МАН ял сонсох уу?

М.Энхболд (МАН-ын дарга)
МАН засгийн эрхийг хууль бусаар авчээ.  Над шиг ингэж бодож байгаа хүн олон байгаа гэдэгт итгэж байна. Саяхан бүрэн эхээрээ ил болсон аудио бичлэгийг сонссон хүмүүс  ийм дүгнэлт хийж байна. Би бас тэдний адил.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олонд ил болсон  бичлэгийн нэг хэсгийг  зохих газрууд нь "шалгаад" эвлүүлэг байна гэж тогтоогоод хэрэг үүсгэхээс татгалзсан билээ. Тэгвэл сая энэ  бичлэг бүтнээрээ нийтэд ил болжээ. Энэ бүрэн бичлэг 90 минут урт.  Энд яригдсан сэдэв нь (төрийн албан тушаалыг үнэлж наймаалах замаар) сонгуульд зориулж босгох 60 тэрбумаас  гадна санал тоолох хар машиныг хакердах,  интэрнетийн соушил сүлжээг, Монголын бүх цахим хуудсыг  хянах  тухай байна. Мөн Монголын баялгийг гадныханд зарж  оффшорт мөнгө байрлуулах талаар  ч бас төлөвлөсөн байгаа тухай дурдаж байна.

МАН-ыг сохроор шүтэн дагагчид энэ бүхнийг эвлүүлэг гэж муйхарлан өмөөрч байна. Эрүүл ухаантай, зөв бодолтой МАН-ын гишүүдэд хандаж хэлэхэд, та нарын өмөөрөөд байгаа нам чинь хуучин МАХН биш болсон гэдгийг ойлгох цаг болжээ. Өнөөдрийн МАН шал өөр болж төрөл арилжсан байна. Юун эх оронч, тусгаар тогтнолын төлөө нам бэ? Өөрсдийнхөө эрх ашиг, сонирхлыг хангахын тулд улс орныхоо эрх ашгийг ч бусдад худалдахаас сийхгүй болжээ.

Ганцхан жишээ дурдахад, Хятадын Чалко компанид Таван Толгойн (ТТ) нүүрсийг хятадуудад маш ашигтай нөхцөлөөр  гэрээ хийн барьцаалж зээл аваад ард түмнийхээ амыг таглахын тулд  сарын 21мянгаар тараагаад дуусгаж  байсан юмдаг.   Хятадууд давуу эрхтэй олон арван жил ТТ нүүрсийг авах бөгөөд зээлсэн мөнгөө төлж дуустал тогтсон хямд үнээр авахаар гэрээ хийсэн бөгөөд дөнгөж саяхан  авсан зээлээ нүүрсээрээ төлж дууссан гэж мэдээлсэн.  Одоо олон жил зөвхөн тэр компанид л нүүрсээ худалдах үүрэг хүлээсэн учраас бид өөр зах зээлд нийлүүлэх эрхгүй. Ингэж улсынхаа эрх ашгийг хөсөр хаясан бодлого явуулдаг нам болж хувирсан байна. Үүнийг МАН-ыг дэмжигчид, эрүүл бодолтой гишүүд ойлгох хэрэгтэй.

Социализмын үеийн МАХН, өнөөдрийн МАН хоёр тэмээ ямаа хоёр шиг өөр болсон учраас энэ намыг сохроор тахин шүтэх нь тэнэг явдал гэхэд багадна.
Төрийн албыг үнэлж зарна гэдэг бол энэ нам яаж ялзарсаныг нотолж байна. Улаан цагаандаа гарна гэхэд арай дэндэж байгаа юм биш үү? Сайдын суудал 1 тэрбум төгрөгийн үнэтэй, дэд сайдын суудал 500 мянган төгрөг гэхчлэн ахлах мэргэжилтнээс дээшхи удирдах албан тушаалыг бүгдэд  нь үнэ тогтоож заржээ.



Энэхүү 1 цаг 30 минутын бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн дуу хоолойг дагаж дуурайж хийнэ гэдэг бол боломжгүй, мөн эдгээр хүмүүсийн яриаг эвлүүлнэ гэдэг бүр ч хэцүү. Хэрвээ уншигч та уг бичлэгийг бүрэн гүйцэд сонссон бол бичлэг дээр гарч буй зөвлөх гэгдэх А.Ганбаатар, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын яриа тасралтгүй урт бөгөөд тухайн сэдвээрээ эмх цэгцтэй, дэс дараатай ойлгомжтой тайлбарлаж ярьж байгааг анзаарсан биз ээ.  Ийм яриаг эвлүүлж хийнэ гэдэг бол боломжгүй.

Бичлэгийн линк нь:   https://www.youtube.com/watch?v=9cClKbQXOhU

Энд дарж үзнэ үү

Ардчилсан Намын УИХ дахь бүлэг энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж , зохих газруудад хандана гэж мэдэгдлээ. Одоо нөгөө шалгаж тогтоодог газрууд нь өмнө нь ил болсон нэг хэсгийг нь эвлүүлэг байсан гэсэндээ бантаад энэ бичлэг бүтнээрээ бас эвлүүлэг байна гэх биз ээ. Шударга үнэнийг тогтоодог газар хүмүүс нь ингэж биеэ үнэлдэг болсон ийм л нийгэм болж хувирсан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах нь сонин байна. Ардчилсан Нам болон бусад намууд гудамжинд гарахаас өөр замгүй болж байх шиг.  Соушил ертөнц, интернетийг хянаж, хүмүүсийн мэдээлэл авах, түгээх эрхэнд халдаж байгаа энэ намд урд хөршийн коммунист намаас ялгарах зүйл алга.

Энэ тухай өгүүлсэн хэсгийг энд дарж  үзээрэй.

Ийм намаас нэр дэвшиж байгаа  хүн Ерөнхийлөгч болбол Монголын ирээдүй баргар болох нь ойлгомжтой. МАН урд хөршөөс их хэмжээний зээл, буцалтгүй тусламж нэртэй шахаа авч , улс орноо улам л хараат болгож байна. Хужаатай их сүжирвэл тэгээд яваандаа атганд нь орох нь ойлгомжтой. Сая интернетээр Өвөр Монголын малчин залууг хужаанууд машинаараа дайрч алж байгаа бичлэг цацагдлаа. Билчээр газраа хамгаалж тэмцэж буй Монголчуудыг  хужаа нар ингэж нохойноос дорд үзэж байгааг хужаатай сүжрэх Монголчууд ойлгож ухаараасай. Ер нь Монгол хүн хужаагийн нүдэнд яаж харагддагийг энэ жишээ тод харуулж байна. МАН-ын "мэргэн"  бодлогоор хужаанууд олноороо орж ирж байгаа нь яваандаа тэд эх оронд минь эзэн суух цаг ойрхон ирж байгааг хэлээд байна. Хөдөө аймгуудад хужаа малчин олноор суурьшиж,  Монгол эхнэр авч гэрийн хойморт хажуулдаж хэвтэх нь  элбэг болж гэнэ. Хот суурин газарт  бөөнөөрөө нийлж Монголчуудыг зодлоо л гэнэ. За ингээд удахгүй маниусыг машинаар дайрч алах биз ээ.

Бичлэгний линк нь энэ
 
Интернэтээр МАН-ын дарга М.Энхболдыг хужаагийн эрлийз гэж баталсан бичлэг явж байна. Ээж нь хужаагийн эрлийз байсан юмдаг уу даа. Миеэгомбо гуай хужаагийн эрлийз (эсвэл, цэвэр хужаа ч юм уу) хүүхэнтэй сууж л дээ. Энэ маань  явж явж урд зүгийн садан төрөлтэйгөө ойр дотно, талархалтай хандах  шалтгаан болоод байгаа юм биш биз? Очирбат Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдоржийг бас хужаа цустай гэлцэж  байсан боловч ингэж барин тавин нотолсон бичлэг гарч байгаагүй юмдаг.  Гэтэл М.Энхболдыг хужаа цустай гэж зарлалаа. Энэ тэгээд гүтгэлэг үү, эсвэл ...

Бичлэг нь энд байна

МАН хууль бус аргаар төр засгийн эрхийг авсан тул хууль номонд заасны дагуу арга хэмжээ авч (татан буулгах?) 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шаардлагатай боллоо гэж ойлгож байна.  Харин энэ байдалтай эвлэрэн зүгээр өнгөрөөх, элдвээр хаацайлж ял завшуулах, өмгөөлөх төр засгийн болон хууль хүчний байгууллага, албан тушаалтан байвал өөрсдийгөө Монгол төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс ялгаагүй гэмтэн боллоо гэж мэдэж авна биз ээ.  Хэзээ нэгэн цагт энэ хэргийнхээ төлөө өөрөө биш юм аа гэхэд  өрөөл чинь, шууд биш юм аа гэхэд дамаар тэнгэрийн гэсгээл хүртэх болно гэдгээ мэдэж автугай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө