Хужаа авир

Эзэн Чингисийг, биднийг доромжилжээ
Хужаад угаасаа элэгтэй болон  сүүлийн үед дотно ханддаг болсон Монгол хүмүүст энэ бичвэрийг зориулж байна. Сэрэмжлүүлэг ухаарал болгож гэх юм уу даа. За сэтгэл нь нэгэнт эргэж урд зүг рүү янагийн харцаар хардаг болсон хүмүүсийг эргүүлэхэд ч хэцүү болсон биз ээ. Гэвч бас толгой нь эргэж, болгоомж хашираа умартсан  хүмүүс цөөнгүй тул тэднийгээ сэрээх, цочроохын тулд үүнийг тэрлэв.
Хятад улсын эдийн засаг өсөж дэвжихийн хэрээр тэдний нэр хүнд дээшилж байгаа. Тэр хэмжээгээр хужаа нараас сүрдэх, эмээх, бишрэх, магтах хандлага хаа сайгүй л нэмэгдэж байна. Ганц Монголд ч биш.

Эдийн засгаараа дэлхийд АНУ-ын дараа 2-р байранд орж чадсан энэ улсаас хамааралтай юм их болжээ. АНУ-д гэхэд дэлгүүрт байгаа барааны ихэнх нь Хятадад хийв гэсэн шошготой зарагдаж байна. Хятад зохион бүтээгээд, санаачлаад, үйлдвэрлээд байгаа юм биш л дээ. Ихэнх тохиолдолд  гадны компаниуд үйлдвэрүүдээ  тэнд байгуулан ажиллаж, хятадын хямд ажиллах хүчийг ашиглаж бүтээгдэхүүнээ хямдхан үйлдвэрлэж, борлуулахдаа өртгөөс нь өндөр үнээр зарж оцойсон ашиг олж байгаа хэрэг юм. Гэхдээ л...
Хүн ам олонтой байх ийм ашигтай ажгуу. Ажиллах хүч хангалттай бөгөөд зах зээл том учраас аливаа бизнес наймаа хийхэд ашигтай гэсэн үг.

Хужаа нар өөдөлж дэвжихийн хэрээр ааш зан нь хувирч, шинэ баяны цээж өвчин гаргах тохиолдол ихэсч байна. Хятадын Жуулчны газрын мэдээгээр 2014 онд л гэхэд 100 сая гаруй эх газрын хятад жуулчин гадаадад аялжээ. Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тооцоолсоноор хятадууд гадаадад аялсан хүнийхээ тоогоор болон зарцуулсан мөнгөөрөө  АНУ, Германыг 2013 онд давж гарсан байна. Хятад жуулчид мөн онд 128 тэрбум ам доллар зарцуулсан бол Америкчууд 104 тэрбум, Германууд  91 тэрбумыг зарсан мэдээ байна.
Гэвч их мөнгө зардаг хужаа жуулчид гадны оронд очоод хүний ёсноос гадуур, эсвэл тухайн орны иргэдийн дургүйцлийг төрүүлэх элдэв сөрөг ааш аяг гаргаж нэр хүндээ унагаж явдаг аж. Энэ тухай их бичдэг боловч тоодоггүй бололтой. Угаасаа зан ааш нь засрал авдаггүй ,соёлжих болоогүй бүдүүлэг хэвээрээ улс гэдгийг нотолж байгаа хэрэг. Дээр нь мөнгө ихтэй хүнд бий болдог  дээрэнгүй сагсуу зан нэмэгдэж байгаа биз дээ.

Ингээд зарим жишээ авч үзье.
Vacheron Constantin (26995 ам.доллар)
2013 онд Египэт улсын 3500 жилийн настай хуучин сүмд байх чулуун хөшөөний нүүрийг нэгэн хятад залуу будгаар сараачиж  доромжилсон хэрэг гарсан.
Автобус дүүрэн хужаа жуулчид Германы Франкфурт хотод түр саатах үед жорлон хэрэглэх бол  0.7 Евро төлөх хэрэгтэй гэсэн хөтөчийн үгэнд эгдүүцэж, үнэтэй байна гэцгээн автобусныхаа ойролцоо илээр бие зассан аж. Гадаа илээр шээсэн эрэгтэй жуулчид дотор нэгэн ганган дунд эргэм насны эр  байсан ба тэр нөхөр олон мянган Евро төлж Vacheron Constantin брендийн бугуйн цаг авч байжээ.  Ийм үнэтэй цаг авсан мөртөө ганц Евро ч хүрэхгүй мөнгө төлөөд боловсон жорлон хэрэглэж чадахгүй татганаж байгаа ийм сэтгэхүйтэй хүнийг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ.
Хужаад жорлонгийн төлбөр хямд байх нь хамаагүй, өөр улс оронд явж байгаа гэдгээ мэдэж, зочилж буй орноо, хүмүүсийг нь хүндэтгэх ёстой гэдэг хүмүүжил энэ хужаа нарт алга уу?

4 хужаа жуулчин Тайландын онгоцны үйлчлэгч эмэгтэй рүү халуун ус, бэлэн гоймон цацаж шуугиан болж байсан тохиолдол гарч байсан.  Ямар шалтгаанаар ингэж хилэгнэсэн нь чухал биш, ингэж авирлаж чадаж байгаад учир байгаа юм.
Зочилж байгаа орныхоо сүмийн хонхыг хөлөөрөө өшиглөж дуугаргах, шүлсээ хаях, түүхийн дурсгалтай газар элдэв юм сараачиж бичих, хаа сайгүй хогоо хаях,  тэвчээргүй учраас дугаарлахгүйгээр дайрдаг, боловсрол муутайн гайгаар бүх зүйлд гар хүрч дураараа загнадаг, бусдыг үл хүндэтгэдэг,  амин хувиа хичээсэн зан гаргадаг гээд тоочвол урт жагсаалт гарах биз.

Өмнөд Солонгосын Жежу арал дээр аялж амарч байсан хятад жуулчин  нэгэн ахимаг Солонгос эмэгтэйг сүм дотор 4 удаа хутгалаад зугтсан боловч баригдсан тохиолдол гарсан. Шалтгаан нь мөнөөх эмэгтэй хуучин эхнэртэй нь адилхан харагдсан учраас гэнэт уур нь хүрч амийг нь хөнөөсөн гэнэ. Энэ хэрэг болохоос сарын өмнө энэ арал дээр 8 хятад жуулчин нэгэн рестораны зохицуулагчийг бүлэглэн зодсоны улмаас баривчлагдаж байжээ.

Японд очсон хятадын жуулчид Сакура модонд авирч зургаа авахуулсан нь Японы иргэдийн эгдүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн явдал болсон байна. Сакура бол Японы үндэсний бэлэг тэмдэг болсон мод. Япончууд маш хүндэтгэлтэй ханддаг. Сакура цэцэглэх цагаар фестивал баяр болдог. Ийм үндэсний цэцэг болсон модон дээр авирч гараад сармагчингууд шиг аашилсан гээд бод доо.

АНУ-ын Калифорн мужийн нэгэн хотын их дэлгүүрийн (Mall) хувцас өмсөж үздэг өрөөнд орсон 2 эмэгтэй хужаа шалан дээр нь шээчихээд гараад явсан гэнэ. Тэр хоёрын дараа мөнөөх өрөөнд орсон өөр худалдан авагч энэ тухай дэлгүүрийн хүмүүст хэлсэнээр энэ хэрэг илэрсэн байна.

Мэдээж энэ бүхэн улсын нэр хүндэд халтай учраас Хятадын зохих албанаас  тусгай заавар, хууль  хүртэл гаргаж, гадаадад аялж байгаа иргэддээ мөрдөхийг анхааруулж байна. Ерөнхийлөгч Си Жин пин хүртэл иргэддээ зан авираа татаж, соёлтой байхыг уриалж байжээ. Хужаа жуулчид ингэж дэлхий нийтийн анхаарал татах хэмжээнд хүртэл авирлаж байгаа нь төрийн тэргүүнээ дуугарахад хүргэжээ. Жижиг аар саар хэрүүл зөрчилд Ерөнхийлөгч дуугарах уу?
Хятадууд өөрсдөө энэ байдлыг янз бүрээр л тайлбарлаж байгаа юм байна. Зарим нь тухайн аялалын нийт зардал хямдхан учраас бага орлоготой, соёлгүй, боловсролгүй хүмүүс гадагшаа ихээр аялж ийм байдал гаргаж байна гэж байхад, зарим нь энэ  байдлыг  иргэдийнхээ нийтлэг зан авиртай холбож тайлбарлаж байна. Ухаандаа, дотооддоо элдэв ааш зан гаргадаг хүмүүс гадагшаа гарахдаа мөн л тэр авираа гаргаж байна гэсэн үг.

Нью-Иорк Таймс сонин хятадын жуулчдыг хамгийн цээрлэх ёстой (хүсэшгүй) жуулчдаар тодруулжээ. 5000 жилийн иргэншилтэй үндэстэн гэж гайхуулах энэ хужаанууд ингэж бүдүүлэг, зэрлэг авирлах нь ямар учир байна? Бусад орны жуулчид ингэж хэл ам гаргаж, олон улсын хэмжээнд шуугиан тарьж байсан нь тун ховор аж. Хэдийгээр хятадын засаг захиргааныхан гадаад оронд улсынхаа  нэр хүндийг унагаж хэрэг тарьсан иргэдээ гадагшаа жуулчлах эрхийг нь хасаж байгаа боловч угаасаа зан авир муутай, бүдүүлэг ард түмнээ яаж чадах билээ?

Хятадын жуулчдын энэхүү бүдүүлэг авирыг илтгэсэн явдал саяхан Өвөр Монголд болсон тухай интернетээр нэг шуугиж байна. Цахимаар тарсан бичлэг дээр нэгэн хужаа залуу монгол гэрт хананд өлгөсөн Чингис хааны зураг руу сандал тавин дөхөж зогсоод эзэн хааны маань аманд эрхтэнээ хийж байгаа үйлдэл хийж байна. Энэ доромжлол бол хужаанууд биднийг яаж үздэгийг яруу тод харуулсан явдал боллоо. Хужаад талархагч, шүтэн бишрэгч Монгол хүмүүс үүнийг үзээд юу гэж хэлэх бол? Монгол хүн л юм бол нэгийг бодож бодлоо өөрчлөх байх. Хятад бол дэлхийн гүрэн болсон учраас бид хужаатай ах дүү болж, ойр дотно харьцах  ёстой гэж боддог тэнэгүүд жаахан юм бодно байгаа. Хүүхдүүдээ хятад сургуульд явуулж, хятад хэл сургаж байгаа эцэг эхчүүд бас нэгийг бодно биз ээ. Хятад хэлийг сурах ёстой нэг нь сурч, хятадыг судлах нь судалдаг юм байгаа биз. Харин хавтгайгаараа хятад хэл сурч хужаа нарт  дотносоод дэмий биз ээ. Зайгаа барьж, өвөр түрийндээ оролгүй, жирийн хөршийн хэмжээнд харьцаж, дархлаагаа хадгалж үлдэхгүй бол хятадын нэг муж болоход тун амархан шүү. Олон хятад ажилчид оруулж ирж байгаа нь лав зөв бодлого биш. Тэд нараас хэд нь ажлаа дуусаад буцах бол? Тал нь лав үлдэж гэр бүл зохионо. Нөгөө юм үзээгүй бүдүүлэг жуулчид олноороо орж ирвэл уураа хүрсэн үедээ биднийг бариад идчих биз. Аялал жуулчлалын сайд Оюунхорол гэдэг  авгай хятад жуулчин олноор оруулж ирээд Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж тэнэгтэж байхаар юм үзэж тархиа цэнэглээсэй. Ямар ааш авиртай улс вэ гэдгийг уг нь бид мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой улс шүү дээ. Сая тэр Өвөр Монгол залууг хятадууд машинаар дайраад алчихаж байгаа биз дээ?  Хужаа нар бол хүн биш гэдгийг мэдээгүй нэг нь мэдэж авцгаа. Монголоороо үлдэе гэж байгаа бол хужаагаас холхон явах нь зөв гэж бодож байна даа.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө