Педофилийг байнга шоронд эргэж цээрлүүлнэ гэнэ үү?
De Facto мэтгэлцээнээр цаазын ял сэргээх нь зөв эсэх талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ба Amnesty International ТББ-ын дарга Б.Болорсайхан хоёр оролцож байр сууриа илэрхийлжээ.
Бичлэгийг энд орууллаа.
Өөрийн бодлыг хэлье.
Ерөнхийд нь базаад хэлэхэд Г.Уянга хангалтгүй, дутуу тайлбар өгч , Б.Болорсайхан буруу ярьж байна. Уг мэтгэлцээнд оролцож байгаа иргэд ч ойлгомжгүй бөгөөд ямарч логикгүй юм ярьж байх юм. Ялангуяа эхний асуулт тавьсан эмэгтэй бол юу ярьж байгаагаа мэдэж байгаа юм уу гэмээр. Дараагийн асуулт тавьсан нөхөр ч гол асуудлаа ойлгож чадаагүй , төөрөлдчихсөн явж байх юм. Энэ тухай тодорхой авч үзнэ.
Энд яригдаж байгаа асуудал бол бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял оноох тухай гэдгийг эхлээд тодотгоё. Дахиад хэлье: Бага насны хүүхдийг хүчиндээд алсан хэрэгт ийм ял хэрэглэх эсэх тухай.
Бага насны хүүхэд гэдэгт хэдэн насны хүүхэд багтах вэ гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1-р хэсгийн 1-р зүйлд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгвэл бага насны хүүхдийн нас нь хэд байх юм? Монгол улсын хууль журмаар 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэх авдаг. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрээд Монгол Улсын иргэн болж, хуулийн бие даасан этгээд боллоо гэсэн үг. Манай улсын хувьд сургуулийн бага насны хүүхэд гэдэгт 11 нас хүртэлх хүүхдийг хамруулж ойлгодог. Тэгэхээр 11 наснаас доош насны хүүхдийг БАГА НАСНЫ хүүхэд гэж ойлгож болох байх.
Г.Уянгын хэлж байгаагаар (Хүний эрхийн Үндэсний комиссын гаргасан тоогоор), 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Жилд 365 хоног байдаг нь хэвээрээ байгаа бол Монгол улсад 3 хоног дутамд 2 хүүхэд хүчиндүүлж байсан байх юм! 2-оос доош насны болон 7-11 насны хүүхэд энд бүртгэгдээгүй байгаа гэдгийг бодолцоорой. Хүчиндүүлсэн эдгээр хүүхдүүдээс хэдийнх нь амийг бүрэлгэсэн гэдэг нь бас тодорхой биш байна.
За ямартай ч хүүхэдтэй хурьцдаг гаж донтонгууд олон байдаг юм байна гэдэг нь тодорхой байна. Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтнуудыг ПЕДОФИЛ гэж нэрлэдэг тухай болон цаазын ял хэрэглэх эсэх тухай өмнө нь бичиж байсныг эндээс, бас эндээс, бас эндээс уншаарай.
Мэтгэлцэгч талууд гол асуудлаа ярихгүйгээр тойруулаад том том юм яриад байх юм. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах, хүний эрхийг хангах, нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгааг нь бүрдүүлээгүй, шударга ёс, тэгш байдал байгаа эсэх, ядуурал гэхчлэн. Педофилийн тухай ярих ёстой байтал хаа хамаагүй юм ярьцгааж байх юм. Педофил чинь өвчин шүү дээ. Яг л ижил хүйстэн лугаа адил сэтгэхүйн өвчин юм. Ийм өвчин голдуу төрмөл байдаг бөгөөд харин илрэх нь хэзээ ч байж болно. Өөрөөр хэлбэл, нуугдмал байж байгаад боломж гарангуут хэргээ гүйцэлдүүлдэг гэсэн үг. Ийм өвчтөнүүдийг нийгэмд аюулгүй болгохын тулд хөнгөлөх (тариа тарих ч юм уу) аргаар хүүхэд хараад сэрэл нь хөдөлдөггүй болгох арга байдаг. Ингэхийн тулд ийм гаж донтнуудыг эхлээд илрүүлэх хэрэгтэй. Дараа нь хөнгөлөх. Хэрэв хүчин хийсэн бол хөнгөлж, зохих ялыг нь өгөх хэрэгтэй. Хүүхдийн амийг бүрэлгээгүй тохиолдолд шүү дээ. Харин хүчиндээд амийг нь хороосон бол шууд цаазын ял өгч байх тухай ярих ёстой юм.
