Дайн эхэллээ

Цоомоогийн сэлфи
Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэллээ. Нэр дэвшигчид нээлтээ хийж ард иргэдээ хувааж аваад хурааж байна. Мал хурааж байгаа аятай юм болж байна даа. Бөөн бөөнөөрөө хошуурч намираад л. Онлайнаар ч зураг хөрөг нь цуваад л. Гоё гоё зураг их авахуулжээ. МАН-ын нэр дэвшигч бол янз бүрийн поозоор зургаа авахуулах шиг болжээ. Эхнэр нь цэрэгт үдэж байгаа аятай хацар дээр нь үнсэж байна. Ач зээгээ зугаалуулж  байгаа өвөөгийн дүр харагдана. Гэр бүлийнхээ патиарыг ч тавьсан байна. Улаан фэнүүд нь ямар сайхан, уярам юм бэ гэлцэн нулимс дуслуулна.

Эхнэр хүүхдийг нь оролдох муухай гэж үү? Тийм ээ. Уг нь ямар эхнэр хүүхэд нь нэр дэвшиж, алба хаших гэж байгаа биш.
Гэвч аль аль тал нь өрсөлдөгчдийнхөө  гэр бүл рүү халдаж байна. Баттулга орос эхнэртэй тул бид дахиад орос хатны нударган дор амьдрах юм уу гэж бухимдах хүмүүс байна. Монгол эхнэрээ хаясан тул улс орноо хаяад явж мэдэх хүн гэлцэнэ.За тэгээд янз янзын л юм ярьцгааж байна.
Энхболдын ээж нь хужаа байсан гэж шуугиж байна. Мань эрийн инээмсэглэх нь хүртэл "хужаа смайл"  гэж шинжих  хүн байна. Ер нь бол харахад их сонин ярзайж инээх юм билээ. Хэн мэдэхэв. Хужаа нар тэгж инээдэг эсэхийг сайн мэдэхгүй юм.

МАН-ын нэр дэвшигчийг элдвээр магтан дуулах, бүр бөгс улаймаар нялуурч магтах нь огиудас хүргэж байгааг хэлэх хүн олон байна. Олимпийн аварга боксчин Бадар-ууган хэлэхдээ, "Би Энхболд ахынхаа  захиасыг биелүүлж аварга болсондоо  баяртай байдаг" гэжээ.  Бид чинь тамирчидаа Олимп, дэлхийн аваргын тэмцээнд явуулахдаа  аварга болоорой гэж ерөөж,  залбирч үддэг дээ. Тэгсэн чинь Бадар-ууган аварга маань Монголын ард түмний захиасыг биш Энхболд ахынхаа захиасыг биелүүлээд ирсэн юм гэнэ дээ. Гомдмоор юм. Бид манийгаа баярлууллаа гэж хичнээн хөөрч дэвхцэв дээ.

Мөс сайтай хүн учраас мөр нь цагаан хүн л гэнэ. Хуучин Ерөнхийлөгч Багабанди ингэж тодорхойлжээ. За даа, мөр нь цагаан гэдэг дээр маргах юм их бий. Газрын наймаачин гэдэг цолыг зүгээр ч нэг аваагүй байх аа. Олон жил хотын захиргаанд ажиллаж байсан энэ хүн нийслэлийн  олигтой газар болгоныг зарж "онцгой гавъяа" байгуулсан учраас энэ цолыг авсан  гэдэг.  Эдийн засагч Жаргалсайханаас эхлээд олон хүн хэлж байгаа. Газрын наймаачин гэдэг нь ард түмнээс "өхөөрдөж" өгсөн цол. Хэрвээ энэ үнэний ортой бол энэ хүнийг  цагаан мөртэй гэж хэлэхэд арай л худлаа болно.
Мөс нь сайтай  эсэхийг мэдэхгүй юм ,харин мөр нь цагаан гэдэг юу л бол. Зүгээр толгой холбоод хэлчихсэн юм болов уу?

Хошин шогийн Бооёо бас газрын наймаачинг дагачихсан тууж явах юм. Хэнийгээ дагах нь тэр хүний асуудал. Газар л горьдож яваа болов уу даа, зайлуул. "Яг түүн шиг"  шоуг хөтлөгчийн нэг Цоомоо гэж нэг далчигануур бас "Миеэ"-гийн хажууд яс горьдсон хав шиг сүүлээ шарвагануулж харагдана.
Багабанди Ерөнхийлөгч байхдаа УБ-д байсан хужаагийн Туул Жинпан компанитай дотно харьцаатай байсан тухай их шуугиж  байв даа. Өнөөх "шударга"  хэмээх хочит Ц.Нямдорж намынхаа нэр дэвшигчийг  нүүр нүдгүй үнсээд, "Намайг дэвшиж байна гэж бодоод энэ хүний  төлөө саналаа өгөөрэй"  гэж ичихгүй өөрийгөө рекламдсан гэж байгаа. Нямдорж өөрөө УИХ-ын даргын суудлаас огцорч байсан хүн. Хужаагийн  тагнуулын албаныхантай дотно  харьцаа үүсгэж байсан учраас "гатнуул"  цолоор  шагнуулсан.   Хүүгийнхээ (Н.Анхбаярын) компанид зуучилж Эрдэнэт үйлдвэрт томоохон шахааны бизнес хийж байсныгаа эцгийн ёсоор хүүдээ тусалсан гэж зөвтгөдөг. За иймэрхүү хүмүүс өрөөсөн дугуйгаа дэмжих нь ойлгомжтой.

МАН-ын нэр дэвшигчийн сурталчилаад байгаа рекламын нэг нь  "Хямралыг зогсоож уруудаж байсан Монголыг  аргамжиж тогтоолoo" гэдэг үг. Удахгүй хямралаас гараад хөгжих юм  гэнэ. ОУВС-ын зээл, бусад орны  буцалтгүй тусламж  орж ирэхээс өмнө хямралаа зогсоочихсон юм бол зээл авах, өр тавих шаардлагагүй болсон юм биш үү?
Энхболд хужаа цустай эсэх нь үнэндээ тийм чухал биш л дээ. Уг нь элдэв цусны хольц багатай хүнийг  Ерөнхийлөгч болговол зүгээр юмсан. Гэвч  Монголд төрж өссөн, Монголдоо элэгтэй аль хужаагийн эрлийзийг тэр гэхэв. Манай Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарчаас өгсүүлээд.
Тэгэхээр цусны найрлага гол биш, харин сэтгэл чухал гэх гээд байгаа юм. Монголоо гэсэн сэтгэл. Энхболдод Монголоо гэсэн сэтгэл байхгүй, эсвэл маш бага, харин өөрийгөө гэсэн сэтгэл илүү байх шиг.  Энэ байдал нь дараах шалтгаануудаас тодорхой харагдах байх аа.

Энхболдыг сонгохгүй байх шалтгаан тэгвэл юу вэ?

1. Газрын наймаачин байсан
2. Төрийн албаны наймаачин болсон
3. Монгол төрийг наймааны хэрэгсэл болгож, төрийн эрхийг хууль бусаар (хакердаж, луйвардаж) авах "Барбаросса"  төлөвлөгөөг удирдсан (90 минутын бичлэгээр ил болсон)
4. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүдэд мориноос унаж амиа алдсан, насаараа тахир дутуу болсон, бэртсэн тохиолдол олноор гарсаар атал юу ч хийгээгүй.
5. Хятадтай хэтэрхий ойр дотно болох бодлого илт явуулж байгаа намын дарга (их хэмжээний зээл, буцалтгүй тусламж авах, хужаа ажилчид ихээр оруулж ирэх, хужаа жуулчдыг визгүй оруулах гэх мэт)

За дээрх шалтгаанууд хамаагүй ээ гэвэл уншигч та МАН-ын  хүнийг сонгож болно. Хамаатай гэвэл АН-ын нэр дэвшигчийг сонгоорой. Дашрамд хэлэхэд, Баттулгыг МАНАН-гийн хүн гэдэг бол ор үндэсгүй юм. Хэдийгээр АН-аас нэр дэвшиж байгаа, АН-ын гишүүн боловч тэрээр өөрийнхөө байр суурь, үзэл бодлын төлөө нам дотроо гадуурхагдаж ирсэн. АН-ын эрх баригч лидерүүд бодвол өөрсдөөс нь илүү гараад явчихна гэж бодож мань эрийг хавчдаг байсан биз ээ. Хамгийн том жишээ бол нөгөө алдарт төмөр замын хэрэг. Мань эрийг салбар хариуцсан сайд байхад 5 сая доллар гаргаж өгсөн ба Гансүх сайдын үед 200 саяыг өгөөд л энэ ажлыг шууд зогсоосон. Уг нь бол 1 тэрбум долларын өртөгтэй төмөр зам байсан юм шүү дээ.  Бүр аймаар ноцтой нь, Гансүх сайд гадны хөрөнгө оруулагчдаас 650 сая доллар босгоод ирж байхад хэлэлцэхгүй  зориуд унагаасан байгаа юм.  Өөрсдөө мөнгө өгөхгүй, тэгсэн мөртөө мөнгө олоод ирж байхад  зөвшөөрөхгүй байна гэдэг бол АН дотор байсан эрх мэдэл бүхий зарим хүмүүсийн арчаагүй атгаг санаатай холбоотой. Энэ бүхэн АН төр засгийн эрхэнд байхад болсон явдал гээд бодоод үз дээ.  МАН үүнд саад болох, нөлөөлөх ямар ч боломжгүй байсан цаг. Ингэж л нам дотроо мань эрийг гадуурхаж, олигтойхон юм хийчихвэл нэр хүнд нь өсөөд биднээс дээр гараад явчихна гэсэн арчаагүй хорлогчдийн хар гайгаар  мөнөөх төмөр зам гүйцэд тавигдаж чадаагүй хэрүүлийн алим болсоор байна. Харин МАН-ын явуулгаар уг төмөр зам босох  зардлын 20%-ийг өгчихөөд бүтэн төмөр зам нэхдэг өвчин газар авсан. (200 сая доллар чинь 1 тэрбумын 20% биз?)  МАН яахав дээ, эсрэг тал нь алдаж эндэж, хоорондоо хагаралдаж байх тусмаа сайн гээд л алдаан дээр нь дөрөөлөөд дайрчихсан хэрэг.  МАН-ын энэ явуулгад итгэсэн иргэд өнөөг хүртэл Баттулгыг мөнгийг нь завшаад оффшорт нуучихсан гэж ойлгоод жинхэнэ учир шалтгааныг нь мэддэггүй явж ирсэн. Ингэж  Баттулга 247 км төмөр замын "өрөнд"  орсон түүхтэй.  Харин сая нам доторхи сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр гарч ирж чадсан явдал бол цэвэр АН-ын жирийн гишүүдийн хүч юм. Хэрвээ удирдлагууд нь (удирдах зөвлөл нь ч юм уу) хуралдаад шийдчихдэг байсан бол Баттулга хэзээ ч намаасаа гарч чадахгүй байсан.
Нэгэнт нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм чинь намын удирдлагууд буруу харж уйлаад зөв харж инээгээд мань эрийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойно биз дээ? Өөр яах юм?
Тийм болохоор Баттулгыг МАНАН-гийн эд эс гэж ойлгох нь буруу юм аа. Үүнийг бас сонголт хийхдээ бодолцоно биз.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө