Posts

Showing posts from May, 2018

Баабарын дотор орж үзэх юмсан

Image
Б.Батбаяр (Баабар) Нийтлэлч  Баабар Монголын эдийн засгийн Чуулга 2018 -д оролцож үг хэлжээ. "Эх оронч үг" гэдэг гарчигтайгаар өөрийнхөө сайт дээр тавьсаныг ЭНД ДАРЖ  уншина уу. Баабарыг эх оронч гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ заримдаа санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй "тэрс" юм ярих нь бий.  Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй бөгөөд Монголын түүхэнд нэр нь бичигдсэн хүний нэг. Нийтлэлч маань Монголчууд тэнэг учраас ажил хийлгэдэггүй, цуурхагчид ба гүтгэгчид эх орноо хорлож байна гээд  Оюутолгой төслийг болон түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан хүмүүсийг өмгөөлсөн санаа хэлжээ. Тэнэг байх, боловсрол гэгээрэл муутай байх хоёр маш том ялгаатай л даа. Монголчууд өнөөдөр боловсрол мэдлэг (улс төр ба эдийн засгийн г.м.) муутай гэдэг нь үнэн. Төрийн бүтэц, тогтолцоо, засаглалын хэлбэр гэх мэт сэдвээр шалгалт авбал бүгд л унах байх. Ямар сайндаа л Засгийн газрын хийх ажлыг Ерөнхий сайдаас биш Ерөнхийлөг

Бөөрний архаг үрэвслийг яаж эмчлэх вэ?

Image
Richard Bright (1789-1858) Брайт'с өвчин   (Bright's disease. Анх нээсэн хүн Ричард Брайтын нэрээр нэрлэсэн ) буюу архаг, ужиг бөөрний үрэвсэл гэдэг өвчнийг яаж шээсээрээ анагаах вэ? Энэ талаар Армстронг номондоо юу гэж бичсэнийг хүргэе. Тэрээр ийм өвчтэй 40-өөд насны эмэгтэйг хэрхэн эмчилсэн тухайгаа бичжээ. Хэрвээ ийм өвчтэй хүн байвал дараах  аргаар эмчлээд үзэх хэрэгтэй. Хүндэрч ужигарсан бөөрний өвчнийг эмч нар угаасаа эмчилж чадахгүй гээд наслах хоногийнх нь тоог хэлчихсэн бол тухайн өвчтөнд алдах юмгүй учраас оролдоод үзэх л хэрэгтэй. Хамгийн гол нь  Армстронгийн эмчилсэн журам зааврыг  яг хатуу дагаж хийх хэрэгтэй. Иймийн тулд туслах хүн хэрэгтэй, мөн өвчтөн өөрөө тийм хүсэл зоригтой байх ёстой. Хүний цусанд байх гол протейний  нэг нь Альбумин бөгөөд үйлдвэрлэгч нь элэг юм. Элэг буюу бөөр чинь хэвийн ажиллахгүй үед альбуминий  зохистой хэмжээ өөрчлөгддөг. Бөөрний үрэвслийн гол шинж тэмдгүүд нь шээсэнд их Альбумин илрэх, бөөр хөөж хавдах, даралт өндөр болох зэрэг

Подмосковные вечера дууны үгийг хэн сайн орчуулах вэ?

Image
В.П.Соловьёв-Седой Подмосковный вечера гэж нэг гоё дуу байдаг. Дэлхийд түгсэн  алдартай дуу даа. Аяыг нь  Василий Павлович Соловьев-Седой , үгийг нь Михаил Львович Матусовский зохиожээ. В.П.Соловьёв-Седой 1907 оны 4 сарын 25-нд төрсөн. Оросын агуу хөгжмийн зохиолч. Энэ онд 111 насны ой тохиожээ. М.Л.Матусовский 1915 оны 7 сарын 23-нд төрсөн. Алдартай яруу найрагч, шүлэгч. Удахгүй 103 насны ой болох нь. Энэ хоёр алдартны хамтын бүтээл болсон энэ дуу дэлхийн дуу болж чаджээ. Аргагүй л суут бүтээл мөнхөрдөг гэдгийн нэг тод жишээ. Шүлгийнх нь орчуулга олон янзаар, олон хэл дээр бичигдсэн байдаг.  М.Л.Матусовский Оросоор Не слышны в саду даже шорохи, Всё здесь замерло до утра. Если б знали вы, как мне дороги Подмосковные вечера. Речка движется и не движется, Вся из лунного серебра. Песня слышится и не слышится В эти тихие вечера. Что ж ты, милая, смотришь искоса, Низко голову наклоня? Трудно высказать и не высказать Всё, что на сердце у меня. А рас

Сүүнд ус , бензинд керосин холино

Image
Хольцтой бензин , түлш зардаг тухай бөөн хэл ам болж байна. Болохоос яахав. Бензин, дизелийн түлшинд өөр  нефтийн бүтээгдэхүүн (өөр зориулалтын бодис бололтой) хольж хийгээд зардаг гэх 17  шатахуун түгээх газраас дээж авч шинжлээд үнэхээр хольцтой байсныг тогтоосон гэнэ. 25 ТВ -ийн 25 цаг нэвтрүүлгээр Монголын Шатахуун Хэрэглэгчдийн Холбооны (МШХХ) гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр энэ тухай ярьж байна. Дээж авсан газруудын бензинийг 8 цаг  байлгахад тундас үүсэж байсан гэнэ. Шинжилгээгээр октаны тоо нь мөргөхгүй өөр гарч байсан гэнэ. Жишээлбэл, 92 маркийн бензиний дээжинд октаны тоо нь 92 биш харин  түүнээс бага юм уу их гарч байжээ. МШХХ-оос хэвлэлийн хурал хийж байна МШХХ 4 сарын 24-нд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх , Сангийн сайд, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарт хандаж шаардлага өгч байжээ. Тэр шаардлагадаа  хилээр орж ирж байгаа нефтийн нэмэлт бүтээгдэхүүний борлуулалтанд шалгалт хийх, шатахуун хэрэглэгчдийг хохироосон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох   тухай бичжээ. Нефтийн н

Газрын наймааны ганцхан жишээ

Image
Богд хааны музейн эзэмшил газрын 40%- ийг нь зарчихсан байсныг иргэд сая л мэдэж бөөн шуугиан болж байна. Зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэл илэрхийлж эрх баригчдад захиа шаардлага хүргүүллээ. Анх 2001 онд энэ музейн эзэмшлийн газрыг 5.7 га гэж тогтоосноос өнөөдөр 2.3 га газрыг нь зарчихжээ. Газрын наймаа байхгүй юу! Тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудын хийсэн ажил.  Одоо хэн тэгж зарав аа гэдгийг шалгах юм бол авилгын асуудал ил болж хэн нь үндэслэлгүйгээр, авилгаар хөрөнгөжсөнийг тодорхой болгох  нэг хэрэг илэрнэ. Тэгж хөөж шалгах эсэх нь л сонин байна. Тийм сонирхол хүсэл өнөөдрийн эрх баригчдад байх болов уу? АТГ үүнийг сонирхох болов уу?  Үүнд эргэлзэж байгаа учир нь тухайн үед өнөөгийн эрх баригчид засгийн эрхэнд байсанд  оршино. 2010-2012 онуудад 3 удаагийн захирамжаар 3 компанид Богд хааны музейн эзэмшлийн газраас тасдаж газар олгосон байна. 2008-2012 онуудад өнөөдрийн эрх баригч МАН , тухайн үед ялагдаж сөрөг хүчин болсон АН -тай хамтарсан Засгийн газ

Хууль гууль болох учир шалтгаан буюу бүх завхралын эх үүсвэр юу вэ?

Image
Манайд хууль  журмыг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг, дагадаг хүн, газар гэж алга. Энэ нь хоёр шалтгаантай гэж бодож байна. 1. Хуулийг бичихдээ тухайн асуудлыг мухарлаж шийдэх боломжгүй хийдэг . Мөн утга санаа нь яаж ч тайлбарлаж болохоор салаа утгатай бичигддэг. 2. Хуулийг мердүүлэгч тал (хууль хяналтын байгууллагууд, этгээд) хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажлаа муу хийдэг буюу ялгавартай ханддаг. Ингэхдээ зэрэмдэг хуулийг ашиглаж, үзэмжээрээ тайлбарлаж мөрдүүлдэг. Хоёрдахь шалтгаан нь эхнийхтэйгээ шууд уялдаатай. Хамгийн сүүлийн шинэ жишээ бол Авилгатай тэмцэх газрын (АТГ)  одоогийн дарга нарыг солих тухай Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн  саналыг  УИХ хэлэлцэхээс татгалзсан явдал. Хууль Зүйн Байнгын Хороогоор оруулаад л нэгдсэн хуралдаанд хэлэлцэх шаардлагагүй гээд унагаалаа. Одоо ажиллаж байгаа Х.Энхжаргал нь өмнө нь ажиллаж байсан Н.Ганболд өөрийнхөө хүсэлтээр хугацаагаа дуусахаас 1 жилийн өмнө ажлаа өгөх хүсэлт гаргасны дараа томилогдсон хүн. Хүний оронд томилогдсон учраас Х.Энхжаргалын

Зоригийн хэргээр талцая

Image
Г.Эрдэнэбат Шүүр унасан шулам ээлжит Цензургүй яриа нэвтрүүлэгтээ нэгэн эрхэмийг урьж оролцуулсан нь бөөн шуугиан болж байна. Эрхэмийн нэрийг Г.Эрдэнэбат гэнэ. Улсын Ерөнхий Прокурорын орлогч. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах Ажлын хэсгийн ахлагч. Уг нэвтрүүлгийг үзээгүй хүн байвал  ЭНД дарж сонирхоорой. Ярилцлагыг үзээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол энэ хүн ажлаа мэддэг хүн юм байна гэсэн бодол. Энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй гэж байна. Захиалагчийг нь олох ажил үргэлжилж байгаа аж. Хөдөөнөөс гурван баагий хот руу ирээд ямар ч шалтгаангүйгээр Зоригийг алах учир байхгүй. Захиалагч нь хэзээ ч илэрч мэднэ. Хугацаа тодорхойгүй, тодорхойлох ч аргагүй. Харин наана нь элдэв хүмүүс элдэв юм ярьж байгаа нь сонирхол татна. Хэргийг үйлдэж ял авсан 3 хүнийг өмөөрч дуугарч байгаа Ц.Нямдорж гишүүн, Ж.Батзандан гишүүн нар ямар зорилготой ингэнэ вэ? Олон хүн ажиллаж, цөөнгүй  жилийг зарцуулсан ажлыг тэд яагаад үгүйсгэнэ?  Ер нь тэд яагаад энэ хэрэгт хошуу дүрээд байгаа юм? Ашиг сон

Оюутолгойгоор толгойгоо гашилгахуй

Image
Оюутолгой төслийн тухай бид ид талцан хэрэлдэж байна. Зарим нэг улс төрчид энэ асуудалтай холбоотой шалгагдаж хоригдож байна. Монголчууд хоёр тал болон ил далд үзэлцэж, энэ төслийн хувь заяа яаж ч эргэж мэдэх байдал харагдаж байна. Оюутолгой төслийг хэвээр нь үргэлжлүүлэх саналтай Монголчуудын хэлж байгаа гол үндэслэл нь бид энэ ордыг өөрсдөө ашиглах чадваргүй учраас гэж ярьдаг. Хүрз жоотуугаар газрын доор олон мянган метрт байгаа ашигт малтмалыг ухаж гаргана гэдэг бол боломжгүй зүйл гэж тэд шоолж байна. Магадгүй бидний өнөөдрийн мэдлэг түвшин, боловсон хүчний чадал чадвар, техник технологийн нөхцөл хангалтгүй байж болох юм. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэг шиг энэ байдал өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хэтдээ бид ашиглах чадвартай болсон хойноо ухах нэг хувилбар байна, эсвэл яг өнөөдөр ашиглая гэж байгаа бол хэн нэгэн чадвар бүхий этгээдтэй харилцан ашигтай, ил тод, ижил түвшинд энэ төслийг хэрэгжүүлэх боломж байх ёстой. Бидний эдийн засаг өсөж өндийхэд мөнгө хэрэгтэй учраас энэ тө