Тэгэхээр хүчин хийсэн болгоныг цаазлаад байна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. 16 настай хүүхэд хүчиндэх , 16 сартай хүүхэд хүчиндэх хэргүүдэд оноох ял мэдээж ялгавартай байна. Дээрээс нь хэрвээ амийг нь бүрэлгэсэн бол яаж хүндрүүлэх вэ гэдгийг нарийн зааж өгсөн тодорхой зүйл заалттай болгох хэрэгтэй.
Цаазын ялыг зөвхөн 11 ба түүнээс наснаас доош насны хүүхэд хүчиндээд, амийг нь хороосон педофилд өгч байхаар хуульчлах нь зөв гэж бодож байна. 12-16 насны хүүхэд хүчиндээд амийг нь бүрэлгэсэн бол дээд хэмжээ нь бүх насаар нь хорих ял байж болох юм. Угтаа бол Монгол улсын нэг иргэн өсөж өндийгөөд, баялаг бүтээж улсдаа тус нэмэр болох яг тэр цаг ирж байх үед нь хөнөөнө гэдэг бол нийгэмд асар их хохирол учруулж байгаа гэдэг утгаараа цааз өгмөөр л байгаа юм. Бүх насаар нь хориод, бүх насаар нь улс тэжээх юм байна л даа. Улс тэжээх юу байх вэ дээ, бид буюу татвар төлөгч бүгдээрээ тэжээж байна гэсэн үг. Тэжээгч нарын дотор нөгөө хохирогчийн ар гэрийнхэн бас л хандив өгөөд хамтраад тэжээж байгаа болчих гээд байдаг.
Шударга ёс гэж хоосон чалчигчид асуудлаа ойлгодог юм уу? Хүний амь санаатайгаар хөнөөсөн этгээдэд амьд явах эрх байна уу? Хүний эрх гэж донгосогчидоос асуухад, алуулсан хүний амьд явах эрхийг яах вэ? Хүний амьд явах эрхийг үгүй хийсэн алуурчинг цаазалж болохгүй, амьд үлдээх ёстой гэж хэлэх ямар ёс зүй та нарт байна?
Мэтгэлцээн дээр анхаарал татсан тэнэглэлүүдээс сонирхуулая. Б.Болорсайхан хэлж байна:
- Сайн ч муу ч бидний нэгэн адил хүн шүү гэдгийг зөвшөөрөх ёстой.
Муу хүн гэдэгт янз бүрийн муу үйлдэл хийсэн хүн ордог байх. Хуурсан мэхэлсэн, хулгайлсан гэх мэтээр. Харин хүүхэд хүчиндээд алчихсан хүн бол муу хүн биш араатнаас дор адгуус юм. Ийм адгуусыг бидний адил хүн гэж хэлж байгаа бол багахан доромжлоорой гэж хэлье.
- Цаазын ялыг хэрэглэснээр тухайн гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж байна уу гэдгийг харах хэрэгтэй.
Тэнэг юм битгий ярь л даа. Дахиж тийм гэмт хэрэг гаргахгүй гэж цааз өгөөд байгаа юм биш шүү дээ. Тухайн гаж донтонд хүүхэд хүчирхийлээд амийг нь хөнөөсөн хэрэгт таарах шийтгэлийг нь оноож байгаа юм. Өөр юм байхгүй. Энэ педофил нийгэм, улсад хэрэггүй учраас устгаж байгаа юм.
- Хэрвээ надад хохирогч болох нөхцөл байдал бүрдээд ийм байдалтай нүүр тулсан бол ямар ч байсан буудан алах ял бол надад хангалтгүй санагдаж байна. Хэрвээ тэр хүн миний амьдралд цаг хугацаа орон зай эзлээд байж байсан хүнийг маш эмзэг байдлаар хохироолоо гэхэд би тэр хүнийг энэ мэдрэмжийг өөрийн биеэр туулаасай гэж хүснэ. Залхаан цээрлүүлэх байдлаар шударга ёсыг тогтоох биш харин хохирлыг нөхөн төлүүлэх байдлаар шударга ёсыг тогтоох нь зөв юм байнаа гэж үздэг. Бүх насаар нь юм уу 25 жил хорих шийтгэл их оновчтой гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэр хүнийг бүх насаар нь хорьчихвол би тэр хүнтэй байнга уулзаж тэр хүний буруутай үйлдлийг би өөрийн биеэр мэдрүүлэх хүсэлтэй байна.
