Posts

Showing posts from July, 2017

Санжийн Баяр, родина тебя зовёт, сынок!

Image
Санжийн Баяр (Их Британид элчин) Санжийн Баярыг салам татна, татахгүй, Энхсайханыг эгүүлэн татна, үгүй гэхчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар албан бичгээр хэрэлдэв. Ц.Цолмон хэлэх нь, гадаадад суугаа элчин сайдыг татах асуудлыг Засгийн газар (ЗГ) санал болгосон тохиолдолд  Ерөнхийлөгч уг асуудлыг УИХ-д тавьж зөвшилцөх ёстой гэнэ. Харин ЗГ ийм санаачлага гаргаагүй бол Ерөнхийлөгч ийм асуудал дэвшүүлэх эрхгүй бололтой. ЗГ-ын тухай хуулинд (15.4) энэ эрх нь ЗГ-т олгогдсон гэсэн байна. З.Энхболд хэлэх нь, Үндсэн Хууль (33.1.5) ба Ерөнхийлөгчийн тухай хуулинд (14.14.3) тус тус зааснаар Ерөнхийлөгч нь Гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй юм байна. Ийм эрхтэй хүн юм бол Ерөнхийлөгч энэ асуудлыг УИХ-д тавьж шийдүүлж болох логик утга энд байгаа биз? З.Энхболдоос  Ц.Цолмонд хариу хэлэх нь, ЗГ-аас асууж байж элчин сайдыг томилох, эгүүлэн татах ёстой г

Монгол шатаж байна!

Image
Олон газар түймэр гарч хайран сайхан ой мод шатаж байна  гэсэн мэдээ тархаж, түймэр унтраалцахад туслах хөдөлгөөн өрнөж улмаар цөөнгүй тооны хүмүүс (200 шахам) 50 гаруй машин тэрэгтэй хөдөллөө гэж байна. Эдгээр иргэдийнхээ эх оронч сэтгэл, зоригоор бахархаж байна. Нөгөө талаар бас түймэртэй газар очоод алдаа эндэгдэл гаргаж, эсвэл золгүй байдлаар осолдох вий гэж санаа зовж байна. За ямартай ч зорьсон газраа саадгүй очиж, чадах ядахаараа туслах байх. Ядаж мэргэжлийн хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж хоол усыг нь ч болтугай дөхүүлж өгөх биз. Мөн олон иргэд маань хандив, дэмжлэг үзүүлжээ. Гал унтраана гэдэг тоглоом биш. Ялангуяа том талбай хамарсан, ой дотор бол бүр ч хэцүү.Уулын тагтан дээр асаж байгаа галд хүрч очиж унтраана гэдэг тун аюултай. Хүн явган явж очно гэдэг маш хэцүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн тэсвэр тэвчээр, биеийн хатуужлыг жинхэнэ утгаар нь шалгана гэсэн үг.  Тэдэнд ус хоолыг нь дөхүүлж , хуруу нэмнэ гэдэг бас л чанга ажил. Онцгой байдлын хүмүүсийн хэлж байгааг бас б

Санжаадамбагүй наадам

Image
Ганжадын тохой эхэлж газардсан байна Санжаадамба давсан байна шдээ!!! Энэ жилийн наадмын барилдааны 5-ын даваа будилаантай боллоо. Төв аймгийн бөх Ганжад улсын аварга Санжаадамбатай барилдаж хоёулаа зэрэг унаж явсан боловч Ганжадын тохой нь эхэлж хүрчээ. Энэ нь бичлэгээр тодорхой харагдаж байна. Бичлэгийг үзсэн Санжаадамба аварга тахимаа өгөхгүй цааргалдаг нь түмэн зөв. Хөлийн цэцийнхэн тэр бичлэгийг үзээд л шийдвэрээ гаргачих ёстой байсан юм. Тэгсэн чинь бичлэгийг үзэхгүй гэж хэлээд Ганжадад давааг өгсөн байх юм. Хөлийн цэцэд ажилласан Сэрээтэр, Баярсайхан нар Төв аймгийнх  юм гэнэ. Тэд нар нутгархаж, нутгийнхаа бөхөд даваа өгсөн хэрэг үү? Хүмүүс тэгж л харж байна. Ийм заваан юм жилийн жилд л болж байх юм аа. Будилаангүй наадам гэж байхаа больжээ. Энэ мэт шударга бус шүүлт,  луйвар хийгээд байхаар сайхан наадамлаж амрах гэсэн иргэдийн  уур уцаарыг барагдаж, таашаал авч амрах биш харин  бухимдаж бачимдсан байдалтай бөхөө дуусгалаа. Монгол бөхийн шүүлт, дүрмэнд өөрчлөлт оруу

