Хүчин ба хүүхдийн эрх


Тун саяхан шүүхээс 13 настай охиныг хүчиндэж алсан 2 залууд бүх насаар нь шоронд хорих ял өгчээ.  Алуурчдын нэрийг М.Амарболд, Д.Жавхлан гэдэг. Манай иргэдийн бухимдал жаахан тайвшрав бололтой. Гэхдээ л зарим нь энэ ялыг оноогүй гэж байна. Зүй нь насанд хүрээгүй хүнийг хүчирхийлээд, мөн амь насыг нь бүрэлгэсэн учраас цаазын ял өгөх ёстой гэнэ. Гэвч манай улс цаазын ялыг хална гээд зарлачихсан. Ингээд ямар ч араатан, ямар ч хэрэг хийсэн амьд үлдэх боломжтой болжээ. Хүнлэг нийгэмд цаазын ял байж болохгүй юм байх аа. Эх орноосоо урвасан ч гэсэн алуулахгүй байх баталгаатай болжээ. 
Ерөнхийлөгч Баттулгын зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлээд, амийг нь хөнөөсөн алуурчинд цаазын ял хэрэглэж байх тухай санал дэвшүүлээд, судалж үзээд шийдэхийг зохих газруудад нь уламжилсан боловч одоо болтол таг. Бага насны хүүхдийг хүчирхийлж , ална гэдэг бол онц ноцтой хэрэг л дээ.


Энэтхэг бол хүчирхийлэгчдэд их "ээлтэй" улс юм билээ. Хүчингийн хэрэг байнга л гарч байдаг гэсэн. Хэвийн үзэгдэл болсон юм даг уу даа. Кама Сутра-гийн эх орон шүү дээ. Бэлгийн донтой улс юм шиг байгаа юм. Хүүхнүүд нь эсэргүүцээд л, жагсаад л байдаг,ямар ч нэмэргүй.
Тэр жил Энэтхэгт нэг хүүхнийг хэдэн залуус нийтийн автобусанд гэгээн цагаан өдөр бүлэглэн хүчиндсэн тухай шуугиж л байсан. Өдрийн цагаар шүү дээ! Эргэн тойрны хүмүүс нь юу ч хийгээгүй хараад зогсоцгоож байсан бололтой. Бодвол үнэгүй порно үзээд таашаал авч байсан биз.
Саяхан бас  энэ улсад 4 залуу нэг нохойг  бүлэглэж хүчиндээд алчихаж гэнээ. Нөгөө нохой нь эр нохой байсан гэнэ. Эмнэлэгт очоод нохой  нас баржээ. Ер нь бол нэлээн тамлаж, хошногоны сүвийг  нь зэрэмдэглэж орхисон байжээ. Нүгэлтнүүд баригдаагүй гэнэ. Өмнө нь бас нэг хээлтэй ямааг 8 залуу хүчиндсэн хэрэг гарч л байсан. Энэтхэг эрчүүд ер нь доодохоо захирч чаддаггүй бололтой.  Нэг ёсны домогт гардаг хормойн донтой ямаан дүртэй хүн буюу нимфоманиакууд бололтой.

Манайд ч бас иймэрхүү зүйл дуулддаг л байсан. Малтайгаа бэлгийн харьцаанд орсон ч гэх шиг. Тэгэхээр бас иймэрхүү гаж донтонгууд мэр сэр байдаг л байх нь. За мал нь ч дүүрч гэхэд бага насны хүүхдийг хүчирхийлдэг донтонгууд байна цаагуур чинь. Ийм донтонгуудыг педофил гэж нэрлэдэг. Ийм педофилүүдийг  цаазалж байх тухай иргэдийн саналыг Ерөнхийлөгч цааш нь уламжилсан тухай дээр өгүүлсэн, гэвч манай УИХ сонсохыг ч хүсэхгүй байгаа бололтой. Дээр дурдсан 13 настай охины тухайд хохирогч насанд хүрээгүй байсан учраас гэмт хэрэгтнүүд цаазын тавцанд гарах болзлоо хангасан гэж хэлж болно. Гэвч манай энэрэнгүй үзэлтнүүд худлаа дүр эсгэхээс цаашгүй алиалагчид гэдэг нь ойлгомжтой.

АНУ гэж иргэдээ буу эзэмшиж биеэ хамгаалах эрхийг нь Үндсэн Хуулиндаа тунхаглачихсан бөгөөд бууны уламжлалтай гэж цээжээ дэлддэг улс бий. Гэвч галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөсөн хэрэг байнга гардаг ба ийм хэрэг гарах болгонд улс даяар баахан зөв буруу гэж талцаж хэрэлдэж байгаад намждаг. Гар буу, хагас автомат буугаар зэвсэглэсэн солиотнууд байсхийгээд сургууль руу халдаж, хүүхдүүдийг буудаж зугаацдаг. Нэг хэсэг нь иргэд буу эзэмшихийг хориглох, нөгөө хэсэг нь буу эзэмших нь бидний уламжлал учраас өөрчлөхгүй гэдэг. Ингээд л уламжлалаараа өөрсдийгөө хөнөөгөөд л сууж байдаг марзан улсууд.

Манайд яг үүнтэй төстэй гэмээр гаж заншил  гэвэл хурдан морь хүүхдээр унуулдаг "уламжлал"  юм. Насанд хүрээгүй жаахан хүүхдээр хурдан морь унуулж зугаацдаг сонин гажиг заншилтай улс даа бид. Гай болж уралдааны замд морь бүдэрвэл, эсвэл санаандгүй хөдөлгөөнөөс болж хүүхэд мориноос ойчвол бэртэнги болох, цаашилбал амиа ч алдах аюултай байдаг. Гэвч тэдэнд энэ сонин биш. Иймэрхүү хохирол байх л асуудал гэнэ. Хамгийн гол нь уламжлалаа хэвээр нь хадгалах хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй. 

Та бүхэн дотроо нэг төсөөлөөд үз дээ. Хурдан морь ямар хурдтай давхидаг билээ?  Наснаасаа хамаараад дунджаар 35-40 км/цаг хурдтай давхидаг болов уу. Энэнээс хурдан давхидаг нь ч бий байх. Тэгвэл машинтайгаа ийм хурдтай явж байгаад  явдал дундаа хаалгаа онгойлгоод хүүхдээ гадагш нь түлхээд унагаагаад үзээрэй. Хүүхэд чинь яана гэж бодож байна? Машинаас ойчих, мориноос ойчих хоёрт зарчмын ялгаа байхгүй, гэхдээ мориноос ойчихдоо арай өндрөөс унана гэдгийг бодолцоорой. Мэдээж манай алдарт уяачид өөрсдийнхөө хүүхдийг машинаас түлхэж унагана гэж байхгүй л дээ, ямар  мэдрэл нь муудчихсан амьтад биш. Тийм болохоор тэд нар "уламжлалдаа" аймаар хайртай. Морийг нь унах хөлсний "боолууд"  байхад юунд санаа зовно?  Хүүхдээ хамгаалахгүй бол ирээдүйгээ бүтээж чадахгүй ээ! Хүүхэд чинь бидний ирээдүй учраас тэр. Хүүхэд нэг бүрийг хамгаалж, арчилж тордох хэрэгтэй. Хүүхдийг өлсгөөж болохгүй, хүүхдийг гудамжинд гаргаж болохгүй. Гудамжинд хүүхэд гуйлга гуйж байгаа бол бид ирээдүй үедээ яаж хандаж байгаа нь тэр. Энийг өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой. Тийм цаг хэзээ ирэх вэ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө