Posts

Showing posts from April, 2017

М.Энхболд Ерөнхийлөгч болох юм уу?

Image
М.Энхболд (МАН-ын дарга) Миеэгомбын Энхболд . Эрх барьж байгаа нам (МАН) энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдын нэрийг дэвшүүлэх гэж байгаа тухай шуугиж байна. Олны үг ортой гэдэг шиг магадгүй л юм. Санал асуулгаар хамгийн өндөр оноо авлаа л гэнэ, Ийгл ТВ саяхан  "Бүрэн зураглал"  гэдэг нэвтрүүлгээрээ рекламдаж байна.  Мэдээж МАН-ыг дэмжигч улаан хувьсгалчид болон амь амьдралаа золиослоход бэлэн амиа хорлогчид , намын гал улаан батлахтангууд энэ нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Эдгээр хүмүүс энэ нийтлэлийг уншиж уураа барахгүй байхыг зөвлөе. Тэгвэл энэ хүн Ерөнхийлөгч байх шалгуурыг хангаж байна уу гэдгийг энд  хөндлөө. Юуны өмнө энэ хүн Монголын төр засагт олон жил төрөл бүрийн алба хашиж ирсэн учраас түүний тухай сайн муу элдэв шуугиан сонин хэвлэл, интернэтээр нэг хангалттай байгаа бөгөөд тэрхүү мэдээллүүд дээр үндэслэж байгаа шүү гэдгийг хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч байх хамгийн том шалгуур юу вэ?  Энэ асуултанд олон янзаар хариулж болно л доо. Миний өг

Хөлний 9 хуруу ямар үнэтэй вэ?

Image
Хөлийн 10 хуруунаас нэг л эрхий хуруу үлджээ 2017 оны 1-р сарын 17-ны шөнө  Ж.Баярцогт хэмээх цэргийг ахлагч нь  дэглэсэний улмаас хөл нь хөлдөж, 9 хурууг нь тайрахаас аргагүйд хүрсэн харамсалтай явдал болжээ. Хүний хөлийн 10 хуруунаас 9-ийг тайрчихаар  хүний явж хөдлөх чадвар  яаж алдагдахыг төсөөлөхөд тийм хэцүү биш байх.  Баярцогтыг харуулаас буух цаг болоогүй байхад манаагаа хаяж явсан гэж ахлагч нь өөрийнхөө аргаар шийтгэсэн юм гэнэ. Ер нь армид цэрэг "дэглэдэг"   асуудал байсаар ирсэн, одоо ч байгаа юм байна. Ганц манайх ч биш, бусад оронд мөн ялгаагүй  байдаг. Гэхдээ тахир дутуу буюу хөдөлмөрийн чадвараа алдаж эрэмдэг болтол нь ингэж тамлах ёс байхгүй. Дайн болоогүй байхад өөрсдийгөө ингэж жагсаалаас гаргаад байж таарахгүй биз дээ? Харуулын ахлагч Энхцолмон гэдэг хүн "дэглэлт"   залхаалтаа хэтрүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байна. Үүнийхээ төлөө тэр хүн  зохих цээрлэл хүртэх ёстой. Хөөрхий залууг "Үйлдвэрийн осол"   гэсэ

Зөв гарц

Image
Д.Дорлигжав Д. Дорлигжав ойрын үед Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь Монгол Улсын хувьд зөв зам гэж ярих боллоо. Тэрээр хэвлэлийн хурал хийж, ТВ- үүдэд  ярилцлага өгчээ. Ийгл ТВ -д өгсөн ярилцлагыг энд онцолж байна. Дорлигжав анхны партизануудын нэг бөгөөд Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан ба төр, засгийн  өндөр албан тушаал хашиж байсан хүн.  Товч намтар нь гэвэл, 1959 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан, Монгол Улсын шадар сайд, Батлан Хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Гүйцэтгэх захирал,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий Прокурор, Хууль Зүйн сайдын алба хашиж байсан. Д.Дорлигжав өөрийнхөө нэрийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд  нам дотроо дэвшүүлжээ. Нам дотроосоо гарах эсэх нь удахгүй тодрох биз ээ. Дорлигжавын уриа нь "Ерөнхийлөгчийн засаглалтай болсоноор төрийн алба улстөрийн намын дөнгөнөөс ангижрана" гэж байна. Энд гол нь энэ хүний тухай  өгүүлэх гэсэнгүй, энэ хүнийг Ерөнхийлөг

Чацга царайлаад явах уу даа, болих уу даа

Үндсэн Хуулинд өөрчлөлт хийж, засаглалынхаа тогтолцоог өөрчлөхгүй бол тун явуургүй болжээ гэдгийг Монголчууд ойлгож ухаарч эхэлжээ. Яамай даа. Парламент нь дарангуйлсан, хамаг ажилд оролцож хошуу дүрсэн байдлаар хол явахгүй нь тодорхой боллоо. Эрх мэдэл муутай, хүчгүй Ерөнхий  сайд тавьчихаад тэр хүнээ байн байн хуйвалдаж унагаад олон ч засгийг сольсон баялаг туршлагатай улс билээ, бид. Эцэс сүүлд нь Ерөнхий сайд руу буруугаа чихээд цэвэрхэн сугарч үлддэг "76 толгойтой атгаалжин хар мангастай"   билээ, бид. Энэ мангасын  хандыг дарж, ажлаа өөрийнхөө санасанаар хийх эрх мэдэлтэй гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй болох цаг нь болжээ. Энэ учрыг сануулж  хөхөө донгодоод эхэлсэн байна. Монголчуудын зан үйл, уламжлал, ахуй, суртахуун, ёс жаягийг бодолцож тунгаавал, бидэнд уг нь олон толгойны хэрэг алга. Зохихгүй гэдгийг  нь түүхээрээ баталсан улс. Төрийн тэргүүн, засгийн тэргүүн гэж 2 толгой байх хэрэг алга. Эрх мэдэл, нэр нөлөөгөө булаацалдаад, дээрээс нь ард олныхоо толгойг эргүү

Дараагийн Ерөнхийлөгч Т.Галсан

Image
Тангадын Галсан Би бодлоо. Монгол улсын Ерөнхийлөгч бол Монгол түмний эв нэгдлийг хангагч байх  ёстой гэж бодвол дараагийн Ерөнхийлөгчөөр бид аль нэг намын улс төрч биш харин ард олондоо хайрлагдсан, танигдаж хүндлэгдсэн эрхэмийг сонгох нь зүйтэй санагдана. Энэ эрхэм бол эрдэмтэн буурал Т.Галсан юм. Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт энэ буурал маань 1932 онд төрсөн , одоо 85 насыг зооглож буй, ухаан цэлмэг, бие тэнхлүүн, нэг удаагийн Ерөнхийлөгчийн албыг байтугай хоёрдахь удаагаа ч хаачих чадвартай нэгэн гэж бодном. Тэрээр төрийн энэ өндөр албыг хашихад амьдралаар бэлтгэгдсэн, хэн нэгэн 45-тай эсвэл 55-тай жулдрайгаас хол илүү  ухаалаг бодгал юм. Тэр хүнд одоо Монголынхоо төлөө зүтгэх чин хүсэл л бий. Тэр хүнд өөр бусад шунал атаа үгүй.  Тэр хүн үздэгээ үзсэн, хийдгээ хийсэн. Үлдсэн амьдралаа Монгол түмнийхээ сайн сайхны төлөө зориулахад бэлэн бөгөөд боловсорсон  хүн. Хэрэв бид аль нэг намын, хэн нэгэн улс төрчийг сонговол тэр нөхрийг сонгох гэж Монг

Ерөнхийлөгч хэн болох вэ?

Image
Ерөнхийлөгчийн барих Төрийн  тамга Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 6 сарын 26 -нд болно.  Хуулиар бол УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй байх юм байна. Энэ бол хамгийн том завхрал . Ухаандаа одоо суудалтай  байгаа 3 намаас (МАН, АН, МАХН) бусад нь нэр дэвшүүлэх болон  нэрээ дэвшүүлэх эрхгүй болж байна. Нөгөө иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэдэг Үндсэн Хуулийн заалт маань худлаа хэрэг үү? Ерөнхийлөгчөө бүх  ард түмнээс сонгоно гэж байгаа биз?  Тэгвэл одоо байгаа хуулиудад зааснаар хүссэн хүсээгүй нөгөө 3 намаас дэвшүүлсэн горилогчдын нэгийг сонгох болж байнаа даа? Ард түмний сонголт ингээд хязгаарлагдчихаж байгаа юм байна! УИХ-аас гадна (суудалгүй) байгаа намуудаас байтугай, хэн нэгэн иргэн өөрөө нэрээ дэвшүүлэх ч эрх алга. Ийм л хөгийн дүр зураг харагдаж байна. Үндсэн Хуулийг өөрчлөхөөс  гадна бас  Ерөнхийлөгчийн Сонгуулийн хуулийг  өөрчлөх шаардлага харагдаж байгаа биз?  Гэвч одоо сонгууль нэгэнт дөхсөн учраас Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг хөндөх хугацаа