Posts

Showing posts from November, 2018

"Шилдэг" нийтлэлчийн шалчигнуур

Image
Baabar.mn  сайтын "шилдэг нийтлэлчдийн" нэг П.Хашчулуун гэгчийн  "МАН-ын 65 гишүүн Парламентын засаглалын хойтохыг унших уу?" гарчигтай нийтлэлийг уншлаа. Холбоос нь  ЭНЭ  байна. Нийтлэлээс нь иш татаад жаахан шинжилж үзье. ...Шулуухан хэлэхэд өнөө­дөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь...  Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л нэг хүний дарангуйлал гэж ойлгодог нөхөр гэдэг нь дээрх үгнээс нь харагдаж байна. Засаглалын тухай ойлголт энэ нөхөрт байна уу гэж асуумаар. Баабар эрхмийн сайт дээр юм сараачдагийг нь бодвол их л тоогддог гэж ойлгохоор, гэтэл засаглалын хэлбэрүүдийн тухай ийм ойлголт, мэдлэгтэйг нь бодвол тааруухан гэж гологдохоор бичээч аж. П.Хашчулуун Жаахан юм уншиж, гэгээрээсэй. Одоо чинь

Төрийн алба төрлийнх байж болох уу?

Image
Фэйсбүүкээр нйм нэг сонирхолтой зураг тэнүүчилж байна. УИХ-ын гишүүн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийнхний зургийг хашиж буй албан тушаалтай нь харуулсан зураг байна.  Үндсэндээ энэ гэр бүл 100% төрийн албан хаагчид бөгөөд удирдах ажил хийдэг юм байна:   - Цогзолмаагийн нөхөр Саранжав нь Дулааны сүлжээ төрийн өмчит компаны захирал ,  - хүү Түвшинтөр нь Зам тээврийн яаманд Далайн захиргааны газрын дарга, - охин Баясгалан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын дарга   Төрийн алба төрлийн алба болсоны сонгодог жишээ мөн үү?  Би бол мөн гэж хэлнэ.  УИХ-ын гишүүн Цогзолмаа өөрийнхөө гэр бүлийн гишүүдийг дээр дурдсан албан тушаалд очиход нөлөөлсөн үү?  Тэгсэн гэдгийг яаж нотлох юм? Нотлох боломжтой юу? Асуудлыг нөгөө өнцгөөс нь авч үзье.  Тухайн гэр бүлийн нэг гишүүн нь УИХ-д сонгогдсон учраас бусад нь төрийн алба, ялангуяа удирдах албан тушаал хашиж болохгүй юу? Ээж нь УИХ-ын гишүүн бө

Хүчин ба хүүхдийн эрх

Image
Тун саяхан шүүхээс 13 настай охиныг хүчиндэж алсан 2 залууд бүх насаар нь шоронд хорих ял өгчээ.  Алуурчдын нэрийг М.Амарболд, Д.Жавхлан гэдэг. Манай иргэдийн бухимдал жаахан тайвшрав бололтой. Гэхдээ л зарим нь энэ ялыг оноогүй гэж байна. Зүй нь насанд хүрээгүй хүнийг хүчирхийлээд, мөн амь насыг нь бүрэлгэсэн учраас цаазын ял өгөх ёстой гэнэ. Гэвч манай улс цаазын ялыг хална гээд зарлачихсан. Ингээд ямар ч араатан, ямар ч хэрэг хийсэн амьд үлдэх боломжтой болжээ. Хүнлэг нийгэмд цаазын ял байж болохгүй юм байх аа. Эх орноосоо урвасан ч гэсэн алуулахгүй байх баталгаатай болжээ.  Ерөнхийлөгч Баттулгын зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлээд, амийг нь хөнөөсөн алуурчинд цаазын ял хэрэглэж байх тухай санал дэвшүүлээд, судалж үзээд шийдэхийг зохих газруудад нь уламжилсан боловч одоо болтол таг. Бага насны хүүхдийг хүчирхийлж , ална гэдэг бол онц ноцтой хэрэг л дээ. Энэтхэг бол хүчирхийлэгчдэд их "ээлтэй" улс юм билээ. Хүчингийн хэрэг байнга л гарч байдаг гэсэн. Хэвийн

Ардын засаг ч гэж юу байлаа, алаад өгнө ч гэсэн яалаа

Image
Ардын засаг ч гэж юу байлаа Баабарын хочилсоноор Жидүүчид маань тийм ч амархан бууж өгөхгүй гэнэ дээ. Хуулийн заалтыг нь хасчихсан байсан учраас ялгүй л гэнэ, УИХ-ын гишүүн, ЗГ-ын сайдууд зээл авч болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй л гэнэ. Тэд айх аюулгүй болжээ. Ардуудын чичлэх ямар хамаатай юм! Хоолой ам нь сөөчихгүй бол орилолдож л байг. Угтаа бол Жидүүчид маань УИХ-д ч байгаа, Засгийн газарт ч байгаа. Аль аль нь бузартсан гэхэд болно. Гэвч сонгогчид маань бас л талцаад уналаа. Нэг хэсэг нь  УИХ ба Засгийн газар хоёрыг хоёуланг нь огцруулах хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь зөвхөн УИХ-ыг тарааж, Ерөнхий сайдыг хамгаалж үлдэнэ гэнэ. Засгийн газрыг огцруулахгүй гэнэ.  Ерөнхий сайд нь чухам шударга нэгэн бөгөөд хэрвээ огцруулах гэвэл амь насаараа ч дэнчин тавиад тэмцэнэ гэж байна. Уг нь бол дээрх хоёр субьект маань хоёулаа л  баастай болчихсон биз дээ? Адилхан 2 хулгайчийг нэгийг нь шударга, нөгөөг нь муухай гээд л талцаж байна. Хүүк огцорвол нөгөө яриад байсан нефть боловсру

Үндсэн Хуулийг зэрэмдэглэх аюул айсуй

Image
Ажлын хэсгийн ахлагч Д.Лундаажанцан Үндсэн Хууль бол бидний дагаж мөрдөх гол хууль. Энэ хуульд заасан үзэл баримтлалтай нийцүүлж бусад хуулиа бичдэг. Үндсэн Хуулийг иргэн бүр , албан тушаал, нийгмийн байдал, яс үндэс, бэлгийн хандлага, шашны харъяалал, хүйс зэргээс үл хамааран дагаж мөрдөх үүрэгтэй. Зөрчвөл зохих хариуцлагаа хүлээх ёстой. Хүлээх хариуцлагыг нь холбогдох хуулинд нь зааж өгсөн байх ёстой. Ерөнхий зарчим бол ийм. Гэвч бид Үндсэн Хуулиа зөндөө л зөрчдөг. Харамсалтай нь зөрчил бүрд хариуцлага тооцдоггүй, тооцох боломжгүй байдаг. Тооцох боломжгүй байдаг гэдэг нь хариуцлага тооцох тийм хуулийн зохицуулалт байдаггүй, байсан ч бүдэг бадаг, хоёрдмол утгатай хийсэн байдаг учраас бултаж  чаддаг. Бидний хамгийн сайн мэдэх гунигт жишээ бол 2008 оны 7 сарын 1-ний өдрийн аллага. 2008 оны УИХ-ын  сонгуулийн дараа болсон үймээний үеэр 5 хүн цагдаа нарт буудуулж амь насаа алдсан бөгөөд энэ  бол нөгөө Үндсэн Хуулиа зөрчсөн хэрэг  болсон. Яагаад? Үндсэн Хуулийнхаа холбогдох заалт

Хатигаа шахсаар л байх уу?

Image
Хатиг Парламентын засаглал хамгийн мундаг нь гэж итгэдэг хүмүүс юу болж байгааг харж байна уу? Нөгөө Топорын засгийн газар авсанд орох нь ээ!! Сонгож болсон юм чинь унагаж болно шд гэж байна, манай дивтаатууд. Хаянхярваа гэж нэг муухай нэртэй нөхөр 27 дивтаатын гарын үсэг зуруулаад Ми даргадаа өргөн барьлаа. Бялуунаас хүртэх сонирхолтой хоцрогсод хоолондоо орох гээд яарч байна. Эрх мэдэл, эд мөнгөнөөс болж алалцаж байгаа юм. Нэг намынхан шд уг нь. Сөрөг хүчин нь дэгээдээд унагаж байгаа юм биш. Парламентын засаглал бүхий тогтолцоотой үед сонгуульд ялж УИХ-д олонхи болсон нам Засгийн Газраа (ЗГ) байгуулдаг. Мөн намынх нь дарга нь Ерөнхий сайд болдог. Гэвч энэ дүрэм Монголд хэрэгждэггүй. Өөрөөр хэлбэл, нэг нам олонхи болсон ч гэсэн өөрийнхөө төрүүлсэн ЗГ-ыг огцруулж чаддаг. Ерөөсөө л ээлжилж идэх гэсэн зорилгооос үүдэлтэй. Мэдээж элдэв шалтаг олж чадалгүй дээ. Тиймээс энэ засаглалын үед ЗГ хэзээ ч тогтвортой байдаггүй. Мөн ч олон ЗГ унагасан даа, өнгөрсөн жилүүдэд. Тэгэхээр Хаянхя

Бид ямар туршилтын туулай юу?!

Image
Туулай минь дээ Ерөнхийлөгчийн засаглал гэж  ямар учиртай эд вэ гэдгийг эхлээд товчхон тайлбарлая. Өмнөх  нийтлэлүүдэд энэ тухай дурдсан боловч дахин дахин тайлбарлаж байхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол онлайнд бичсэн иргэдийн сэтгэгдлүүдийг уншаад төрсөн болно. Мэдэж байгаа нэг нь алгасаад явчихна биз. Иргэд маань  засаглалын тухай буруу ойлголттой, эсвэл огт ойлголтгүй байж л цээжний бангаар эрээчдэг болжээ. Иймэрхүү сэтгэгдлийг уншсан бусад уншигчид нь мөн тэгж ойлгоод, буруу яриад байх жишээтэй. Засаглалдаа биш тогтолцоондоо байна гэж мэдэмхийрч байгаа хүмүүсийг гэгээрүүлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал тогтоно гэж байгаа иргэдээ ухуулах хэрэгтэй байна. Буруу ойлголттой сонгогчид буруу шийдвэр л гаргана. Буруу шийдвэр буруу зам руу хөтөлнө. Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглал гэж яриад байгаа нь уул шугамандаа   гүйцэтгэх засаглал хэний мэдэлд байх вэ гэдэг  тухай юм шүү гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй. Ардчи