй байг онож харваж чаддаг байсан тухай ярьдаг хүмүүс байдаг. Монголын Биеийн Тамирын Үндэсний Дээд сургуулийн орлогч захирал Л.Гонгор "Чингис хааны бунхан" хэмээх өгүүлэл бичсэн бөгөөд уг бичвэртээ Байгал руу нийлэх Эрдэнэ голд цутгах Үрлэнгүй голын зүүн цутгалан Хархираа голын билчэр дээрээс олдсон эртний чулуун хөшөөн дээрх бичээсийн тухай дурдсан байна. 1226 оны үед үүсэлтэй болов уу гэж таамаглаж буй чулуун дээр сийлсэн бичээсийн утга нь ийм байжээ:
"Сартуулыг (Зүүн Туркестан ) эзэлсэний дараа Чингис хаан ноёдоо цуглуулан чуулж байх үед Есүнхэй 335 алд (533 метр) газар харвалаа."
Гонгор мөнөөх өгүүлэлдээ 1200 -аад оны үед Монгол харваачдын дунд иймэрхүү амжилт түгээмэл байсан гэж дүгнээд, "Энэхүү үзүүлэлт нь 700 гаруй жилийн өмнөх Монголчуудын хүч чадал, тэнхээ чадвар, онч мэргэнийг гэрчилж байна" гэжээ.
Гонгорын нотолж байгаачлан Монгол харваачид тийм зайд буй байг харваж чаддаг байсан эсэх тухай бидний үнэмших эсэхээс үл хамаараад тэд болон тэд нарын нум бол бүх л үеийн сур харвааны түүхэнд хамгийн гарамгай нь байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.
Хэрвээ бид Монгол нумыг анхааралтай ажиглавал онц сонирхолтой бүтэц харагдана. Нумын гол хэсэг нь голдуу хус модоор хийгдсэн байдаг нь олдоц сайтай бөгөөд бөх бат байдагтай холбоотой. Нийт урт нь 150-160 см. Хөвчийг нь холбоогүй байх үед нум нь хагас тойрог мэт тахирласан хэлбэртэй байх ба хөвчийг нь татсан үед нумны хоёр төгсгөл дотогшоо татагдсан байна. Хэдий тийм боловч хоёр үзүүр нь гадагшаа тахирласан маягтай хос дэгээ үүсгэдэг.
Энэхүү хос тахир үзүүр нь суманд огцом бөгөөд их хурдыг өгдөг.
Хөвчийн бэхэлгээ байрших нумын хоёр үзүүр хамгийн их хүч өгөх бөгөөд эндээс эхлэн нумын уртын дагуу дотор талд нь аргал угалзын болон зэрлэг бa гэрийн тэжээвэр туурайтан амьтны эвэр болон ясыг нарийхан бөгөөд урт ялтас хэлбэртэй болгоод наасан байна. Энэ давхарга нь уян хатан модон нуманд огцом тэлэх хүч нэмдэг.
Энэ хатуу ялтсан хэсэг нь нумын бариул ба үзүүр хооронд байх гүзээ гэж нэрлэгддэг, гадагшаа цүлхийсэн хэсгийг бүхэлд нь бүрхсэн байна. Чамберсийн бичсэнээр нумны дотор хэсэг нь амьтны эвэр болон ясан ялтсаар, гадна хэсэг нь шөрмөсөн ялтсаар бүрхэгдсэн байдаг аж.
Уншигч та амьтны эвэр буюу/ болон яс гэж бичиж байгааг анзаарсан бизээ. Сибирийн эргэн тойронд нумнуудын нарийн хийц ялгаатай боловч ерөнхий бүтэц нь адилхан. Ясны хэсгүүд нь нумны гол хэсэгт голдуу гоёл чимэглэлийн зориулалттай бэхлэгдсэн байх ба ид шидийн үүрэгтэй ч байж мэдэх юм.
Загасны цавуу бас шөрмөс
Эвлэмэл буюу наамал нум нь хэд хэдэн давхаргатай байдаг. Өмнө нь бид хус модон бие ба эвэр, ясан давхаргын тухай ярьсан. Үүн дээр тусгайлан бэлдсэн хусны хальсан давхарга байдаг нь ус чийг нэвтрэхээс хамгаалах зориулалттай. Бас нэг нэмэгдэх давхарга нь буга, хандгай буюу бусад амьтны шөрмөсөөр хийсэн ялтас юм. Гэрийн тэжээвэр амьтны шөрмөс хэрэглэж болох боловч Монголчууд буга, хандгай , аргал мэтийн зэрлэг амьтны шөрмөс хамгийн бөх сайн гэж үздэг аж. Мэдээж нумаа хийхийн тулд бүгдийг нь нийлүүлж наах хэрэг болно. Арьс болон нумаа наахдаа уламжлал болсон илүү сайн гэж үздэг загасны цавууг хэрэглэдэг. Загасны цавуу бол чийгнээс хамгаалахдаа гаргуун гэдэг нь өнгөрсөн мянганд нотлогдсон асуудал. Тэр ч байтугай молекул ялзралд ордог орчин үеийн цавуунаас хамаагүй тэсвэртэй, удаан тэсдэг давуу талтай. Хамгийн гол нь загасны цавуу Сибирийн бүх усанд, түүний дотор алдарт Байгал нууранд элбэг байдаг.
Загасны цавууг яаж хийдэг вэ? Цэвэр усны загасны гэдсэнд байх хийгээр дүүргэсэн хальсан уутанцар (хөвөгч цэврүү гэж бичсэн байх нь бий) -ыг авч халуун усанд дэвтээж байлгасны дараа удаан хугацаагаар чанана. Амьтны арьс ширийг чанаж бас цавуу гаргаж авдаг боловч энэ нь чийг татдаг, чанар муутай болдог.
Хэдийгээр нум хийх материалууд нь байгальд бэлэн олддог боловч нум бүтээх ажилбар нь өөрөө их төвөгтэй. Эртний Монголчуудын шаардлага хэрэгцээнд тохирсон нум хийхэд удаан хугацаа шаардагддаг аж. Нумны үндсэн хэсэг болох модыг сонгоход бас мэдлэг, туршлага шаардагддагийг бодолцох хэрэгтэй.
Монгол үндэсний нум хийх үйл явц дараах байдлаар өрнөдөг:
Нумны үндсэн бие болох модоо хатааж, хэрэглэх эвэр болон ясыг чанаж уян зөөлөн болгоно. Ингэснээр янз бүрийн бэлдэцүүдийг нарийвчлал сайтай эвлүүлж нийлүүлэх боломжтой болдог.
Бидний ойлгож байгаагаар бол өндөр чанарын Монгол нум хийх арга нь хамгийн гайхалтай урлангийн ажил юм. Үндсэн модон бие, эвэр яс зэрэг нь бэлэн болсоны дараа шөрмөсөө бэлддэг. Эхлээд шөрмөсөө хатаана. Дараа нь тэдгээрийг бяцалж нунтаглана. Үүнийгээ загасны цавуутай хольж түрхэн хөшүүн биш бөгөөд цул давхарга үүсгэнэ. Хамгийн чухал нь энэ түрхэцийн хэмжээ, зузааныг зөв сонгох хэрэгтэй бөгөөд энэ ажилбар 2 үе шаттай, дундаа хэд хоногийн завсарлагатай үргэлжилдэг. Хэтэрхий бага түрхвэл нум нь зөөлөн, хүч муутай, хэт ихээр түрхвэл нум нь хөшүүн хатуу болдог. Шөрмөсөн давхаргыг түрхэж дууссаны дараа хатахаасаа өмнө хүний хуруу шиг зузаан байх нь бий.
Шөрмөс нь маш гойд чанартай. Бусад материалыг бодвол тухайн биетийг сунгах юм уу , эсвэл цохилт авахад бөх бат чанар нь нэмэгддэг. Энэ уян хатан чанар нь шөрмөсний уурагны молекул бүтэцтэй холбоотой шинж чанар бөгөөд энэ нь байгалийн зохицолдоо, материалын давуу талыг тод томруун харуулж байгаа нэг жишээ юм. Энэ чанарыг Монгол нумд ашигласнаар бий болох үр дүн нь нумны гадна талд наасан эврэн ялтсан наалт сум тавих агшинд огцом буцаж хуучин байрлалдаа орох мөчид нумын дотор талд буй шөрмөсөн наалт секундыг хэд хуваасан хугацаанд мөн агшиж, нисэж одох суманд нэмэлт хүч өгдөг.
Нум хийх үйл явцын шат болгонд загасны цавууг түрхэж бүх давхаргыг найдвартай наадаг. Модон бие ба эврэн ялтсыг нийлүүлэхдээ аль болохоор наалдацыг сайн барьцалдлагаатай болгох зорилгоор наалдах талуудыг (гадаргууг) тусгай багажаар ур оруулж эвцэлдүүлдэг.
Хамгийн сүүлийн шат нь хамгаалалтын давхарга болох хус модны хальсыг наах явдал бөгөөд үүний тулд эхлээд буцалгаж зөөлөн болгосон байна. Хус модны хальсыг наасны дараа бэлэн болсон нумыг олсоор чангахан ороож тасалгааны хэмд байж бэхжүүлж хатаахын тулд нэг жил буюу түүнээс ч илүү хугацаанд байлгадаг. Ингэснээр уг нум маш хүчтэй болдог бөгөөд олон жил хэрэглэсэн ч хэлбэр, чанараа алдахгүй байх боломжтой болдог. Монгол нумыг хэрэглээгүй үед нь зориулалтын арьсан уутанд хийж хадгалан хамгаалдаг.
Нумын хөвч
Хөвчгүйгээр ямар ч нумаар, хичнээн хүчтэй байсан ч харвах боломжгүй. Уламжлалт Монгол нумны хөвчийг амьтны ширээр хийдэг. Эхлээд ширнийхээ өөхийг авна. Үүний дараа татаж нухна. Гэвч энэ ажиллагааны дараа шир нь хатуу хөшүүн хэвээр байна. Хэдийгээр бусад үслэг амьтны арьсыг хэрэглэж болох боловч Сибирийн ба Төв Азийн өвлийн маш бага хэмд уян хатан байдаг чанартай адууны ширийг илүүд үздэг. Амьтны дотор гэдсээр нумны хөвч хийж болох боловч ийм хөвч нь усанд тэсвэртэй биш учраас зөвхөн хуурай, халуун орчинд хэрэглэх боломжтой байдаг.
Торго ба хөвөн, тэдгээрийн холимогийг мөн хөвч хийхэд ашиглаж болно. Орчин цагийн харваачид өөрсдөө хийх боломжгүй дакрон болон өндөр технологи ашиглаж бүтээсэн материалаар хийсэн хөвч ашиглаж байна. Энэ бол хэдийгээр хувь хүний гарын ур, ажиллагаа шаарддаг боловч өргөн утгаар нь авч үзвэл бид эртний уламжлалт материалаа ашиглавал хамаагүй найдвартай, бие даасан арга зам болохыг харуулж байна.
Харваа
Эртний Монголчууд өөрсдийн онцлог Монгол тавилт гэж нэрлэгдсэн харвах аргатай байжээ. Солгой биш бол Монголчууд нумаа зүүн гартаа барьж , баруун гараараа хөвчөө чихнийхээ ар хүртэл татах эгшинд нумаа урагш түлхэнэ. Зүүн гар тэнийж сум тавихад бараг бэлэн болсон байна. Нум нь маш хүчтэй учраас Монголчууд сумаа татах болон тавих хүртлээ хөвчөө барих тусгай арга техник хэрэглэдэг. Тэр арга нь ийм: Хөвчийг хамгийн тэнхээтэй хуруу болох эрхий хуруугаар барина. Хэдий тийм ч 166 паундыг татах амаргүй. Иймээс долоовор хуруугаар ороон дэмнэдэг бөгөөд бусад хуруунуудыг ч мөн нугалсанаар зангидсан гар мэт болсон байна. Гэвч энэ нь бас л хангалтгүй учраас эрхий хуруундаа бөгж зүүж харвадаг байсан ба энэ бөгж нь эрхий хурууг гэмтэхээс хамгаалдаг байжээ. Энэ бөгжийг Хятадын ногоон оюу болон мана чулуугаар хийх бөгөөд мөн шир, метал, ясаар хийдэг байсан аж.
Монгол дайчид морин дээрээс маш мэргэн харваж чаддаг байжээ. Ингэхийн тулд морины туурай газраас хөндий байх тэр агшинг мэдрэх ур чадвартай байх бөгөөд харин туурай газар хүрсэн үед бай онилоход төвөгтэй байдаг.
Сум
Сум хийдэг гол материал нь мөн хус мод байдаг. Жирийн сумны урт нь 80-100 см, голч нь 10 мм орчим байна. Сумны өдийг хэрээний сүүлний өдөөр голдуу хийдэг боловч бусад шувууны сүүл өдийг ч ашигладаг. Бүргэдийн өд суулгасан сум тусгай зориулалтынх бөгөөд ховор учраас ихэнх суманд ийм өд байхгүй. Далавчны өдийг салхи зүсэхдээ сайн биш гэх ба сүүлний өд элбэг бол сонголт хийдэг. Монголчууд жижиг юм байсан ч онцгой анхаарал хандуулдаг зантай.
Ямар хэмжээтэй өд байх, шувууны биеийн аль хэсгээс авсан зэрэг нь сумны эргэлт, агаар дахь тогтвортой байдалд маш чухал нөлөөтэй. Иймээс эртний Монгол маягаар сум хийхдээ эдгээр хүчин зүйлийг няхуур харгалзаж үздэг.
Сумны толгой буюу үзүүр нь ан гөрөө хийх, дайн байлдаанд зориулсан суманд төмрөөр хийсэн байдаг бол шувуу болон жижиг амьтан агнахад зориулсан сумны толгой яс, модоор хийсэн байна.
Нумны хүч сайн учраас модон үзүүртэй сумаар жижиг ан, шувууг оноход үхэлд хүргэж чадна. Дээрхээс гадна ан хийх үед шүгэлддэг буюу исгэрдэг сум хэрэглэдэг. Ийм сум агаарт шүгэлдэн өнгөрөх үед тухайн амьтан гайхан зогтусах ба энэ үед нь ангийн зориулалттай хоёрдахь сумыг амин газар нь онилж тавьдаг. Исгэрдэг сумыг яаж хийдэг вэ? Сумны толгойг жижиг нүх сүвүүд бүхий ясаар хийдэг бөгөөд ийм толгойтой сум агаарт явахдаа тод дуу авиа гаргадаг.
Монгол нумыг дүрслэх нь
Монгол нумыг дүрсэлж үзүүлбэл бүр ойлгомжтой байх болов уу. Харин би эдгээр зургийг зураагүй гэдгээ хүлээх хэрэгтэй байх. Монголчуудын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Соня Мари Бүүнэс (Sonja Mari Bunes) хэмээх эмэгтэйг би гуйж зуруулсан учиртай. Тиймээс эдгээр бүтээлийг авч ашиглахдаа бүтээлчийн нэрийг дурдаж байхыг хүсье.
Мөн миний бичвэрийг ашиглахдаа зохих линкийг өгч байна уу.
Жич: Дээр оруулсан 3 зурмал зураг бол Соня-гийн зураг шүү
Энэ блогоос би өмнө нь Монгол мессэж гэдэг нийтлэлийг орчуулж тавьсаныг уншиж байсан буй заа. Уншаагүй бол Энд дарж уншаарай. Энэ удаа өөр нэгэн өгүүллийг нь орчуулан хүргэж байна. Энэ бичвэрийн холбоос (линк) нь http://coldsiberia.org/monbow.htm болно.
Per Inge Oestmoen
МОНГОЛ НУМ СУМ (The Mongolian bow)
Монгол нум |
Энд би эртний Монголчууд энэ зэмсгээрээ юу хийж чаддаг байсан болон уг зэмсгийн тухай энэ цагийн уншигчдад зориулан тодорхой тайлбарлан өгүүлэх болно.
Нум сумыг цэргийн зэвсэг болгож ашиглах
Бид Монголчуудын нум сумын тухай ярихад хэдийгээр ан хийх, бай харвах зэрэг нь чухал зан үйл гэгдэх боловч хамгийн түрүүнд цэрэг дайны зориулалтаар ашиглаж байсан гэдэг бодол орж ирдэг. Өдөр болгон дайтаад байсан нь үгүй боловч ан гөрөө хийх, янз бүрийн ур чадвараа сайжруулах сургуулилт зэрэг нь байнга хийгддэг байжээ. Гэвч цэрэг дайны ач холбогдлыг нь авч үзье.
Армийн морьт цэрэг бүр хос нумтай байжээ. Нэг нь холын байг харвахад, нөгөөх нь ойрын зайнд байгаа байг харвах зориулалттай байсан аж. Дайчин бүр төрөл бүрийн зориулалттай сум бүхий хос багц сум авч явдаг байжээ. Цөөн тоогоор боловч мөнөөх багцад хуяг хамгаалалт нэвтлэх зориулалттай тусгай ган хошуу бүхий сумнууд, гал тавих сумнууд, дайсны эгнээг үймээх зориулалттай сумнууд, дохио өгдөг шүгэлдэж исгэрдэг сумнууд авч явдаг байсан байна. Мэдээж ихэнх сумнууд нь энгийн зориулалттай бөгөөд дундаж зайнд харвах зорилгоор хийгдсэн байжээ. Жеймс Чамберсийн (James Chambers) нотолж байгаагаар эр эм ялгаагүй дайчин бүр 60 сум авч явдаг байсан гэнэ. Энэ нь хүч чадалтай зоримог Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн дайтаж байсныг нотолж байгаа хэрэг. Цэрэг дайны ажиллагаанд биечлэн оролцоогүй эмэгтэйчүүд нь ч биеэ хамгаалах болон ан хийхдээ нум сумыг ашиглаж чаддаг байжээ.
Нумны бүтэц
Хөвчийг нь татаагүй нум |
Монгол нум нь Англи нум шиг овор ихтэй , урт биш боловч хамаагүй илүү хүчтэй. Английн урт нумын татах хүч нь дунджаар 70-80 паунд байдаг бол эртний Монгол нумын хувьд энэ үзүүлэлт , Жорж Вернадскийн (George Vernadsky) тогтоосноор 166 паунд орчим байна. Дээр дурдагдсан Жеймс Чамберсийн нотолсоноор бол энэ таталт 100-160 паунд байсан аж. [1 паунд 453 граммтай тэнцэнэ. 80 кг-аас дээш жинтэй том хүнд тохирох таталт нь 75 паунд гэж үздэг]
Энэ таталтын жин зөрүүтэй байгаа нь тухайн харваачийн биеийн хүч, тухайн нум юунд зориулж хийгдсэнээс хамаарч байгаатай холбоотой.
Мэдээж тусгалын зайны хувьд том ялгаа байна. Английн урт нум 250 хүртэл ярд буюу 228 метр орчим зайнд тусдаг бол Монгол нумаар 350 ярд буюу 320 метрт байгаа байг онох боломжтой ба хэрэв харваач нь сайн сургуультай бол үүнээс ч хол харваж чаддаг.
Хөвчийг нь татсаны дараа |
"Сартуулыг (Зүүн Туркестан ) эзэлсэний дараа Чингис хаан ноёдоо цуглуулан чуулж байх үед Есүнхэй 335 алд (533 метр) газар харвалаа."
Гонгор мөнөөх өгүүлэлдээ 1200 -аад оны үед Монгол харваачдын дунд иймэрхүү амжилт түгээмэл байсан гэж дүгнээд, "Энэхүү үзүүлэлт нь 700 гаруй жилийн өмнөх Монголчуудын хүч чадал, тэнхээ чадвар, онч мэргэнийг гэрчилж байна" гэжээ.
Гонгорын нотолж байгаачлан Монгол харваачид тийм зайд буй байг харваж чаддаг байсан эсэх тухай бидний үнэмших эсэхээс үл хамаараад тэд болон тэд нарын нум бол бүх л үеийн сур харвааны түүхэнд хамгийн гарамгай нь байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.
Харвахад бэлэн байдал |
Энэхүү хос тахир үзүүр нь суманд огцом бөгөөд их хурдыг өгдөг.
Хөвчийн бэхэлгээ байрших нумын хоёр үзүүр хамгийн их хүч өгөх бөгөөд эндээс эхлэн нумын уртын дагуу дотор талд нь аргал угалзын болон зэрлэг бa гэрийн тэжээвэр туурайтан амьтны эвэр болон ясыг нарийхан бөгөөд урт ялтас хэлбэртэй болгоод наасан байна. Энэ давхарга нь уян хатан модон нуманд огцом тэлэх хүч нэмдэг.
Энэ хатуу ялтсан хэсэг нь нумын бариул ба үзүүр хооронд байх гүзээ гэж нэрлэгддэг, гадагшаа цүлхийсэн хэсгийг бүхэлд нь бүрхсэн байна. Чамберсийн бичсэнээр нумны дотор хэсэг нь амьтны эвэр болон ясан ялтсаар, гадна хэсэг нь шөрмөсөн ялтсаар бүрхэгдсэн байдаг аж.
Уншигч та амьтны эвэр буюу/ болон яс гэж бичиж байгааг анзаарсан бизээ. Сибирийн эргэн тойронд нумнуудын нарийн хийц ялгаатай боловч ерөнхий бүтэц нь адилхан. Ясны хэсгүүд нь нумны гол хэсэгт голдуу гоёл чимэглэлийн зориулалттай бэхлэгдсэн байх ба ид шидийн үүрэгтэй ч байж мэдэх юм.
Загасны цавуу бас шөрмөс
Эвлэмэл буюу наамал нум нь хэд хэдэн давхаргатай байдаг. Өмнө нь бид хус модон бие ба эвэр, ясан давхаргын тухай ярьсан. Үүн дээр тусгайлан бэлдсэн хусны хальсан давхарга байдаг нь ус чийг нэвтрэхээс хамгаалах зориулалттай. Бас нэг нэмэгдэх давхарга нь буга, хандгай буюу бусад амьтны шөрмөсөөр хийсэн ялтас юм. Гэрийн тэжээвэр амьтны шөрмөс хэрэглэж болох боловч Монголчууд буга, хандгай , аргал мэтийн зэрлэг амьтны шөрмөс хамгийн бөх сайн гэж үздэг аж. Мэдээж нумаа хийхийн тулд бүгдийг нь нийлүүлж наах хэрэг болно. Арьс болон нумаа наахдаа уламжлал болсон илүү сайн гэж үздэг загасны цавууг хэрэглэдэг. Загасны цавуу бол чийгнээс хамгаалахдаа гаргуун гэдэг нь өнгөрсөн мянганд нотлогдсон асуудал. Тэр ч байтугай молекул ялзралд ордог орчин үеийн цавуунаас хамаагүй тэсвэртэй, удаан тэсдэг давуу талтай. Хамгийн гол нь загасны цавуу Сибирийн бүх усанд, түүний дотор алдарт Байгал нууранд элбэг байдаг.
Загасны цавууг яаж хийдэг вэ? Цэвэр усны загасны гэдсэнд байх хийгээр дүүргэсэн хальсан уутанцар (хөвөгч цэврүү гэж бичсэн байх нь бий) -ыг авч халуун усанд дэвтээж байлгасны дараа удаан хугацаагаар чанана. Амьтны арьс ширийг чанаж бас цавуу гаргаж авдаг боловч энэ нь чийг татдаг, чанар муутай болдог.
Хэдийгээр нум хийх материалууд нь байгальд бэлэн олддог боловч нум бүтээх ажилбар нь өөрөө их төвөгтэй. Эртний Монголчуудын шаардлага хэрэгцээнд тохирсон нум хийхэд удаан хугацаа шаардагддаг аж. Нумны үндсэн хэсэг болох модыг сонгоход бас мэдлэг, туршлага шаардагддагийг бодолцох хэрэгтэй.
Монгол үндэсний нум хийх үйл явц дараах байдлаар өрнөдөг:
Нумны үндсэн бие болох модоо хатааж, хэрэглэх эвэр болон ясыг чанаж уян зөөлөн болгоно. Ингэснээр янз бүрийн бэлдэцүүдийг нарийвчлал сайтай эвлүүлж нийлүүлэх боломжтой болдог.
Бидний ойлгож байгаагаар бол өндөр чанарын Монгол нум хийх арга нь хамгийн гайхалтай урлангийн ажил юм. Үндсэн модон бие, эвэр яс зэрэг нь бэлэн болсоны дараа шөрмөсөө бэлддэг. Эхлээд шөрмөсөө хатаана. Дараа нь тэдгээрийг бяцалж нунтаглана. Үүнийгээ загасны цавуутай хольж түрхэн хөшүүн биш бөгөөд цул давхарга үүсгэнэ. Хамгийн чухал нь энэ түрхэцийн хэмжээ, зузааныг зөв сонгох хэрэгтэй бөгөөд энэ ажилбар 2 үе шаттай, дундаа хэд хоногийн завсарлагатай үргэлжилдэг. Хэтэрхий бага түрхвэл нум нь зөөлөн, хүч муутай, хэт ихээр түрхвэл нум нь хөшүүн хатуу болдог. Шөрмөсөн давхаргыг түрхэж дууссаны дараа хатахаасаа өмнө хүний хуруу шиг зузаан байх нь бий.
Шөрмөс нь маш гойд чанартай. Бусад материалыг бодвол тухайн биетийг сунгах юм уу , эсвэл цохилт авахад бөх бат чанар нь нэмэгддэг. Энэ уян хатан чанар нь шөрмөсний уурагны молекул бүтэцтэй холбоотой шинж чанар бөгөөд энэ нь байгалийн зохицолдоо, материалын давуу талыг тод томруун харуулж байгаа нэг жишээ юм. Энэ чанарыг Монгол нумд ашигласнаар бий болох үр дүн нь нумны гадна талд наасан эврэн ялтсан наалт сум тавих агшинд огцом буцаж хуучин байрлалдаа орох мөчид нумын дотор талд буй шөрмөсөн наалт секундыг хэд хуваасан хугацаанд мөн агшиж, нисэж одох суманд нэмэлт хүч өгдөг.
Нум хийх үйл явцын шат болгонд загасны цавууг түрхэж бүх давхаргыг найдвартай наадаг. Модон бие ба эврэн ялтсыг нийлүүлэхдээ аль болохоор наалдацыг сайн барьцалдлагаатай болгох зорилгоор наалдах талуудыг (гадаргууг) тусгай багажаар ур оруулж эвцэлдүүлдэг.
Хамгийн сүүлийн шат нь хамгаалалтын давхарга болох хус модны хальсыг наах явдал бөгөөд үүний тулд эхлээд буцалгаж зөөлөн болгосон байна. Хус модны хальсыг наасны дараа бэлэн болсон нумыг олсоор чангахан ороож тасалгааны хэмд байж бэхжүүлж хатаахын тулд нэг жил буюу түүнээс ч илүү хугацаанд байлгадаг. Ингэснээр уг нум маш хүчтэй болдог бөгөөд олон жил хэрэглэсэн ч хэлбэр, чанараа алдахгүй байх боломжтой болдог. Монгол нумыг хэрэглээгүй үед нь зориулалтын арьсан уутанд хийж хадгалан хамгаалдаг.
Нумын хөвч
Хөвчгүйгээр ямар ч нумаар, хичнээн хүчтэй байсан ч харвах боломжгүй. Уламжлалт Монгол нумны хөвчийг амьтны ширээр хийдэг. Эхлээд ширнийхээ өөхийг авна. Үүний дараа татаж нухна. Гэвч энэ ажиллагааны дараа шир нь хатуу хөшүүн хэвээр байна. Хэдийгээр бусад үслэг амьтны арьсыг хэрэглэж болох боловч Сибирийн ба Төв Азийн өвлийн маш бага хэмд уян хатан байдаг чанартай адууны ширийг илүүд үздэг. Амьтны дотор гэдсээр нумны хөвч хийж болох боловч ийм хөвч нь усанд тэсвэртэй биш учраас зөвхөн хуурай, халуун орчинд хэрэглэх боломжтой байдаг.
Торго ба хөвөн, тэдгээрийн холимогийг мөн хөвч хийхэд ашиглаж болно. Орчин цагийн харваачид өөрсдөө хийх боломжгүй дакрон болон өндөр технологи ашиглаж бүтээсэн материалаар хийсэн хөвч ашиглаж байна. Энэ бол хэдийгээр хувь хүний гарын ур, ажиллагаа шаарддаг боловч өргөн утгаар нь авч үзвэл бид эртний уламжлалт материалаа ашиглавал хамаагүй найдвартай, бие даасан арга зам болохыг харуулж байна.
Харваа
Эртний Монголчууд өөрсдийн онцлог Монгол тавилт гэж нэрлэгдсэн харвах аргатай байжээ. Солгой биш бол Монголчууд нумаа зүүн гартаа барьж , баруун гараараа хөвчөө чихнийхээ ар хүртэл татах эгшинд нумаа урагш түлхэнэ. Зүүн гар тэнийж сум тавихад бараг бэлэн болсон байна. Нум нь маш хүчтэй учраас Монголчууд сумаа татах болон тавих хүртлээ хөвчөө барих тусгай арга техник хэрэглэдэг. Тэр арга нь ийм: Хөвчийг хамгийн тэнхээтэй хуруу болох эрхий хуруугаар барина. Хэдий тийм ч 166 паундыг татах амаргүй. Иймээс долоовор хуруугаар ороон дэмнэдэг бөгөөд бусад хуруунуудыг ч мөн нугалсанаар зангидсан гар мэт болсон байна. Гэвч энэ нь бас л хангалтгүй учраас эрхий хуруундаа бөгж зүүж харвадаг байсан ба энэ бөгж нь эрхий хурууг гэмтэхээс хамгаалдаг байжээ. Энэ бөгжийг Хятадын ногоон оюу болон мана чулуугаар хийх бөгөөд мөн шир, метал, ясаар хийдэг байсан аж.
Монгол дайчид морин дээрээс маш мэргэн харваж чаддаг байжээ. Ингэхийн тулд морины туурай газраас хөндий байх тэр агшинг мэдрэх ур чадвартай байх бөгөөд харин туурай газар хүрсэн үед бай онилоход төвөгтэй байдаг.
Сум
Сум хийдэг гол материал нь мөн хус мод байдаг. Жирийн сумны урт нь 80-100 см, голч нь 10 мм орчим байна. Сумны өдийг хэрээний сүүлний өдөөр голдуу хийдэг боловч бусад шувууны сүүл өдийг ч ашигладаг. Бүргэдийн өд суулгасан сум тусгай зориулалтынх бөгөөд ховор учраас ихэнх суманд ийм өд байхгүй. Далавчны өдийг салхи зүсэхдээ сайн биш гэх ба сүүлний өд элбэг бол сонголт хийдэг. Монголчууд жижиг юм байсан ч онцгой анхаарал хандуулдаг зантай.
Ямар хэмжээтэй өд байх, шувууны биеийн аль хэсгээс авсан зэрэг нь сумны эргэлт, агаар дахь тогтвортой байдалд маш чухал нөлөөтэй. Иймээс эртний Монгол маягаар сум хийхдээ эдгээр хүчин зүйлийг няхуур харгалзаж үздэг.
Сумны толгой буюу үзүүр нь ан гөрөө хийх, дайн байлдаанд зориулсан суманд төмрөөр хийсэн байдаг бол шувуу болон жижиг амьтан агнахад зориулсан сумны толгой яс, модоор хийсэн байна.
Нумны хүч сайн учраас модон үзүүртэй сумаар жижиг ан, шувууг оноход үхэлд хүргэж чадна. Дээрхээс гадна ан хийх үед шүгэлддэг буюу исгэрдэг сум хэрэглэдэг. Ийм сум агаарт шүгэлдэн өнгөрөх үед тухайн амьтан гайхан зогтусах ба энэ үед нь ангийн зориулалттай хоёрдахь сумыг амин газар нь онилж тавьдаг. Исгэрдэг сумыг яаж хийдэг вэ? Сумны толгойг жижиг нүх сүвүүд бүхий ясаар хийдэг бөгөөд ийм толгойтой сум агаарт явахдаа тод дуу авиа гаргадаг.
Монгол нумыг дүрслэх нь
Монгол нумыг дүрсэлж үзүүлбэл бүр ойлгомжтой байх болов уу. Харин би эдгээр зургийг зураагүй гэдгээ хүлээх хэрэгтэй байх. Монголчуудын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Соня Мари Бүүнэс (Sonja Mari Bunes) хэмээх эмэгтэйг би гуйж зуруулсан учиртай. Тиймээс эдгээр бүтээлийг авч ашиглахдаа бүтээлчийн нэрийг дурдаж байхыг хүсье.
Мөн миний бичвэрийг ашиглахдаа зохих линкийг өгч байна уу.
Жич: Дээр оруулсан 3 зурмал зураг бол Соня-гийн зураг шүү
Улс орон өөрийн соёлыг сурталчилах ажлыг байнга хийх хэрэгтэй. Солонгосчууд сериалаараа кемчигээ, рамёноо манайд нэвтрүүлсэн шиг бид нум, сумныхаа гайхамшигыг бусдад сурталчилах зайлшгүй хэрэгтэй байгаам. Гадныханы энэ мэт нийтлэл нь маш богино хугацаанд аливаа зүйлийг таниулдаг давуу талтай байдаг. Энэ нийтлэлийг орчуулж тавьсан танд баярлалаа.
ReplyDelete