Бахархал, бардам зан


6 сарын 3-нд интернетээр  орон гэргүй нэг нөхрийг гутлын тосоор нүүрийг нь шүршиж доромжилж тохуурхсан бичлэг цацагджээ. Доромжлуулсан нь нэг ядарсан Якут эр юм байна. Доромжилсон нь Якутын энэ хотод бизнес эрхэлдэг аль нэг "стан"-аас гаралтай хүн байсан бололтой. Манайхны ярьдгаар "уулынханы"  нэг шиг харагдана. Мөнөөх хэрэг болсон гуталчны газар засвар  хийж байсан хүмүүсийн нэг ийм хэрэг үйлджээ. Бичлэг гарсан даруйд хэдэн Якут залуус тэр гуталчны газар очиж хэргийн эзнийг барьж аваад зогсоогүй, мөн адил шийтгэл оноож тэр залуугийн нүүрийг гутлын шүршдэг тосоор буджээ.  Эндээс юу харагдаж байна? Якут залуус нутаг нэгтнээ өмөөрч, нэр хүндэд нь халдсан арчаагүй буруутанг гэсгээж байна. Хэдийгээр доорх бичлэг дээрх гэсгээгдсэн нөхөр би ингээгүй гэж байгаа боловч Якут залуусын үйлдэл иймэрхүү арчаагүй үзэл бодолтой хүмүүст сануулга болж чадсан. Жинхэнэ буруутан олдвол мөн адил гэсгээл хүртэх биз ээ.


Саяхан Чингис хааныг маань доромжилсон үйлдэл харуулсан бичлэг цацагдаж  тодорхой хэмжээгээр шуугиан болсон. Гэвч харамсалтай нь тэгсгээд нам болж байх шиг байна. Голдуу интернетээр буюу соушил ертөнцөөр баахан бичих шив дээ. Хэдэн хүн хятадын элчин сайдын яамны гадаа очиж шаардлага бичиг өгөх гэсэн боловч хэн ч гарч ирж авсангүй. Харин манай цагдаагийнхан нэмэлт хүч, хамгаалалт дуудаж сүржигнэв. Уг нь тэдгээр хүмүүс элчингийн газар руу дайрч орох гээгүй байх л даа.

Ерөөсөө бидний Монголчууд бардам, зоригтой биш болжээ. Өөрсдийнх нь шүтэн биширдэг эзэн хааныг нь доромжлоод байхад л  дургүйцлээ илэрхийлээд элчингийн гадаа очоод олуулаа жагсчихгүй л байгаа юм. Ийм л арчаагүй, хувиа бодсон, хуурамч хүмүүс болсон байна.
Тэгвэл бусад улс үндэстэн яаж байна? Тэдэнд бахархал, бардам зан байна. Дээрх жишээн дээр л гэхэд Якутууд хэдийгээр Орос  улсын харъяат боловч  бардам зангаа, бахархлаа гээгээгүй байна. Тэр жил  АНУ-ын цэргүүд (андуураагүй бол Иракт байх аа) Куран судрыг шатааж, дээрээс нь шээж байсан нь илэрч бөөн үймээн болов доо. Лалын шашинтнууд энд тэндгүй жагсаж эсэргүүцэл илэрхийлж үймээн гаргаж байсан биз? Шүтдэг ариун судрыг нь доромжлохоор ингэх нь аргагүй.

Бид нутагтаа харь элэгтнүүдэд зодуулдаг, цагдаа юутай хээтэй нь шүү дээ, хүүхнүүдийг нь  авч суугаад дараа нь хүүхэдтэй нь алдаг, эсвэл хүүхнүүдийг нь шалны алчуур болгож зугаагаа гаргаж байхад гөлийгөөд дор бүрдээ хувиа борлуулаад амиа хичээж амаа үдүүлсэн юм шиг арчаагүй царайлдаг болжээ. Угсаа нэг Өвөр Монголын иргэд нутагтаа хужаануудад дээрэлхүүлж, алуулж байхад хятадын дотоод хэрэг, бидэнд хамаагүй гэхчлэн  ичиж үхмээр зан гаргана.
Хужаатай найзлахгүй бол хөгжихгүй гэж ярьдаг хужаад элгэмсэг Монголчууд хэдэн жилийн дараа Монголоор дүүрэн хужаатай болсон хойноо харамсаад барахгүй, оройтсон байх вий. Тэр цагт хужаа нарыг хөөгөөд ч нэмэргүй. Их оролдвол  угсаа  нэгтнээ өмөөрч урд зүгээс цэрэг орж ирэх биз.

Путин Ерөнхийлөгч Украйн дахь орос иргэдийн эрх ашгийг хамгаална гэж хэлээд одоо Украйныг ямар болгосоныг хүмүүс мэдэж л байгаа байх.  Цэрэг зэвсгээр биш юм аа гэхэд зөөлөн аргаар буюу өөртөө талтай болгож, дотор нь хагаралдуулж, иргэдээ их хэмжээгээр Монголд суурьшуулах замаар эвтэйхэн өөрийн болгоод авах хужаа санаа байгаа нь лав.  Эдийн засгийн хараат болох, өр зээл авах нь элдэв шантааж, болзлыг үг дуугүй дагахаас өөр аргагүй байдалд хүргэх нь мэдээж.  Тэгсэн цагт Тажикстан шиг газар нутгаасаа тасдаж өрөндөө өгөх биш харин Монгол тэр чигээрээ хужаагийн харъяат болж ч мэдэх юм.

Угсаа үндсээ хадгалж,тусгаар улс үндэстэн гэдгээ хэвээр байлгая гэж байгаа бол урд хөрштэй уруул амаа нийлүүлэхгүй байх хэрэгтэй. Зөв шударга, харилцан ашигтай наймаа мэдээж байх  нь ойлгомжтой. Тэрнээс биш элдэв дэгээ гохонд нь орж, хужаа нарыг олноор нь оруулах осолтой. Харамсалтай нь эрх баригч МАН яг үүний эсрэг бодлого явуулаад байх шиг. Хэдэн цаасны төлөө улс орны эрх ашгийг огоорвол урвасанд  тооцох ёстой.  Ийм хүчнийг сонгож гаргасан бидний хохь.  Гэхдээ бид алдаагаа ухамсарлаж адаглаад МАН-ыг хазаарлаж байх Ерөнхийлөгчийг сонгох хэрэгтэй байна.   Сайн тунгаацгаа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө