Арьсны үзэлтэй АНУ руу бүү зүглэ!!

Трамп (АНУ-ын Ерөнхийлөгч)
АНУ-д цагаачилж амьдрах сонирхолтой хүмүүс зөвхөн манайд ч биш өөр  улсуудад олон байдаг. Саяхан АНУ ажлын виз авч болох орны тоонд Монгол Улсыг орууллаа. Манайханы хөлд нь хий орж, бүгдээрээ шахуу явцгаая гэж хөөрцөглөв. АНУ нэгэн цагт  "диваажин"  байсан байж болох боловч одоо тийм биш болсон гэдгийг хүмүүс мэдэж авах  хэрэгтэй. Эдийн засгийн хувьд дэлхийн номер нэг бөгөөд өөрсдийнх нь ярьж гайхуулдагаар хамгийн хүчирхэг улс мөн хэвээрээ боловч иргэдийнх нь үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага нь өмнөх шигээ биш болсон гэсэн үг. Урьд өмнө нь арай дээр байсан гэх юм уу даа. Хэдийгээр хар арьстнуудыг олон жил боолчилж, боолоос чөлөөлсөний дараа ч ад үздэг хэвээр байсан боловч эргэх цагийн явцад энэ хандлага нааштай тал руугаа өөрчлөгдөж байсан гэхэд болно. Мэдээж энд тэнд мэр сэр харуудыг ялгаварлах юм гардаг л байсан, гэхдээ нийтлэг хандлага нь сайн тал руугаа эргэж байсан юм. Гэвч харуудад дургүй хандлага бүрэн алга болоогүй, нийгэмд илэрсээр байна.

Саяхан Алабама мужийн их сургуулийн нэг эмэгтэй оюутан (цагаан арьстан) Фэйсбүүкээр өөрийнхөө бичлэгийг тараажээ. Мөнөөх бичлэгт тэрээр муусайн негрүүд, Мартин Лютер Кинг хэн байх нь надад хамаагүй гэхчлэн хэлж, хараал урсгаж байх аж. Тэр хүүхэн энэ явдлаасаа болж сургуулиасаа хөөгдсөн. Тэр ч байтугай Амеркийн цагдаа нар харуудад өөрөөр ханддаг гэдгийг нотлох зөндөө л хэрэг гарч байсан. Автомат буу мөрөвчилсөн цагаан арьстан явахыг харсан цагдаа зогсоогоод, "Танд буу эзэмших зөвшөөрөл байгаа биз дээ? Үзүүл дээ" хэмээн эелдэг зөөлөн харьцаж байхад яг ийм тохиолдолд хэрвээ буутай нөхөр хар арьстан байсан бол цагдаа зайнаас буугаа сугалаад л,  "Буугаа хая! Доошоо хараад гараа алдлаад хэвт!" гэхчлэн хашгирч сүйд болно.

Хар, цагаан хоёр ийнхүү сайнтай муутай зэрэгцэн амьдрах аядаж байтал өөр зүсний хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс олноор ирж эхэлжээ. Тэрхүү өөр зүсний хүмүүс гэдэг нь шар арьстан Азиуд, бор арьстан Энэтхэгчүүд, халтар хочит Мексикчүүд болон Латин Америкийн бусад орныхон, арабуудыг хэлж байгаа юм. Ийнхүү хар, цагаан дээр нэмээд бор, шар гэх мэт өөр өнгө нэмэгдэх нь тэр. Ялангуяа Мексикчүүд хөлөөрөө хил даван , говь цөлийг туулан амь эрсдэн цувах болжээ. Одоо Ерөнхийлөгч Трамп  Мексикийн хил дагуу хана барина гэж байгаа.

За ингээд түмэн зүсийн амьтан цугласан газар болжээ. Гэвч хоноц хоноцдоо дургүй гэгчээр цагаан нь харууддаа дургүй, харууд нь цагаанаа үздэггүй, хар цагаан хоёулаа  халтаруудаа хажигладаг, энэ гурав нийлээд шаруудыгаа (Азиудыг) зүхдэг болж эхэлсэн. Дээрээс нь нэмэгдээд террорист хэмээх цолтой лалын шашинтнууд бас ад үзэгдэж байна. Хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр нутгийн индианууд буюу уугуул оршин суугчид хар, цагаануудыг нэг нүдээр үзэхгүй.

Хууль дүрэм чанга тулдаа илэрхий биендээ дайсагнаж тулах нь үгүй боловч ил далд жижиг хэлбэрээр байнга л шөргөөцөлдөх аж. Цагаачид олноор суудаг, хууль бус цагаачдын оромж гэгдэх Калифорн мужийн Сан Франциско хотод л гэхэд автобусанд урдхан талд сууж явсан Ази гаралтай эр эм хоёрыг дөнгөж буудлаас суусан нэг цагаан залуу хойш нь хөөж суудлыг нь булааж авсан тохиолдол гарч байсан. Автобусанд сууж явсан хүмүүс юу ч хэлээгүй, хөөгдсөн хоёр хэл ам муутай (Англи хэл) нь илт бөгөөд үг дуугүй хойшоо яваад өөр суудалд сууж билээ. Боолын ёсыг халаад удаагүй байхад Алабама мужид нийтийн автобусанд хар арьстан урд суудлуудад суух эрхгүй байсан юм гэнэ лээ. Цагаачдын диваажин гэгдэх энэ хотод ингэж байгаа юм чинь цагаан арьстан  голдуу амьдардаг бусад муж хотуудад ямар байх нь ойлгомжтой.

Трампыг сонгогдохоос өмнө л хар, цагаанууд бусад зүснийхээ хүмүүст тааламжгүй ханддаг байдал түгээмэл ажиглагддаг байсан. Мексикүүд ирж хямдхан ажил хийж цалингийн түвшин буулгалаа, ажлын байрыг булаалаа гэхчлэн гомдоллоно. Шарууд ирж хамаг ширээний ард суудаг гоё ажлын байруудыг эзэгнэлээ гэнэ. Борууд ирж хамаг IT ажлыг хийж жоом шиг олноороо суурьшиж байна гэнэ. Одоогийн байдлаар АНУ-д 10-11  сая хууль бус цагаачид байна гэсэн тоо явдаг. Энэ хүмүүсийг яаж хөөж гаргах вэ, хилээр хөлөөрөө орж ирдэгийг яаж зогсоох вэ гэх мэт асуудлыг ноцтой ярьдаг болсон. Хар, цагаанууд бусад зүсний хүмүүсээ гэртээ харь гэж загнана. Нөгөөдүүл нь мөчөөгөө өгөхгүй цагаануудыг Европ руугаа, харуудыг Африк руугаа  буц гэнэ.
Бие биенийгээ үздэггүй, дургүй хандлага газар авсаар Трамп гарах тохироо бүрдсэн байсан учраас мань эр Ерөнхийлөгч болж чадсан хэрэг. Бүх сонгогчийн 50%-ийн санал авна гэдэг чинь 2 Америк сонгогчийн нэг нь бусад өнгийн арьстануудыг үздэггүй гэсэн үг.

Тэгэхээр Америк гэдэг диваажин маань арьсны үзэлтнүүдийн оромж болжээ гэхэд болно. Мэдээж хууль ёсны, бичиг баримттай шар, бор, халтар хүмүүсийг хөөгөөд явуулна гэж юу байхав. Тэд чинь ногоон карттай, эсвэл иргэн болчихсон хүмүүс байгаа. АНУ-ын хуулиар бол Америкт төрсөн хүн автоматаар АНУ-ын иргэн болдог. Тэгвэл одоо тэр хуулийн заалтыг үгүй болгох тухай ярьдаг. Трамп хууль ёсны цагаачдыг төрсөн эцэг эх, ах дүүгээс бусад хүнийг  спонсорлохыг болиулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө үйлчилж байсан хамаатан садан зэрэг ойр дотны хүмүүсээ спонсорлож Америкт авчрах боломжгүй болно гэсэн үг.
Одоо байгаа гэх 10 сая хууль бус цагаачдыг  бол ямар ч өршөөлгүй хөөж гаргана гэж байгаа.
Ногоон картны сугалааг болиулна гэсэн.

Трамп бол арьсны үзэлтэй хүн гэдгийг түүний хэлсэн үг нотолно. Хамгийн сүүлд гэхэд л Африкийн орнууд болон Гайти улсыг жорлонгийн нүх гэж хэлсэн тухай шуугиж байна. Цагаан арьстан бусдаас илүү (White supremacy) гэж үздэг үзэлтнүүд АНУ-д их бий. Тийм хүмүүсийг нэгтгэсэн  бүлэг, байгууллагууд сонгуулийн үеэр Трампыг илт дэмжиж жагсаж байсан. Трамп гарсанаас хойш арьсны үзэл, үзэн ядах гэмт хэргүүд өссөн мэдээ явж байна.
Өнөөдрийн Америк хэдэн арван жилийн өмнөх Америк биш болсон. Уг нь бол энэ улс чинь цагаачдаас бүрдсэн, цагаачдын улс юм байгаа юм шд. Уугуул үндэстэнг нь хэлмэгдүүлж, гадны цагаачид  ирж суурьшаад энэ улсыг бий болгосон юм. Орос, Монгол, Герман  гэх мэт бусад орнууд шиг уугуул үндэстэн нь  давамгайлсан , үеийн үед амьдарч ирсэн  улс биш. Тэгэхээр гадны цагаачид хэн нь хэнийгээ гэх билээ дээ. Гэвч түрүүлж ирээд түрэмгийлж эзлээд эзэн суусан гэдгээрээ цагаанууд  өөрсдийгөө эзэн нь гэж боддог бололтой.

Ийм улсад цагаачилж очоод нүд үзүүрлэгдэх бол хүсэх юм биш. 2 хүний 1 нь өөр зүсмийн гадны цагаачийг үздэггүй гэдгийг дахиад сануулая. Герман, Оросод гадныхан их эзэгнэж байна гэж нутгийн уугуул Германууд, Оросууд  гомдоллох нь аргагүй юм. Яагаад гэвэл тэдний уугуул төрөлх нутаг учраас тэд давамгайлсан байх гэдэг нь ойлгомжтой. Монголд гадны эсэн бусын хүмүүс олширвол бид ч мөн дургүйцэж, Монгол монгол биш боллоо гэлцэх биз. Түрүүчээсээ хужаа нар эзэгнэлээ гээд хэл ам гарч байгаа биз дээ? Үүнтэй л адилхан гэсэн үг. Харин АНУ-ын тухайд бол шал өөр тохиолдол учраас түрүүлж ирсэн цагаанууд давуу эрх эдлэх ёсгүй гээд байгаа юм. Цагаач л бол цагаач. Түрүүлж ирсэн, сүүлд ирсэн гэдэг нь чухал биш, уг нь бол.

Тийм учраас Америкийг сонгож байгаа, яваандаа зүглэх санаатай байгаа Монголчууддаа зөвлөхөд болж өгвөл тийшээ зүглэх хэрэггүй биз ээ гэмээр байна. Хууль ёсоор нь бичиг баримттай болоод ирсэн ч гэсэн алхам дутамд чинь хялайсан харц, хараасан ам таарах вий.  Тэд нарт чиний бичиг баримттай эсэх, бүр иргэн байх нь ч сонин биш, ерөөсөө чи өөр өнгийн арьстай учраас тэнд байх ёсгүй хүн л гэж харна. Эсвэл чи цагаануудтай эн зэрэгцэхгүй, хоёрдугаар ангиллын хүн учраас ямагт гадуурхагдана. Цагаанууд  дургүйцлээ боломж олдвол өчүүхэн шалтгаанаар ч хамаагүй илэрхийлж, гэртээ харь гэж хэлэх болно. АНУ-ын оронд харин Канад улс хамаагүй дээр гэж сонссон. Тэнд ч бас олон өнгө холилдсон, гэхдээ Америкууд шиг болчихоогүй. АНУ-ыг бодвол хүнээ бодсон, хүнлэг нийгэмтэй улс юм билээ.

Трамп дараагийн сонгуульд ч дахин ялж, нийтдээ 8 жил эрх барих нөхцөл ажиглагдаж байна. Тэрээр сонгуулийн үеэр амлаж, дэмжигчдийн талархал хүлээсэн Мексиктэй хилийн дагуу хана босгох, цагаачдыг албадан гаргах, ногоон картны сугалааг болиулах зэрэг амлалтаа түрүүчээс нь биелүүлж эхэллээ. Америкийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина гэдгээ байнга ярьж байгаа. Эдийн засгийн байдал сайжирч, шинэ бизнес, ажлын байрууд бий болж, ажилгүйдэл маш бага болж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд сонгогчдод таалагдаж байгаа. Тиймээс ч Трампын эсрэг санал өгсөн сонгогч дараагийн сонгуульд мань эрийн төлөө саналаа өгөх магадлал бий болно. Энэ учир шалтгаанаар  энэ улс, иргэд нь цагаан арьстай бус иргэддээ, шинээр ирэгсдэд халгаатай, дургүй болох хандлага нь нэмэгдэх магадлалтай.

Марихуан
Ийм улсад очиж ад болоод яах вэ. Аягүй бол алуулж ч мэднэ. Буу зэвсгийг Америкийн уламжлал гэж гайхуулж бараг айл болгон гэртээ буутай, ажил хийх дургүй залхуу, боловсролгүй харууд нь дээрэм хийж амжиргаагаа залгуулахын тулд буугаар зэвсэглэсэн энэ нийгэмд хүний амьд явах баталгаа тун бага. Саяхан зарим муж, түүний дотор Калифорн мужид марихуан (шинжлэх ухааны нэр нь Cannabis sativa ) буюу мансуурах зорилгоор татдаг ногоон өнгийн ургамалыг хэрэглэх явдлыг хууль ёсны болгож зөвшөөрчээ. Энэ өвсөнд байдаг Делта-9-тетрагидроканнабинол хэмээх бодис нь хэрэглэсэн хүнийг мансууруулдаг үйлчилгээтэй. Хэдийгээр марихуана хэрэглэсэн үедээ машин жолоодсон хүнийг согтуугаар машин жолоодсонтой адил үзэж шийтгэнэ гэж байгаа боловч хэрэглээг нь чөлөөтэй тавьчихсан энэ улсад өвс татаж согтуурсан галзуучууд  хаа сайгүй тааралдана гэсэн үг. Коллеж, их сургуулийн оюутнууд дотор энэ марихуаныг хэрэглэдэггүй оюутан гэж бараг байхгүй. Ингэж мансуурсан Америкчууд  цагаан бус арьстан цагаачийг яаж ч мэднэ. Тэнд очсон Монголчуудын үр хүүхдүүд ямар хүмүүжилтэй болох вэ? Амь нас, аюулгүй байдал нь хангагдаж чадах уу? Алхам дутамдаа ад үзэгдэж, хялайлгаж, гадуурхагдаж амьдрах тийм сайхан зүйл мөн үү? Бодох л асуудал. АНУ-гаас өөр ажил эрхэлж, амьдралаа дээшлүүлэх боломжтой улс олон бий. Сайн судалж, бодож, сонголтоо хийх хэрэгтэй шүү гэдгийг анхааруулж энэ мөрүүдийг бичлээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол