Posts

Showing posts from May, 2015

Шар ба хар хувалзнууд

Image
За, ойрд юм бичсэнгүй, ажил гэж толгой болон биеийн маань бусад хэсэгт байгаа үснүүдийг нийлүүлсэнээс ч их байлаа. :) Өнөөдөр эсэн бусын хувалзнуудын тухай бичмээр санагдаад. Гэхдээ нөгөө мал амьтны цусыг сордог хачиг хувалз биш, харин хүний "цусыг сордог" хүн-хувалзны тухай юм шүү. Миний бодлоор Монголд 2 төрлийн хүн-хувалз бий болж, амь бөхтэй оршин тогтнож байна. Нэгдэх нь "шар хувалз" , удаах нь "хар хувалз." Шар хувалз гэхээр хүмүүс бараг тааж байгаа биз. Нөгөө орхимжтой нөхөд шүү дээ. Эрт дээр цагаас эхлэн гадны орноос Монголд нүүж орж ирээд нутагшсан "амьтан" даа. Коммунизмын үед устгал хийгээд гайгүй дарсан боловч харх, жоомноос дутахгүй амьд үлдэх чадвартай юм байж. "Шавьжны устгал" хийхээ зогсоосноос хойш жоом мэт үржиж галзуурч эхэлсэн дээ. Одоо бараг айл болгонд  нэг ийм хувалз байна гэх. "Ядаж байхад яр" гэгчээр дээрээс нь нэмэгдээд гадны элдэв төрлийн хортонгууд орж ирээд Монгол хүний оюун санааг мө