Болорсайхан бол амьд үлдээж, бүх насаар нь тэжээх нь зөв гэж байна. Бас болоогүй, хэрвээ өөрөө хохирогчийн эцэг байсан бол байнга шоронд очиж уулзаад өөрийгөө хохирогчийн эцэг нь гэдгээ хэлэх юм гэнэ. Очиж уулзаад нөгөө педофилд гэмшлийг нь мэдрүүлэх юм гэнэ. Нөгөөх нь гэмшлээ мэдрээд их цээрлэл амсах юм байх. 20 настай залуу 2 настай охиныг чинь хүчиндэж алаад 20-25 жилийн дараа гарч ирээд 45 настайдаа дахиад Болорсайханы ач охиныг хүчиндэж алчихаад дахиад л 25 жил аваад явчихна. Болорсайхан дахиад 25 жил тэр адгуустай шоронд очиж байнга уулзаад гэмшлийг нь мэдрүүлнэ. Тэр адгуус 70 настай гараад ирнэ.
Үр дүн юу гарав? Адгуусыг устгаагүй учраас дахиад нэг бяцхан иргэнээ алуулаад, бас болоогүй 50 жил тэр араатанг бид тэжээжээ.
- Цаазаар авах ялыг хэрэглэхгүй болсоноор хохирогч тал ийм төрлийн гэмт хэргийг мэдээлдэг болсон гэж хүүхэд хамгаалах байгууллагын хүмүүс хэлж байна. Хохирогч тал нь дуугардаг болсон юм.
Цаазын ял хэрэглэдэг байх үед ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдийн гэр бүл, ойр дотны хүмүүс, хөрш танил зэрэг нь гэмт хэрэг гарсан тухай цагдаад хэлж хандаж чаддаггүй байсан гэнэ. Хэрэв хэлчихвэл хохирогч нь дараа нь нас биенд хүрсэн хойноо тухайн газар, нөхцөлд амьдрах байдал хүнд болдог байсан гэнэ. Мөн зарим тохиолдолд хэрэгтэн этгээд тухайн айлын амжиргааны эх үүсвэр болдог байсан учраас цагдаад хэлж чаддаггүй байсан гэнэ.
Энд нэг утгагүй логик яваад байгаа биз? Цаазалчихна гэж айгаад нуудаг байсан байх нь. Бас ганц тэжээгч нь учраас нуудаг байж. Гэтэл цаазын ял хэрэглэхгүй болчихоор нөгөө гэмтнийг хуулийн байгууллагад хэлж бариулаад зохих ялыг нь өгөөд явуулчихдаг болох юм байх. Нэгэнт л хуулийн гараар орж байгаа юм чинь хохирогч ил тод болно. Нөгөө нас биенд хүрсэн хойноо хуучин газраа амьдрах байдал хүнд хэвээрээ л байх бус уу? Хөнгөрөх юм уу? Гэмт хэрэгтэн чинь амжиргаа залгуулдаг байсан юм бол ер нь яах гэж цагдаад хэлж байгаа юм? Амжиргааны эх үүсвэрээ олон жилээр шоронд явуулчихаад (одоо дээд тал нь 20 жил байгаа байх) яаж амьдрах юм бол? Гарч ирээд тэжээнэ гэж бодоогүй байлтай. Харин ч гарч ирээд шоронд барьж өгсөн гэж өш санаж яах ч юм билээ. Мулгуу хүн бол мулгуу л юм хийнэ. Шоронд суугаад нэг их гэгээрчихсэн, ариуссан амьтан гарч ирнэ гэж бодоод байгаа юм уу?
Цаазын ял халсанаас болж хохирогчид дуугардаг болоод байгаа юм биш, иргэдийн ухамсар, сэтгэлгээ өөр болсонд байгаа юм. Нөгөө талаар хуучин социализмын үед их дарагддаг байсан ийм төрлийн хэрэг өнөө цагт илүү илэрдэг болсон учраас тооны хувьд их болж харагдаж байгаа тал бий. Тэгэхээр цаазын ялыг халсанаар хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэдэг бол худлаа тайлбар.
Мэтгэлцээн дээр асуулт асуусан зарим оролцогчдын хэлсэн ярьсаныг одоо сонирхоё:
Эхний асуулт асуусан эмэгтэй хэлж байна:
- Хүчингийн хэрэг гэдэг чинь өөрөө хүрээллийн хувьд хамаатан садан, танил тал , найз нөхдүүдийн хооронд ч юм уу ийм далд хүрээнд болдог. Хойд эцэг нь охиныг нь хүчиндчихээд байхад төрсөн ээж нь чи энэ хүнийг алуулж яах гээд байгаа юм, чи энэ хүнийг насаар нь хориулж яах гээд байгаа юм, чи энэ хүнийг шоронд явуулж яах гээд байгаа юм, гомдолгүй гэж хэл гээд, ингээд цаазаар авах ял байхгүйгийн үр дүнд хүмүүс мэдээлэх, цагдаад ханддаг болж байна. Гэтэл цаазаар авах ялтай болчих юм бол харагдахгүй байгаа бүх юм чинь бүр харагдахгүй болчих юм биш үү?
Энэ эмэгтэйн хэлээд байгаа ээж чинь гэмтнийг цаазлуулах сонирхолгүй юм бол ийм хэрэг хийснийхээ төлөө тэр гэмт хэрэгтэн бүх насаараа юм уу олон жил шоронд суух ёстой гэдгийг мэдэх ёстой. Шоронд явуулах сонирхолгүй юм бол цаазын ял байсан байгаагүй тэр ээж гэмтнийг хамгаалж, хэргийг дарах л болно. Тэгэхээр энд авсан жишээ ямар ч утга алга. Жишээ авсан тэр ээж бол эх хүн байх ёсгүй гичий гэдэг нь илт харагдаж байна. Гэмтнийг өмгөөлж хохирсон охиноо дарамталсан байна. Гэмт хэрэг нуун дарагдуулсан гэдэг хуулийн заалтаар ял авах ёстой этгээд байна.
- Тоо нь мэдэгдэж байж уг нь энэ ял байгаа байхгүй, үр дүн нь илүү тодорхой болох юм биш үү? Тийм болохоор тоо нь чухал юм биш үү?
Хүний хэлсэнийг ойлгох чадвар энэ асуулт тавьсан эмэгтэйд алга. Нөгөөтэйгүүр, яригдаж байгаа асуудлаа ойлгож, цэгцтэй ойлгомжтой ярьж ч чадахгүй байна. Уянгын хэлсэн санаа бол уг нь иймэрхүү гэмт хэргийн үнэн тоо мэдээг гаргах боломжгүй (тодорхой хэсэг нь дарагддаг учраас), гэхдээ яг хэд гэдэг нь чухал биш харин ийм төрлийн гэмт хэргийг бууруулахад илүү анхаарч байгаа гэж хэлсэн. Ийм хэрэг хийсэн педофилийг цаазалсанаар зарим нэг педофил сургамж аваад доодохоо захираад явбал сайн л биз. Чадахгүй нэг нь нөгөө ертөнцийн там руу шууд явж, нийгмээс нэг шаар зайлуулагдана. Гол нь ийм жигшүүртэй хэрэг хийсэн адгууст зохих шийтгэлийг өгөх асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгох ухаан энэ нөхөрт байна уу?
Цаазын ял алга болгосон ч педофилүүд хэргээ үйлдсээр байх болно. Тийм учраас ийм адгуусыг насаар нь тэжээж байхын оронд байх ёстой газар руу явуулах нь дээр гэж байгаа юм.
Дараагийн асуулт тавьсан эмэгтэй хэлж байна:
- Цаазын авах ял гэнгүүт хүний амь насыг үгүй хийхтэй холбоотой ярьж байгаа. Тэгэхээр төр өөрөө хүний эрхийг хангах, хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй байгаад байгаа юм. Гэтэл хүний амь насыг үгүй хийнээ гэж нэг талдаа яриад байгаа. Тэгэхлээр, цаазаар авах ялыг сэргээе гэдэг энэ шийдвэрийг гаргахын өмнө энэ асуудлыг бууруулахын тулд хангалттай төвшинд хүртэл бүхий л арга хэмжээг авч чадсан уу? Тэгж хэрэгжүүлсэнийхээ хүрээнд үнэхээр энэ чинь болохгүй юм байнаа, хүний амьд явах эрхийг хязгаарлахаас өөр аргагүй юм байнаа гэдэг цөхрөлд хүрсэн үү?
Бид яг Үндсэн Хуульд заасны дагуу байгуулахаар зорьж байгаа нийгмийнхээ мөн чанарыг энэ Монголын төр ойлгож чадсан юм уу? Тэгвэл бүх өөрчлөлт шинэчлэлтийнхээ эхэнд иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх, эдгээр хүмүүсийнхээ оюуны эрүүлжилтийг анхаарах асуудлыг нэн тэргүүнд авч үзээгүй юм уу?
Энэ сүржин асуултуудад Уянга бас л буруу хариулж байна лээ. Цаазын ялыг хавтгайд нь хэрэглэх тухай ерөөсөө яриагүй гэдгийг дахиад хэлье. Гаж донтой алуурчдын тухай ярьж байна шүү гэдгийг ойлгохгүй байгаа юм уу? Педофилүүд төрмөл байдаг учраас Болорсайханы хэлж байгаачлан төр өөрийнхөө биелүүлж чадаагүй үүргийг хувь хүн рүү нааж, хариуцлагаас бултаж байгаа үйлдэл биш харин ногооны талбайд ургасан зэрлэг шарилжийг зулгааж хаяж байгаа хэрэг юм. Төр засаг, нийгэм педофилийг өөрчилж, хувиргаж чадахгүйд учир нь байгаа юм. Юуны чинь оюуны эрүүлжилт? Педофил бол төрмөл гаж дон гэдгийг мэдэж авцгаа. Банк дээрэмдсэн нөхрийг хүмүүжүүлээд зөв хүн болгох боломж бий. Харин педофилийг тэгэх боломжгүй.
-
Бичлэгийг энд орууллаа.
Өөрийн бодлыг хэлье.
Ерөнхийд нь базаад хэлэхэд Г.Уянга хангалтгүй, дутуу тайлбар өгч , Б.Болорсайхан буруу ярьж байна. Уг мэтгэлцээнд оролцож байгаа иргэд ч ойлгомжгүй бөгөөд ямарч логикгүй юм ярьж байх юм. Ялангуяа эхний асуулт тавьсан эмэгтэй бол юу ярьж байгаагаа мэдэж байгаа юм уу гэмээр. Дараагийн асуулт тавьсан нөхөр ч гол асуудлаа ойлгож чадаагүй , төөрөлдчихсөн явж байх юм. Энэ тухай тодорхой авч үзнэ.
Энд яригдаж байгаа асуудал бол бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял оноох тухай гэдгийг эхлээд тодотгоё. Дахиад хэлье: Бага насны хүүхдийг хүчиндээд алсан хэрэгт ийм ял хэрэглэх эсэх тухай.
Бага насны хүүхэд гэдэгт хэдэн насны хүүхэд багтах вэ гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1-р хэсгийн 1-р зүйлд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгвэл бага насны хүүхдийн нас нь хэд байх юм? Монгол улсын хууль журмаар 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэх авдаг. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрээд Монгол Улсын иргэн болж, хуулийн бие даасан этгээд боллоо гэсэн үг. Манай улсын хувьд сургуулийн бага насны хүүхэд гэдэгт 11 нас хүртэлх хүүхдийг хамруулж ойлгодог. Тэгэхээр 11 наснаас доош насны хүүхдийг БАГА НАСНЫ хүүхэд гэж ойлгож болох байх.
Г.Уянга (Ерөнхийлөгчийн зөвлөх) |
За ямартай ч хүүхэдтэй хурьцдаг гаж донтонгууд олон байдаг юм байна гэдэг нь тодорхой байна. Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтнуудыг ПЕДОФИЛ гэж нэрлэдэг тухай болон цаазын ял хэрэглэх эсэх тухай өмнө нь бичиж байсныг эндээс, бас эндээс, бас эндээс уншаарай.
Мэтгэлцэгч талууд гол асуудлаа ярихгүйгээр тойруулаад том том юм яриад байх юм. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах, хүний эрхийг хангах, нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгааг нь бүрдүүлээгүй, шударга ёс, тэгш байдал байгаа эсэх, ядуурал гэхчлэн. Педофилийн тухай ярих ёстой байтал хаа хамаагүй юм ярьцгааж байх юм. Педофил чинь өвчин шүү дээ. Яг л ижил хүйстэн лугаа адил сэтгэхүйн өвчин юм. Ийм өвчин голдуу төрмөл байдаг бөгөөд харин илрэх нь хэзээ ч байж болно. Өөрөөр хэлбэл, нуугдмал байж байгаад боломж гарангуут хэргээ гүйцэлдүүлдэг гэсэн үг. Ийм өвчтөнүүдийг нийгэмд аюулгүй болгохын тулд хөнгөлөх (тариа тарих ч юм уу) аргаар хүүхэд хараад сэрэл нь хөдөлдөггүй болгох арга байдаг. Ингэхийн тулд ийм гаж донтнуудыг эхлээд илрүүлэх хэрэгтэй. Дараа нь хөнгөлөх. Хэрэв хүчин хийсэн бол хөнгөлж, зохих ялыг нь өгөх хэрэгтэй. Хүүхдийн амийг бүрэлгээгүй тохиолдолд шүү дээ. Харин хүчиндээд амийг нь хороосон бол шууд цаазын ял өгч байх тухай ярих ёстой юм.
Тэгэхээр хүчин хийсэн болгоныг цаазлаад байна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. 16 настай хүүхэд хүчиндэх , 16 сартай хүүхэд хүчиндэх хэргүүдэд оноох ял мэдээж ялгавартай байна. Дээрээс нь хэрвээ амийг нь бүрэлгэсэн бол яаж хүндрүүлэх вэ гэдгийг нарийн зааж өгсөн тодорхой зүйл заалттай болгох хэрэгтэй.
Цаазын ялыг зөвхөн 11 ба түүнээс наснаас доош насны хүүхэд хүчиндээд, амийг нь хороосон педофилд өгч байхаар хуульчлах нь зөв гэж бодож байна. 12-16 насны хүүхэд хүчиндээд амийг нь бүрэлгэсэн бол дээд хэмжээ нь бүх насаар нь хорих ял байж болох юм. Угтаа бол Монгол улсын нэг иргэн өсөж өндийгөөд, баялаг бүтээж улсдаа тус нэмэр болох яг тэр цаг ирж байх үед нь хөнөөнө гэдэг бол нийгэмд асар их хохирол учруулж байгаа гэдэг утгаараа цааз өгмөөр л байгаа юм. Бүх насаар нь хориод, бүх насаар нь улс тэжээх юм байна л даа. Улс тэжээх юу байх вэ дээ, бид буюу татвар төлөгч бүгдээрээ тэжээж байна гэсэн үг. Тэжээгч нарын дотор нөгөө хохирогчийн ар гэрийнхэн бас л хандив өгөөд хамтраад тэжээж байгаа болчих гээд байдаг.
Шударга ёс гэж хоосон чалчигчид асуудлаа ойлгодог юм уу? Хүний амь санаатайгаар хөнөөсөн этгээдэд амьд явах эрх байна уу? Хүний эрх гэж донгосогчидоос асуухад, алуулсан хүний амьд явах эрхийг яах вэ? Хүний амьд явах эрхийг үгүй хийсэн алуурчинг цаазалж болохгүй, амьд үлдээх ёстой гэж хэлэх ямар ёс зүй та нарт байна?
Б.Болорсайхан ( Эмнести Интернэшнл) |
- Сайн ч муу ч бидний нэгэн адил хүн шүү гэдгийг зөвшөөрөх ёстой.
Муу хүн гэдэгт янз бүрийн муу үйлдэл хийсэн хүн ордог байх. Хуурсан мэхэлсэн, хулгайлсан гэх мэтээр. Харин хүүхэд хүчиндээд алчихсан хүн бол муу хүн биш араатнаас дор адгуус юм. Ийм адгуусыг бидний адил хүн гэж хэлж байгаа бол багахан доромжлоорой гэж хэлье.
- Цаазын ялыг хэрэглэснээр тухайн гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж байна уу гэдгийг харах хэрэгтэй.
Тэнэг юм битгий ярь л даа. Дахиж тийм гэмт хэрэг гаргахгүй гэж цааз өгөөд байгаа юм биш шүү дээ. Тухайн гаж донтонд хүүхэд хүчирхийлээд амийг нь хөнөөсөн хэрэгт таарах шийтгэлийг нь оноож байгаа юм. Өөр юм байхгүй. Энэ педофил нийгэм, улсад хэрэггүй учраас устгаж байгаа юм.
- Хэрвээ надад хохирогч болох нөхцөл байдал бүрдээд ийм байдалтай нүүр тулсан бол ямар ч байсан буудан алах ял бол надад хангалтгүй санагдаж байна. Хэрвээ тэр хүн миний амьдралд цаг хугацаа орон зай эзлээд байж байсан хүнийг маш эмзэг байдлаар хохироолоо гэхэд би тэр хүнийг энэ мэдрэмжийг өөрийн биеэр туулаасай гэж хүснэ. Залхаан цээрлүүлэх байдлаар шударга ёсыг тогтоох биш харин хохирлыг нөхөн төлүүлэх байдлаар шударга ёсыг тогтоох нь зөв юм байнаа гэж үздэг. Бүх насаар нь юм уу 25 жил хорих шийтгэл их оновчтой гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэр хүнийг бүх насаар нь хорьчихвол би тэр хүнтэй байнга уулзаж тэр хүний буруутай үйлдлийг би өөрийн биеэр мэдрүүлэх хүсэлтэй байна.
Болорсайхан бол амьд үлдээж, бүх насаар нь тэжээх нь зөв гэж байна. Бас болоогүй, хэрвээ өөрөө хохирогчийн эцэг байсан бол байнга шоронд очиж уулзаад өөрийгөө хохирогчийн эцэг нь гэдгээ хэлэх юм гэнэ. Очиж уулзаад нөгөө педофилд гэмшлийг нь мэдрүүлэх юм гэнэ. Нөгөөх нь гэмшлээ мэдрээд их цээрлэл амсах юм байх. 20 настай залуу 2 настай охиныг чинь хүчиндэж алаад 20-25 жилийн дараа гарч ирээд 45 настайдаа дахиад Болорсайханы ач охиныг хүчиндэж алчихаад дахиад л 25 жил аваад явчихна. Болорсайхан дахиад 25 жил тэр адгуустай шоронд очиж байнга уулзаад гэмшлийг нь мэдрүүлнэ. Тэр адгуус 70 настай гараад ирнэ.
Үр дүн юу гарав? Адгуусыг устгаагүй учраас дахиад нэг бяцхан иргэнээ алуулаад, бас болоогүй 50 жил тэр араатанг бид тэжээжээ.
- Цаазаар авах ялыг хэрэглэхгүй болсоноор хохирогч тал ийм төрлийн гэмт хэргийг мэдээлдэг болсон гэж хүүхэд хамгаалах байгууллагын хүмүүс хэлж байна. Хохирогч тал нь дуугардаг болсон юм.
Цаазын ял хэрэглэдэг байх үед ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдийн гэр бүл, ойр дотны хүмүүс, хөрш танил зэрэг нь гэмт хэрэг гарсан тухай цагдаад хэлж хандаж чаддаггүй байсан гэнэ. Хэрэв хэлчихвэл хохирогч нь дараа нь нас биенд хүрсэн хойноо тухайн газар, нөхцөлд амьдрах байдал хүнд болдог байсан гэнэ. Мөн зарим тохиолдолд хэрэгтэн этгээд тухайн айлын амжиргааны эх үүсвэр болдог байсан учраас цагдаад хэлж чаддаггүй байсан гэнэ.
Энд нэг утгагүй логик яваад байгаа биз? Цаазалчихна гэж айгаад нуудаг байсан байх нь. Бас ганц тэжээгч нь учраас нуудаг байж. Гэтэл цаазын ял хэрэглэхгүй болчихоор нөгөө гэмтнийг хуулийн байгууллагад хэлж бариулаад зохих ялыг нь өгөөд явуулчихдаг болох юм байх. Нэгэнт л хуулийн гараар орж байгаа юм чинь хохирогч ил тод болно. Нөгөө нас биенд хүрсэн хойноо хуучин газраа амьдрах байдал хүнд хэвээрээ л байх бус уу? Хөнгөрөх юм уу? Гэмт хэрэгтэн чинь амжиргаа залгуулдаг байсан юм бол ер нь яах гэж цагдаад хэлж байгаа юм? Амжиргааны эх үүсвэрээ олон жилээр шоронд явуулчихаад (одоо дээд тал нь 20 жил байгаа байх) яаж амьдрах юм бол? Гарч ирээд тэжээнэ гэж бодоогүй байлтай. Харин ч гарч ирээд шоронд барьж өгсөн гэж өш санаж яах ч юм билээ. Мулгуу хүн бол мулгуу л юм хийнэ. Шоронд суугаад нэг их гэгээрчихсэн, ариуссан амьтан гарч ирнэ гэж бодоод байгаа юм уу?
Цаазын ял халсанаас болж хохирогчид дуугардаг болоод байгаа юм биш, иргэдийн ухамсар, сэтгэлгээ өөр болсонд байгаа юм. Нөгөө талаар хуучин социализмын үед их дарагддаг байсан ийм төрлийн хэрэг өнөө цагт илүү илэрдэг болсон учраас тооны хувьд их болж харагдаж байгаа тал бий. Тэгэхээр цаазын ялыг халсанаар хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэдэг бол худлаа тайлбар.
Мэтгэлцээн дээр асуулт асуусан зарим оролцогчдын хэлсэн ярьсаныг одоо сонирхоё:
Эхний асуулт асуусан эмэгтэй хэлж байна:
Асуулт тавьсан оролцогч |
Энэ эмэгтэйн хэлээд байгаа ээж чинь гэмтнийг цаазлуулах сонирхолгүй юм бол ийм хэрэг хийснийхээ төлөө тэр гэмт хэрэгтэн бүх насаараа юм уу олон жил шоронд суух ёстой гэдгийг мэдэх ёстой. Шоронд явуулах сонирхолгүй юм бол цаазын ял байсан байгаагүй тэр ээж гэмтнийг хамгаалж, хэргийг дарах л болно. Тэгэхээр энд авсан жишээ ямар ч утга алга. Жишээ авсан тэр ээж бол эх хүн байх ёсгүй гичий гэдэг нь илт харагдаж байна. Гэмтнийг өмгөөлж хохирсон охиноо дарамталсан байна. Гэмт хэрэг нуун дарагдуулсан гэдэг хуулийн заалтаар ял авах ёстой этгээд байна.
- Тоо нь мэдэгдэж байж уг нь энэ ял байгаа байхгүй, үр дүн нь илүү тодорхой болох юм биш үү? Тийм болохоор тоо нь чухал юм биш үү?
Хүний хэлсэнийг ойлгох чадвар энэ асуулт тавьсан эмэгтэйд алга. Нөгөөтэйгүүр, яригдаж байгаа асуудлаа ойлгож, цэгцтэй ойлгомжтой ярьж ч чадахгүй байна. Уянгын хэлсэн санаа бол уг нь иймэрхүү гэмт хэргийн үнэн тоо мэдээг гаргах боломжгүй (тодорхой хэсэг нь дарагддаг учраас), гэхдээ яг хэд гэдэг нь чухал биш харин ийм төрлийн гэмт хэргийг бууруулахад илүү анхаарч байгаа гэж хэлсэн. Ийм хэрэг хийсэн педофилийг цаазалсанаар зарим нэг педофил сургамж аваад доодохоо захираад явбал сайн л биз. Чадахгүй нэг нь нөгөө ертөнцийн там руу шууд явж, нийгмээс нэг шаар зайлуулагдана. Гол нь ийм жигшүүртэй хэрэг хийсэн адгууст зохих шийтгэлийг өгөх асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгох ухаан энэ нөхөрт байна уу?
Цаазын ял алга болгосон ч педофилүүд хэргээ үйлдсээр байх болно. Тийм учраас ийм адгуусыг насаар нь тэжээж байхын оронд байх ёстой газар руу явуулах нь дээр гэж байгаа юм.
Дараагийн асуулт тавьсан эмэгтэй хэлж байна:
Асуулт тавьсан оролцогч |
Бид яг Үндсэн Хуульд заасны дагуу байгуулахаар зорьж байгаа нийгмийнхээ мөн чанарыг энэ Монголын төр ойлгож чадсан юм уу? Тэгвэл бүх өөрчлөлт шинэчлэлтийнхээ эхэнд иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх, эдгээр хүмүүсийнхээ оюуны эрүүлжилтийг анхаарах асуудлыг нэн тэргүүнд авч үзээгүй юм уу?
Энэ сүржин асуултуудад Уянга бас л буруу хариулж байна лээ. Цаазын ялыг хавтгайд нь хэрэглэх тухай ерөөсөө яриагүй гэдгийг дахиад хэлье. Гаж донтой алуурчдын тухай ярьж байна шүү гэдгийг ойлгохгүй байгаа юм уу? Педофилүүд төрмөл байдаг учраас Болорсайханы хэлж байгаачлан төр өөрийнхөө биелүүлж чадаагүй үүргийг хувь хүн рүү нааж, хариуцлагаас бултаж байгаа үйлдэл биш харин ногооны талбайд ургасан зэрлэг шарилжийг зулгааж хаяж байгаа хэрэг юм. Төр засаг, нийгэм педофилийг өөрчилж, хувиргаж чадахгүйд учир нь байгаа юм. Юуны чинь оюуны эрүүлжилт? Педофил бол төрмөл гаж дон гэдгийг мэдэж авцгаа. Банк дээрэмдсэн нөхрийг хүмүүжүүлээд зөв хүн болгох боломж бий. Харин педофилийг тэгэх боломжгүй.
-
Comments
Post a Comment