Баттулга Ерөнхийлөгчийн санаачлах анхны хууль

Image
Монголын шинэ Ерөнхийлөгч ажлаа юунаас эхлээсэй гэж та бодож байна? Энэ тухай би өөрийнхөө санаа бодлыг хэлье. Монголын улс төр, нийгэмд буй болсон хамаг муу муухай бүхний эх үүсвэр нь хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой. Ялангуяа төр засгийн бүтцэд шат шатандаа энэ өвчин даамжирсан, битүү тойрогт орчихсон учраас энэ байдалд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.  Үүнийг өөрчилж чадвал маш их юм өөрчлөгдөж сайжрах ёстой. Төр засгийн албан тушаалтнууд дор бүрнээ ажлаа хариуцлагатай хийдэг, хийж чадахгүй буюу чадваргүй бол даруй хариуцлага тооцож, чадах хүнийг нь томилдог байх юм бол аяндаа бүх юм цэгцэндээ орно. Одоо энэ хариуцлагын зуд яагаад нэрвээд байна гэхээр ажилдаа хариуцлагатай байж чадахаа больсон бөгөөд энэ нь нэгдүгээрт, хариуцлага тооцож чадахаа байсан, хоёрдугаарт,  танил тал, нам мэтээрээ дамжуулж тухайн ажилд таарч тэнцэхгүй бөгөөд чадваргүй хүн томилдог гаж зуршил нам нам дамжин хадгалагдаж ирсэнтэй холбоотой. Тэр нам , энэ нам гэх юм байхгүй. Намуу

Шинэ Ерөнхийлөгч дэгээдүүлэх үү, дэмжигдэх үү?

Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч боллоо. Тангарагаа өргөх агшинд Баттулгыг гоочлогчид түүний царайны төрх, хоолойны өнгөнөөс эхлээд л элдвээр хэлж эхэллээ. Муу амлагчид болон МАНгарын үнэнч гөлөгнүүд Монгол сүйрлээ гэж гийналдан чарлах. Ямар ч шалтгаанаар юу ч  хамаагүй дураараа чалчигчид шинэ Ерөнхийлөгч ирэх 4 жилдээ юу хийхийг төсөөлөх ч үгүй байж муулж эхэлж байна. Ёстой л муулахын тулд муулж байна. Тэд нарт шинэ Ерөнхийлөгч муу ажиллаж байвал сайн, бас ажиллах боломж олдохгүй гацаж мухардаж байвал баясалтай. Тэдэнд шинэ Ерөнхийлөгч яаж ажиллах нь сонин биш. Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч, бэлэг тэмдэг нь, зохицуулагч нь байх ёстой. Гэвч энэ бол түүний хувьд хэцүүхэн даалгавар болох нь тодорхой байна. Үхсэн ч нэг нүдээрээ үзэхгүй гэж андгайлсан улаан хувьсгалчид болон цагаан сонгогчид шинэ Ерөнхийлөгчийн алхам бүрийг тандаж, өчүүхэн шалтагийг уулын чинээ болгож түүн рүү дайрах болно. Дээрээс нь эрх баригчид наанаа худлаа инээж цаанаа шүдээ

Х.Баттулга яагаад ялав?

Image
Х.Баттулга охины хамт Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль нэг л юмыг сайн нотолж өглөө. Энэ бол Миегомбын хүү ард түмний дотор маш муу нэр хүндтэй гэдгийг харууллаа. Тэгвэл нам нь яагаад  2016 оны УИХ-ын сонгуульд ялсан  бэ гэдэг асуулт гарна. Энэ хэд хэдэн том шалтгаантай. Сөрөг хүчин байсан МАН эрх баригч  АН-ын унхиагүй байдлыг ашиглаж  сөрөг пиар маш сайн хийсэн. Үүнд: 1. Иргэдээ өрөөр айлгах арга хүчтэй нөлөөлсөн 2.  Дуусгаж чадаагүй төмөр замын хэрэг гэгчийг түгээсэн 3.  Алдагдал хүлээсэн Дубайн гэрээ нөлөөлсөн 4.   Эрдэнэтийн 49%-ийг Монголд авсан эргэлзээтэй асуудал  Хэрвээ АН хийсэн ажлаа түргэн шуурхай дор дор нь тайлагнаж, сурталчилж байсан бол, хэрвээ нам дотроо бие биенээ унагаах биш харин дэмжиж ажиллаад төмөр замаа бариад ашиглалтанд оруулчихсан бол, аж үйлдвэрийн паркаа байгуулаад эхэлчихсэн байсан бол 2016 оны сонгуулиар дахин УИХ-д олонхи болж , засгийн эрх авч чадах байлаа.  Аймгуудаа холбох засмал замын сүлжээгээ амжилттай байгуулж, хот доторхи замын б