Posts

Showing posts from June, 2017

Хүүхдэд ээлгүй хүн

Image
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, тус намын дарга М.Энхболдыг   хүүхдэд ээлгүй гэж хэлэх ямар үндэслэл байна? Хоёр том шалтгаан байна. Дарга М.Энхболд 1. Хотын дарга байхдаа Хүүхдийн Паркийн газраас тасчиж, хэд хэдэн компанид олгосон байдаг. Газар олгосон баримтны доор хэсэгт мань эрийн гарын үсэг байгаа. Голомтын Баясгалан , Мон-Ураны Наранхүү , MCS-ийн Оджаргал гээд нэрс дуулдана. Буцаагаад өгчихөөч гэхээр бие биентэйгээ барьцаад хөдөлдөггүй  гэж байгаа. Ухаандаа  тэр нөхөр газраа буцааж өгвөл би ч бас өгөхөд бэлэн байна гэж хоорондоо түлхэлцэнэ. За энэ бол хотын дарга байсан М.Энхболдын тарьсан балаг. Тэр нөхөр Хүүхдүүдийн очиж  тоглох дуртай газар гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан боловч шунал нь суга руу гижигдээд зарчихсан хэрэг. Хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол бол тэр хүнд юу ч биш байжээ. Өнөөдөр Хүүхдийн паркийн газар хамаагүй багасаж, тоглох тоглоом нэмж суурилуулах талбайгүй , багахан газар шахцалдаж бужигнасан зураг харагдаж байна. Хуучин хичнээн

М.Энхболдын мөрийн хөтөлбөрөөс

Image
М.Энхболд МАН -аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын цусны хольц, найрлага ямар байх нь яг үнэндээ чухал биш л дээ. Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарч гээд Монголд жигтэйхэн элэгтэй хятадын эрлийз байж л байна.  Энхболдын ээж хятад байна уу, хятадын эрлийз байна уу гэдгийг магадлахаас өмнө энэ нэр дэвшигч маань Ерөнхийлөгч болох шаардлага болзол хангасан хүн үү гэдгийг бүгдээрээ сонжицгооё. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай М.Энхболдыг  Ерөнхийлөгчөөр сонгохгүй байх 3 шалтгааныг дурдсан байна. 1. Хотын захирагч олон жил хийхдээ нийслэлийн аль олигтой газрыг тодорхой тооны компаниудад зарсан байдаг.   Энэ тухай эдийн засагч, Де факто-гийн  Жаргалсайхан бас ярьж байгаа. Эм-Си-Эс компаны Ж.Оджаргал , Мон-Уран компаны Б.Наранхүү (УИХ-ын гишүүн байсан) , Петровис компаны Ж.Оюунгэрэл нарын хүмүүс  газар авч байжээ. Хүүхдийн паркийн газраас зарсанд Бямбасүрэн гуай их дургүйцэж байгаа. Голомтын Баясгалан гэдэг  нөхөр Хүүхдийн паркийн газраас авсан. Тэр газраасаа

Х.Баттулгын "Мөрийн хөтөлбөр"

Image
Х.Баттулга     АН-аас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Баттулгын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.       ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ   Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна. 1. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. 2. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. 3. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. 4. Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна. 5. Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна .   НЭГ. ЭВ НЭГД

Дайн эхэллээ

Image
Цоомоогийн сэлфи Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэллээ. Нэр дэвшигчид нээлтээ хийж ард иргэдээ хувааж аваад хурааж байна. Мал хурааж байгаа аятай юм болж байна даа. Бөөн бөөнөөрөө хошуурч намираад л. Онлайнаар ч зураг хөрөг нь цуваад л. Гоё гоё зураг их авахуулжээ. МАН-ын нэр дэвшигч бол янз бүрийн поозоор зургаа авахуулах шиг болжээ. Эхнэр нь цэрэгт үдэж байгаа аятай хацар дээр нь үнсэж байна. Ач зээгээ зугаалуулж  байгаа өвөөгийн дүр харагдана. Гэр бүлийнхээ патиарыг ч тавьсан байна. Улаан фэнүүд нь ямар сайхан, уярам юм бэ гэлцэн нулимс дуслуулна. Эхнэр хүүхдийг нь оролдох муухай гэж үү? Тийм ээ. Уг нь ямар эхнэр хүүхэд нь нэр дэвшиж, алба хаших гэж байгаа биш. Гэвч аль аль тал нь өрсөлдөгчдийнхөө  гэр бүл рүү халдаж байна. Баттулга орос эхнэртэй тул бид дахиад орос хатны нударган дор амьдрах юм уу гэж бухимдах хүмүүс байна. Монгол эхнэрээ хаясан тул улс орноо хаяад явж мэдэх хүн гэлцэнэ.За тэгээд янз янзын л юм ярьцгааж байна. Энхболдын ээж нь хужаа бай

Бахархал, бардам зан

Image
6 сарын 3-нд интернетээр  орон гэргүй нэг нөхрийг гутлын тосоор нүүрийг нь шүршиж доромжилж тохуурхсан бичлэг цацагджээ. Доромжлуулсан нь нэг ядарсан Якут эр юм байна. Доромжилсон нь Якутын энэ хотод бизнес эрхэлдэг аль нэг "стан"-аас гаралтай хүн байсан бололтой. Манайхны ярьдгаар "уулынханы"   нэг шиг харагдана. Мөнөөх хэрэг болсон гуталчны газар засвар  хийж байсан хүмүүсийн нэг ийм хэрэг үйлджээ. Бичлэг гарсан даруйд хэдэн Якут залуус тэр гуталчны газар очиж хэргийн эзнийг барьж аваад зогсоогүй, мөн адил шийтгэл оноож тэр залуугийн нүүрийг гутлын шүршдэг тосоор буджээ.  Эндээс юу харагдаж байна? Якут залуус нутаг нэгтнээ өмөөрч, нэр хүндэд нь халдсан арчаагүй буруутанг гэсгээж байна. Хэдийгээр доорх бичлэг дээрх гэсгээгдсэн нөхөр би ингээгүй гэж байгаа боловч Якут залуусын үйлдэл иймэрхүү арчаагүй үзэл бодолтой хүмүүст сануулга болж чадсан. Жинхэнэ буруутан олдвол мөн адил гэсгээл хүртэх биз ээ. Саяхан Чингис хааныг маань доромжилсон үйлдэл харуулсан бичл

Улай үзсэн хэрээнүүд

Image
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат (МАН) Сая medee.mn сайт дээр гарсан Н.Баяр гэдэг хүний бичсэн нийтлэлийг энэ удаа товчлон орууллаа. Сүүлийн үед нэлээн шуугиантай яригдаж байгаа их хэмжээний өртөгтэй Концессийн гэрээгээр гүйцэтгэх төслүүдийг  МАН-ынхан нууцаар өөрсөддөө авсан тухай энэ нийтлэлд тоотой, эзэнтэй нь бичжээ. Ер нь МАН-ынхан төр засгийн эрхэнд гараад л улай үзсэн хэрээ шиг дайрч эхэлж байна. Улс орондоо ашигтай, хэрэгтэй юу хийх вэ гэхийн оронд л өөрсдөө яаж хэтэвчээ зузаалах вэ гэж толгойгоо гашилгаж байх шиг. Тэд нарт  эдийн засгийн хямралтай гээд байгаа энэ цаг үед  тухайн ажлыг хийх цаг нь мөн эсэх, үр ашгаа хэзээ өгөх зэрэг нь сонин биш бололтой. Ийм л хүнийрхүү сэтгэлтэй нам гэдгийг өмнөх олон жил төр засгийн эрхэнд байх үедээ хийсэн ажил, Монголоо "хөгжүүлсэн"  байдлаас харж болно. Тэд нарт улсаа хөгжүүлэх чухал биш, харин  өөрсдийгөө баяжуулах л чухал гэдгийг ийнхүү  нотлоод байна. Төр засгийн эрхэнд яавал олон жил байж энэ мэтээр хөнгөн баяжих вэ гэдэг г

Алдагдсан гэх төмөр замын тухай Цензургүй сурвалжлага

Image
Шүүр унадаг шулам гэгддэг Мөнхбаясгалан   сэтгүүлч шүүрээ унаад  Өмнөговь руу нисчээ. Шидэт шүүртэй хүн сайхан юм аа. Монголын мафи бүлгийн толгойлогч ,  Монгол эхнэрээ  хог дээр хаяж , их удирдагч Цэдэнбалыг дуурайж орос эхнэр авсан энэ хүн 267 км төмөр зам тавина гэж хэлээд 750 тэрбум төгрөг завшсан эсэхийг магадлахаар, хийсэн зүйлийг нь үзэж нягтлахаар явж байгаа нь энэ. Өнөөх алдартай  овоолсон шороог нь очиж үзэж л дээ. Гайхалтай нь тэр овоолсон шороог очиж үзсэн хүн болгон л эвэртэй туулай харсан юм шиг гайхаж шагширдаг аж. Мөнхбаясгалан ч бас  гайхсан бололтой. Бичлэгийг доор тавьсан болохоор  үзэж сонирхоно биз дээ. Баттулгыг харлуулах муулах сонирхолтой хүмүүс овоолсон шороо гэдэг нэр томъёо гаргаж ирсэн бөгөөд энэ хар пиар халдварт өвчин шиг тархсан нь үнэн. Үүнд бас Баттулгын талынхан, Ардчилсан Намынхан өөрсдөө буруутай. Хийсэн ажлаа хүнд ойлгогдохоор тайлбарлаад, биетээр бичлэгээр үзүүлээд сурталчилж чадаагүйн хар гайгаар энэ хар пиар амжилттай явж  ийм байда

Хужаа авир

Image
Эзэн Чингисийг, биднийг доромжилжээ Хужаад угаасаа элэгтэй болон  сүүлийн үед дотно ханддаг болсон Монгол хүмүүст энэ бичвэрийг зориулж байна. Сэрэмжлүүлэг ухаарал болгож гэх юм уу даа. За сэтгэл нь нэгэнт эргэж урд зүг рүү янагийн харцаар хардаг болсон хүмүүсийг эргүүлэхэд ч хэцүү болсон биз ээ. Гэвч бас толгой нь эргэж, болгоомж хашираа умартсан  хүмүүс цөөнгүй тул тэднийгээ сэрээх, цочроохын тулд үүнийг тэрлэв. Хятад улсын эдийн засаг өсөж дэвжихийн хэрээр тэдний нэр хүнд дээшилж байгаа. Тэр хэмжээгээр хужаа нараас сүрдэх, эмээх, бишрэх, магтах хандлага хаа сайгүй л нэмэгдэж байна. Ганц Монголд ч биш. Эдийн засгаараа дэлхийд АНУ-ын дараа 2-р байранд орж чадсан энэ улсаас хамааралтай юм их болжээ. АНУ-д гэхэд дэлгүүрт байгаа барааны ихэнх нь Хятадад хийв гэсэн шошготой зарагдаж байна. Хятад зохион бүтээгээд, санаачлаад, үйлдвэрлээд байгаа юм биш л дээ. Ихэнх тохиолдолд  гадны компаниуд үйлдвэрүүдээ  тэнд байгуулан ажиллаж, хятадын хямд ажиллах хүчийг ашиглаж бүтээгдэхүүнээ хям